Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

               
 

2022

 

05

 

30

 

2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Хохирогч Б.Номин,

Хохирогч өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Нд холбогдох эрүүгийн 2219001200111 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Төмөр замын 3-10 тоотод Б.Номинтой үл ялих зүйлийн улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, өвчүү ясны цуурал, баруун шуунд зулгаралт, баруун тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...Зүүнбаян дээр очоод Бадмаа бид хоёр түрүүлээд хайрцагтай юм аа аваад гэрт нь очоод хаалга нүдэхэд энэ охин утсаар ярьж байгаад хаалга онгойлгосон. Тэгээд "харанхуй шөнө болж байхад балиар үнэртэй юмнууд чинь аяархан тогшооч” гээд тиймэрхүү утгатай юм яриад байхаар нь "чи одоо юу гээд байгаа юм бэ?” гэсэн чинь "тэгэхгүй яадаг юм” гээд тэрнээс болоод л жаахан муудсан. ...бид хоёр бие биеэ цохисон. Цохилцохдоо ингэж санаатай гэмтэл учруулна гэж мэдсэнгүй, ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ...хохирлыг шүүхийн тогтоосон хэмжээгээр нь л төлнө” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Номин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...би "аниа та айлд орж ирчихээд жаахан зөөлхөн байж болохгүй юу? гэсэн чинь "би одоо чамтай зөөлөн харьцдаг нь мөн ч юм УУ? үгүй ч юм уу? лалар минь” гээд тэгээд байж байснаа миний зүүн нүд рүү шанаадсан, өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймаг Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөөнд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажилд орохоор болж тухайн өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Зүүнбаянгийн өртөөний жижүүрийн дагалдангаар ажилласан. Уг ажилд ороод Б.Энхсайхан гэх эгчтэй танилцаж, хамт Зүүнбаян багт байр түрээсэлж амьдарсан. Байр түрээсэлж байхад Б.Энхсайхан нь намайг удаа дараа дээрэлхэж, муухай харьцдаг байсан. Жишээ нь 00-н өрөөнд нойлын цаас хаялаа гэж дарамталдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг 28 минутын үед өөрийн ээж Ч.Энхтуяатай гар утсаар ярьж байхад манай түрээсэлж байсан байрны хаалгыг хүчтэй нүдсэн, би ээжид хаалга нүдэж байна гэж хэлээд утсаа түр зуур барьж байгаарай гэж хэлээд гар утсаа салгахгүй, хаалган дээр очиж хэн бэ гэж асуухад Энхсайхан л байна шүү дээ лалар минь танихгүй байна уу гэж хэлэхээр нь өө та ирсэн юм уу гээд хаалгаа нээж өгсөн. Хаалга онгойлгож өгөхөд Энхсайхан эгч манайх руу орсон. Араас нь Энхсайханы найз Н хайрцаг барьсан орж ирсэн. Араас нь жижиг биетэй нэрийг нь мэдэхгүй эмэгтэй, өндөр биетэй залуутай орж ирсэн. Орж ирээд Н нь хаалганы эсрэг талд зогсоод надад хандаж чи нөгөө Дархан-Уул аймгийн Номин гэдэг хачин охин нь мөн үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Номин, яасан юм бол гэж зогсож байхад намайг мөрлөөд гарахаар нь би та айлд орж ирчихээд жоохон зөөлөн байж болохгүй юу гэж хэлсэн чинь Н нь лалар минь би чамтай зөөлөн харьцдаг нь мөн ч юм уу, биш ч юм уу гэж хэлээд баруун гараараа миний зүүн хацар руу нэг удаа цохисон. Би цохиулаад уйлаад бага зэрэг тонгойгоод байж байтал Н нь чи үнэн жүжиглэдэг лалар вэ гэж хэлээд над руу дайрсан. Би тухайн үед нь Нд хандаж та ингэж зодож байснаас нэг мөсөн хэвтэрт ортол зодооч гэж хэлсэн чинь Н нь би чамайг хайрлаж байна, би 2 жоохон хүүхэдтэй гэж хэлээд дайрахаа больсон. Үүнээс хойш багцаагаар 2 минутын дараа Н нь дайрч цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Н нь би одоо чамтай юм ярихгүй, найзыгаа аваад гэр лүүгээ орлоо гэж хэлж байсан. Буцаж гарахдаа хамт явж байсан намхан эмэгтэй нь чи яагаад ээж рүүгээ залгаж худлаа хэлээд байгаа юм бэ, зодоогүй байхад гэж хэлэхээр нь би ээжтэй анхнаасаа гар утсаар ярьж байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Н нь эгчийгээ уучлаарай, эгч нь жоохон лалар зантай л даа гэж хэлсэн. Тэгээд гарахдаа уучлаарай гэж гар барихдаа гар тавилгүй 2 тийшээ хөдөлгөөнгүй татахад манай ээжийн танилцсан байсан Баярсайхан гэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд л цагдаа дуудаж залгасан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ... Гантөмөр, Бадмаа, Н бид 4 тухайн өдрийн 19 цагийн үед Зүүнбаян баг руу гарсан. Гараад замдаа Дэнжийн дэлгүүр орж 6 ширхэг лаазтай пиво авч, Бадмаа, Н бид 3 хуваан уусан. Тэгээд Зүүнбаян багт очиж миний түрээсэлж байсан байр руу хувцас хунар зөөхөөр болж, Бадмаа, Н хоёрт юм бариулаад оруулсан. Араас нь 3-5 минутын дараа Гантөмөр ах бид 2 орсон чинь манай хажуу өрөөний Номин нь манай найзтай хэрэлдсэн байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад бие биднийгээ нэг нэг удаа цохисон гэж ярьж байсан. Би болсон зүйлийг сайн харж чадаагүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Г.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ... Тухайн өдөр 20 цагийн үед Зүүнбаян баг орж, Энхсайханы түрээсэлж амьдардаг байранд очсон. Н, Бадмаа нар нь хувцас цүнхтэй юм аваад тухайн байр руу түрүүлээд орсон, Энхсайхан бид 2 гадаа 3-5 минутын дараа ороход Бадмаа нь Н, Энхсайханы гэрт байсан эмэгтэй хоёрын голд орсон байдалтай, Н, Энхсайханы гэрт байсан эмэгтэй нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Би ороод Нг цааш түлхэж, одоо боль гэж хэлээд Н нь тухайн Энхсайхантай хамт амьдардаг эмэгтэйгээс уучлал гуйгаад тэврээд байж байтал гаднаас нэг танихгүй /50 гаран насны/ эмэгтэй орж ирээд та нар чинь яагаад хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Энхсайхантай хамт амьдардаг гэх эмэгтэй нь уйлаад Н руу хараалын үг хэлээд 2 гараараа саваад байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч О.Бадамсамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ... Энхсайханы түрээсэлж байгаа байранд нь очоод авчирсан ачаанаас аваад эхлээд Н эгч бид 2 аваад орсон. Ороход хаалга нь цоожтой байсан, хаалгыг жоохон нүдсэн чинь өндөр туранхай охин гар утсаар ярьсан байдалтай онгойлгоод муу сайн балиар архичид хаалга үүд зөөлөн тогшооч, би амармаар байна гэж уурлаж байсан. Тухайн үед нь Н эгч уурлаж, тухайн охинтой маргалдаад байж байтал араас Гантөмөр ах, орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд салгасан. Энхсайханы гэрт байсан охин, Н нар нь хоорондоо юм яриад тайвшраад зогсож байсан, Н нь гарахаасаа өмнө уучлалт гуйгаадхая гэж хэлээд Энхсайханы гэрт байсан охиныг тэвэрсэн чинь, тухайн охин уурлаж, Нг өшиглөсөн, дараа нь Н нь хөл хэсэгт нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд Гантөмөр нь салгасан. Энхсайханы гэрт байсан охин нь ярилцаж байгаад өөрийн ээж гэх хүн рүүгээ гар утсаар залгаад манай хажуу айлын эгч согтуу ирээд, найзуудтайгаа бөөндөө нийлээд намайг зодчихлоо, нэг нэр хэлээд тэрэнд хэлээрэй гэж хэлж байсан. Би нэрийг нь тодорхой санахгүй байна. Тэгээд гарахаар болсон чинь гаднаас нэг нохой дагуулсан эгч орж ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36- 37 дугаар хуудас/,

Гэрч Ч.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".. Номин миний биеийг асуугаад ярьж байтал гар утсанд хүчтэй юм нүдээд байгаа юм шиг дуу гарахаар нь Номингоос юу болоод байгаа юм гэж асуухад хаалга нүдэж байна та гар утсаа түр барьж байгаарай гэж хэлээд хаалга руугаа явсан. Хаалган дээр хэн бэ гэж хэлж байгаа сонсогдсон. Мөн хаалгаа онгойлго лалар минь гэсэн дуу гарсан. Тэгээд эмэгтэй хүмүүсийн чанга чанга дуугарах чимээ гараад гар утас нь салсан...Номин уйлж хажуу өрөөний эгч хүнтэй орж ирээд намайг зодоод байна гэж хэлэхээр нь гар утсаа салгаад өөрийн таньдаг Баярсайхан эгч рүү гар утсаараа залгаж "манай охиныг хүмүүс зодоод байна гэнэ, та түрээсэлж байгаа байранд нь хурдан очооч” гэж хэлээд гар утсаа салгаж Дархан-Уул аймгийн 102 руу залгаж Зүүнбаян багийн цагдаа Мөнхбаясгалангийн дугаарыг авсан... гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч С.Соронзонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Номин нь 2022 оны 03 дугаар сарын эхээр төмөр замын өртөөний жижүүрийн дагалдангаар ирж бид хоёр багш, шавийн гэрээтэй ажиллаж байсан. Б.Номин нь аашны хувьд түргэн зантай, ааш муутай санагдсан. Б.Номин нь Энхсайхан гэх эмэгтэйтэй хамт амьдардаг байсан. Энхсайхан, Номин нар нь хоорондоо таарамжгүй харьцаатай юм шиг харагддаг. Би 2022 оны 03 дугаар сарын 11- ний өдөр жижүүртэй байхад Номин нь дагалдангаар ирж ажилласан. Тухайн үед хүнтэй маргалдсан талаар ярьж байгаагүй, ил харагдах гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст

хэргийн 44 дүгээр хуудас /,

Гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15- ны өдөр ...гэртээ байж байтал 20 цагийн үед Номин гэх охины ээж гар утсаар залгаж манай охиныг хүн зодоод байна, та яваад очооч гэж гуйсан. ...гэрт нь орсон чинь зодсон гэх шар царайтай охин нь хажуу талд нь зогссон байдалтай байсан. Мөн Б.Номин уйлсан байдалтай байж байсан. Б.Номин нь баруун талын гарын шуу урсан, зүүн талын нүдний хажууд нь цохисон, цээж рүү цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

Гэрч М.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн үед намайг ажлын газраас буюу Эрүүл мэндийн төвөөс зодуулсан хүн ирлээ гээд дуудсан бөгөөд ажил дээр яваад очиход хамт амьдардаг эгчийнхээ найзад зодуулчихлаа гэсэн шалтгаан хэлээд 20 орчим насны эмэгтэй хүн 1 залуутай хамт хүлээн авах дээр ирсэн байсан... Тухайн үед толгой өвдөж байна, гар шалбарсан, цээж хөндүүр байна гэсэн зовуурь хэлж байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 49 дүгээр хуудас /

Шинжээч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энэ гэмтэл нь мохоо зүйлээр цохилтын хүч үйлчилснээр үүсгэгдэнэ. ... Гар, хөл гээд байгаа зүйлүүд нь шүүх эмнэлгийн хэллэгээр мохоо зүйлийн үйлчлэлд орно ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ... Энхсайхан, Бадамсамбуу, жолооч Төмөрөө гэх хүний хамт бид 4 Зүүнбаян баг руу хөдөлсөн. Замдаа Дэнжийн дэлгүүр орж, 6 ширхэг лаазтай пиво авч замдаа ууж явсан. Тэгээд Зүүнбаян багт очиж, Энхсайханы түрээсэлж байсан байранд очиж, Энхсайханы хувцас хунарыг буулгахаар болж, байр руу зөөсөн. Түрээсэлж байсан байр руу нь орох гэсэн чинь хаалга нь хаалттай байхаар нь гар юм барьсан байсан болохоор хөлөөрөө өшиглөж, хаалгыг нүдсэн. Тухайн үед Энхсайхантай хамт амьдардаг гэх охин хаалга тайлсан. Хаалга онгойлгоод “хаалга үүд ямар чанга нүддэг юм, архи үнэртүүлчхээд” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд “би чам дээр ирсэн юм уу, чиний өрөөнд орсон юм уу, би найзынхаа юмыг зөөж байна” гэж хэлсэн. Тухайн охин гар утсаар ээжтэйгээ ярьж байгаад “хамт амьдардаг охин маань намайг гадаа хонуулж дээрэлхсэн, одоо найзтайгаа ирээд дээрэлхээд байна” гэхээр нь би “чи битгий жүжиглээд байгаарай” гэсэн чинь тухайн охин “чи нэртэйгээр нь намайг зодоод алчхаач” гэхээр нь “би 2 жоохон хүүхэдтэй хүн, би эмэгтэй хүн зоддог ч хүн биш” гэж хэрэлдээд зогсож байтал гаднаас Төмөрөө гэх залуу орж ирээд “больцгоо” гэж хэлээд “хамт явъя” гээд татсан. Тухайн үед Төмөрөөг “тавьж бай, би уучлалт гуйгаадахъя” гэж хэлээд тэвэрч уучлалт гуйж байхад тэр охин “та ер нь юу юм, таны атаман чинь тэндээ л юм байгаа биз” гэж хэлээд над руу хоёр гараа саваад дайраад миний гэдэс хэсэгт өшиглөхөөр нь би зөрүүлж зүүн хөлийнх нь гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 62-63 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/0155 дугаартай “... Б.Номингийн биед тархи доргилт, өвчүү ясны цуурал, баруун шуунд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч Х.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Төмөр замын 3-10 тоотод Б.Номинтой "хаалга хүчтэй цохьлоо” гэх үл ялих зүйлийн улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, өвчүү ясны цуурал, баруун шуунд зулгаралт, баруун тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.Нгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Номингийн эрүүл мэндэд тархи доргилт, өвчүү ясны цуурал, баруун шуунд зулгаралт, баруун тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/0155 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х.Н нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч Б.Номин нь мөрдөн шалгах ажиллагаанд замын зардал 220,000 төгрөг, эмчилгээний төлбөр 316,920 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 520,000 төгрөг, нийт 1,056,920 төгрөгийг, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1,296,200 төгрөгийг нэхэмжилжээ.

Хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтыг нэг бүрчлэн шалгахад:

Хохирогч Б.Номин нь нийт 6 удаа Сайншанд Зүүнбаянгийн хооронд өө дангаар болон эх Энхтуяагийн хамт таксигаар зорчсон зардал 220 000 төгрөг нэхэмжилсэн ба үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, гэрч Ч.Энхтуяагийн Зүүнбаян-Сайншандын хооронд таксигаар зорчсон, Дархан-Сайншанд-Улаанбаатар чиглэлд галт тэргээр зорчсон зардлыг нэхэмжлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.Номин төлөөлөх эрхтэй эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас гэрч Ч.Энхтуяад шууд хохирол учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд: шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Номингийн 2022-05-29-ний ө галт тэргээр зорчсон 8900 төгрөг, 2022-04-22-ны өдөр зорчсон 8900 төгрөг, 2022-04-17- ны өдөр зорчсон 8900 төгрөг, 2022-04-13-ны өдөр зорчсон 8900 төгрөг, 2022-04-23-ны өдөр Улаанбаатар-Дарханы чиглэлд зорчсон 15000 төгрөг, нийт 50600 төгрөгний зардал, цээжний КТГ-120 000 төгрөг, толгойн КТГ-120 000 төгрөг, Монос эмийн сангаас идеос, ибупроцен-денк, брайнакт-76 920 төгрөг, бүгд 367 520 төгрөгийг шүүгдэгч Х.Н төлж барагдуулах үндэстэй байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Номингийн эрүүл мэндэд хөнгөн хохи учирсан нь тогтоогдсон ба хөнгөн хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 7-14 хоногийн хугацаанд сарниулах, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэмтэл гэж үздэг байна.

Хохирогч Б.Номин нь 2022-04-12-ны өдөр "Болор” эмнэлгийн үйлчилгээ авч 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан нь ямар үйлчилгээ авсан нь тогтоогдохгүй байгаа тул хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 128 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 520 000 төг нэхэмжилсэн байна. Б.Номин нь Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөний даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-31 тоот тушаалаар 3 сарын хугацаагаар Зүүнбаян өртөөний жижүүрийн дагалдангаар ажилд авч, хугацаатай гэрээ байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн байна. Хавтаст хэргийн 70 дугаарт авагдсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн 1776370 дугаартай хуудас нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гол нотлох баримт болох нийгмийн даатгалын дэвтэр хэрэгт авагдаагүй, хэдэн төгрөгийн цалин авах байснаас хэдэн төгрөг ажилласан хугацаандаа авсан, эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж хэдэн төгрөг авсан, цалин, тэтгэмж хоёрын зөрүү хэдэн төгрөг болох талаар нотлох баримт ирүүлээгүй, таксины зардал хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас бүгд 799 780 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний цурмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Х.Нд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Н нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

  1. Шүүгдэгч Х.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нгаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, замын зардалд 376,520 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Номинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 799,780 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Номин нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч
     
    нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                         Н.АДЪЯА