Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Адъяа |
Хэргийн индекс | 167/2022/0080/Э |
Дугаар | 2022/ШЦТ/87 |
Огноо | 2022-05-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т,
Өсвөр насны шүүгдэгч Т.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн 2219000000104 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....................
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Бтэй үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн толгойн хоёр талаас гараараа барьж доош татан өвдөглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...Өмнө нь мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... найз Мын хамт сургуулиас гараад сургуулийн зүүн талд байдаг 2 давхрын хойд талд найзыгаа хүлээж байгаад уг 2 давхрын ертөнцийн зүгээр урд талд байдаг амбааруудын хажууд бие засаж дуусаад байж байхад урд зүгээс манай сургуулийн 12 дугаар ангийн сурагч 5 ах ирж байсан. Тухайн үед манай найз Мтэр 5 хүүхдийн нэгтэй нь муудсан байсан учир тэр 5 хүүхэд Мбид 2 дээр ирээд, Цоожоо гэх хүүхэд Мт хандан "Хоёулаа нэг нэгээрээ зодолдох уу” гэхээр нь би "одоо завгүй байна” гээд явах гэхэд О гэх ах надаас "тамхи байна уу” гэж асуухаар нь "надад байхгүй” гэхэд "2 ширхэг тамхи олоод ир” гэхээр нь "би завгүй явлаа” гэхэд намайг О ах тэнд байсан амбааруудын завсраар авч ороод миний толгойн зүүн чамархай дээр баруун гараараа 1 удаа цохиход би зүүн чамархай хэсгээ бариад тонгойход О ах бас баруун хөлөөрөө миний нуруунд 1 удаа өшиглөхөөр нь би нуруугаа бариад хойшоо ухрахад дахиад О ах 2 гараараа миний толгойноос бариад доош нь татаад өвдөглөхөд би газар унасан. Тэр үед би 2 гараараа хамраа дараад байж байхад О ах "чи гараа хамраасаа ав” гэхээр нь би гараа хамраасаа авахад миний царайг О ах болон тэнд байсан хүүхдүүд хараад сонин царайтай болцгоож байсан. Манай найз Мнад дээр ирээд намайг босгохдоо "ээж чинь ирж байна” гэхэд тэнд байсан хүүхдүүд бүгд ухраад явсан. Тэр үед манай ээж ирээгүй байсан болохоор О ах "хоёулаа уулзъя” гээд тэнд байдаг Хараацай цэцэрлэг рүү намайг дагуулаад орсон. Цэцэрлэгийн урд талын сандал дээр суугаад О ах надад "би давтан хэрэгтэй байгаа, хүнд битгий хэлээрэй” гэхээр нь хурдан явах гээд "за” гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний зүгээс отгон хүү Г.Б нь хамрын хөгжил гүйцээгүй байгаа тул 2 жилийн дараа буюу 18 настай болох үед нь хамрын хагалгаанд орох юм. Одоо уг хамрын хагалгаанд орох төлбөр нь 4,500,000- 5,000,000 төгрөгийн хооронд байдаг учраас одоо энэ эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн отгон хүү Г.Бийг 2 жилийн дараа хамрын хагалгаанд орох үеийн төлбөр нэмэгдвэл тухайн үеийн ханшаар зөрүүг нь бодож авах хүсэлтэй байна. Мөн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш отгон хүү Г.Бийн эмчилгээний зардал болох 157,000 төгрөг, тархийг нь 3 удаа бариачид бариулсан төлбөр 105,000 төгрөг, нийт 5,262,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г.Б бид 2 дээр Э, А, Б, Ч, О нар ирээд Ч ах над дээр ирээд "чи яасан надтай зодолдоно гэж яриад яваад байгаа юм уу” гэхээр нь би "үгүй ээ, хэн тэгсэн юм” гэхэд "Энхтайван тэгсэн” гэж хэлж байсан. Үгүй ээ харин Энхтайван ах тантай зодолдох уу гэж асууж байсан тэгэхээр нь би тэгнээ гэж хэлсэн юм. Мөн тус өдрийн 11 цагийн үед сургуулийн бие засах газрын үүдэнд Ч миний араас татаад эргээд харахад Ч нь гартаа эвхдэггүй ногоон өнгөтэй хутга барьсан зогсож байсан, аль гартаа хутга барьсныг нь санахгүй байна. Тэгэхээр нь би Чг түлхээд явсан ба намайг Чтэй юм ярилцаад байж байхад Б ирээд юу болсон юм ахын дүү гэхээр нь би тантай 2-лаа уулзъя гэж хэлээд цаашаа яваад тэнд үлдсэн хүмүүст харагдахааргүй газар Б ахтай уулзсан юм. Тэгээд Б ах чи Чтэй зодолдох уу? гэхээр нь би одоо яах юм бэ? дараа болъё гэж хэлсэн яагаад гэвэл олуулаа болохоор нийлээд намайг зодох байх гэж бодсон. Буцаад Б ахтай хамт алхаад нөгөө хэд дээр очиход найз Г.Б чихээ гараараа бариад зогсож байсан. Аль гараараа чихээ бариад зогсож байсныг нь санахгүй байна. О ах Г.Бд 2 ширхэг тамхи олоод ир гэхэд Г.Б би завгүй байна гэж хариулахад О ах Г.Бийг чи яаж хариулаад байгаа юм бэ гээд баруун гараараа шанааны хэсэгт 1 удаа цохиод 2 гараагаа толгойноос нь татаад 1 удаа өвдгөөрөө нүүрний хэсэгт 1 удаа цохисон, бас Г.Бийг газар унагаах гээд 2-3 удаа ташихад Г.Б унаагүй болохоор О ах доошоо дарж байгаад түлхэхэд газар унасан. Г.Б газар уначихаад гараараа нүүрээ дарж байхад О ах Г.Бээ гараа авдаа гэхэд Г.Б гараа нүүрнээсээ аваагүй, тэр үед би Г.Бийн ээжийн машинтай адилхан машин явж байхыг хараад Г.Бээ босоорой ээж чинь ирж байна гэхэд Г.Б босоод ирэхэд О ах Г.Бийн хамрыг хараад царай нь сонин болоод Г.Бтэй 2-лаа уулзъя гээд Хараацай цэцэрлэг рүү дагуулаад явсан юм. Харин Ч над дээр ирээд чи юу гэж хэлээд байгаа юм бэ? гэх зэргээр надад томроод байсан. Тухайн үед Э нь Чгийн энгэрийн халааснаас өмнө намайг айлгаж байсан хутгыг аваад өөрийнхөө халаасанд хийж байсан. Б, Э, А 2 за та 2 одоо зодолд гэхэд би одоо яах юм бэ дараа болно гэхэд Ч миний толгойны дух хэсэгт зүүн гараараа миний энгэр хэсгээс барьж байгаад баруун гараараа олон удаа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа Чгээс биеэ хамгаалах гээд нүүрний хэсэгт нь цохисон ба бид 2 салсан. Тэгээд Ч дахиад зодолдоно гээд намайг заамдахаар нь би одоо дахиад зодолдохгүй гэхэд буцаагаад намайг тавьсан ба Г.Б, О 2 наашаа ирж байсан ба тэр хэд яваад өгсөн. Г.Б бид хоёр 4 дүгээр багийн өрхийн эмнэлэгт үзүүлэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү яв гэсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гээд очиход Г.Б ээжийгээ дуудаад эмнэлэгт үзүүлсэн. ...Тухайн үед байсан хүүхдүүд манай сургуулийн 12 дугаар ангийн сурагчид байсан ба би нэрийг нь мэднэ. Тухайн үед миний найз Г.Б, 12 дугаар ангийн сурагч Ч, Б, А, Самбуу гэж дууддаг Э, О нар байсан. ...Би Чг 2-3 удаа нүүрний хэсэгт нь өөрийгөө хамгаалж цохьсон асуудал байгаа. Өөр ямар нэгэн хүнийг цохиж зодсон асуудал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Мбид 2 буцаад тэр хэд дээр ирэхэд газар Г.Б унасан байсан, би юу болсон талаар асуухад Ч А хоёр О Г.Бийг ташаад унагаах үед Огийн өвдгөнд нүүрээ цохиод унасан талаар хэлсэн... МЧ 2 хоорондоо муудалцаад заамдалдаад байж байсан ба нэгийгээ зэрэг цохилцсон ба нэгнийхээ нүүр хэсэгт цохьсон ба Ч баруун гараараа Мзүүн гараараа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18- 20 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Мгэх манай сургуулийн 9 дүгээр ангийн хүүхэдтэй найз Г.Бийн хамт явж байхад нь таараад Маас надтай зодолдох гээд байгаа талаар нь асуух гээд бид тав тэр хоёр дээр очиход О хажуугаас М, Г.Б 2-ын нэгнээс нь тамхи байна уу гэж асууж байсан. Би шууд Мдээр очиход нүүрээрээ Мын нүүрэнд нь тулж байгаад чи нээрээ намайг зодох гээд байгаа юм уу? гэж асуугаад бид 2 жаахан хэрэлдсэн юм. Тэр үед Мманай найз Бтай ярих юм байна гээд цаашаа дагуулаад явсан. Тэр үед найз О, Г.Бтэй муудаад байсан ба 126 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд нь байдаг амбаарын завсар найз О нь Г.Бийн хацар хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиод дараа нь хөлөөрөө ташиж газар унагаасан. Тэр үед найз Б болон Мбуцаад ирэхээр нь би Бээс Мюу гэж ярьж байна гэхэд Б андаа хонхны баярын дараа Чойжоотой зодолдоно гэж байна гэсэн. Г.Б, О 2 тэнд байдаг Хараацай цэцэрлэг рүү яваад өгсөн юм. Би Бээс Мын хэлснийг сонсоод уурлаад Мыг ойрхон дагуулж яваад баруун гараараа Мын зүүн хацарт нь 4-5 удаа цохисон харин Мбуцаад намайг баруун гараараа миний баруун нүдний хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд бид 2 салсан. Дахиад Мыг дагуулаад тэнд байсан 3 найзаасаа холдоод Мтай хоёулаа ярилцах гээд явсан ба би тус өдрийн 11 цагийн үед бас гэрээсээ гөлөгний уяаг тасдах гэж авсан хутгаа гэрт оруулж тавихаас залхуураад шууд хичээл рүүгээ аваад орсон юм. Тэгээд сургуулийн бие засах өрөөний үүдэнд Мявж байхаар нь гэрээсээ авч гарсан хутгаа гартаа бариад тоглосон асуудал байгаа юм. Тэр үед Мнь надад та хутга тулгаа биз дээ гээд ярилцаж байгаад буцаад тэр хэд дээр очиход Г.Б, О 2 цэцэрлэгээс гараад ирж байсан тэгээд бид нар салсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: " ... би Г.Бтэй ярилцах гээд дахиад дуудахад ахиад намайг үл тоосон маягтай тэндээ байгаад байсан ба жаахан байж байгаад Г.Б миний өмнө ирээд зогсохоор нь би Г.Бээс "яагаад ингээд байдаг юм бэ, хуучин шигээ зүгээр байж болохгүй юм уу” гэхэд Г.Б бас л үл тоосон байдалтай байхаар нь би баруун гарынхаа сарвууны хойд талаар 1 удаа сануулах маягтай Г.Бийн хацар руу алгадахад Г.Б уурлаад цаашаа Ч, Мхоёрын муудаж байгааг үзэх гээд яваад өгөхөөр нь миний уур хүрээд, Г.Бийн араас очоод зүүн гараас нь баруун гараараа татаад, Г.Бийг өөр рүүгээ харуулахад Г.Б гараа тавиулах гээд угзраад авахаар нь би баруун хөлөөрөө Г.Бийн зүүн хөлийг ташиж газарт унагаасан. Г.Бийг газар унасан хойно би Г.Бд хандан ”бид нарыг төгсөхийн хооронд битгий гай болоод бай” гэж хэлэхэд Г.Б өөдөөс басамжилсан байдалтай байхаар нь би Г.Бийн зүүн гараас баруун гараараа барин Г.Бийн хүзүүнээс бариад уурандаа өөдөөсөө татахад Г.Бийн нүүр хэсэг нь миний өвдөгт оногдоод босоод ирсэн. Тухайн үед би
Г.Бийг өвдөгдөх санаа зорилго байгаагүй. Харин Г.Бийг татах үед миний өвдөгт нүүр хэсгээ оносон. Тэгэхээр нь би Г.Бийг дагуулаад тэнд байдаг Хараацай цэцэрлэгийн хашаа руу хоёулаа уулзаж, ярилцах гээд явсан. Би Хараацай цэцэрлэгийн хашаанд ороод Г.Бийг "амны хаалтаа доошоо болго нүүрийг нь харъя” гэхэд Г.Бийн нүүр зүгээр байхаар нь миний санаа амраад Г.Бээс "би жаахан түргэн уур гаргасан байна, намайг уучлаарай” гээд уучлалт гуйсан. Тэгтэл Г.Б надаас уучлалт гуйгаад бид 2 эвлэрээд, хуучин шигээ ах дүү байя гэж ярилцсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32, 84-86 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/0135 дугаартай "... Г.Бийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна ..." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Т.Огийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 62, 64-69 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Бтэй үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн толгойн хоёр талаас гараараа барьж доош татан өвдөглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Өсвөр насны шүүгдэгч Т.Огийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/0135 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.О нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нотлох баримттай өрсөлдөхүйц, эргэлзээ төрүүлэхээр нотлох баримт хэрэгт авагдаагүй, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид яллаж байгаа хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч хохирлын талаар: "...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтад 5,395,800 төгрөгийн хохирол төлбөр яригдаж байна. Үүнээс 5,000,000 төгрөгийн хохирол төлбөр нь ирээдүйд гарах зардал, үлдэх 395,800 төгрөгийн хохирол төлбөрийн баримтыг өгсөн. Гэвч нотлох баримтын шаардлага хангагдах баримтуудаар 177,800 төгрөгийн хохирол байгаа учраас шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах, үлдэх 5,218,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна” гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: "Хохирол төлбөрийн хувьд эмчилгээний зардал, нааш, цаашаа явсан унаагийн зардал болох нийт 177,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, нотлох баримтаар тогтоогдоогүй 218,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч: Г.Б нь 15 нас 10 сартай, ийм учраас насны ялгаа заагийг яагаад онцолж байгаа вэ гэхээр хохирол төлбөрийн хувьд хуульд тодорхойлон заасан. Төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч насны онцлогоос хамаарч хохирол төлбөрөө нэхэмжилж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой. Төлбөрт нийтдээ 5,395,800 төгрөг, ирээдүйд гарах зардлаа тооцож байна гэж ярьж байна. Ирээдүйд гарах зардлыг тооцох нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл насны онцлогийг өмгөөлөгчийн зүгээс удаа дараа онцолж байгаа учир нь Иргэний хуулийн 506 дугаар зүйлд заасан заалттай холбоотой. 16 насанд хүрээгүй хүнд учруулсан гэм хорыг арилгах. Үүнтэй
холбоотой Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Зайлшгүй зардалд гарах төлбөр гэдэгт ирээдүйд гарах зардал, сувилгаа, эрхтэн нөхүүлэх зардлыг учруулсан тооцоогоор төлөх нэгдмэл хуулийн заалтыг ойлгодог учраас хохирол төлбөрийг төлөх ёстой. Нийт 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс үгүйсгэх аргагүй. Хэрэгт авагдсан Төгс ялгуун эмнэлгийн эмчийн тодорхойлолт, бусад эмчийн тодорхойлолт амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэнээр 2022 оны 04 сарын 12-ны өдөр чих, хамар, хоолойн эмч Эын тодорхойлсон мэс засалд орох шаардлагатай, одоогоор хамрын хөгжил гүйцээгүй байгаа тул 2 жилийн дараа буюу 18 насанд хүрсний дараа хийх шаардлагатай нь үнэн болно гэж тодорхойлогдсон. Зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай учраас Төгс ялгуун эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэж 2,500,000 төгрөгийн зардлыг урьдчилсан байдлаар тооцож гаргуулах нь зүйтэй байна. 2,500,000 төгрөгийн зардалд бусад тээвэр, эм тариа, эмчилгээний зардлыг нэмж нийт 2,895,800 төгрөгийг гаргуулж, үлдэх зардлыг цаашид гарах зардалд тооцож нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэ: "...Аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн бичвэрийг үндэслэн хүүхдээ 2 жилийн дараа буюу 18 настай болох үед нь хамрын хагалгаанд оруулах төлбөр нь 4,500,000-5,000,000 төгрөгийн хооронд байдаг учраас одоо энэ эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй, 2 жилийн дараа хамрын хагалгаанд орох үеийн төлбөр нэмэгдвэл тухайн үеийн ханшаар зөрүүг нь бодож авах хүсэлтэй байна. Мөн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш отгон хүү Г.Бийн эмчилгээний зардал болох 157,000 төгрөг, тархийг нь 3 удаа бариачид бариулсан төлбөр 105,000 төгрөг, нийт 5,262,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 5.395.800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хянан үзвэл: хэргийн 49-50 дугаар талд авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн картанд чих хамар хоолойн эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бичвэрт: "...цаашид мэс засалд орох шаардлагатай...хамрын хөгжил гүйцээгүй байгаа тул хагалгаа 2 жилийн дараа буюу 18 настай хийх шаардлагатай нь үнэн болно” ЧХХ. Их эмч Х.Э гэжээ.
Хавтаст хэргийн 109 дүгээр хуудаст авагдсан "И” эмийн сангаас дицинон 250мг-6000 төгрөг, омарон шахмал 1ш, актовегин 10ш-35000 төгрөг, хөвөн-1600 төгрөг, септаназол-13000 төгрөг, хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан "Намуун дэлбээ” эмийн сан цефалексин, витаминС-32800 төгрөг, чих хамар хоолойн эмчийн үзлэгийн-30000 төгрөг, хохирогч Г.Бийн Сайншанд- Улаанбаатарын чиглэлд зорчсон замын зардал-30500 төгрөг, хавтаст хэргийн 125 дугаарт авагдсан хохирогч Г.Бийн Улаанбаатараас-Сайншанд чиглэлд зорчсон замын зардал 28900 төгрөг, бүгд 177800 төгрөгийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Таас гаргуулж, хавтаст хэргийн 109 дүгээрт авагдсан шатахууны зардал 103 000 төгрөг нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нь тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй, хавтаст хэргийн 126 дугаарт авагдсан аарцаг нурууны бариа засалч
Н.Тгээр тархийг нь 3 удаа бариулсан 105 000 төгрөг нь эмчийн заавраар бус, уламжлалт эмчилгээ хийлгэх талаар эмч картанд бичиж эмчилгээ заагаагүй, нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 122 дугаарт авагдсан тухайн талоны төлөх 10 000 төгрөг гэсэн нь юуны төлбөр болох нь тодорхойгүй байх тул нийт 218 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хагалгааны зардал 4,500,000- 5,000,000 төгрөг нь нотлох баримтгүйгээс гадна 2 жилийн дараа төлбөр нэмэгдсэн тохиолдолд тухайн үеийн ханшаар нэхэмжилнэ гэж хохирогчийн талаас хүсэлт гаргасан, хавтаст хэргийн 123 дугаарт авагдсан эмч Э.Оийн бичвэрт "хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай, хагалгааны төлбөр 1,950,000 төгрөг болдог гэсэн ба хавтаст хэргийн 125 дугаарт "Төгс ялгуун” эмнэлгийн эмч А.Даваасүрэн "Одоогоор мэс засал хийх 6 сарын дараа ерөнхий мэдээ алдуулалтын дор хамрын яс тэгшлэх, таславч тэгшлэх мэс засал хийлгэх шаардлагатай. Мэс заслын төлбөр 2 100 000 төгрөг, мэс заслын өмнөх шинжилгээ 72 500 төгрөг, эмнэлэгт хэвтэх зардал 1 хоногт 60 000 төгрөг тус тус болно гэжээ.Үүнээс үзэхэд эмнэлгийн зардлууд өөр өөр үнэтэй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс "тухайн үеийн ханшаар нэхэмжилнэ” гэсэн байх тул хагалгааны зардлыг хэлэлцэхгүй орхиж тухайн үед нь хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт: Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж заасан. Хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт: Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй боловч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хохирогчоос гаргасан нотлох баримтын хэмжээнд хуульд нийцүүлэн тооцсон болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд: "шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул цаашид сурч
боловсрол, төлөвших, хүмүүжих эрхийг нь бодож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн түүнд 1 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх саналтай байна. Т.О нь сургуулийн сурагч учраас торгуулийн ял, нийтэд тусгай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял зэргээс өөрийнх нь хувийн байдалтай холбогдуулан дээрх ялыг санал болгож байна” гэж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байна. О нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй, хохирогчид төлөх хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрсөн. Иймд Т.Огийн хувийн байдал, цаашид сурч боловсрох хүсэл зоригийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж мэтгэлцжээ.
Өсвөр насны шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 14 хоногтой байсан нь хавтаст хэргийн 61 дүгээрт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан байна.
Өсвөр насны шүүгдэгч Т.О нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан нь түүний хувийн байдлыг харуулах боловч албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, албадлагын арга хэмжээний хугацаа дууссан байх тул нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, маргаагүй ба шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Т.О нь энэ жил 12 дугаар анги төгсөж мэргэжлээ сонгон, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь шүүх хуралдаанд гаргасан"...би цаашид хуульч болох хүсэлтэй байсан юм. Өөрийн үйлдэлдээ
дүгнэлт хийж маш их харамсаж байгаа...” гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан түүний хувийн хэргээс харахад сурлагын хувийн амжилтаа эрс ахиулсан, энэ нь анги удирдсан багш, сургалтын менежерийн "...бие даах чадвар сайжирсан, сурлагын хувийн амжилтаа ахиулсан. Хувь хүний зохион байгуулалтын чадвар ахиж, аливаад бүтээлчээр ханддаг болсон, ар гэрийн анхаарал сайн, хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг...” гэсэн тодорхойлолтоор давхар нотлогдож, өсвөр насны шүүгдэгчийн ирээдүй, сурах эрмэлзэл зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ хохирогч түүний өмгөөлөгч нь улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг эсэргүүцээгүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Од ял оногдуулахыг тэнсэж, 1 жил, 3 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Харин өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Од "зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Т.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн, мөн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Од ял оногдуулахыг тэнсэж, 1 жил, 3 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Од хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд "зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Од оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэрэгжүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА