Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2018/00704

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1974 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар хот, ******************* оршин суух, *********** дугаар регистртэй, Д овогт Т.Б-ийн

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1973 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, *************** дугаар регистртэй, Х овогт З.М-дхолбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/01299/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч З.М, түүний өмгөөлөгч Д.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.М бид хоёр 2000 онд гэр бүл болон хүү М.Он, М.Ор, М.Т, охин М.Т нарыг төрүүлж, 18 жил хамт амьдарсан. З.М 2008 онд Солонгос яваад 3 жилийн дараа буюу 2011 онд ирснээс хойш ааш араншин нь эвдэрч архийг байнга хэрэглэдэг болж, зодож нүдэх болсон учир би гэрээсээ 2-3 удаа явж байсан ч хүүхдүүдээ бодоод эвлэрдэг байсан. Дээрх хугацаанд би зах дээр бараа зарж, З.М хүүхдээ хардаг байсан ч архи их уудаг байсан. Хамгийн сүүлд архи ууж намайг зодоход нь Цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулсан боловч бид эвлэрсэн. Гэтэл шүүх хурал болсны дараа намайг 2017 оны 01 сард дахиж зодсон болохоор гэрээсээ яваад одоог хүртэл тусдаа амьдарч байна. Би тогтмол хийх ажил төрөлгүй боловч миний ах дүү надад тусална. З.М архины эмчилгээ хийлгэсэн гэж байгаа ч надтай утсаар ярихдаа байнга дарамтлаж байдаг. Том болон дунд хүү маань төгсөх ангийн сурагч болохоор аавтайгаа амьдарч байгаа ба надтай 2 бага хүүхдүүд хамт амьдарч байна. Шүүхээс З.М хоёрыг эвлэрүүлэх 2 сарын хугацаа өгсөн боловч энэ хугацаанд эвлэрээгүй, нөгөө элдэв хэл үгээр дарамтласан хэвээрээ байгаа тул гэрлэлтээ цуцлуулна. З.М нь хүү М.Он, М.Ор хоёрыг өөрийн асрамжид авна гэсэн тул зөвшөөрч байна. Би хүү М.Т, охин М.Т нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар тохиролцсон, надад байгаа хүү М.Он, М.Ор хоёрт олгодог хүүхдийн мөнгөний дэвтрийг З.Мын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Бид хэдийгээр хүүхдүүдээ асрамжидаа хувааж авсан боловч дуртай үед нь уулзуулж, уулзаж харж хандаж явна. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, банкны зээлийг эргэн төлөх талаар бид хоорондоо тохиролцлоо гэв.

Хариуцагч З.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б бид хоёр гэр бүл болж, 18 жил хамт амьдарч, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би Т.Бгийн хэлж байгаа шиг харгис хэрцгий хүн биш. 2008-2011 онд Солонгос улсад очиж ажиллаад хамгийн багаар бодоход 30.000.000 төгрөг явуулж байсан. Т.Б наймаа хийж, би хүүхдүүдээ хардаг байсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан байдаг байсан ч хааяа зодолддог байсан. Би өөрийн алдааг ухамсарлан архины эмчилгээ хийлгэж, гурван хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд одоо гараар оёдог эмээлийн гөлөм хийж байгаа. Энэ ажлаа цааш нь өргөжүүлнэ. Миний хүүхдүүд өөрийн гэртээ надтай тайван амьдарч байна. Би Т.Бгаас удаа дараа уучлалт гуйж байсан. Өмнөх шүүх хуралдаанд бидэнд эвлэрэх 2 сарын хугацаа өгсөн боловч Т.Б эвлэрэхгүй гэсэн тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү М.Он, М.Ор хоёрыг өөрийн асрамжид авч, хүү М.Т, охин М.Т нарыг эх Т.Бгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бид хүүхдүүдээ өөрсдийн асрамжид хувааж авсан, Т.Бгаас хүү М.Он, М.Ор нарын хүүхдийн мөнгө олгодог дэвтрийг авахаар тохирсон тул тэтгэлэг авахгүй, хүссэн үед нь хүүхдүүдээ болон өөрсдөө уулзаж, харж хандаж явна. Эд хөрөнгийн талаар маргаангүй. Банкны зээл төлөх талаар би сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хувааж төлөхөөр тохиролцлоо гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч З.Маас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2017 оны 1 дүгээр сараас одоог хүртэл буюу удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэн, РД: ***************, Нөхрийн овог: Х, Эцэг эхийн нэр: З, Нэр: М, Монгол улсын иргэн, РД: ***********, Эхнэрийн овог: Д, Эцэг эхийн нэр: Түчинсүрэн, Нэр: Б нарын 2000/09/06-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 122-рт 2000/09/06-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Он, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү М.Ор, 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин М.Т, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Т нар төрсөн болох нь Г-№365, 6701000062, №0000740452-358 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 115/000677 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Он, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Ор нарыг эцэг З.Мын,

2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин М.Т, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Т нарыг эх Т.Бгийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан тул эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг дурьдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд хүүхүүд нь эцэг З.М, эх Т.Б нартай хэдийд ч уулзах эрхтэй болно.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдаж байна.

Иймд Т.Б, З.М нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Он, хүү М.Ор нарыг эцэг З.Мын, охин М.Т, хүү М.Т нарыг эх Т.Бгийн асрамжид тус тус үлдээв.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Т.Бгийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Маас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Д овогт Түчинсүрэнгийн Б, Х овогт Зын М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Он, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Ор нарыг эцэг З.Мын2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин М.Т, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Т нарыг эх Т.Бгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг З.Мэх Т.Бд, энэ үүргээ биелүүлэхэд хэн хэндээ саад учруулахгүй байхыг З.М, Т.Б нарт тус тус даалгасугай.

 

4Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Маас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА