| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2021/00187/э |
| Дугаар | 2020/ШЗТ/13 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЗТ/13
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дэх хэсгийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбо овгийн *******ид холбогдох 2026000000205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гомбо овгийн *******.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө иргэн *******ын гэрт хохирогч Р.Гончигцогзолыг зодож түүний эрүүл мэндэд баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн Хөөвөр гэх газар хохирогч Р.Гончигцогзолыг гэрт нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалагдсан шарх, дээд уруулын гадна дотор хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцарсан шарх, цээж хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... ” гэв.
Хохирогч Р.Гончигцогзолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны орой хамаатны үеэл дүү *******ийн хамт Гучин-Ус сумын 1 дүгээр багт байрлах гэртээ харьсан. Бид хоёр нилээн согтуу гэрт хоёулаа сууж байгаад юун дээрээс маргалдсанаа сайн санахгүй байна. Ноцолдож байгаад ******* намайг хутгалсан. Би хутгалуулчихаад цус гоожоод байхаар нь гэрээс гарч гүйгээд явж байхад араас ирж еөрийнхөө мотоциклиор намайг мөргөөд орилж хашгираад агсам согтуу тавиад байсан. Миний цус урсаад байсан учир хутгалуулсан газраа дараад ойр байгаа саахалт айл руу явсан. Богд сумын айлд очоод хамаатны ******* гэх айлд хүргүүлсэн. Тэнд очиход цус тогтсон байсан. Тэгээд сумын эмнэлэгт очсон. *******ид мөргүүлсэн гэрийн хана, зүсүүлсэн мотоциклийн суудлын бүрээсэнд үнэлгээ гаргуулахгүй. Гэрийн хананы үдээс бол хонь мал гэр налж шөргөөхөд хааяа нэг мултарч унаж л байдаг. Мотоциклийн суудлын бүрээс бол нэг их том зүсэгдээгүй өө хайж харахгүй бол бараг харагдахааргүй шахуу хэмжээний зүйл байсан. Би *******оос эмчилгээний зардал гэж 1200000 төгрөгийг бэлнээр авсан учир надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-158 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 23-ны шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна. Аав Р.Гончигцогзол *******той хамт гэртээ согтуу ирсэн. Тэр 2 гэрт юм ярьж сууж байгаад маргалдаж эхэлсэн. Би айгаад саахалт айлын ******* гэдэг айлд очиж хонохоор явсан. Тэгээд тэдний гэрт ороод байж байхад аав Р.Гончигцогзол дээл хувцас нь урагдчихсан, нүүр нь цус болчихсон цээжиндээ хутганы шархтай, саахалт айлын ******* гэх хүнтэй сундлаад ******* ахын гэрт ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *******ийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “.. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Би Гучин-ус сум руу явчихаад ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай аав унтаж байсан. Би гэрийнхээ ойролцоо байдаг *******оо гэдэг айлд оччихоод эргээд гэртээ ирсэн чинь аав байхгүй байсан. Тэгэхлээр нь ээж Шийлэгмаагаас аав хаачихсан юм гэж асуусан чинь *******той сундалаад явчихсан гэж хэлсэн. Би тэгээд хонио эргүүлчихээд буцаад гэртээ ирж байсан чинь аав, ******* хоёр гэрийн нөгөө талаас ирж байсан. Би гэртээ орж цай уучихаад сувай хонь байдаг газар луугаа хонио харчихаад гэртээ харанхуй болсны дараа ирсэн чинь манай гэрээс нааш тал дээр нэг мотоцикль давхиад байхлаар нь яваад очсон чинь ******* байсан. Тэгээд намайг зогсож байсан чинь миний унаж явсан мотоцикл руу мөргөхөд би мотоциклиосоо унасан. Би босоод мотоциклио босгох гээд байж байсан чинь ******* мотоциклноосоо буугаад хутга гаргаад ирсэн. Тэгээд аавыг чинь ингэж ална гээд миний мотоциклийн суудал руу хутгаар гурван удаа дүрсэн. Тэгээд манай гэр лүү яваад өгсөн. Би араас нь гэр лүүгээ очсон чинь ******* манай гэрт ороод ирчихсэн авдар луу өшиглөж байгаад гарч яваад мотоциклоороо гэрийн баруун талаас мөргөөд байсан. “би чамайг ална” гээд муухай орилоод яваад байсан. Тэгээд намайг аавыгаа олоод ир гээд байсан. Би доошоо яваад *******ийн аав, ээжид нь очоод *******ийг агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд би тэндээсээ баруун тийшээ *******оо ахынд байж байсан чинь аав ирсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул би өөрийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 161 хуудас/
Насанд хүрээгүй гэрч *******ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2020 оны 08 дугаар сард сард болсон явдал учир яг хэднийг нь мэдэхгүй байна. Би эм хонио гэр лүүгээ туучихаад явж байхад аав ******* ах хоёр манайх руу ирж явсан. Би сувай хонио харчихаад гэр лүүгээ явж байхад нэг мотоцикль гэрлээрээ дохиод байсан. Би яваад очтол ******* мотоциклио асааж хөдлөөд намайг мотоцикль дээр байхад хойд талын ачааг мөргөөд намайг унагасан. Би мотоциклио босгоод байж байтал ******* мотоциклиосоо буугаад ирсэн. ******* хутга гаргаж ирээд надад хандаж би танай аавыг чинь ингэж ална гээд мотоциклийн суудал руу 2-3 удаа хутгаараа дүрсэн. ******* аав 2 нилээн согтуу байсан. 2019 оны шинэ жилээр тэр 2 маргалдаж байсан. ******* дайрч хутга гаргаж явсанаас хойш аав отрын танихгүй хүнтэй хамт ирсэн. Аавын биеийн байдал хутгалуулсан гэдгийг мэдээгүй байсан тул эмнэлэг явсан эсэхийг би мэдэхгүй байсан. ******* манай гэрт орчихсон гэрт байсан эд зүйлүүдийг өшиглөөд яваад байсан. Гэрээс гараад гэрийн баруун хатавч, гэрийн хойд талд тус тус 1 удаа хутгалаад аавын машин руу орсон. Машинд ээж, дүү 2 сууж байсан. Машины кабинд орж суугаад хутгаараа дээд талын таазыг хутгаараа дүрээд байсан. Тэгээд мотоциклио асаагаад манай гэрийн баруун талыг дайрсан. Намайг ааваагаа аваад ир ална гээд явуулсан. Тэгэхээр нь би *******ийн аав, ээжид нь очиж хэлсэн. Дараа нь ******* гэх ахынд очиж болсон явдлыг хэлж байтал аав саахалт айлын хүнтэ хүрээд ирсэн. Би хонин дээр явж байх үед аав хутгалуулсан байх, намайг гэртээ ирхэд аав байхгүй байсан. ******* ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль унаж явсан. Би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж явсан. Миний мотоциклийн суудал дээр хутгалсан мөр нь одоо байгаа.” /хх-ийн 162-164 хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...22 цагийн үед Гончигцогзолын хүү Дэгшинжүгдэр манайд ирсэн. Би юу болов гэж асуутал ******* ах манайд согтуу ирээд агсан согтуу тавьж, мотоциклийн суудал руу хутга дүрээд байсан. Аав зугтаад явсан гэж хэлсэн. Удалгүй саахалт айлын ******* гэх хүн манайд ирсэн. Би юу болсон талаар асуухад Гончигцогзол хүнд хутгалуулсан байна гэхээр нь гэртээ оруулж, хутгалуулсан сорви шархыг нь арчиж цэвэрлээд хүү *******оог сэрээж Гончигцогзолын гэр рүү явуулсан. Би Гончигцогзолд хар цай чанаж өгөөд байж байтал *******ийн аав , хоёр ирээд Гончигцогзолыг сумын эмнэлэг рүү авч явсан. Гончигцогзол цээжиндээ хутганы шарх авсан дээл, подволк нь урагдаад цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч В.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шөнө 11 цагийн үед Гончигцогзол гүйж ирээд “ах надад тус болооч, намайг урд байдаг *******оогийнд хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь урагшаа 3-4 км зайтай *******оо гэх айлынд хүргэж өгсөн. *******оо гэх айлд яваад очиход хөгшин настай эмэгтэй гарч ирсэн. Тэгээд *******оог дуудаад өгөөч гэж хэлтэл хар шөнө хүүхэд дуудаж яах гэж байгаа юм гэж хэлсэн. Би учир явдлыг тайлбарлаж Гончигцогзол хутгалуулсан байна гэж хэлсэн. *******оо гарч ирээд чи цагдаа дууд гэж хэлсэн. Гончигцогзол цагдаа, эмнэлэг дуудаж яах юм бэ, би зүгээр гээд байсан. Би Гончигцогзолыг *******ийн гэрт орхиод гэртээ ирсэн. Гончигцогзол хэвлийн хэсэгтээ хутгалуулсан шархаа надад харуулсан. Гончигцогзолын дээлийн энгэр нь урагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 2020 оны 08 дугаар сарын 23-ны шөнө Р.Гончигцогзол *******ийн хамт гэртээ нилээн согтуу орж ирсэн. Би гал түлэх гээд гэрээс гарч гадуур аргал, түлээ цуглуулж явж байгаад гэртээ орж ирэхэд Гончигцогзол ******* хоёр хоорондоо зодолдож байсан. Би салгах гээд чадахгүй байсан учир бага хүүгээ тэврээд гэрээс холдсон. Тэгээд ойр байгаа саахалт айл руу явж байгаад буцаж гэртээ ирэхэд хүн байхгүй байсан. Тэгээд Гончигцогзол ******* хоёрыг хайх гээд гэрээс гараад явж байхад *******ийн ээж гуай байсан. Тэгээд машин нь суугаад Ломгём гуайн гэрт очиход Гончигцогзол цээжин тус газраа хутгалуулчихсан байсан. Тэгээд тэнд Гончигцогзолын шархыг нь арчиж цэвэрлэж байгаад сумын эмнэлэг рүү , нарын хамт авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 2020 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед Гончигцогзолын хүү Тэгшээ манайд орж ирсэн. Гэрийнхэн нь хоорондоо хэрэлдээд байгаа болохоор манайд унтах гэж байгаа юм байлгүй гэж бодоод хэвтэж байтал Гончигцогзол отроор явж байгаа саахалт айлын хүнтэй манайд орж ирсэн. Гончигцогзолын дээл нь урагдсан, нүүр ам нь цус болсон байсан. Гончигцогзолыг ойртоод харахад цээжиндээ мэсний шархтай байсан. Тэгээд удалгүй *******ийн аав , ээж нар манайд хүрч ирээд шөнийн 03 цагийн үед сумын эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гончигцогзол Чимэдлхагва хоёр манайх руу залгаад шинэ оноо хамт гаргая гэж хэлсэн. Тэгээд ирвэл ир гэж хэлсэн. Орой 21 цаг өнгөрч байхад Чимэдлхагва эхнэртэйгээ, Гончигцогзол эхнэртэйгээ, Даваасүрэн, ******* нар манайд ирцгээсэн. Манайд хоолд идэж мөн 2 шил архи, 2.5 литрийн хэмжээтэй том пиво хувааж уусан. Манай эхнэр гаднаас түлээ оруулах гээд би бие засах гэж гараад буцаад гэртээ орж ирэхэд Гончигцогзол, ******* 2 хоорондоо барилцаад авсан байсан. Тэгээд би “та 2 хоорондоо барилцах байсан бол яах гэж ирсэн юм” гэж хэлэхэд тэр 2 яваад өгсөн. Манайд байхдаа хэрэлдээгүй байсан. Гончигцогзолын нүүр лүү ******* цохиод авсан байсан. Гончигцогзолын шанаа хэсэг нь хавдчихсан байсан. ******* гараараа цохисон байх, хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Тэр шөнөдөө ******* манайд хоносон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 165-166 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 03 цаг 00 минутад сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирсэн. Би 03 цаг 00 минутад үзлэгээ эхэлж 03 цаг 30 минутад үзлэгээ дууссан. Мотоцикльтой явж байгаад унасан гэж надад хэлсэн. Цээж хэсэгт шарх байхаар нь шарх юунаас болж үүссэн юм гэж гэсэн чинь өвсний хадуур өвөртөлж явж байгаад мотоциклиос унаад өвчний хадуур цээж рүү орсон гэж хэлсэн. Гончигцогзолын биеийн байдал хүндэвтэр шархтай хэсэгтээ бол хөндүүр шархнаас цус гарсан байдалтай байсан.” /хх-ийн 169-170 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Гончигцогзол гэдэг хүнийг танихгүй. Тухайн өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн сувилагчаар ажиллаж байсан. Тухайн өдөр би үзүүлэгч Гончигцогзолоос хэдний өдөр биедээ гэмтэл авсаныг асуухад 08 дугаар сарын 22-ны шөнө 00 цагаас хойш гэмтэл авсан гэдгээ надад хэлээгүй болохоор би тухайн үеийн 08 дугаар сарын 22-ны өдөр гээд биччихсэн байна. Бид нар ямар асуудал болсон талаар үзүүлэгч нараас асууж бичдэг. Тухайн үед хүн андуураад 22 гээд биччихсэн байна. ” /хх-ийн 167-168 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч Р.Гончигцогзолын биед 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн 886 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн цээжний хөндийн тодосгогчтой КТГ-ийн шинжилгээний хариунд баруун 5 дугаар хавирганы шинэ хугаралмөн 3,4,5,6 дугаар хавирганууд зөрүүгүй хуучин хугаралттай гэсэн шинжилгээний хариу ирсэн. 5 дугаар хавирганы хугарал №386 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 3,4,5,6 дугаар хувирганы хуучин хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй үүссэн цаг хугацаандаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааарна.” /хх-ийн 197-198 хуудас/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Р.Гончигцогзолд эмчилгээний зардал 500000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гончигцогзол ах манай гэрт ирээд хоёулаа хамт айл хэснэ гээд намайг авч явсан. Тэгээд бид хоёр хамтдаа 3, 4 айлаар орж архи, пиво уусан. Тэгээд орой нар жаргаж байхад Гончигцогзол ахын гэрт бид хоёр ирсэн. Би тухайн үед согтчихсон, гэрт нь юм яриад сууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн Гончигцогзол ах намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж аваад хоорондоо зодолдсон. Энэ асуудлаас хойш болсон асуудлыг би санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой Цэрэндонид гэх айлд Гончигцогзол бид хоёр очиж бид нар ууж идсэн. Тухайн үед би согтоод ухаан санаагаа алдсан байсан. Тэгээд Гончигцогзол бид хоёр маргалдаад Гончигцогзол ахын цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, нүүр хэсэг рүү нь гараараа цохьсон. Хавирга нь хугарсаныг нь би сайн мэдэхгүй байна. Бид хоёр үеэл хүмүүс учир урдны ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Олон жил айл саахалт явсан ах, дүүсийн холбоотой хүмүүс байгаа юм. Бид хоёрын хооронд малын бэлчээр болон эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Бид хоёр согтууруулах ундааны зүйл хамт уухаараа маргалдаж зодолддог юм. Би Гончигцогзол ахыг нийтдээ хоёр удаа зодсон асуудал гаргаж байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-ийн 211-213 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №386 дугаартай шинжээчийн:
1. Үзүүлэгч Р.Гончигцогзолын биед хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалагдсан шарх, дээд уруулын гадна дотор хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцарсан шарх, цээж хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээд уруул, цээж хэсэгт үүссэн шарх, зулгаралт, цус хуралт, гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэвлийн зүүн дээд хэсэгт үүссэн хутгалагдсан шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх
боломжтой.
4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн:
1. Үзүүлэгч Р.Гончигцогзолын биед баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй шинэ хугарал, баруун 3,4,5,6 дугаар хавирганы зөрүүгүй хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Баруун 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгчийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 3,4,5,6 дугаар хавирганы зөрөөгүй хуучин хугарал гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
2. Үзүүлэгч Р.Гончигцогзолын биед баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй шинэ хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун 3,4,5,6 дугаар хавирганы зөрөөгүй хуучин хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
3. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн /хх-ийн 181-182 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №95 дугаартай криминалистикийн шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээлэнд хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, саарал өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн зүсэгдэлт нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
2. Саарал өнгийн дээл, хагас ханцуйтай цамцанд үүссэн зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байж болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээлэнд 1 зүсэгдэлт, 1 ханзралт, саарал өнгийн цамцанд 1 зүсэгдэл гэсэн гэмтлүүд үүссэн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-45 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/21 дугаартай “...1 ширхэг эрэгтэй хүний хуучин дээлний энгэрийн урагдсан хэсэг, 1 ширхэг эрэгтэй хүний хуучин дээлний энгэрийн урагдсан хэсэг, 1 ширхэг эрэгтэй хүний богино ханцуйтай цамцны урагдсан хэсгийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 6000 /зургаан мянган/ төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 186-189 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/20 дугаартай “...1 ширхэг “Hyundai Porter-2” маркийн улсын дугаартай бага оврын ачааны автомашины эвдрэл гэмтлийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 50000 /тавин мянган/ төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 186-189 хуудас/ гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 190-193 хуудас/,
/хх-ийн 49-52, 186-193 хуудас/,
2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн улсын дугаартай “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 171-173 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 174-175 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 176-178 хуудас/,
2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тэмдэглэл /хх-ийн 9-10 хуудас/,
2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутга, хохирогч Р.Гончигцогзолын өмсөж явсан бор өнгийн дээл 1 ширхэг, цагаан өнгийн фодволк 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-49 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг Эрүүгийн тойрог гэх газар иргэн *******ын гэрт хохирогч Р.Гончигцогзолыг зодож түүний эрүүл мэндэд баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн Хөөвөр гэх газар оршин суух хохирогч Р.Гончигцогзолын гэр түүний эвлийн зүүн дээд хэсэгт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалагдсан шарх, дээд уруулын гадна дотор хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцарсан шарх, цээж хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө иргэн *******ын гэрт хохирогч Р.Гончигцогзолыг зодож, түүний эрүүл мэндэд баруун 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч Р.Гончигцогзолын “............”
Гэрч *******ын “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн: /хх-ийн ,,/, дүгнэлт,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...................” мэдүүлэг,
,,,,,,,,,,,,эмнэлгийн ,,,,,,,,,,,,,,,зэргээр,
Мөн 2020 оны 08 дугаар сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн Хөөвөр гэх газар оршин суух хохирогч Р.Гончигцогзолын гэр түүний эвлийн зүүн дээд хэсэгт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалагдсан шарх, дээд уруулын гадна дотор хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцарсан шарх, цээж хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч Р.Гончигцогзолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны орой хамаатны үеэл дүү *******ийн хамт Гучин-Ус сумын 1 дүгээр багт байрлах гэртээ харьсан. Бид хоёр нилээн согтуу гэрт хоёулаа сууж байгаад юун дээрээс маргалдсанаа сайн санахгүй байна. Ноцолдож байгаад ******* намайг хутгалсан. Би хутгалуулчихаад цус гоожоод байхаар нь гэрээс гарч гүйгээд явж байхад араас ирж еөрийнхөө мотоциклиор намайг мөргөөд орилж хашгираад агсам согтуу тавиад байсан. Миний цус урсаад байсан учир хутгалуулсан газраа дараад ойр байгаа саахалт айл руу явсан. Богд сумын айлд очоод хамаатны ******* гэх айлд хүргүүлсэн. Тэнд очиход цус тогтсон байсан. Тэгээд сумын эмнэлэгт очсон. *******ид мөргүүлсэн гэрийн хана, зүсүүлсэн мотоциклийн суудлын бүрээсэнд үнэлгээ гаргуулахгүй. Гэрийн хананы үдээс бол хонь мал гэр налж шөргөөхөд хааяа нэг мултарч унаж л байдаг. Мотоциклийн суудлын бүрээс бол нэг их том зүсэгдээгүй өө хайж харахгүй бол бараг харагдахааргүй шахуу хэмжээний зүйл байсан. Би *******оос эмчилгээний зардал гэж 1200000 төгрөгийг бэлнээр авсан учир надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-158 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 23-ны шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна. Аав Р.Гончигцогзол *******той хамт гэртээ согтуу ирсэн. Тэр 2 гэрт юм ярьж сууж байгаад маргалдаж эхэлсэн. Би айгаад саахалт айлын ******* гэдэг айлд очиж хонохоор явсан. Тэгээд тэдний гэрт ороод байж байхад аав Р.Гончигцогзол дээл хувцас нь урагдчихсан, нүүр нь цус болчихсон цээжиндээ хутганы шархтай, саахалт айлын ******* гэх хүнтэй сундлаад ******* ахын гэрт ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...................................” /хх-ийн 161 хуудас/
Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн 162-164 хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...22 цагийн үед Гончигцогзолын хүү Дэгшинжүгдэр манайд ирсэн. Би юу болов гэж асуутал ******* ах манайд согтуу ирээд агсан согтуу тавьж, мотоциклийн суудал руу хутга дүрээд байсан. Аав зугтаад явсан гэж хэлсэн. Удалгүй саахалт айлын ******* гэх хүн манайд ирсэн. Би юу болсон талаар асуухад Гончигцогзол хүнд хутгалуулсан байна гэхээр нь гэртээ оруулж, хутгалуулсан сорви шархыг нь арчиж цэвэрлээд хүү *******оог сэрээж Гончигцогзолын гэр рүү явуулсан. Би Гончигцогзолд хар цай чанаж өгөөд байж байтал *******ийн аав , хоёр ирээд Гончигцогзолыг сумын эмнэлэг рүү авч явсан. Гончигцогзол цээжиндээ хутганы шарх авсан дээл, подволк нь урагдаад цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч В.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шөнө 11 цагийн үед Гончигцогзол гүйж ирээд “ах надад тус болооч, намайг урд байдаг *******оогийнд хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь урагшаа 3-4 км зайтай *******оо гэх айлынд хүргэж өгсөн. *******оо гэх айлд яваад очиход хөгшин настай эмэгтэй гарч ирсэн. Тэгээд *******оог дуудаад өгөөч гэж хэлтэл хар шөнө хүүхэд дуудаж яах гэж байгаа юм гэж хэлсэн. Би учир явдлыг тайлбарлаж Гончигцогзол хутгалуулсан байна гэж хэлсэн. *******оо гарч ирээд чи цагдаа дууд гэж хэлсэн. Гончигцогзол цагдаа, эмнэлэг дуудаж яах юм бэ, би зүгээр гээд байсан. Би Гончигцогзолыг *******ийн гэрт орхиод гэртээ ирсэн. Гончигцогзол хэвлийн хэсэгтээ хутгалуулсан шархаа надад харуулсан. Гончигцогзолын дээлийн энгэр нь урагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 2020 оны 08 дугаар сарын 23-ны шөнө Р.Гончигцогзол *******ийн хамт гэртээ нилээн согтуу орж ирсэн. Би гал түлэх гээд гэрээс гарч гадуур аргал, түлээ цуглуулж явж байгаад гэртээ орж ирэхэд Гончигцогзол ******* хоёр хоорондоо зодолдож байсан. Би салгах гээд чадахгүй байсан учир бага хүүгээ тэврээд гэрээс холдсон. Тэгээд ойр байгаа саахалт айл руу явж байгаад буцаж гэртээ ирэхэд хүн байхгүй байсан. Тэгээд Гончигцогзол ******* хоёрыг хайх гээд гэрээс гараад явж байхад *******ийн ээж гуай байсан. Тэгээд машин нь суугаад Ломгём гуайн гэрт очиход Гончигцогзол цээжин тус газраа хутгалуулчихсан байсан. Тэгээд тэнд Гончигцогзолын шархыг нь арчиж цэвэрлэж байгаад сумын эмнэлэг рүү , нарын хамт авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 2020 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед Гончигцогзолын хүү Тэгшээ манайд орж ирсэн. Гэрийнхэн нь хоорондоо хэрэлдээд байгаа болохоор манайд унтах гэж байгаа юм байлгүй гэж бодоод хэвтэж байтал Гончигцогзол отроор явж байгаа саахалт айлын хүнтэй манайд орж ирсэн. Гончигцогзолын дээл нь урагдсан, нүүр ам нь цус болсон байсан. Гончигцогзолыг ойртоод харахад цээжиндээ мэсний шархтай байсан. Тэгээд удалгүй *******ийн аав , ээж нар манайд хүрч ирээд шөнийн 03 цагийн үед сумын эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....................” /хх-ийн 165-166 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....................” /хх-ийн 165-166 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....................” /хх-ийн 167-168 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....................” /хх-ийн 197-198 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2026000000244 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ………………..нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №482 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Р.Гончигцогзолд 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Р.Гончигцогзолын шүүхэд ирүүлсэн “Хохиролд 500000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ө.Даваанямд дээрх хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Адъяабаярт 1000000 төгрөгийн хохирол төлсөн хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишин дээрээ 3 хадаастай, нийт урт нь 21.5 см, ирний урт нь 11.5 см, ишний урт 10 см хутга 1 ширхгийг устгаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Даваанямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ................................ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............................ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ................../ ........../ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........................... шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч ..................... нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ......................... ................. төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн .......................................... устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ......................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.