Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2018/00019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Х сум, 5 дугаар баг, ........ тоотод оршин суух, 32 настай, эмэгтэй, Д овогт Г-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, С сум, 1 дүгээр баг, ... оршин суух, 39 настай, эрэгтэй, Э овогт Ё-ийн Б-д холбогдох

                                                  

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2004 онд Ё.Б танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийн 119 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний гэр бүл байх хугацаанд 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү С 2007 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү С нар төрсөн. 2010 оноос нөхөр Б архи их уудаг болж хөөж /эрүүлдээч/ туудаг болсон учир бид хамт амьдрах боломжгүй болж 2011 оноос хойш тусдаа амьдрах болсон. Бидний 119 тоот гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан байхгүй. Анх танилцахдаа дагавар хүүтэйгээ очсон, хүүхдээс болсон маргадаггүй байсан. Гэр барьж өгсөндөө л хөөж туудаг байсан болов уу гэж боддог гэв.

 

Хариуцагч Ё.Б нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид 2011 онд тус тусдаа өөр өөрийн гэр бүлтэй болсон. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлэгийн маргаангүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

            Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                                                                                

Нэхэмжлэгч Г.Баттунгалаг нь хариуцагч Ё.Баярнэмэхэд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Гэрлэгчид эвлэрүүлэх зуучлагчид 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хандсан боловч хариуцагч Ё.Баярнэмэхийг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтанд оролцуулахаар урьсан боловч товлосон хугацаанд ирээгүй байх ба эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа үр дүнд хүрээгүй дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Баттунгалаг, хариуцагч Ё.Баярнэмэх нар нь 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр болсныг 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 119 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан, хамтран амьдрах хугацаандаа 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б.Сумъяабазар /12 нас 2 сар 15 хоногтой/, 2007 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Сумъяабаатар /10 нас 4 сар 8 хоногтой/ нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Отгоны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Баттунгалаг нь Иргэний хуулийн 17 дугаар зүйл 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай хүү Б.Сумъяабазар, Б.Сумъяабаатар нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч /хх-2/, эхийн асрамжид хүмүүждэг байх ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.,  мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү Б.Сумъяабазар, Б.Сумъяабаатар нарыг төлөөлөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох эрхтэй боловч энэ талаар болон хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

                                                                                                              

Гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Баттунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Ё.Баярнэмэхээс гаргуулж нэхэмжлэгч Г.Баттунгалагт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д овогт Г-ийн Б, Э овогт Ё-н Б нарын гэрлэлтийг цуцласугай.  

 

 2. Гэрчлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Б-ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-т буцаан олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН