Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2018/00059

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.5-д зааснаар Л овогт Б.С, Ш овогт У.Ц нарын гэрлэлтийг цуцлаж, хүү Ц.М-/*/-г эх Б.С асрамжид үлдээсүгэй.


2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар эцэг У.Ц, хүү Ц.М тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол хүү Ц.М амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Ц сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ц 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С  олгож, мөн 48,665 төгрөгийг гаргуулан улсын орлого /Төрийн банкны 281500318038 тоот данс/-д оруулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН