Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221000000158 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний ....... дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг “ ” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч Ренчинхандын *******, ******* ******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд байрлах цагдаагийн хяналтын постны дэргэд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...замаар хойшоо алхаад цагдаагийн постны хажууд такси барих гээд зогсож байхад урдаас 3, 4 залуу ирээд найз танихгүй залуу нь шууд ирээд нүүр рүү нь цохисон. Тэгэхэд газар унасан. Би тухай залууг “Чи яаж байгаа юм бэ” гээд барьж аваад босоод ирэхээр нь “Май, энэ утсаар цагдаа дууд” гээд утсаа өгсөн. Тухайн залуу намайг цохих гэхээр нь би бултаад цохиулаагүй. Тэгэхэд хамт явж байсан 3, 4 найзууд нь ирээд бужигнаад явчихсан. Нэг залуу нь миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө барьж байсан залуугаа тавихгүй зуураад хашаа налаад зогсоход тухайн зуураад барьж байсан залуу миний баруун нүдэнд нэг удаа гараараа нэмээд цохисон. Тэгэхэд хамраас цус гарсан...” гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******, ******* бид гурав засмал замын баруун талаар хойшоо явж байхад замын цагдаагийн постны дэргэд өндөр, намхан хоёр ах зам дээр зогсож байсан ба би урд нь утсаа оролдоод явж байсан. Тэгээд эргээд харсан чинь ******* нэг өндөр ахтай зууралдаад зогсож байсан. ******* хажуугаас нь *******тай барьцалдаад зогсож байсан өндөр ахын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 22-23/

Ж. мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Такси барих гээд 24 дүгээр байшингийн зүүн талд цагдаагийн постны хажууд зогсож байхад урдаас хэдэн залуу ирж байсан бөгөөд нэг нь ирээд хэрүүл хийгээд байснаа шууд миний нүүр рүү цохисон. Тэгэхэд би газар унаад босоход найз тухайн залууг бариад авсан. Цаанаас нь 3, 4-н залуучууд ирсэн. Би утсаар цагдаа дуудсан бөгөөд тухайн залуучуудын хэн нь Ядмааг цохисон талаар мэдэхгүй байна. ын хамраас нь цус гарсан, баруун нүд нь хавдсан байдалтай болчихсон байсан...” гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө Гантөгс над руу фэйсбүүк чатаар залгаад “өчигдөр орой ******* зүгээр зогсож байсан хүн дээр очоод зодоон хийгээд *******ыг цагдаа аваад явсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 26-27/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 295 тоот дүгнэлтэд:

1. ын биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, склерийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “..., ******* хоёртой гэр рүүгээ явах гээд ертөнцийн зүгээр хойш чиглэн алхаж байхад цагдаагийн постны хажууд хохирогч найз Гантулгын хамтаар зогсож байхаар нь би очоод өмнө нь баарны үүдэнд бага зэрэг маргалдсан залуутай андуураад гараараа нэг удаа цохиход газарт унасан. Тэр үед хохирогч хажуунаас намайг заамдаад “боль” гээд зогсож байхад надтай хамт явсан найз ******* намайг өмөөрч ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохисон. Энэ үед би аас салаад түүнийг хашаа налуулж байгаад цээж болон хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 48-50/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “..., ******* хоёртой гэр рүүгээ явах гээд ертөнцийн зүгээр хойш чиглэн алхаж байхад 24 дүгээр байрны зүүн талд байрлах цагдаагийн постны хажууд хохирогч найз Гантулгын хамтаар зогсож байхад нь таарсан юм. Тэр үед найз ******* түрүүлж очоод гараараа нэг удаа цохиход газарт унаад босч ирсэн бөгөөд хохирогч хажуунаас найз *******ыг заамдаад “боль” гээд бариад байхаар нь би мөн найз *******ыг хорьж тэврээд хохирогч т хандан “Манай найз согтуу байна, би найзыгаа аваад явлаа уучлаарай” гэхэд миний хэлсэн үгийг тоохгүй найз ******* руу дайрч давшлаад салахгүй болохоор нь түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод цааш болоход найз ******* хохирогч тай зууралдаад хашаа налаад үлдсэн. Миний харснаар найз ******* зууралдаж байхдаа түүний хэвлий хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэжээ. /хх-ийн 53-55/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31, 35/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 291 тоот дүгнэлт /хх-ийн 32-33/

*******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 57, 60/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 61/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-69/

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг /хх-ийн 62/

Хохирогч ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 75/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд байрлах цагдаагийн хяналтын постны дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, склерийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “..., ******* хоёртой гэр рүүгээ явах гээд ертөнцийн зүгээр хойш чиглэн алхаж байхад цагдаагийн постны хажууд хохирогч найз Гантулгын хамтаар зогсож байхаар нь би очоод өмнө нь баарны үүдэнд бага зэрэг маргалдсан залуутай андуураад гараараа нэг удаа цохиход газарт унасан. Тэр үед хохирогч хажуунаас намайг заамдаад “боль” гээд зогсож байхад надтай хамт явсан найз ******* намайг өмөөрч ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохисон. Энэ үед би аас салаад түүнийг хашаа налуулж байгаад цээж болон хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон...” гэх, шүүгдэгч *******ийн “...Тэр үед найз ******* түрүүлж очоод гараараа нэг удаа цохиход газарт унаад босч ирсэн бөгөөд хохирогч хажуунаас найз *******ыг заамдаад “боль” гээд бариад байхаар нь би мөн найз *******ыг хорьж тэврээд хохирогч т хандан “Манай найз согтуу байна, би найзыгаа аваад явлаа уучлаарай” гэхэд миний хэлсэн үгийг тоохгүй найз ******* руу дайрч давшлаад салахгүй болохоор нь түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод цааш болоход найз ******* хохирогч тай зууралдаад хашаа налаад үлдсэн. Миний харснаар найз ******* зууралдаж байхдаа түүний хэвлий хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...замаар хойшоо алхаад цагдаагийн постны хажууд такси барих гээд зогсож байхад урдаас гурав дөрвөн залуу ирээд нэг залуу нь найз Гантулгын нүүр рүү шууд цохисон. Тэгэхэд газар унасан. Би тухай залууг “чи яаж байгаа юм бэ” гээд барьж аваад босоод ирэхээр нь “Май, энэ утсаар цагдаа дууд” гээд утсаа өгсөн. ...Нэг залуу нь миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө барьж байсан залууг тавихгүй зуураад хашаа налаад зогсоход тухайн зуураад барьж байсан залуу миний баруун нүдэнд нэг удаа гараараа нэмээд цохисон. Тэгэхэд хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 291, 295 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 295 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ад авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА