Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000720169 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын “..........” бааранд бармен ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын тоот өрөөнд “ ” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаягаас ... дугаартай ХААН банкны данс ашиглан хөзөр, хасаа зэргээр ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажилладаг юм. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18 цагаас 00 цаг хүртэл Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цагийн орчимд зочид буудлыг шалгахад тоот өрөөнд чанга чанга яриад байхаар нь орж шалгахад ******* гэх хүн “ ” гэх нэртэй фэйсбүүкээр покер тоглоом зохион байгуулж байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан юм. ...Өөрийн хар өнгийн Самсунг А52 маркийн гар утсаар Live хийн орон дээр даавуун дээр хөзөр тараагаад покер тоглоом тоглуулж байсан...” гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ХААН банкны ... дугаарын данснаасаа ... дугаарын данс руу 50,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ “Puntsag” гэж шилжүүлж тоглосон. Тухайн дансны эзэмшигч нь Очиртой л нэр гарч ирж байсан. Мөн тухайн өдрөө дахин 50,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ “Puntsag” гэж шилжүүлж тоглосон. Мөн дахин тухайн өдрөө 50,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ “puu” гэж шилжүүлж тоглосон. Дараа нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн ХААН банкны ... дугаарын данснаасаа ... дугаарын данс руу 50,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ “puntsag гэж шилжүүлж тоглосон. ...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ХААН банкны ... дугаарын данснаасаа ... дугаарын данс руу 50,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ “puntsag гэж шилжүүлж тоглосон. ...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ХААН банкны ... дугаарын данснаасаа ... дугаарын данс руу 50,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ “puu гэж шилжүүлж тоглосон. ...нийт 9 удаа 450,000 төгрөгөөр тоглосон байна. Харин би 7 удаа хожиж миний данс руу тухай бүр ... дугаарын данснаас гүйлгээний утга дээр нь “ah” гэж бичиж 50,000 төгрөг орж ирдэг байсан. Би нийт 350,000 төгрөгийг хожиж авсан юм...” гэжээ. /хх-ийн 16-17/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймагт эхнэрийнхээ ээж, аавынд золгохоор ирсэн. Тэгээд “фэйсбүүк покер стар” нэртэй тоглоом харсан юм. Ингээд маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “” нэртэй буудалд өрөө авч, фэйсбүүкээс харсан покер стар нэртэй тоглоомыг “ ” гэдэг нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээж, цахим хаягаараа live явуулж, фэйсбүүк группэд шэйрлэж покер тоглоом тоглуулсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг хүртэл хугацаанд тоглуулж 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд цагдаа нарт баригдсан. ...Би тухайн “покер стар” нэртэй тоглоомыг фэйсбүүк цахим орчинд тоглуулж 154,000 төгрөгийн ашиг олсон. ...өөрийн фэйсбүүк цахим хаягаараа покер тоглуулж байхад буудлын өрөөнд цагдаа нар орж ирэхээр нь цахим хаягаа шууд устгачихсан. ...өөр хүн байгаагүй, би ганцаараа тухайн буудалд 3 хоног байрласан...” гэжээ. /хх-ийн 67-68/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/

Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 8-9/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/

*******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон банкны харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-25/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-30/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-39, 43-50/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 51-53/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 74/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******ын эзэмшлийн 520,000 төгрөгийн үнэлгээтэй, Samsung A52 загварын, 144,000 төгрөгийн үнэлгээтэй, Redmi А9 загварын гар утсыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын тоот өрөөнд “ ” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаягаас гар утас, ХААН банкны данс ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин хөзөр, хасаа зэргээр тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг хүртэл хугацаанд покер тоглуулж, 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд цагдаа нарт баригдсан. ...Би тухайн “покер стар” нэртэй тоглоомыг фэйсбүүк цахим орчинд тоглуулж 154,000 төгрөгийн ашиг олсон. ...өөрийн фэйсбүүк цахим хаягаараа покер тоглуулж байхад буудлын өрөөнд цагдаа нар орж ирэхээр нь цахим хаягаа шууд устгачихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цаг орчимд зочид буудлыг шалгахад тоот өрөөнд чангаар яриад байхаар нь орж шалгахад ******* гэх хүн “ ” гэх нэртэй фэйсбүүкээр покер тоглоом тоглуулж байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан юм. ...Өөрийн хар өнгийн Самсунг А52 маркийн гар утсаар Live хийж орон дээр даавуун дээр хөзөр тараагаад покер тоглоом тоглуулж байсан...” гэх, гэрч ын “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ХААН банкны ... дугаарын данснаасаа ... дугаарын данс руу 50,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ “puu гэж шилжүүлж тоглосон. ...нийт 9 удаа 450,000 төгрөгөөр тоглосон байна. Харин би 7 удаа хожиж миний данс руу тухай бүр ... дугаарын данснаас гүйлгээний утга дээр нь “ah” гэж бичиж 50,000 төгрөг орж ирдэг байсан. Би нийт 350,000 төгрөгийг хожиж авсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн, хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон банкны харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч ******* нь Facebook олон нийтийн сүлжээ, Samsung A52 болон Redmi А9 загварын гар утсыг тус тус ашиглан хөзөр, хасаа зэргээр үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх тоглоомыг мөрийтэй буюу оролцогч нараас төлбөр  авч тоглуулж, өөртөө ашиг олж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг мэдээллийн технологи ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг ашиг олох зорилгоор зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч ******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэхдээ 520,000 төгрөгийн үнэлгээтэй, Samsung A52 болон 144,000 төгрөгийн үнэлгээтэй, Redmi-А9 загварын гар утсыг тус тус ашиглаж, 896,000 төгрөгийн ашиг олсон байх тул түүнээс хууль бусаар олсон орлого 896,000 төгрөгийг, эд мөрийн баримтаар хураагдсан Samsung A52 болон Redmi А9 загварын гар утсыг тус тус гаргуулан хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung A52 болон Redmi А9 загварын гар утсыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 520,000 төгрөгийн үнэлгээтэй Samsung A52 загварын гар утас, 144,000 төгрөгийн үнэлгээтэй, Redmi А9 загварын гар утас, хууль бусаар олсон орлого 896,000 /найман зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хураан авч, улсын орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан Samsung A52, Redmi А9 загварын гар утсыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн НЛ 92081919 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА