Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000183 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, нөхөр, эгч, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, “******* *******” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд согтуугаар иргэн ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих, маажих зэргээр зодож ******* биед зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зурагдсан зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны хумсны хуулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын иргэн Г. 0,75 граммын Соёрхол нэртэй 1 шил архийг машинаасаа гаргаж ирээд манай нөхөр , бид нар цуг хувааж уусан. Тэгээд миний хувьд нэлээн согтсон бөгөөд ******* сумын иргэн “Та нар манайх руу ирдэггүй” гэх үгнүүд хэлж байсныг санаж байна. Тэгээд нэг мэдсэн гэртээ ирчихсэн байсан бөгөөд тухайн үед толинд өөрийгөө харахад нүд хөхөрсөн байдалтай байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь нөхөр аас асуухад ******* сумын иргэн тэй муудаад нүүрээ маажуулж зодуулсан” гэж ярьсан...” гэжээ. /хх-ийн 12-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чойбалсан сумын 1 дүгээр багийн иргэн над руу утсаар залгаж “Чойбалсан сумын 4 дүгээр багт байдаг тариа ороод ирье” гэж хэлэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Удалгүй , эхнэр, хүүхдийн хамт манай гэрийн гадаа ирсэн бөгөөд бид 4 цуг явсан. Тариан дээр очиж малын тэжээл ачиж дуусаад ******* *******ний ертөнцийн зүгээр баруун талд ******* сумын иргэн эхнэр хүүхдийн хамт ******* *******ний ертөнцийн зүгээр баруун талд замд тааралдаж хоорондоо уулзаж юм яриад , ын эхнэр , , гийн эхнэр нар ... машинаас бууж гадаа тойрч суугаад архи ууж эхэлсэн. Би ын хүүхдийн хамт түүний тээврийн хэрэгсэлд сууж байхад гийн эхнэр, ын эхнэр той зууралдаад Солонгын нүүрийг маажиж, “ална, пизда” гэх үгнүүд хэлээд бахирч чарлаад байхаар нь би тээврийн хэрэгслээс бууж ирээд машинд суулгаад нүүрийг нь гэрэл тусгаж харахад зүүн талын нүд рүү нь цохисон, нүүрэн хэсгийг хумсаар маажсан байдалтай улаан хүрэн цус болчихсон байсан. Тэгээд ыг тээврийн хэрэгсэлд суулгаад би ын тээврийн хэрэгслийг жолоодож сумын төв рүү явсан...” гэжээ. /хх-ийн 20-21/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын иргэн манай эхнэртэй архи ууж байхдаа “2021 онд манай нөхөр алдарт уяач болсон үед та нар манайхаар ирээгүй хөгийн хүмүүс” гэх үгнүүд хэлж байсан бөгөөд манай эхнэр той юм яриад сууж байхад нь би босож машины араар орж бие засах үед манай эхнэрийн дээр гарчихсан нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж байхад манай найз машинаас бууж манай эхнэр тээврийн хэрэгсэлдээ суулгаад дараа нь намайг суулгаад бид хэд сумын төв рүү явсан...” гэжээ. /хх-ийн 24-25/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 300 тоот дүгнэлтэд:

1. ******* биед зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зурагдсан зулгаралт, баруун гарын 4-р хурууны хумсны хуулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/

 

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан ******* маргалдаж түүнийг зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд хэргийн дараа ******* уулзаж уучлалт гуйгаад түүнд 500,000 төгрөг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 36/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/

Хохирогч ******* Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, “******* *******” гэх газарт хохирогч ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохих, маажих зэргээр зодож, түүний  биед зүүн нүд, хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зурагдсан зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны хумсны хуулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан ******* маргалдаж түүнийг зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...миний хувьд нэлээн согтсон бөгөөд ******* сумын иргэн “Та нар манайх руу ирдэггүй” гэх үгнүүд хэлж байсныг санаж байна. Тэгээд нэг мэдсэн гэртээ ирчихсэн байсан бөгөөд тухайн үед толинд өөрийгөө харахад нүд хөхөрсөн байдалтай байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь нөхөр аас асуухад ******* сумын иргэн тэй муудаад нүүрээ маажуулж зодуулсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийн нотолсон гэрч гийн “...Би ын хүүхдийн хамт түүний тээврийн хэрэгсэлд сууж байхад гийн эхнэр, ын эхнэр той зууралдаад Солонгын нүүрийг маажиж, “ална, пизда” гэх үгнүүд хэлээд бахирч чарлаад байхаар нь би тээврийн хэрэгслээс бууж ирээд машинд суулгаад нүүрийг нь гэрэл тусгаж харахад зүүн талын нүд рүү нь цохисон, нүүрэн хэсгийг хумсаар маажсан байдалтай улаан хүрэн цус болчихсон байсан...” гэх, гэрч Д.ын “...манай эхнэр той юм яриад сууж байхад нь би босож машины араар орж бие засах үед манай эхнэрийн дээр гарчихсан нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж байхад манай найз машинаас бууж манай эхнэр тээврийн хэрэгсэлдээ суулгаад дараа нь намайг суулгаад бид хэд сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 300 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 300 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500,000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогчид 500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА