Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2221000710135 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл 5, эгч, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ялыг эдэлж байсан, ******* овогт *******ийн ******* /РД: ******* *******/.

Шүүгдэгч ******* нь иргэн Ө.*******т мал зарна, худалдан авч өгнө гэж /9 тооны тугалтай үнээ/ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын дансаар дамжуулан Ө.*******ийн эзэмшлийн ... дугаарын данснаас нийтдээ 10,875,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн иргэн гийн эзэмшлийн 22 тооны эр төлөгийг өөрийн эзэмшлийнх гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худалдан борлуулах, өрөндөө өгөх зэргээр тус сумын 1 дүгээр багт оршин суух иргэн аас шилжүүлэн авч хохирогч д нийт 2,200,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Ө.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнх-Амгалан гэдэг хүн надаар мал авхуулдаг болоод 4 жил болж байна. Улмаар ******* нь надад 9 тооны тугалтай үнээ зарахаар болж 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 10,875,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгөөр ******* тоглоом тоглож, хувьдаа ашиглаж, өр зээлэндээ өгсөн байна. ...Миний хувьд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 10,875,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данснаас *******ын эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данс руу шилжүүлж 9 тооны үхэр худалдаж авахаар тохиролцсон. ...******* нь “, Даваа, нараас мал худалдаж авахаар болж тугалтай үнээний мөнгө өгсөн” гэж надад хэлсэн боловч худлаа байсан. Мөн гэх хүн манай нутагт байдаггүй юм байна...” гэжээ. /хх-ийн 78-80, 81-83/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сард тус сумын 3 дугаар багийн малчин нь 22 тооны төлөг авах хүн байна уу? гэж багийн засаг дарга ******* луу ярьсан юм шиг байгаа юм. Гэтэл ******* нь манай хүү тэй холбогдоод “ 22 тооны төлөг зарна гэнэ, танайхан авахгүй юм уу” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай хүү “Аав авна” гэж хэлээд ын дансыг авсан. Улмаар надад манай хүү ын дансыг өгөхөөр нь  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн ... дугаарын ХААН банкны данснаас ... дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. Гэхдээ би тай холбогдоод төлөгний мөнгө хийлээ гэж хэлээгүй. Тэгээд аас 2021 оны 11 дүгээр сард ******* сумын 3 дугаар багийн нутагт уулзаад “Ах нь нөгөө 22 тооны төлгөө авъя” гэтэл тэрээр “******* нь миний 2021 оны 06 дугаар сард зарах гэж байсан 22 тооны төлгийг авчихсан шүү дээ, тэрээр ирээд 22 тооны хонио авъя гэж хэлээд авсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд *******той уулзахад “Би таны юмыг аваагүй” гэж мэлзээд байсан. *******ын хувьд удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд тул түүнийг миний 22 тооны төлгийг авсан гэж бодож байна. ын хувьд өөрөө мал хуй ихтэй, 1000 гаран малтай, хүнд худлаа яриад байдаггүй хүн байгаа юм. Тиймээс ******* ыг 22 тооны төлөг зарах гэж байгааг мэдээд бид нарын голд залилан хийсэн байна гэж үзэж байна...” гэжээ. /хх-ийн 133-137/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний сонссоноор манай суманд гэж хүн байдаггүй. Харин Даваа нь манай сумын 2 дугаар багийн нутаг  “ энгэр” гэх газарт оршин суудаг. Миний хувьд *******оос ямар нэгэн мөнгө бэлнээр болон дансаар дамжуулан аваагүй. Мөн Даваатай уулзаж ******* чамаас мал авна гээд мөнгө өгсөн эсэх талаар нь асуухад “Өгөөгүй” гэж байсан. Тэгэхээр *******ын хувьд бид нарын нэрийг ашиглан худал мэдүүлэг өгсөн байна...” гэжээ. /хх-ийн 87-88/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний мэдэж байгаагаар манай суманд гэж хүн байдаггүй. Харин нь манай сумын 2 дугаар багийн нутаг  “ энгэр” гэх газарт оршин суудаг. Миний хувьд *******оос ямар нэгэн мөнгө бэлнээр болон дансаар дамжуулан аваагүй. Тэгэхээр *******ын хувьд бид нарын нэрийг ашиглан худал ярьсан байна...” гэжээ. /хх-ийн 89-90/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 билүү 06 сард миний хувьд 22 тооны төлгийг 1 бүрийг нь 100,000 төгрөгөөр буюу нийтдээ 2,200,000 төгрөгөөр зарахаар төлөвлөсөн байсан. Тэгээд тухайн үед төлөг худалдан авч байсан ******* руу өөрийн ... дугаарын утаснаас түүний хуучин барьж байсан ... дугаарын утас руу залгаад “Төлөг авч байна уу? 22 тооны төлөг зарах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгтэл тэрээр “За” гэж хэлсэн боловч хэсэг хугацаанд утас нь холбогдохгүй алга болсон. Тухайн үед би аймгийн төвд найзуудтайгаа хоолонд орж байтал миний ХААН банкны ... дугаарын данс руу 2,200,000 төгрөгийн орлого орсон мессеж ирсэн бөгөөд би тухайн үед гүйлгээний утгыг нь хараагүй юм. Тухайн үед би төлөг зарах гэж байгаа талаараа *******оос өөр хүнд хэлээгүй бөгөөд түүнийг төлөгний мөнгө хийлээ гэж ойлгосон. Гэхдээ тухайн үед *******оос “Чи төлөгний мөнгө хийсэн үү” гэж асуугаагүй. 2021 оны 07-10 дугаар сарын хооронд *******оос авлагатай байсан хүмүүс манай хөдөө гэрт ирээд тухайн 22 тооны төлгийг цувуулан авцгаасан. Тухай бүрт *******ыг 22 тооны төлөгний эзэн  гэж ойлгож байсан учраас түүнтэй утсаар яриад “Төлөг авах гэсэн хүмүүс ирлээ өгөх үү” гэхэд тэрээр “Өгөөд явуул” гэсэн хариулт хэлдэг байсан. Тэгтэл 2021 оны 11 дүгээр сард ******* сумын төв дээр ирээд ахтай уулзахад тэрээр “Ах нь 22 тооны төлөг авах гээд 2,200,000 төгрөг шилжүүлсэн, төлгөө авъя, ах нь ажиллаад хот руу явах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхад “Юун төлөг вэ” гэж асуухад тэрээр “Ах нь 2021 оны 06 дугаар сард 22 тооны төлөгний 2,200,000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн.  Улмаар би ахад хандаж “******* тухайн 22 тооны төлгийг өрөндөө хүмүүст өгөөд байсан шүү дээ” гэж хэлэхэд “******* хамаагүй, би тухайн мөнгийг шилжүүлсэн” гээд байсан. Тэгээд *******той уулзахад дуугарч ядаад “ ахад төлнө” гэсэн хариулт өгөх болсон бөгөөд одоо хүртэл хохирлоо барагдуулаагүй байна. Ер нь бол энэ асуудалд дүн шинжилгээ хийхэд би *******оос “Төлөг авах уу” гэж асуусан, харин энэ талаар ******* нь ахын хүү д хэлсэн юм шиг байгаа юм. Харин нь аав д энэ талаар хэлээд *******оор дамжуулан миний дансны дугаарыг авсан юм шиг байгаа юм. Тэгээд ******* нь миний төлөгнүүд манай дээр байгаа гэж өртэй хүмүүстээ ойлгуулсан юм шиг байгаа юм. Улмаар 2021 оны 07-10 дугаар сарын хооронд “Хар ямаа” гэх хочтой 26-27 орчим насны залуу ирээд 7 тооны төлөг, Чулуунсүх 8 төлөг, Энхээ гэх залуу 10 төлөг аваад явсан. ******* нь 3 тооны төлөгний мөнгө надад өгсөн бөгөөд 25 тооны төлөг надаас авна гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 138-142/

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сард ******* нь өөрийн ... дугаарын утаснаас миний ... утас руу залгаад “ 22 тооны төлөг зарах гэж байна, чи авах уу” гэж асууж байсан. Тэгэхээр нь би тай утсаар нь холбоо бариад асуух гэтэл нь утас нь болж өгөхгүй байсан. Улмаар би аав гээс “22 тооны төлөг авах уу? зарж байна” гэхэд тэрээр худалдан авахыг зөвшөөрсөн. Улмаар *******оор дамжуулан ын дансыг авч манай аав нь ын данс руу 2021 оны 06 сарын 07-ны өдөр 22 тооны төлөгний мөнгө буюу 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн үед т мөнгө шилжүүлсэн талаараа хэлээгүй. Улмаар манай аав 2021 оны 11 дүгээр сард тай уулзаад “22 тооны төлгөө авъя” гэж хэлэхэд тэрээр ихэд гайхаад “******* тухайн 22 тооны төлгийг авсан шүү дээ” гэж хэлсэн гэсэн. Энэ талаар би хүртэл *******той уулзаж “Чи манай аавын 22 тооны төлгийг аваад хэрэглэчихсэн юм биш үү” гэж асуухад тэрээр “Үгүй, байгаа шүү дээ” гээд худлаа яриад байсан. Үүний дараа , аав , ******* гурав уулзахад ******* нь тухайн 22 тооны төлгийг хэрэглэсэн гэдгээ хэлж хохирлоо төлөхөө илэрхийлсэн юм шиг байгаа юм. Ер нь бол ******* нь аас аавын худалдан авахаар болсон 22 тооны төлгийг т өөрөө худалдан авсан мэтээр ойлгуулж өр зээлэндээ өгөөд дууссан юм шиг байна...” гэжээ. /хх-ийн 143-146/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2021 оны 09 билүү 10  дугаар сард манай сумын иргэн ******* над руу утсаар залгаад “Мөнгө хэрэгтэй байна, төлөг авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “Хаана байгаа вэ, хэдэн төлөг зарах гэж байгаа вэ?” гэхэд тэрээр “Миний төлөгнүүд мал дээр байгаа юм, очоод авчих” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Ганбаатай яриад *******ын төлөг байгаа эсэхийг асуухад тэрээр “Байгаа” гэж хэлж байсан. Тэгээд би 8 тооны төлөг *******оос худалдан авахаар болж 1 бүрийг нь 60,000 төгрөгөөр бодож нийтдээ 480,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ... дугаарын данснаас *******ын өгсөн данс руу шилжүүлж байсан. Тэгээд ын оршин суух ******* сумын нутагт байрлах гэрээс нь очоод *******ын надад зарсан 8 тооны төлгийг аваад удалгүй бусдад зарж борлуулсан...” гэжээ. /хх-ийн 147-148/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03-05 сарын хооронд ******* сумын 3-р багийн засаг дарга ******* гэгч нь надаас нийтдээ 1,300,000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн мөнгийг 2021 оны 09-10 дугаар сарын хооронд өгнө гэж тэрээр хэлсэн. Улмаар би тухайн мөнгөө өгөх болж байгаа эсэхийг 2021 оны 10 дугаар сард *******оос асуухад “Миний мал ын дээр байгаа, 10 төлөг авчих” гэж хэлсэн. Улмаар ын оршин суух гэр рүү 2021 оны 10 дугаар сард очоод “*******оос авлагатай юм” гэж хэлээд нийтдээ 10 төлөг авсан. ахынх гэж огт хэлээгүй бөгөөд ******* нь “Миний мал ынд байгаа юм” гэж хэлж байсан. Хэрэв би хүний мал гэж мэдсэн бол юу гэж авах вэ дээ. 2022 он гарсны дараа тухайн 10 тооны төлгийг ахынх байсан гэдгийг аас мэдсэн...” гэжээ. /хх-ийн 150-151/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Би хохирогч Ө.*******т мал худалдаж авч өгнө гэж хэлж зохиомол байдал бий болгон 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар дамжуулан Ө.*******ийн данснаас нийтдээ 10,875,000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уг  мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...Би 2021 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд гийн аас худалдан авсан 22 тооны төлгийг зохиомол байдал бий болгон төөрөгдөлд оруулан бусдад зарж борлуулан шилжүүлсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 96-97, 167-168/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /хх-ийн 7, 128/

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10/

ХААН банкин дахь Ө.*******ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-42/

ХААН банкин дахь *******ын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-76/

ХААН банкин дахь гийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 130/

ХААН банкин дахь ын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 176-184/

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 156-163/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 92-93/

******* сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 108-109/

******* сумын Засаг даргын захирамж /хх-ийн 110/

*******ын иргэний үнэмлэх болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 111-112/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98, 170, 186/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/371 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-106/

Дорнод аймаг дахь ШШГГ-ын “*******ын ял эдэлсэн байдлыг тодорхойлсон” албан бичиг /1 хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /нийт 2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь “мал зарна, худалдан авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар дамжуулан хохирогч Ө.*******ээс 10,875,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд бусдын эзэмшлийн малыг өөрийн мал гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч гийн 22 тооны төлгийг худалдан борлуулах, өрөндөө өгөх зэргээр бусдад шилжүүлж түүнд 2,200,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би хохирогч Ө.*******т мал худалдаж авч өгнө гэж хэлж зохиомол байдал бий болгон 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар дамжуулан Ө.*******ийн данснаас нийтдээ 10,875,000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...Би 2021 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд гийн аас худалдан авсан 22 тооны төлгийг зохиомол байдал бий болгон төөрөгдөлд оруулан бусдад зарж борлуулан шилжүүлсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ө.*******ийн “...******* нь надад 9 тооны тугалтай үнээ зарахаар болж 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 10,875,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн мөнгөөр ******* тоглоом тоглож, хувьдаа ашиглаж, өр зээлэндээ өгсөн байна...” гэх, хохирогч гийн “...манай хүү ын дансыг өгөхөөр нь  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны данснаас мөнгө шилжүүлсэн. Тэгээд аас 2021 оны 11 дүгээр сард ******* сумын 3 дугаар багийн нутагт уулзаад “Ах нь нөгөө 22 тооны төлгөө авъя” гэтэл тэрээр “******* нь миний 2021 оны 06 дугаар сард зарах гэж байсан 22 тооны төлгийг авчихсан шүү дээ” гэж хэлсэн. *******той уулзахад “Би таны юмыг аваагүй” гэж мэлзээд байсан. ******* ыг 22 тооны төлөг зарах гэж байгааг мэдээд бид нарын голд залилан хийсэн байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч   гэрч ын “...би *******оос “Төлөг авах уу” гэж асуусан, харин энэ талаар ******* нь ахын хүү д хэлсэн юм шиг байгаа юм. Харин нь аав д энэ талаар хэлээд *******оор дамжуулан миний дансны дугаарыг авсан юм шиг байгаа юм. Тэгээд ******* нь миний төлөгнүүд манай дээр байгаа гэж өртэй хүмүүстээ ойлгуулаад 2021 оны 07-10 дугаар сарын хооронд “Хар ямаа” гэх хочтой  залуу  7 тооны төлөг, Чулуунсүх 8 төлөг, Энхээ гэх залуу 10 төлөг аваад явсан. ******* нь 3 тооны төлөгний мөнгө надад өгсөн бөгөөд 25 тооны төлөг надаас авна гэж хэлж байсан...” гэх, гэрч , нарын “...*******оос ямар нэг мөнгө бэлнээр болон дансаар аваагүй, бид нарын нэрийг ашиглаж худал хэлсэн байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бат-Эрдэнийн “...Ер нь бол ******* нь аас аавын худалдан авахаар болсон 22 тооны төлгийг т өөрөө худалдан авсан мэтээр ойлгуулж өр зээлэндээ өгөөд дууссан юм шиг байна...” гэх, гэрч ийн “...би 8 тооны төлөг *******оос худалдан авахаар болж 1 бүрийг нь 60,000 төгрөгөөр бодож нийтдээ 480,000 төгрөгийг өөрийн данснаас *******ын өгсөн данс руу шилжүүлж байсан. Тэгээд ын оршин суух ******* сумын нутагт байрлах гэрээс нь очоод *******ын надад зарсан 8 тооны төлгийг аваад удалгүй бусдад зарж борлуулсан...” гэх, гэрч ын “...3-р багийн засаг дарга ******* гэгч нь надаас 1,300,000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн мөнгийг 2021 оны 09-10 дугаар сарын хооронд өгнө гэж хэлсэн. Улмаар би тухайн мөнгөө өгөх болж байгаа эсэхийг 2021 оны 10 дугаар сард *******оос асуухад “Миний мал ынд байгаа, 10 төлөг авчих” гэж хэлсэн. Улмаар ын оршин суух гэр рүү очоод 10 төлөг авсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, Ө.*******, , , ******* нарын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч *******ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 13,075,000 төгрөгийн хохирол учруулсан 2 удаагийн төгссөн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч *******ийн *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, зорчих эрхийг хязгаарлах ялтай байхдаа дахин ял шийтгүүлж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлэхийн өмнө дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь 2021/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ялыг эдэлж байх хугацаанд тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялын тооцооны баримтаар ялтан ******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 жилийн буюу 365 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 161 хоногийн ялыг эдэлж, 204 хоногийн буюу 6 сар 24 хоногийн ялыг эдлээгүй болох нь тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 24 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ө.*******т 10,875,000 төгрөгийн, хохирогч д 2,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.******* нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүгдэгч *******т залилуулсан 10,875,000 төгрөгөөс гадна нэхэмжилж буй 1,125,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байна. Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч *******оос гэм хорын хохиролд 13,075,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.*******т 10,875,000 төгрөгийг, хохирогч д 2,200,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч Ө.*******ийн нэхэмжлэлээс 1,125,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түүний нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 24 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******т оногдуулсан 1 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 13,075,000 /арван гурван сая далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух овогт ******* /РД: /-т 10,875,000 /арван сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух овогт /РД: ******* 6004*******74/-д 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч Ө.*******ийн нэхэмжлэлээс 1,125,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ө.******* нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ************** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА