Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001590193 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 ны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж групп тогтоолгосон, ******* овогт ******* ******* /РД: *******Й *******/.

Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух иргэн Ч. гэрт эхнэр үл ялих зүйлээр шалтаглан зодож ийн биед дух, зүүн нүд, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод нөхөр *******, 4 хүүхдийн хамтаар оршин сууж байна. Миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой ажлынхаа хүмүүстэй хөгжөөнт тэмцээнд оролцож, тэмцээний дараа Хэрлэн сумын 7 дугаар баг “” нэртэй караокед орж дуулахдаа хүний 2, 2 шил пиво уугаад гарцгаасан. Тэгээд миний хувьд гэртээ харьсан бөгөөд гэр рүүгээ орохоос өмнө Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух хөрш эгч гэрт 22 цагийн үед ороход тэрээр ганцаараа байж байсан. Түүнтэй юм яриад сууж байхад араас манай нөхөр ******* согтуу орж ирсэн. Надад хандаж “Хаагуур өдий болтол юу хийж явсан юм бэ” гэхээр нь би “Тэмцээнд ороод дууссаны дараа ажлынхаа хүмүүстэй нэг газар сууж байгаад ирлээ” гэхэд тэрээр уурлаад гараараа миний нүүрэн тус газарт нэлээн олон удаа цохисон. Тэгтэл Алтандулам эгч цагдаа дуудаад түүнийг бариулсан...” гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* тоотод хүүхдүүдийн хамтаар оршин сууж байна. Миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад манай хөрш нь ганцаараа манай гэрт 22 цагийн үед орж ирсэн. Тэрээр тухайн үед надад хэлэхдээ “Тэмцээнд ороод сая тараад ирлээ эгчээ” гэж хэлж байсан. Тэгтэл түүний араас гийн нөхөр ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд д хандаж “Хар шөнө хаагуур явдаг юм, янхан банзал, гичий минь” гээд гараараа гийн нүүрэн тус газарт нэлээн олон удаа цохисон. Би *******ийг салгах гэтэл түүнийг дийлэхгүй байсан. Ингээд арга ядаад цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ирээд *******ийг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 19-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 341 тоот дүгнэлтэд:

1. ийн биед дух, зүүн нүд, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гадуур архи ууж байгаад оройхон гэртээ ирснээ санаж байна. Түүнээс хойш юу болсон талаараа санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өглөө гэртээ ирээд эхнэр тэй уулзаад “Намайг яагаад цагдаад өгсөн юм бэ” гэж асуухад тэрээр “Яагаад өгснийг харахгүй юу” гээд нүдээ харуулж байсан. Энэ үед түүний нүүр ам хөхөрч няцарсан байсан...” гэжээ. /хх-ийн 34-36/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14 тоот “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /хх-ийн 22/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 41/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42/

Хохирогч ийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух Ч. гэрт хохирогч үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед дух, зүүн нүд, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гадуур архи ууж байгаад оройхон гэртээ ирснээ санаж байна. Түүнээс хойш юу болсон талаараа санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өглөө гэртээ ирээд эхнэр тэй уулзаад “Намайг яагаад цагдаад өгсөн юм бэ” гэж асуухад тэрээр “Яагаад өгснийг харахгүй юу” гээд нүдээ харуулж байсан. Энэ үед түүний нүүр ам хөхөрч няцарсан байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух хөрш эгч гэрт 22 цагийн үед ороход тэрээр ганцаараа байсан. Түүнтэй юм яриад сууж байхад араас манай нөхөр ******* согтуу орж ирсэн. Надад хандаж “Хаагуур өдий болтол юу хийж явсан юм бэ” гэхээр нь би “Тэмцээнд ороод дууссаны дараа ажлынхаа хүмүүстэй нэг газар сууж байгаад ирлээ” гэхэд тэрээр уурлаад гараараа миний нүүрэн тус газарт нэлээн олон удаа цохисон. Тэгтэл Алтандулам эгч цагдаа дуудаад түүнийг бариулсан...” гэх, гэрч Ч. “...түүний араас гийн нөхөр ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд д хандаж “Хар шөнө хаагуур явдаг юм, янхан банзал, гичий минь” гээд гараараа гийн нүүрэн тус газарт нэлээн олон удаа цохисон. Би *******ийг салгах гээд дийлэхгүй байсан. Ингээд арга ядаад цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ирээд *******ийг аваад явсан...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 341 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 341 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн *******Й ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэг *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА