Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ....... ******* холбогдох эрүүгийн 2221000000187 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ....... ******* /РД: /.

Шүүгдэгч ........... ******* нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* 5 тоотод буюу гэртээ эхнэр ******* мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой 17 цаг өнгөрч байх үед нөхөр ******* согтуу орж ирсэн. ...нөхрийг орж ирэхээс өмнө миний танил эгч болон миний төрсөн дүү нар манайд ирээд хоол идээд байж байсан. Бид хоёрыг хальт маргалдахад эгч болон миний төрсөн дүү нар манай гэрээс “гайгүй биз дээ, гарлаа шүү” гээд явсан. Тэр хоёрыг гэрээс гарсны дараа манай нөхөр надаас хадам ээжийн явуулсан 140,000 төгрөгийг өг гэхэд нь би өгөхгүй хүүхдийн төрсөн өдрөөр дэлгүүрээс юм авсан өрөө дарна гэж хэлэхэд нөхөр маань орон дээр хэвтэж байснаа босч ирээд миний үснээс зулгааж доош дарж унагаагаад миний толгой руу гурван удаа хүчтэй өшиглөсөн. Би болиоч гээд хамаг чадлаараа түлхэж гэрээс зугтаж гараад эгч рүү гар утсаараа залгаж “нөхөр маань намайг зодоод байна, та ирээд гурван хүүхдийг маань аваач” гэж хэлээд өөрийн төрсөн ах Мэргэнбаатар руу залгаж “ намайг зодоод байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр хаалга түлхэж онгойлгоод миний үснээс зулгаагаад толгойг минь гэрийн эд зүйлд мөргүүлж зодож байхад гаднаас эгч болон манай дүү орж ирээд “чи болиоч, хүн аллаа” гэхэд ******* зүүн гараараа миний үснээс зулгааж баруун гараараа өөдөөс сандал авч шидсэн...” гэжээ. /хх-ийн 7-10, 11-12/

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эргэж очоод гэрт нь ороход шүүгээнийхээ урд суугаад хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдээд сууж байсан. ******* орон дээр доошоо хараад хэвтэж байсан. уйлаад юм яриад байтал ******* муухай бахираад босч ирээд ын гар утсыг ор руу шидээд эхнэр ыг үсдэж доош нь дараад толгой руу нь том хар гутлаараа угсруулаад маш олон удаа өшиглөж, гараараа толгойн тус газарт нь шанаадаад гараа зангидаад олон удаа цохиод байсан. Би боль гэхэд хальт болиод орон дээр суугаад над руу сандал аваад шидсэн боловч оноогүй...” гэжээ. /хх-ийн 17-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажил дээрээ байхад 17 цаг 30 минутын орчим гэх охин нөхөртөө зодуулсан гээд ирж үзүүлсэн. Түүний биеийн байдал нүүр, дух хэсэгтээ цус хурсан байдалтай хүзүү нь шалбарч улайсан ирж үзүүлэхээр нь тодорхойлолт бичиж өгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн...” гэжээ. /хх-ийн 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 293 тоот дүгнэлтэд:

1. ын биед дагз, зүүн дух, зүүн чамархай, зүүн нүд, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн бугалга, тохой, баруун шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-34/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн орчим архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гэртээ орсон. Намайг гэрт ороход эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан. Ингээд би ямар ч байсан эхнэртэйгээ хэрэлдэж байсан талаараа болон түүнийг алгадаж байсан үйлдлээ санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 44-45/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 35/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 47/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

Хохирогч ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 54/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт .......... ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* 5 тоотод байх гэртээ согтуугаар хохирогч ******* мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож, түүний биед дагз, зүүн дух, зүүн чамархай, зүүн нүд, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн бугалга, тохой, баруун шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн орчим архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гэртээ орсон. Намайг гэрт ороход эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Ингээд би ямар ч байсан эхнэртэйгээ хэрэлдэж байсан талаараа болон түүнийг алгадаж байсан үйлдлээ санаж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...нөхөр маань орон дээр хэвтэж байснаа босч ирээд миний үснээс зулгааж доош нь дарж унагаагаад миний толгой руу гурван удаа хүчтэй өшиглөсөн. Би болиоч гээд хамаг чадлаараа түлхэж гэрээс зугтаж гараад эгч рүү гар утсаараа залгаж “нөхөр маань намайг зодоод байна, та ирээд гурван хүүхдийг маань аваач” гэж хэлээд өөрийн төрсөн ах Мэргэнбаатар руу залгаж “ намайг зодоод байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр хаалга түлхэж онгойлгоод миний үснээс зулгаагаад толгойг минь гэрийн эд зүйлд мөргүүлж зодож байхад гаднаас эгч болон манай дүү орж ирээд “чи болиоч, хүн аллаа” гэхэд ******* зүүн гараараа миний үснээс зулгааж баруун гараараа өөдөөс сандал авч шидсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Л.ийн “...******* муухай бахираад босч ирээд ын гар утсыг ор руу шидээд эхнэр ыг үсдэж доош нь дараад толгой руу нь том хар гутлаараа угсруулаад маш олон удаа өшиглөж, гараараа толгойн тус газарт нь шанаадаад гараа зангидаад олон удаа цохиод байсан...” гэх, гэрч гийн “...намайг ажил дээрээ байж байхад 17 цаг 30 минутын орчим гэх охин нөхөртөө зодуулсан гээд ирж үзүүлсэн. Түүний биеийн байдал нүүр, дух хэсэгтээ цус хурсан байдалтай, хүзүү нь шалбарч улайсан ирж үзүүлэхээр нь тодорхойлолт бичиж өгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчийн үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 293 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 293 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ............. ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ........... *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ......... *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................ *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА