Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 170/2022/0118/Э |
Дугаар | 2022/ШЦТ/116 |
Огноо | 2022-06-22 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Ц.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Мон Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 2223000000117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймаг Алдархаан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын ын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ын ******* /РД:*******/
Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын ны 661>Zawkhan дугаартай бэлэн мөнгөний машинаас иргэн Б.*******ын мартаж, гээгдүүлсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж улмаар түүний өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.******* нь Завхан аймгийн Улиастай сумын багт байрлах Улиастай ХААН ны бэлэн мөнгөний машинаас өөрийн өмчлөлийн ******* дугаартай данснаас 500.000 төгрөгийн шилжүүлэх гүйлгээ хийх гэж байгаад андуурч бэлэн мөнгө авах гүйлгээ хийж, мөнгөө авалгүй явсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийсэн талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд Улиастай захын ар талын ХААН ны дотор мөнгө аваад зогсож байтал ******* орж ирээд “өө ах таны картанд мөнгө хийж байгаад хүн лүү шилжүүлээдэх үү” гэхээр нь би “тэг тэг” гэсэн тэгээд ******* миний картыг аваад хаалган талаасаа 2 дахь дээр очоод эхлээд бэлэн мөнгөө миний дансанд хийсэн юм, дараа нь тэр мөнгөө өөрийнхөө данс руу шилжүүлэх гэж байгаад бэлэн мөнгө авахаар гүйлгээ хийсэн тэгээд “өө буруу үйлчилгээ хийчихлээ” карт гараад ирлээ гэж хэлсэн тэгэхээр нь би “за тэгвэл би мобайл аар шилжүүлчих үү” гэхэд ******* “за тэг тэг” гээд бид хоёр мөнгөө авалгүй -ээс гарч ирээд би *******ын дансанд нь мобайл ашиглаж 500.000 /Таван зуун мянга/-н төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд гүйлгээ хийсний дараахан миний гар утсанд 2 удаа 500.000 /таван зуун мянга/-н төгрөгний гүйлгээ хийгдсэн байхаар нь тодруулж шалгахад ******* бид хоёр эхлээд миний данснаас 500.000 /Таван зуун мянга/-н төгрөг авах гүйлгээ хийчихээд мөнгөө авалгүй -ээс гараад ахиад би *******ын дансанд 500.000 /Таван зуун мянга/-н төгрөг шилжүүлсэн байсан юм. Би мөнгөө олоод авчих юм бол өөр гомдол санал нэхэмжлэх хохирол байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Ц.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багын нутаг дэвсгэрт байрлах Улиастай захын баруун талын наас мөнгө авах гээд орсон. Тэгээд бэлэн мөнгөний машин руу виза карт хийх гээд зогстол бэлэн мөнгө гараад ирэхээр нь хаяад явах гэснээ болиод уг мөнгийг нь хажуудаа тавиад өөрийн хаан ны ******* гэсэн дансны дугаартай картаа хийхэд atm нь ажиллахгүй байхаар нь гарч яваад Улиастай захаар явж байгаад мөнгийг нь буцаагаад өгье гэж бодоод очиход хаасан байхаар нь цүнхэндээ хийгээд хэрэв наас дуудвал өгье гэж бодоод явж байсан. Гэртээ очоод уг мөнгийг тоолж үзэхэд 500,000 төгрөг байсан. Тэгтэл 10 гаруй хоногийн дараа цагдаагаас над руу ярихаар нь би цагдаатай уулзаад мөнгө авсан талаараа хэлсэн. Би тэр мөнгөнөөс 80.000 төгрөгийг нь үрсэн. Гэхдээ би хохирогчид 500,000 төгрөгийг бүгдийг нь буцаан өгч хохирлыг барагдуулсан. Надад ярих зүйл байхгүй. Болсон зүйлийн талаар бүгдийг нь үнэн зөвөөр нь ярьсан. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болоо.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******т 500000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймаг дахь ХААН ны салбараас ирүүлсэн хяналтын камерын бичлэг, гэрэл зургаар тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан мөнгийг олж авсан этгээд нь Мон Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар “...тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх...” Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
Шүүгдэгч Ц.******* нь дээрх үүргээ биелүүлээгүй гээгдэл эд хөрөнгө 500.000 төгрөгийг өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “ХААН ны бэлэн мөнгөний машинаас гарч ирсэн, иргэн Б.*******ын андуурч гүйлгээ хийсэн, гээгдэл 500.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид хохирол төлбөрөө барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Түүнчлэн шүүгдэгч учруулсан хохирлоо нөхөн төлсөн мөн шүүгдэгч Ц.******* нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжсэн байна.
Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ХААН ны хяналтын камерын бичлэгийг хуулсан CD-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзээд
Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ын *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******г 450 /дөрвөн зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ХААН ны хяналтын камерын бичлэгийг хуулсан CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ц.*******д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА