Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.*******маа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                       Б.*******

                                                                 Б.*******                 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Б.*******  нарт холбогдох 2223000000101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Авто замын инженер  мэргэжилтэй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиатай сумын *******од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Программист мэргэжилтэй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ийн ******* /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр орой Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх газрын хажууд иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр орой Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх газрын хажууд иргэн Б.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ний  орой Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх газрын хажууд ийн улсын дугаартай авто машин дотор Б.*******тай  маргалдан зодолдож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  хэргийн үйл баримт нь

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх газрын хажууд ийн улсын дугаартай авто машин дотор Б.*******тэй маргалдан харилцан зодолдож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Харилцан зодолдож Б.*******т зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн  хохирогч Б.*******ийн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гадуур ажилтай явж байгаад ажлын гадаа , ******* хоёртой тааралдаад ...дэлгүүрээс “Аурүг” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи аваад ийн улсын дугаартай авто машин дотор бид гурав хувааж уусан. ...нэг мэдэхэд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МТ колонк дээр машин дотор *******тай ямар шалтгааны улмаас гэдгээ мэдэхгүй зодолдож байсан. ******* эхлээд миний хамар руу нэг удаа цохиод дараа нь уруул руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний нүд рүү нэг удаа цохисон. Тэгтэл ******* зөрүүлээд баруун шанаа руу нэг удаа цохисон, ингэж цохиулснаас болоод цаашаа ямар асуудал болсноо санахгүй байна нэг мэдэхэд эмнэлгийн орон дээр ухаан орсон. ...миний биед ******* хамар, уруул, баруун шанаа руу гараараа нэг нэг удаа цохиж учруулсан. ...******* намайг эхлээд цохиод байхаар нь өөрийгөө хамгаалаад түүний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. ...******* бид хоёрыг зодолдох үед , нар л байсан өөр хүн байгаагүй.  ...Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Харилцан зодолдсоноо шууд тусан мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамт ажилладаг гэх залуугийн төрсөн өдөр болохоор нь ******* төрсөн өдрийн юм гээд 2 шил 0.5 литрийн хэмжээтэй “Аурүг” гэх нэртэй архи аваад бид гурав хувааж уусан. ...үргэлжлүүлж ууж байхад 18 цагийн орчимд манай ажлын хүмүүс төрсөн өдрийн бялуу ид авчирч өгөөд бид нар хэсэг хамт байсан. Би ажлын газрын хүмүүс ирсэний дараа тасарсан. Цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд МТ колонк дээр *******т зодуулсан байдалтай ухаан орсон. ...Архи хэтрүүлэн хэрэглэснээс болоод бие биендээ ямар нэгэн үг хэлээд түүнээс болоод л хоорондоо зодолдсон байхаа. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Б.*******, Б.******* нарыг хоорондоо харилцан зодолдсон талаар мэдүүлсэн гэрч П.ын “...Клонк дээр зогсоод би бензин хийлгэх гээд тооцоо хийх гэж бууж ирсэн. Эргээд ороод  ирсэн чинь *******, ******* нар машин дотор зодолдож байсан. Тэгэхээр нь би машин барьж хөдлөөд цааш нь колонкын задгай талбайд зогссон. Очиж зогсох хооронд заамдалцаад л байсан. Машин зогсоход машин дотор зодолдоод байхаар нь би салгасан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Тэгтэл 15 цагийн орчимд ажлын гадаа байж байхад хамт ажилладаг найз ******* ажлаас гарч ирээд “хамт нэг юм ууя” гээд ажлын баруун талын дэлгүүрээс “Аурүг” нэртэй архи аваад Түдэвнпунцаг, ******* бид 3 миний машинд хувааж уусан. ...*******, ******* бид нар явж байгаад багийн нутаг дэвсгэр болох Улиастай захын урд талын МТ колонкоос бензин авсан. Би бензин авч байхдаа зүс таних аа гэх залууг тухайн үед гарч байсан түгээгчээс асуугаад түүнтэй утсаар яриад байж байхад машины арын суудал дээр *******, ******* хоёр юунаас гэдгийг мэдэхгүй зодолдоод байхаар нь машиныг түгээгүүрээс холдуулаад машинаас буусан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.гийн “...2021 оны 04 дүгээр сарын 21-ний орой. над руу “Та хаана байна, намайг МТ колонк дээрээс ирээд аваач” гэхээр нь би түүн дээр очиход өөрийнхөө улсын дугаартай цагаан өнгийн “Harier” машины гадаа зогсож байсан. ******* машины хойд суудал дээр доошоо тонгойсон байдалтай хамраас нь цус гарсан мөн 2 гар нь цус болоод хатсан байдалтай сууж байсан. ******* ийг “чи намайг *******т зодуулж байхад намайг өмөөрсөнгүй” гэхэд “та хоёр машинд зодолдож байхад би гадаа байсан, би та хоёрыг яаж мэддэг юм бэ“ гэсэн зүйл яриад байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ш.ийн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байхад улсын дугаартай цагаан өнгийн “Harier” маркийн авто машин ирээд бензин түгээгүүр дээр ирж зогсоод 162.000 төгрөгөнд бензин авсан. Би тухайн авто машинд бензин хийж байтал машин дотор 2 залуу бие биенийгээ гараараа цохиод зодолдоод байсан. ...зодолдоод байгаа 2 залууг боль гэсэн боловч үгэнд нь орохгүй зодолдоод байсан. Зодолдоод байгаа 2 залуу нь согтуу тасарсан байдалтай байсан. Машинд 4 залуу байсан...” гэсэн мэдүүлгээр

Гэрч С.ийн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой 20 цаг 30 минутын орчимд гэрийнхээ хашаа руу ороход манай нөхөр Б.******* нь хүнд зодуулсан байдалтай нүүр, хувцас нь цус болсон байдалтай байхаар нь босгоход чихнээс нь цус гараад байсан. Би түүнээс “яасан юу болсон” гэхэд надад юм хэлэхгүй цус гарч байсан чихээ дараад өвдөөд байна гээд хэвтээд байсан. Нөхрийн төрсөн ах гэх хүнийг дуудаад эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Эмч “чихнээс хэр баргийн цус гардаггүй тархины суурь яс гэмтсэн бол чихнээс цус гардаг, ажиглана” гэхээр нь тэр өдрөө эмнэлэгт хоносон. Тэгээд нөхрийг “хэн хэнтэй явсан” гэдгийг асуухад “******* гэх залууд зодуулсан” гэсэн зүйл яриад байхаар нь ******* гэх залууг дуудахад эмнэлэг дээр согтуу ирээд “би зодоогүй шүү, чиний мундаг дүү нар чинь чамайг авахгүй яасан юм бэ” гэхээр нь манай нөхрийн ах цагдаад дуудлага өгсөн...” гэсэн  мэдүүлгээр,

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч нарын биед үүссэн хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 000000208 дугаартай “...1.Иргэн Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн биед: Баруун чихний суваг, дээд уруулд шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт, баруун гарын шуунд цус хуралт гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Тухайн гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Б.*******ийн биед: Баруун чихний суваг, дээд уруулд шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт, баруун гарын шуунд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 000000207 дугаартай “...1.Иргэн Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн биед: Дээд уруулын дотор талд шарх, хүзүүний баруун талд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, баруун гарын шуу, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Тухайн гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Б.*******ийн биед: Дээд уруулын дотор талд шарх, хүзүүний баруун талд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, баруун гарын шуу, зүүн гарын шуунд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамт ажилладаг ийн төрсөн өдөр болоод хохирогч Б.******* бид гурав 2 шил 0.75 л хэмжээтэй архи хувааж уусан. ...Нэг мэдэхэд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” ШТС-ын зогсоол машин дотор хохирогч Б.*******тэй зодолдож байхдаа ухаан орсон. Тухайн үед хохирогч Б.******* нь машины арын суудал дээр сууж байсан ба надтай зодолдсоныхоо дараа салаад гэр лүүгээ явсан. Түүнийг хүргэж өгсөн. Удалгүй эмнэлгээс руу залгаад хохирогч Б.*******ийг эмнэлэг дээр ирснийг хэлсэн тэгэхээр нь бид нар эмнэлэг дээр очсон. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын талаар маргаан байхгүй. Б.******* надаас хохирол нэхээгүй...” гэсэн  мэдүүлгээр,

Шүүгдэгч Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлын газрын , ******* бид гурав хоёр шил архи хувааж уусан. ...Нэг мэдэхэд МТ колонк дээр ирээд ийн машин дотор ******* эхлээд миний хамар луу нэг удаа цохиход хамарнаас цус гараад байхаар нь “яаж байна” гэхэд дахиад миний эрүү рүү нэг удаа цохихоор нь би түүнийг зөрүүлж цохиод харилцан зодолдсон. Ийм л асуудал болсон. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлгээр болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж, харилцан зодолдсон үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч  Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч Б.*******, Б.******* нар бусдад  төлөх хохирол  төлбөргүй болохыг  дурдах нь зүйтэй.

            2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын /дүрс бичлэг/ CD-ыг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 /дөрвөн  зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Б.******* нарт тус бүр оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470.000 / дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 156.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын /дүрс бичлэг/ CD-ыг  хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр авсан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н. ДЭЛГЭРМАА