Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0193/э |
Дугаар | 2022/ШЦТ/197 |
Огноо | 2022-06-16 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Б.Сарантуяа
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Хохирогч ******* /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч *******
Шинжээч Б.Өнөрборгил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000153 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *******г зодож биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүний ард хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сумын төвд ирээд тай уулзах үедээ ******* гэдэг залуутай танилцсан. , ******* бид нар урагшаа гарч нэг бүтэн пиво ууж дуусаагүй байхад энэ залуу “Би бүгдийг нь ална, би барж иднэ” гэж бахирч эхэлсэн. Тэгээд машинаас буух уу гэхээр нь би тэгье гээд араас нь бууж байтал тэр түрүүлээд намайг зодож эхэлсэн. Тэгээд бид хоёр зодолдсон. бууж ирээд бид хоёрыг салгасны дараа манай эхнэрт гар хүрсэн. Манай эхнэрийг цохисон болохоор нь би өмөөрөөд бид хоёр дахин зодолдсон. Хутга барьсан асуудал огт байхгүй. гар хүрсэн гэдэг нь худал зүйл...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед ******* намайг гол руу авч яваад нэг пиво уусан. ******* би нутгийн атаман гэж хэлээд над руу салаавч гаргаад байсан. Би уучлаарай болъё гэж удаа дараа хэлсэн. Машинаас гарч ирээд намайг цохисон. Хажуугаар нь орж ирээд толгой руу цохисон. ******* машины урдаас ирээд хутга барьж сүрдүүлээд намайг 4-5 удаа цохисон. Би өөдөөс нь 2-3 удаа цохисон. Тэгээд би тэр газраас яваад гэртээ очсон. Тэгэхэд гэрийн гадна дахин хүрч ирсэн. Эхнэр маань гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Манай гэрт ирээд яагаад намайг зодоод байгаа юм гэж би маш их айсан. Би ******* суманд амьдрахаас айж байна. Тухайн үед хүнийг зүгээр алчихъя гэж хутга бариад дайрсан. Манай эхнэр хүртэл харсан. Хажууд нь байсан хүмүүс нийлээд намайг зодсон. Тэр хүмүүс гэрчээр миний эсрэг мэдүүлэг өгсөн. Би эхнэрийг нь зодоогүй. Харин намайг 3-4 удаа алгадсан. Би эмэгтэй хүнд гар хүрдэггүй юм аа гэж хэлж байхад намайг алгадсаар байсан...” гэв.
Шинжээч Б.Өнөрборгил шүүх хуралдаанд дүгнэлттэйгээ холбогдуулан мэдүүлэхдээ: “...Шинжлүүлэгч тухайн өдөр үзүүлэхэд нь хамарт зовиур байсан учраас зураг авхуулах шаардлагатай гэж хэлсэн. Маргааш өдөр нь зураг үзэхэд хамар ясны шинэ хугарал гэж гарсан. ...биед нь үзлэг хийхдээ шинжлүүлэгчээс зовиур байгаа юу гэдгийг эхэлж асуудаг. Тэгэхэд гар өвдсөн гэх зүйл хэлээгүй. Тийм зүйл байсан бол зураг авхуулах уу, яах ёстой вэ гэдгийг хэлэх байсан. ...Нэмэлт шинжилгээнд рентген зураг ирсэн. Тэр нь 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэсэн бичиглэлтэй ирсэн учраас тэр баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Шөрмөсний гэмтэл, шөрмөс тасарсан гэсэн зүйл байгаагүй...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд намайг гараараа түлхээд нудрахаар нь би түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Зүүн гараараа миний нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон бөгөөд энэ үед тэрээр миний хамрыг онож, улмаар миний хамарт зовиур мэдрэгдсэн. Улмаар би түүний хутгыг гараараа цохиж газарт унагасан, би гараараа түүний нүүр, мөрний хэсгүүдэд хэд хэдэн удаа цохисон. Харин миний нүүрэн тус газарт 3 удаа цохисон. Улмаар болон тэнд байсан хүмүүс намайг аас салгасан бөгөөд би prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн гэмтлийг учруулсан. , ын эхнэр намайг хэд хэдэн удаа цохисон ч гэсэн гэмтэл учруулаагүй...” гэжээ. /хх-ийн 14-21/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улмаар босч ирээд *******тэй зодолдож эхэлсэн бөгөөд би ыг *******гийн хаана нь цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд машинаас Ганбаагаас бусад нь бууж ирсэн бөгөөд , ******* нарыг салгах гэж оролдсон. Тэгтэл , ******* нар хоёулаа ярилцана гээд бид нараас жаахан холдоод явсан. Гэтэл удалгүй хүн зодолдох чимээ гарахаар нь бид нар эргээд харахад , ******* нар хоорондоо барьцалдаад зодолдож байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад машинд *******г суулгаад гэр лүү нь явсан. Харин ын машинд , ын эхнэр болон би суугаад араас нь явсан. Тэгээд *******гийн гадаа ирэхэд уурлаад “Би энэнээс болж гэр бүлтэйгээ муудна гэж юу байсан юм бэ” гээд машинаасаа буусан. Тэгээд түүнийг заамдаад гараад ир гэж зуурч татсан. Тэгэхээр нь би гүйж очоод түүнийг салгасан. ын дух хэсэг шалбарсан, хамраас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Анх ******* нарыг салгах гэж байхдаа би *******г түлхсэн юм. Харин нь *******д ямар нэгэн байдлаар гар хүрсэн гэж бодохгүй байна. , ******* нар нь хоорондоо зодолдсон...” гэжээ. /хх-ийн 22-24, 91-92/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг хартал гурвуулаа машинаасаа буучихсан байсан бөгөөд ******* эхлээд ын эрүүн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд машинд байсан хүмүүс бүгдээрээ бууцгаасан. Улмаар *******г салгах гээд түлхсэн. Үүний дараа нь *******гийн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид нар бүгдээрээ тэр хоёрыг салгах гээд байж байтал ******* миний зүүн гарыг мушгиад хүзүү болон толгой руу маань гараараа цохисон. Энэ үед би газарт уначихсан бөгөөд хөлөөрөө миний өгзөг хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд уурлаад намайг өмөөрөөд ******* тэр хоёр дахин харилцан зодолдож эхэлсэн. Улмаар хэсэг хугацааны дараа *******г машинд суулгасан. аас өөр *******гийн биед халдсан хүн байхгүй. Харин бид 2 түүнд огт ойртоогүй. нь ямар нэгэн байдлаар хутга мэс барьсан асуудал байхгүй. Манай машинд хутга ч байгаагүй...” гэжээ. /хх-ийн 28-30, 89-90/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хэсэг хугацааны дараа ах миний машинд *******г суулгахад *******гийн цамц нь цус болсон, хамраас нь цус гарч байсан. Тухайн үед миний машинд Ганбаа, , түүний хүүхдүүд болон ******* нар байсан бөгөөд шууд *******гийн гэр лүү түүнийг хүргэж өгөх гээд явсан. Харин ын машинд , , нар суугаад араас дагаад ирсэн. Улмаар *******гийн гадаа ирэхэд ах машинаасаа бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод *******гийн цамцнаас нь зуураад маргаад байсан. Тэгэхээр нь би “Та нар машинаас бууцгаа” гэж хэлээд Ганбаагийн хамтаар тэндээс явсан. Үүнээс хойш болсон асуудлын талаар мэдэхгүй байна. нь ямар нэгэн байдлаар хутга мэс барьсан асуудал байхгүй. ах л түүнтэй муудаад зодолдоод байсан. Өөр түүний биед хүрсэн хүн байхгүй. ******* худлаа ярьж байна. Миний ажигласнаар аас ******* нь илүү согтуу байдалтай харагдаж байсан...” гэжээ. /хх-ийн 31-33/
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэсэг хугацааны дараа ******* нар нь хоорондоо зодолдоод бие биенээ цохиод байсан. Улмаар бид гурав машинаас буугаад тэр хэд дээр очсон. Тэгээд ******* нарыг салгах гэж оролдож эхэлсэн. Гэтэл ******* нь ******* хандаж “хоёулаа зодолдъё” гээд бахираад байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг учраа ол гэж хэлээд цааш хоёуланг нь явуулсан. Гэтэл ******* нар учраа ололгүй зодолдож эхэлсэн. ...Улмаар тэр хоёр руу очоод салгах үйлдэл хийсэн. Нэг харсан чинь газарт өвдөглөөд босож байгаа харагдсан. Тэгтэл манай эхнэрийг цохилоо гээд бахираад *******тэй дахин зодолдож эхэлсэн. Улмаар бид нар очиж салгаад *******г машинд суулгасан. ...*******д өөр хүрсэн хүн байхгүй. Харин нь тэр хоёрыг салгах гээд *******г цааш нь түлхэж холдуулж байсан. Бусад хүмүүс тухайн зодоонд ямар нэгэн байдлаар огт оролцоогүй...” гэжээ. /хх-ийн 34-37/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 277 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүний ард хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 50-51/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот нэмэлт дүгнэлтэд:
1. *******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүний ард хэсэгт зулгаралт, баруун сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүний ард хэсэгт зулгаралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
2. Шинжлүүлэгч анх үзүүлэхдээ баруун сарвууны рентген зураг авч ирээгүй тул баруун сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дүгнэлтэд тусгагдаагүй байна.
3. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүний ард хэсэгт зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 94-96/
Шинжээч Б.Өнөрборгил мөрдөн шалгах ажиллагаанд дүгнэлттэй холбогдуулж өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн баруун сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед үүссэн байх боломжтой. *******гийн рентген зургийг харахад баруун сарвууны 4-р хурууны үед шөрмөс тасарсан асуудал тогтоогдоогүй” гэжээ. /хх-ийн 99-101/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...миний хувьд хутга болон бусад эд зүйл огт бариагүй. Харин би түүнтэй зодолдож байхад гадаа харанхуй байсан учраас түүнийг харах гээд гартаа гэрэлтэй асаагуур бариад орчноо гэрэлтүүлж харсан. Түүнийг тухайн үед хутга гэж харсан байж магадгүй. , , нар түүний биед халдсан асуудал огт байхгүй бөгөөд би ганцаараа зодолдсон. ...гэнэт тэрээр агсраад “бүгдийг чинь ална шүү” гээд байхаар нь би түүний өөдөөс салаавч өгч эсэргүүцсэн. Тэгээд бид хоёр маргаж эхэлсэн. Гэхдээ тэр маргааныг өөрөө эхлүүлсэн. Хамтдаа машинаас буугаад тэр намайг анх түрүүлж цохисон...” гэжээ. /хх-ийн 58-60, 102-103/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/
Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 10/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 37-39/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 286, 287 тоот дүгнэлтүүд /хх-ийн 43-44, 47-48/
*******гийн биед учирсан гэмтлийн тусгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-81/
*******гийн эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-ийн 69-70, 72-73/
*******гийн хохирол төлбөртэй холбоотой өргөдөл, түүнд хавсаргасан баримт /хх-ийн 74-79/
*******ын иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 66-67/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ болон шүүх хуралдаанд улсын яллагчаас шинээр гаргасан Дорнод аймгийн Прокурорын газрын зөрчил шалгуулах тухай албан бичиг, хариу мэдэгдэх хуудас, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хуулбар /нийт 4 хуудас/, хохирогч *******гийн өмгөөлөгч Д.Ганхуягаас шинээр гаргасан “” ХХК-ийн нэхэмжлэх, эмнэлгийн магадлагаа, шатахууны зардлын баримт /нийт 3 хуудас/, мөн шүүгдэгч *******ын талаас шинээр гаргасан Дорнод аймгийн ******* сумын Цагаанчулуут багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч овогт ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогч *******г зодож биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүний ард хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. , , нар түүний биед халдсан асуудал огт байхгүй бөгөөд би ганцаараа зодолдсон. ...гэнэт тэрээр агсраад “бүгдийг чинь ална шүү” гээд байхаар нь би түүний өөдөөс салаавч өгч эсэргүүцсэн. Тэгээд бид хоёр маргаж эхэлсэн. Гэхдээ тэр маргааныг өөрөө эхлүүлсэн. Хамтдаа машинаас буугаад тэр намайг анх түрүүлж цохисон…” гэх, хохирогч *******гийн “... намайг гараараа түлхээд нудрахаар нь би түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Зүүн гараараа миний нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон бөгөөд энэ үед тэрээр миний хамрыг онож, улмаар миний хамарт зовиур мэдрэгдсэн. Улмаар болон тэнд байсан хүмүүс намайг аас салгасан бөгөөд би prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн гэмтлийг учруулсан. , ын эхнэр намайг хэд хэдэн удаа цохисон ч гэсэн гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “... босч ирээд *******тэй зодолдож эхэлсэн. машинаас Ганбаагаас бусад нь бууж ирсэн бөгөөд , ******* нарыг салгах гэж оролдсон. Тэгтэл , ******* нар хоёулаа ярилцана гээд бид нараас жаахан холдоод явсан. Гэтэл удалгүй хүн зодолдох чимээ гарахаар нь бид нар эргээд харахад , ******* нар хоорондоо барьцалдаад зодолдож байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад машинд *******г суулгаад гэр лүү нь явсан. Тэгээд *******гийн гадаа ирэхэд уурлаад “Би энэнээс болж гэр бүлтэйгээ муудна гэж юу байсан юм бэ” гээд машинаасаа буусан. Тэгээд түүнийг заамдаад гараад ир гэж зуурч татсан. Тэгэхээр нь би гүйж очоод түүнийг салгасан...” гэх, гэрч гийн “...******* эхлээд ын эрүүн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд машинд байсан хүмүүс бүгдээрээ бууцгаасан. Улмаар *******г салгах гээд түлхсэн. Үүний дараа нь *******гийн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид нар бүгдээрээ тэр хоёрыг салгах гээд байж байтал ******* миний зүүн гарыг мушгиад хүзүү болон толгой руу маань гараараа цохисон. Энэ үед би газарт уначихсан бөгөөд хөлөөрөө миний өгзөг хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд уурлаад намайг өмөөрөөд ******* тэр хоёр дахин харилцан зодолдож эхэлсэн. Улмаар хэсэг хугацааны дараа *******г машинд суулгасан...” гэх, гэрч Д. “... ах миний машинд *******г суулгахад *******гийн цамц нь цус болсон, хамраас нь цус гарч байсан. Тухайн үед шууд *******гийн гэр лүү түүнийг хүргэж өгөх гээд явсан. Улмаар *******гийн гадаа ирэхэд ах машинаасаа бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод *******гийн цамцнаас нь зуураад маргаад байсан. Тэгэхээр нь би “Та нар машинаас бууцгаа” гэж хэлээд Ганбаагийн хамтаар тэндээс явсан...” гэх, гэрч Н.ын “... ******* нар нь хоорондоо зодолдоод бие биенээ цохиод байсан. Улмаар бид гурав ******* нарыг салгах гэж оролдож эхэлсэн. Бид нар тэр хоёрыг учраа ол гэж хэлээд цааш хоёуланг нь явуулсан. Гэтэл ******* нар учраа ололгүй зодолдож эхэлсэн. Улмаар бид нар очиж салгаад *******г машинд суулгасан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 277 тоот дүгнэлт, мөн хэргийн материалаар хийсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч Б.Өнөрборгилын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, *******д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүх хуралдаанд хохирогч ******* нь “...тухайн үед ******* зодуулсны улмаас миний баруун гарын ядам хурууны нэгдүгээр үеэр шөрмөс тасарсан. Би энэ талаар мөрдөгчид хэлж байсан бөгөөд одоо шөрмөс залгуулах шаардлагатай байгаа...” гэж мэдүүлж байх боловч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт хохирогч ******* шүүгдэгч ******* нар харилцан зодолдох үед *******гийн баруун сарвууны 4-р хуруунд гэмтэл учирсан болох нь тогтоогдохгүй, түүнчлэн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот “...Баруун сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх нэмэлт дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...хохирогч *******гийн баруун сарвууны 4-р хурууны үед шөрмөс тасарсан зүйл тогтоогдоогүй. Шинжлүүлэгчийн биед үзлэг хийхдээ шинжлүүлэгчээс зовиур байгаа юу гэдгийг эхэлж асуудаг. Тэгэхэд гар өвдсөн гэх зүйл хэлээгүй. Тийм зүйл байсан бол зураг авхуулах уу, яах ёстой вэ гэдгийг хэлэх байсан. Хэрэгт авагдсан зураг, эмнэлгийн магадлагаагаар түүний хурууны шөрмөсийг тасарсан гэж үзэх боломжгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Иймд А.Ганбаярын үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүний ард хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 277 тоот дүгнэлт, мөн хэргийн материалаар хийсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч Б.Өнөрборгилын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, хөдөө суманд бусдын малыг маллаж амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын Цагаанчулуут багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч .......... үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч ******* нь шүүгдэгчээс хамрын хагалгааны төлбөрт 3,668,332 төгрөг, шөрмөс залгах мэс засалд 300,000 төгрөг, эмнэлгийн үйлчилгээний болон замын зардалд 750,267 төгрөг нийт 4,718,599 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч *******ын зүгээс хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлсөн зүйлгүй байна. Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоох бөгөөд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч ******* нь эмчилгээ, оношилгоо болон эм тариа, замын зардалд 750,267 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан замын зардлын баримтаар тус тус нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 750,267 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор тогтоож, харин хохирогч *******гийн цаашид хийлгэх эмчилгээний зардал буюу хамрын хагалгааны төлбөрийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 750,267 /долоон зуун тавин мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот дүүрэг 8 дугаар хороо Харуул 102-155 тоотод оршин суух овогт ******* /РД: /-д олгохоор тогтоож, хохирогч ******* нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА