| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0213/Э |
| Дугаар | 478 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 478
2019 5 21 2019/ДШМ/478
Д.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Э-т холбогдох 1808 0426 01627 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Д.Э, 1972 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... дүүргийн ... дүгээр хороо, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн гаднаас такси хөлслөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112 дугаар автобусны буудлын орчим буухдаа иргэн Д.Бямбажаргалын эзэмшлийн гээгдүүлсэн “Huawei P9 Late” загварын гар утсыг завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д овогт Д.Э-ыг иргэн Д.Бямбажаргалын гээгдүүлсэн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei P9 Late” загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Э-аас 300.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Баянбадрахад олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э нь төлбөрийн чадваргүй бөгөөд түүнд холбогдох хэрэг анхан шатны шүүх дээр байх үеэс эхлэн миний бие өмгөөлөгчөөр томилогдож ажиллаж байна. Анхан шатны шүүхээс Д.Эыг гэм буруутайд тооцож, 600 нэгжээр торгох ялаар шийтгэсэн бөгөөд уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасан. Хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, торгуулийн ялыг доогуур оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлөх хугацааг уртасгаж өгнө үү гэж давж заалдах гомдлыг бичсэн. Учир нь, Д.Э-ын амьдрал ахуйн нөхцөл байдал, ар гэрийн хүсэлтээр өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Д.Э нь хөдөлмөрийн чадвар 50 хувийн алдагдалтай, түүний 3 нас 5 сартай хүүхэд нь байнгын таталт өгч, эмнэлгийн хяналтанд байдаг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан бол тухайн гар утсыг хүүхдийнхээ эмчилгээнд зориулж захиран зарцуулсан байдаг. Торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Торгуулийн ялыг багасгаж, уг ялыг 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Бямбажаргалын гар утсыг биетээр хүлээлгэж өгсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч М.Баянбадрахад 300.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн гаднаас такси хөлслөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112 дугаар автобусны буудлын орчим буухдаа Д.Бямбажаргалын таксинд орхисон, гээгдэл “Huawei P9 Late” загварын гар утсыг завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Бямбажаргалын: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 16 цагт “Бөмбөгөр” худалдааны төвөөс Баянхошуу руу явах гээд такси барьсан. Зурагтын автобусны буудлын ойролцоо явж байхад гар утас унтарчихаар нь таксины жолоочид утсаа өгөөд цэнэглүүлсэн юм. Би такситайгаа Баянхошууны 112 дугаар автобусны буудлын орчим буюу “Аривжих” дэлгүүрийн харалдаа буусан. Харин таксигаа явуулсны дараа өөрийнхөө цэнэглүүлээд үлдээсэн гар утсаа авахаа мартсанаа санасан юм. ...” /хх 11-13/,
гэрч Б.Мөнх-Оргилын: “...Би “Huawei P9 Late” загварын гар утсанд дүүгийнхээ дугаар симийг хийж ашиглаж байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Теди” худалдааны төвийн 2 давхарын 5 дахь павилон, 8 дахь лангуунаас 300.000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...Тиймээс уг гар утсыг худалдаж авсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх 15-16/,
гэрч Г.Баттулгын: “...Би “Баялаг өрнөн дэлгэрэх” барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. ...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр барьцаанд Гомбожав овогтой Нармандах гэдэг хүн 190.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан байсан. 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хугацаа дуусаад, хүлээлгийн 7 хоног дуусаад, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Тэди” худалдааны төвд зарсан юм. ...” /хх 21/,
гэрч О.Гэрэлтуяагийн: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр нэг хүн надаас “Huawei P9 Late” загварын гар утсыг худалдаж авсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэр хавьд ломбард ажиллуулдаг Тулга гэх залуу надад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Samsung S5”, “Huawei P9 Late” загварын хоёр гар утсыг надад зарсан. Тулга гэх хүний надад зарсан хоёр утасны нэгийг нь би хүнд зарсан. ...” /хх 22/,
шүүгдэгч Д.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Би шууд гэр лүүгээ утсыг нь аваад явчихсан юм. Утасных нь кодыг мэдэхгүй болохоор гэртээ аваачсан. 7 хоногийн дараа 20.000 төгрөгөөр утасных нь кодыг гаргуулж өөрийнхөө утасны дугаарыг хийж барьсан юм. ...” /хх 39-41/ гэх мэдүүлгүүд,
Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 8/, эд зүйлийн үнэлгээ /хх 25-27/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Эыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Д.Э-ын хохирогч Д.Бямбажаргалын “Huawei P9 Late” загварын гар утсыг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Дашдорж “...Д.Эын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжээр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасныг 450 нэгжээр торгож, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Гэвч, шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж группэд байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.