Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар  2022/ШЦТ/164

 

   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг би даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ч.Хий өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч:Ч.Х, Л.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.У М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лийн Х /РД: /, М овогт Чын Х /РД: / нарт холбогдох эрүүгийн 2212 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: М Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ..............хот 00 дугаар сургуульд математикийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...... хот, ........ дүүрэг, .......дугаар хороо 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Лийн Х /РД: /

Шүүгдэгч: М Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..............ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт ....... аймгийн .....сумын .... багийн Б гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Чын Х /РД: /

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч  Л.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой иргэн Ч.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой иргэн Л.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
 
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч: Л.Хын мэдүүлсэн:... Би жил болгон аав, ээж дээрээ ирж цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Намайг өнгөрсөн жилүүдийн хугацаанд цагаан сараар байдаг байхад шинийн 3 хүртэл Ч ах аав дээр ирж золгож байгаагүй, намайг явснаас хойш эхнэр хүүхдүүдтэйгээ ирээд явлаа гэж аав ээж хэлдэг байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу шинийн 1-ний орой Ч ах нь хүргэн хүү Б, өөрийн хүү Ч.Х нартай хамт ирсэн. Ирээд золгуултаа хийгээд аймгийн аварга малчин болсон тухайгаа ярьсан. Би сурагч байхаасаа эхлэн эмээ өвөө дээрээ Ч ахтай  хамт байдаг байсан, түүнээс хойш 2007 онд өвөө маань өөд болоод  би эмээгээ аваад Улаанбаатар явсан. Тэр үед Х, эгч нь хамт явсан. Миний багшилдаг сургуульд Х, түүний эгч нар сурдаг байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хд зодуулаад бэртэл авсандаа гомдолтой байна. Миний нүдний ухархайн дотор талын яс 2.5 см өргөнтэй, 0.8 см гүнтэй  цөмөрсөн. Гэмтлийн эмч нарт үзүүлсэн. Чиний хугарсан ясны завсраар судас хавчуулагдсан бол хараанд нөлөөлөх магадлалтай. Үүнийг хагалгаа хийж мэднэ гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч дээр очиж үзүүлэхэд заавал эмплантаар хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Эмплантаар хагалгаанд орох гэхээр гэмтийн эмнэлэгт төмөр суурьтай эмплант хийдэг гэсэн, тухайн төмөр суурьтай эмплант нь цаашдаа заавал төмрийг нь авах шаардлагатай байдаг гэсэн. Тэгээд эмч нь манайхаар хийлгэхгүй гэвэл хувийн эмнэлгээр яваад үзээрэй гэсэн. Хувийн эмнэлгээр явж байгаад нэг эмнэлэг олсон тухайн эмнэлэг нь ясан суурьтай эмплант суулгадаг цаашдаа авах шаардлагагүй. Миний хувьд ясан суурьтай эмплант хийлгэх бодолтой байна. Эмнэлэг нь нэхэмжлэх гэж бичиж өгдөггүй юм байна лээ. Нэхэмжлэл бичихдээ чи зардлынхаа 10 хувийг төлж байж нэхэмжлэл авах боломжтой гэсэн. Би 10 хувиа төлөөд нэхэмжлэхээ аваад ирсэн. Энэ нэхэмжлэхийн дагуу хагалгааны зардлаа нэхэмжилж байна гэв.
Хохирогч: Ч.Х мэдүүлсэн:... 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аав, хүргэн ах нарын хамт аавын төрсөн ах Л ахынд очиж золгосон. Тухайн үед манай аав аймгийн сайн малчин болсон тэр тухайгаа яриад сууж байтал Л.Х ах манай аавыг цэцэгнээс төрсөн юм шиг гээд үг хаяад байсан. Би боль гэж хэлэхэд чи юу мэддэг юм гээд маргалдаад намайг чирээд гарсан. Гарахдаа хойшоо бүдрээд унасан. Тэгээд намайг мөргөөд миний хамраас цус гарсан. Энэ асуудлаас болоод би элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч чадаагүй. Одоо ямар нэг гомдол санал байхгүй гэв. 
Эрүүгийн 221200 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Л.Хын өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би 2022 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Ухаа сайр гэх газар өөрийн аав Лынд байж байтал манай аавын төрсөн дүү Ч золгуутаар хүргэн Б, хүү Ч.Х нарын хамт ирсэн. Манай аав Л, Ч ах хоёр хууч хөөрөөд аймгийн сайн малчины талаар нь ярьж байхад нь би та аймгийн сайн малчин болохдоо өвөөгийн  нэрийг дурьдахгүй яасан юм бэ та цэцэгнээс төрөөгүй л байлгүй гэхэд Ч нь үхсэн хүний нэрийг дурсаад яахав дээ гэж хэлэхэд Ч.Х нь чи миний аавын урдаас яахаараа ингэж тэрсэлж байдаг юм гээд босч ирээд барьцалдаад авсан жижиг гэр нураах шаххаар нь би гэрээс татаад аваад гарах гэтэл би гэрийн үүдний довжоонд хий гишгээд дээш харж унахад Ч.Х нь хүргэний хамт гарч ирээд миний  толгой хэсэг рүү хэд, хэдэн удаа өвдөглөж гараараа цохисон. Тэгээд би доош харж босч ирэн Ч.Хийг унагааж дээр нь дарж хоёр гарыг нь ард нь барьж Ч.Х нь хажууд намайг барьж байсан хүргэн ахыгаа түрийнд хутга байгаа аваад өг би энийг ална гэж орилсон. Тэгээд би өчисөн байсан гарыг нь бага чангалхад Ч.Х нь гар хугарлаа гээд орилход манай аав Л Ч 2 нь гарч ирээд намайг татаж босгоход У.Ч нь хүүхдээ босгон миний хувцаснаас зуурж байгаад хүү Ч.Х нь намайг босч ирээд элэг рүү өшиглөсөн. Тэгээд Ч.Х нь машинд суугаад хөдлөхдөө цонхоороо чамайг би алнаа гээд орилсон. Би Х аав Чтай юм ярьж байхад аавын өөдөөс тайлбар тавьлаа гээд босч ирээд барьцалдаад авсан. Ч.Х, Б нар нь намайг нийлж зодсон. Ч.Б нь бид хоёрыг салгах гэж байна гээд намайг барьж байгаад зодуулсан. Х нь миний толгой, нүүр хэсэг рүү гар, өвдөгөөрөө 3-4 удаа цохиж өвдөглөн зодсон Би Ч.Х Ч.Б нарыг цохиж зодсон асуудал болоогүй Хий гарыг өчиж барьсан өөр асуудал болоогүй. Би тухайн үед архи сотууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар би мэдэхгүй. Ч.Х бид хоёрын аав, ах дүү нарын дунд таарамжгүй харилцаатай байдаг. Тэр маргааны үндсэн дээрээс намайг ирж зодсон байх. Миний нүд хавдаж, хамраас их хэмжээний цус гойжсон тархи толгой тухайн үед их өвдөж байсан. Шагайны зөөлөн эдэд юм хавчуулагдаж, миний авагдахгүй 2 талын шүдэнд бариулж хийсэн хиймэл шүдийг цохиж унаган гоо сайхнаар хохирсон. Гэмтэлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн нүдний ухархайн яс гүн цөмөрөлттэй яаралтай хагалгаанд орох шаардлагатай хараанд нөлөөлсөн байна гэж хэлж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтэлийн зэрэг тогтоолгосон байгаа. Манай аав У.Л ээж Ж.Б, Ч ах, Ч.Б байсан өөр хүн байгаагүй. Гэрээс гараад унасан тул хашаанд хүрээгүй хашаа гэрээс 2 м орчим зайтай тул мөргөөгүй. Эмнэлэгт үзүүлсэн зардал болон эмчилгээ хийлгэсэн зардал, шүдээ хийлгэх зардлыг нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Миний ярьсан бүхэн үнэн өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/ 
         Хохирогч Ч.Хий өгсөн: “... Л.Х гэх хүнийг танина. Л.Х ах бид хоёр төрсөн ах дүү хоёрын хүүхэд байгаа юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  78-79 хуу/

*Гэрч Ж.Бгийн өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой манай нөхөр Лын төрсөн дүү Ч нь золгуутаар хүү Х, хүргэний /нэрийг нь мэдэхгүй байна/ хамт гуравуулаа ирээд хоол цай хийж байтал Х, Х 2 барьцалдаж аваад гадаа гарахад араас нь Чын хүргэн нь гарч яваад удалгүй Х нь гөлгийг ална гээд орилоод байхаар нь би гэрээс гарахад Х нь хүргэн ахын хамт миний хүү Хын дээрээс дарчихсан хамраас цус гойжоод миний хүүг зодсон байсан. Тэгээд би салгах гээд хүчирэхгүй байж байтал Ч, Манай нөхөр Л хоёр гарч ирээд салгаад Ч хүү Х, хүргэн хоёрыгоо аваад явах гэж байтал Х нь гөлгийг ална гэж манай хүү Х руу орилоод машиндаа суугаад явсан. Тэгээд манай хүү Хын хамраас нь цус гараад тогтохгүй Хотонт сумын эмнэлэгт үзүүлж тариа хийлгэж анхан шатны тусламж авсан. Ч нь би Архангай аймгийн аварга малчин болоод телевизэд ярилцлага өгөөд гэж ярихад миний хүү Л.Х нь та ярилцлага өгөхдөө өвөө эмээгийн нэрийг дурсахгүй байсан эцэг эхгүй хүн шиг гэж хэлэхэд Чын хүү нь чи дуугай бай гээд маргалдсан. Би яг цохиж зодож байхыг нь хараагүй гэрээс гарахад Л.Хын хамраас нь цус гараад битүү зодуулсан байсан. Би цохиж зодож байхыг нь хараагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,

*Гэрч У.Чын өгсөн: “... Ч.Х нь миний төрсөн ганц хүү байгаа юм. Л.Х нь манай төрсөн том ахын хүүхэд байгаа юм.2022 оны 02 дугаар сарын 02 орой буюу шинийн нэгний орой 17 цагын үед би төрсөн ах Л дээр очиж золгохоор хүү Ч.Х хүргэн Ч.Б, хоёрын хамт очоод золгочихоод хоол цай идээд сууж байтал миний төрсөн ах Лын хүү Х намайг үгээр идээд өдөөд та зурагтаар гарч байна лээ  гэхэд тиймээ ах нь зурагтад ярилцлага өгсөн гэтэл чи ярилцлага өгөхдөө миний өвөөгийн нэрийг гаргасангүй гэхэд нь би дуугай сууж байтал миний хүү Х нь та нар битгий хэрүүл хийгээд бай. Миний аав ганц удаа ах дээрээ ирж золгох гэж ирж байхад гэж хэлэхэд Л.Х нь Хийг чи юугаа мэддэг юм гээд гэрээсээ чирээд аваад гарахдаа үүдэнд Х нь арагшаа халтираад саваад унасан. Тэгээд байж байгаад Ж.Б араас нь гарахад манай хүү Х нь ааваа гар хугаллаа шүү дээ гээд орилхоор нь Л ах бид хоёр гэрээс гараад очиход миний хүү Х нь хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд би Хийг сугадаж босгоход зүүн гарын мөр хэсэг нь хөдөлж чадахгүй болохоор нь сугадаад машиндаа суулгаад дээлээ тайлаад чи Хийг ингэж зодож байхаар намайг алчих гээд машиндаа суугаад манай хүргэн Б, Х бид гурав шууд гэрлүүгээ явсан. Л.Х нь намайг зурагтаар та гарч байсан гэхээр нь би тиймүү ах нь үзэж амжаагүй л явна гэхэд та ярилцлага өгөхдөө миний өвөөгийн нэрийг гаргаж болдоггүй юм уу гэхэд нь би дуугай сууж байтал миний хүү Х нь та нар битгий хэрүүл хийгээд бай миний аав ганц удаа ах дээрээ ирж золгох гэж ирж байхад нь гэж хэлэхэд Л.Х нь Хийг чи юугаа мэддэг юм гээд гэрээсээ чирээд аваад гарсан. Би тухайн үед гэрт нь сууж байсан болохоор зодож цохиж байхийг нь хараагүй гэртээ хариад хүү Хий нүүрийг харахад хамар хавдсан, мөр нь мултарсан юм шиг байсан. Л.Х нь Хийг чирээд аваад гарсан. Би гэрт сууж байсан учраас цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй. Би хамраас нь цус гарсан, үгүйг анзаараагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн эөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,   

*Гэрч У.Лийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны орой миний төрсөн дүү Ч нь золгуутаар хүү Х, хүргэний /нэрийг нь мэдэхгүй байна/ хамт гурвуулаа ирээд золгочихоод хоол цай хийж өгөөд Ч бид хоёр Аймгийн сайн малчин болсон талаар хууч хөөрөөд сууж байтал миний хүү Х нь та аймгийн сайн малчин болчихоод зурагтаар зурагтаар ярилцлага өгч байхдаа өвөөгийн минь нэрийг дурссангүй цэцэгнээс ургасан юм шиг гэж хэлэхэд Л.Х нь та нар дуугай байцгаа гэж хэлэхэд манай хүү Х уурлаад чамтай юм яриагүй аавтай чинь юм ярьж байна гээд хоёулаа барьцалдаж аваад манай хүү Х Хийг чирээд аваад гарсан гарахдаа Х үүдэн дээр арагшаа унасан араас нь Чын хүргэн нь гарч яваад удалгүй манай эхнэр араас нь гараад бид хоёр арай нэгнийгээ зодчихгүй байх гэж бодоод Ч бид хоёр гэрт сууж байтал манай эхнэр Б гараад ирээч хүүхдүүд чинь зодоон хийгээд байна гэхээр нь би түрүүлж гараад салгаж байтал араас Ч гарч ирээд хүүхдүүдээ аваад машиндаа суух гэж байтал Х гөлөг минь ална гээд аав нь машиндаа суулгаад аваад явсан. Ч нь би Архангай аймгийн аварга малчин болоод телевизэд ярилцлага өгөөд гэж ярихад миний хүү Л.Х нь та ярилцлага өгөхдөө өвөөгийн минь нэрийг дурсахгүй байсан. Эцэг эхгүй хүн шиг цэцэгнээс дэлгэрсэн юм шиг гэж хэлэхэд Чын хүү  нь чи дуугай бай гээд барьцалдаж аваад гарсан. Би гэрт байсан тул зодож байхыг нь хараагүй явсных нь дараа гэрт орж ирээд хархад хамраас нь цус гойжоод, зүүн нүд нь хавдсан, толгойны ар дагзнаас нь цус гарсан байсан. Би гэрт байсан тул хараагүй намайг гарахад Л.Х нь Ч.Хий дээр мордчихсон Ч.Хий гарыг хөшөөд дарцан Ч.Х гар хугаллаа гээд байж байхад нь би Л.Хыг татаж салгасан. Би гэрт байсан болохоор цохиж зодож байхыг нь хараагүй намайг гарч ирэхэд Хыг татаад байхаар нь би болиулсан. Манай гэрт манай эхнэр Ж.Б, Ч, хүргэний хамт бид 4 байсан. Гэрийн үүдээр дөнгөж гараад Л.Х халтираад унасан. Манай гэрийн хашаа нь банзаар барьсан хашаатай гэрээс 2 метр гаран зайтай байдаг. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

*Гэрч Ч.Бын өгсөн: “...Би шинийн нэгний өдөр Л гэх айлынд хадам аав, хадам дүү нарын хамт очсон. Тэгсэн чинь Х Х гэх 2 хүн үг сөргөөцөлдөж хоорондоо муудалцаад гэрээс гараад явсан. Намайг араас нь гарахад гадаа харанхуй байсан. Нөгөө 2 газар ноцолдоод харилцан ноцолдоод харилцан зодолдож байсан. Намайг салгах гээд очиход хоёулангийх нь хамраас цус гойжчихсон, Х гэх залуу Хийг өргөж гаргаж ирж шидээд дээр нь гараад  нүүр лүү нь 2-3 удаа мөргөсөн. Тухайн үйл явдлыг гэрээс хүмүүс гараад ирсэн гэрэл тусгаж байсан. Намайг салгах гэхэд Л хойшоо бай гээд ойртуулаагүй. Тэгээд хадам аав гарч ирээд бид 2 салгасан. Миний бие эрх чөлөөнд халдаагүй. Би тухайн 2 хүний бие эрх чөлөөнд халдаагүй. Тэр хоёроос өөр зодолдсон хүн байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,

*Гэрч Г.Т өгсөн: “...Ч.Х нь над дээр ирж үзүүлээгүй харин Л.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Биед нь үзлэг хийхэд артерийн даралт ихэссэн зүрх нь дэлссэн, хамраас нь цус гараад хатсан, зүүн нүд нь хавдсан байсан. Цусыг нь цэвэрлээд цусны шинжилгээ авах гэтэл ийм нөхцөлд цусны шинжилгээ авахуулахгүй гээд гараад явсан. Хүнд зодуулсан гэж ярьж байсан. Хэнд зодуулсан талаараа яриагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 73-74 хуу/,  

 
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3124 дугаартай дүгнэлт:
1.    Л.Хын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.  
3.     Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
4.    Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.    Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/
    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаартай дүгнэлт:
1.    Л.Хий биед хамар яс хуучин цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх 
гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
2.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан 
гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой /бороололт үүсч буй байдалтай/ гэдэг нь 20 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3.    Хамрын ясны хуучин хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар 
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 56 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 128-129 хуу/,  
Л.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 125 хуу/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 127 хуу/,
Ч.Хий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 124 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 131-132 хуу/

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой иргэн Ч.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
мөн Ч.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой иргэн Л.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212000 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Хттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Л.Х нь хохирогч Ч.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хамрын ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Х нь хохирогч Л.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Л.Хын өгсөн: ... Ч.Х нь хүргэний хамт гарч ирээд миний  толгой хэсэг рүү хэд, хэдэн удаа өвдөглөж гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/, хохирогч Ч.Хий өгсөн:..Л.Х ах бид хоёр төрсөн ах дүү хоёрын хүүхэд байгаа юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  78-79 хуу/, гэрч Ж.Бгийн: “... 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой манай нөхөр Лын төрсөн дүү Ч нь золгуутаар хүү Х, хүргэний /нэрийг нь мэдэхгүй байна/ хамт гурвуулаа ирээд хоол цай хийж байтал Х, Х 2 барьцалдаж аваад гадаа гарахад араас нь Чын хүргэн нь гарч яваад удалгүй Х нь гөлгийг ална гээд орилоод байхаар нь би гэрээс гарахад Х нь хүргэн ахын хамт миний хүү Хын дээрээс дарчихсан хамараас цус гойжоод миний хүүг зодсон байсан. Тэгээд би салгах гээд хүчирэхгүй байж байтал Ч, манай нөхөр Л хоёр гарч ирээд салгаад Ч хүү Х, хүргэн хоёрыгоо аваад явах гэж байтал Х нь гөлгийг ална гэж манай хүү Х руу орилоод машиндаа суугаад явсан. Ч нь би Архангай аймгийн аварга малчин болоод телевизэд ярилцлага өгөөд гэж ярихад миний хүү Л.Х нь та ярилцлага өгөхдөө өвөө эмээгийн нэрийг дурсахгүй байсан эцэг эхгүй хүн шиг гэж хэлэхэд Чын хүү нь чи дуугай бай гээд маргалдсан. Би яг цохиж зодож байхыг нь хараагүй гэрээс гарахад Л.Хын хамраас нь цус гараад битүү зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,гэрч У.Чын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02 орой буюу шинийн нэгний орой 17 цагын үед би төрсөн ах Л дээр очиж золгохоор хүү Ч.Х хүргэн Ч.Б, хоёрын хамт очоод золгочихоод хоол цай идээд сууж байтал миний төрсөн ах Лын хүү Х намайг үгээр идээд өдөөд та зурагтаар гарч байна лээ  гэхэд тиймээ ах нь зурагтад ярилцлага өгсөн гэтэл чи ярилцлага өгөхдөө миний өвөөгийн нэрийг гаргасангүй гэхэд нь би дуугай сууж байтал миний хүү Х нь та нар битгий хэрүүл хийгээд бай. Миний аав ганц удаа ах дээрээ ирж золгох гэж ирж байхад гэж хэлэхэд Л.Х нь Хийг чи юугаа мэддэг юм гээд гэрээсээ чирээд аваад гарахдаа үүдэнд Х нь арагшаа халтираад саваад унасан. Тэгээд байж байгаад Ж.Б араас нь гарахад манай хүү Х нь ааваа гар хугаллаа шүү дээ гээд орилхоор нь Л ах бид хоёр гэрээс гараад очиход миний хүү Х нь хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд би Хийг сугадаж босгоход зүүн гарын мөр хэсэг нь хөдөлж чадахгүй болохоор нь сугадаад машиндаа суулгаад дээлээ тайлаад чи Хийг ингэж зодож байхаар намайг алчих гээд машиндаа суугаад манай хүргэн Б, Х бид гурав шууд гэрлүүгээ явсан.. Би тухайн үед гэрт нь сууж байсан болохоор зодож цохиж байхыг нь хараагүй гэртээ хариад хүү Хий нүүрийг харахад хамар хавдсан, мөр нь мултарсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,   гэрч У.Лийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны орой миний төрсөн дүү Ч нь золгуутаар хүү Х, хүргэний /нэрийг нь мэдэхгүй байна/ хамт гурвуулаа ирээд золгочихоод хоол цай хийж өгөөд Ч бид хоёр Аймгийн сайн малчин болсон талаар хууч хөөрөөд сууж байтал миний хүү Х нь та аймгийн сайн малчин болчихоод зурагтаар ярилцлага өгч байхдаа өвөөгийн минь нэрийг дурссангүй цэцэгнээс ургасан юм шиг гэж хэлэхэд Л.Х нь та нар дуугай байцгаа гэж хэлэхэд манай хүү Х уурлаад чамтай юм яриагүй аавтай чинь юм ярьж байна гээд хоёулаа барьцалдаж аваад манай хүү Х Хийг чирээд аваад гарсан гарахдаа Х үүдэн дээр арагшаа унасан араас нь Чын хүргэн нь гарч яваад удалгүй манай эхнэр араас нь гараад бид хоёр арай нэгнийгээ зодчихгүй байх гэж бодоод Ч бид хоёр гэрт сууж байтал манай эхнэр Б гараад ирээч хүүхдүүд чинь зодоон хийгээд байна гэхээр нь би түрүүлж гараад салгаж байтал араас Ч гарч ирээд хүүхдүүдээ аваад машиндаа суух гэж байтал Х гөлөг минь ална гээд аав нь машиндаа суулгаад аваад явсан. Би гэрт байсан тул зодож байхыг нь хараагүй явсных нь дараа гэрт орж ирээд хархад хамраас нь цус гойжоод, зүүн нүд нь хавдсан, толгойны ар дагзнаас нь цус гарсан байсан. Би гэрт байсан тул хараагүй намайг гарахад Л.Х нь Ч.Хий дээр мордчихсон Ч.Хий гарыг хөшөөд дарцан Ч.Х гар хугаллаа гээд байж байхад нь би Л.Хыг татаж салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,гэрч Ч.Бын өгсөн: “...Би шинийн нэгний өдөр Л гэх айлынд хадам аав, хадам дүү нарын хамт очсон. Тэгсэн чинь Х Х гэх 2 хүн үг сөргөөцөлдөж хоорондоо муудалцаад гэрээс гараад явсан. Намайг араас нь гарахад гадаа харанхуй байсан. Нөгөө 2 газар ноцолдоод харилцан ноцолдоод харилцан зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13318 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 15 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай дүгнэлт гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 119-120 хуу/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.У шүүгдэгч Л.Хын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Хий үйлдлийг  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэж М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг Хттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  хохирогч Л.Хын биед зүүн нүдний ухархай доторх ханын хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3124 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч Ч.Хий энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, мөн хохирогч Л.Хий биед хамрын яс хуучин цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэн боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч Л.Хын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Л.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”гэж заажээ. 

Хохирогч Ч.Х нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Л.Х нь энэ шийтгэх тогтоолоор хохирол төлбөргүй, харин хохирогч Л.Х нь 3.150.000 төгрөгийн нэхэмжлэх /нүдний мэс засалд ороход төлөх төлбөр/ ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.Х нь нүдний мэс засалд  орсоны дараах болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотох баримтаа  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Хэс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, харин  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”...гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...”гэж хуульчилсан хууль тогтоогчийн томъёолол нь хууль зүйн бичвэр болон агуулгын хувьд хоёрдмол салаа утгагүй, нэг мөр ойлгохоор илэрхийлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах зохицуулалт байх ба өсвөр насны байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүн шүүхээр шийдвэрлэх үедээ насанд хүрсэн бол тухайн бүлэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн нэгэн ямар нэгэн заалт хуульчлагдаагүй байхад ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх хоригииг зөрчих төдийгүй, түүний хууль ёсны шинжид харшлах болно.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуульд тусгасан дээрх зохицуулалт нь өсвөр насны хүний хувьд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хугацаанаас шалтгаалан өөр, өөр эрх зүйн үр дагавар, ялгавартай байдал үүсгэдэг байсан хууль хэрэглээний буруу хэвшмэл үйлийг халсан, зарчмын шинжтэй зохицуулалт юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, шаардлагад нийцүүлж, шүүгдэгч Ч.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11сар 15 хоног буюу 18 насанд хүрээгүй байсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хийг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ...” гэж заасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахаар хуульчилсан учир шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хаана аль байгууллагад гүйцэтгэхийг тусгайлан заагаагүй болно.
     Шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Хыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Б овогт Лийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Чын Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Ч.Хийг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х шүүгдэгч Ч.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Л.Хын  нэхэмжилсэн 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн 
өмгөөлөгч нар, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОТГОНЦЭЦЭГ