Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж, 
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч:Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Лгийн ******* холбогдох 221200 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 25-нд Архангай аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн ******* 00-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Лгийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* уул гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 38 ширхэг 1.8 метр куб шинэс төрлийн модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэж, ойн санд 225.880 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  


ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
        Эрүүгийн 22120 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Л.*******ын өгсөн:“...  Би байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлмээр байна. Хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 ху/,

*Гэрч Л.*******гийн өгсөн: “... Л.******* ах 2022 оны 03 дугаар сарын эхээр манай хажуу талын майхан гэх газраас мод бэлтгэн ах нь танай хажууд талд жижиг малын байр бариад хэдэн хонь ямаагаа тэжээе гэхэд нь тэг гээд манай өвөлжөөний байрны хажууд жижиг малын байр барьсан.  Дан хуурай шургааг бэлтгэсэн байсан. Босоо мод унагасан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Өөрийнхөө унадаг Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн мотоциклиор бага багаар нь зөөж авч ирж байгаа харагдсан. Тоо ширхэгийг нь сайн мэдэхгүй байна. Л.******* ах ганцаараа явж бэлдэж авчирсан байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг нь би мэдэхүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,


*Гэрч С.*******ын өгсөн: “... Би Архангай аймгийн ******* сумын ******* багийн байгаль хамгаалагч ажилтай. Надаас Л.******* гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2022 оны 03 дугаар сард Хоршооллын төвөөс хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд дуудлага ирэхээр нь би очиж шалгахад шургааг бэлдээд жижиг малын байр барьсан байсан. ******* гэх хүн над руу эрхийн бичиг авъя гэж хандаагүй. Өөрөө дур мэдэн бэлтгэсэн байсан. Баг хариуцсан байгаль хамгаалагч нартаа мэдэгдээд ямар чиглэлээр мод бэлтгэх гэж байгаа чиглэлийн дагуу эрхийн бичиг авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/,


*Гэрч С. өгсөн: “...Манай нөхөр малын хашаа барих гэж мод бэлтгэсэн талаар нь мэднэ. Тухайн модоо ******* уул гэх газраас малд явахдаа өөрийн мотоциклиор бага багаар нь чирч ирдэг байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Яг хэдэн ширхэг мод бэлтгэсэнийг нь сайн мэдэхгүй байна. Хонь ямаагаа хаших гэж мод бэлтгэсэн талаар мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/,


Л.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/,


Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 хуу/, 
Л.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14 хуу/,
 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай: 
1. Иргэн Л.*******гийн зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай хэрэглээний бөөрөнхий шуургааг мод байна. 
2. Нийт тоо ширхэг 38, нийт шоо метр 1,1433 м3 шоометр модыг бэлтгэжээ. 1,1433м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, нойтон түлээ 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 225.880 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/,

             Архангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 47 хуу/,
            Л.*******гийн мал тооллогын дансны хуулбар /хх-ийн 45-46 хуу/,
Автомашин техник үнэлгээний тайлан /хх-ийн 53-58 хуу/, 
2022 оны 04 дүгээр сарын Дамно ХХК-ийн АА-22-24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 78-83 хуу/,
2022 оны 04 дүгээр сарын Дамно ХХК-ийн АЦ-22-39 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 84-88 хуу/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /ххийн 94-95 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* уул гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 38 ширхэг 1.8 метр куб шинэс төрлийн модыг өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор зөөж ойн санд 225.880 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 221200 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* уул гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 38 ширхэг 1.8 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэж, ойн санд 225.880 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: гэрч Л.*******гийн: “...байрны хажууд жижиг малын байр барьсан.  Дан хуурай шургааг бэлтгэсэн байсан. Босоо мод унагасан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Өөрийнхөө унадаг Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн мотоциклиор бага багаар нь зөөж авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,гэрч С.: “...модоо ******* уул гэх газраас малд явахдаа өөрийн мотоциклиор бага багаар нь чирч ирдэг байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас шүүгдэгч Л.*******гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.*******гийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.*******гийн үйлдлийн улмаас ойн санд 225.880 /хоёр зуун хорин таван мянга найман зуун ная/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /225.880 х3=677.640 төгрөг /зургаан зуун далан долоон мянга зургаан зуун дөч/ төгрөг гэж дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 677.640 төгрөг /зургаан зуун далан долоон мянга зургаан зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Л.*******гаас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  
Шүүгдэгч Л.******* нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүугийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 99-100 хуу/ гарын үсэг зуржээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм булуугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм булуугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм булуутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 817.158 /найман зуун арван долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль, 72.000 /далан хоёр мянга/ төгрөгийг үнэ бүхий хөрөө зэргийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 677.640 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, түүнээс илүү гарсан 211.518 /хоёр зуун арван нэгэн мянга таван зуун арван найм/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 288.000 төгрөгийн үнэ бүхий 1.8 мк3 38 ширхэг шинэс мод зэргийг улсын орлого болгох нь зүйтэй байна.   
Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Л.*******г өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
                                    ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Өа овогт Лгийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Л.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Л.******* нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
Шүүгдэгч Л.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 817.158 /найман зуун арван долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль, 72.000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөө зэргийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 677.640 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан 211.518 /хоёр зуун арван нэгэн мянга таван зуун арван найм/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 288.000 төгрөгийн үнэ бүхий 1.8 м куб 38 ширхэг шинэс мод зэргийг улсын орлого болгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

                      

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ОТГОНЦЭЦЭГ