Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0158/Э |
Дугаар | 2022/ШТ/170 |
Огноо | 2022-06-06 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Хохирогч: Б.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас хяналтын прокурор Э.Оаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Сгийн Бт холбогдох 22120 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............ аймгийн ............ сумын ..........багийн ............... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж уг баривчлах ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сум дундын анхан шатны шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн анхан шатны шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Сгийн Б, /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь ......... аймгийн .............. сумын ............ багийн нутаг ............... гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 19-өөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Б.Жын эзэмшлийн 12 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Жын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2022 оны 02 дугаар сарын 19-ны өглөө үхрээ тоолоод гаргахад бүрэн байсан. 20-ны өглөө үхрээ тоолоход 35 үхэр алга болсон байсан. Би тэр хавиар хайгаад тасарсан үхрүүдээ нийлүүлсэн. Би 23-ны өдөр алдсан үхрүүдээ хайсан. 12 үхрээ хайгаад олоогүй байж байтал цагдаа залгаад үхрүүд олсон талаар хэлсэн. Би очоод үзэхэд тухайн үхрүүд дунд манай 8 үхэр байсан. Би 9 үхрээ буцаагаад авсан, 3 үхрийн мөнгөө 1.200.000 төгрөгөөр бодож надад мөнгийг нь өгсөн. Манай суманд одоо тугалтай үнээг 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа, би одоо 3 үхрийн зөрүү 900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
*Эрүүгийн 22120 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Б.Жын өгсөн: “...Би 2022 оны 03-р сарын 19-ны өглөө өөрийн үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүрэн байсан бөгөөд сүүлд 2022 оны 03-р сарын 20-нд дахин бүртгэж үзэхэд манай үхрээс 30 тооны үхэр дутуу байсан. Тэгээд би ойр хавиараа үхрээ хайж үзтэл манай 18 тооны үхэр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Булгийн гуя гэх газар байсан. Тэгээд манай үхрээс 12 тооны үхэр дутсан. Дутуу байгаа үхрээ ойр хавиараа хайгаад олоогүй. 2022 оны 03-р сарын 23-нд гэртээ байж байтал цагдаагийн байгууллагаас Архангай аймгийн Хайрхан сумын төвд ачааны автомашинд 8 тооны монголын үхэр ачиж явсан хүмүүсийг саатуулсан байна гэхээр нь би Хайрхан суманд ирж тухайн үхрүүдийг үзтэл манай хулгайд алдсан 8 тооны үнээ мөн байсан. Дээрх үхрүүд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн иргэн С.Б гэх залуу хулгайлсан байсан. Тухайн С.Б гэх залуутай би уулзахад миний хохиролийг барагдуулна гэсэн. Манай хулгайд алдсан 12 тооны үхэр бүгд им ижил ба зөв чих нь шоргоолж буруу чих гол цуулбар имтэй, мөн бүгд умруу нь сэтэрхий имтэй. Нийт 11 тооны нас нийлсэн монголын үнээ, 1 тооны шүдлэн насны монголын гунж тус тус алдсан. Би дээрхи 11 тооны үнээгээ зах зээлийн ханшаар үнэлэхдээ тус бүрийг нь 1.200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр, 1 тооны шүдлэн насны гунжаа 1.000,000 /нэг сая/ төгрөгөөр тус тус үнэлнэ. Тарга хүчний хувьд дунд зэрэг, жирийн монголын үнээнүүд байсан. Манай үхрүүд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Намшир, Хэц, Умгар гэх газруудаар бэлчээрлэдэг ба заримдаа өвс тэжээлийн байдлаас болж тарж салж бэлчээрлэдэг. Би өөрийн хулгайд алдсан 8 тооны үнээгээ буцааж зүсээр нь авсан ба үлдэгдэл 4 тооны үхрийн хохиролыг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,
*Хохирогч Б.Жын өгсөн: “...Би нийт 12 тооны үхэр хулгайд алдсан. Үүнээс 9 тооны үхрийг олж авсан. Олж аваагүй 3 үхэр дутуу байгаа. Үхрийн хохирлыг аваагүй байгаа. Би гомдолтой байна. Олж аваагүй 3 тооны үхрийн мөнгийг нэхэмжилнэ. Мөн хулгайд алдсан үхрээ хайж явсан бензин тосны мөнгө нийт 1.000.000 төгрөг болсон. Эдгээрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 хуу/,
*Гэрч Г.Нын өгсөн: “... Б.Ж миний нөхөр байгаа юм. Манайх Архангай аймгийн Хайрхан, Батцэнгэл, Өлзийт сумын залгаанд өвөлждөг бөгөөд манай үхэр Хайрхан сумын Жарантай багийн нутаг Намшир гэх газраар бэлчээрлэдэг. Тухайн газраас 2022 оны 03-р сарын 19-20-ны хооронд 12 тооны монголын үхрээ хулгайд алдсан. Манай нөхөр 2022 оны 03-р сарын 19-ны өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүрэн байсан гэж байсан. Тухайн үед манайх үнээ тугалах гэж байгаа мөн мод ихтэй газар байдаг тул өдөр болгон бүртгэж байсан. Дараа нь 2022 оны 03-р сарын 20-нд дахин бүртгэж үзэхэд манай үхрээс 30 тооны үхэр дутсан байсан. Тэгээд ойр хавиараа үхрээ хайж байгаад 2022 оны 03-р сарын 22-нд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Булгийн гуя гэх газар манай 18 тооны үхэр байсныг миний нөхөр тууж ирсэн, ойр хавиар нь үлдсэн 12 тооны үхрээ хайсан боловч олдоогүй гэж байсан. Ер нь тэр хавиар манай үхрүүд бэлчээрлэдэг юм. Уг газраар үлдсэн 12 тооны үхрээ хайгаад ололгүй байж байтал 2022 оны 03-р сарын 23-нд Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч, утсаар холбогдож Архангай аймгийн Хайрхан сумын төвд 8 тооны монголын үхэр ачиж зарсан хүмүүсийг саатуулсан. Дээрхи үхрүүд нь бүгд зөв чих шоргоолж буруу чих гол цуулбар, умрууг нь хяргасан имтэй юм байна. Танайх үхэр хулгайд алдсан уу? Танай үхрүүдийн им ямар вэ? гэхээр нь би манайх 12 тооны үхэр хулгайд алдаад олоогүй хайж байгаа манай үхрүүдийн им зөв чих шоргоолж буруу чих гол цуулбар, умрууг нь хяргасан имтэй. Манай ойр хавиар урмууг нь хялгаж им хийсэн айл байхгүй тул манай хулгайд агдсан үхрүүд мөн байж магадгүй юм гээд өөрийн нөхөр Б.Жд хэлж, миний нөхөр Б.Ж Хайрхан суманд дээрхи үхрүүдийг очиж үзээд манай 8 тооны үхэр мөн байна. Хайрхан сумын Жарантай багийн иргэн С.Б гэх залуу хулгайлсан байна гэж байсан. Тэгээд нөхөр бид 2 өөрийн үхрүүдээ Хайрхан сумаас очиж ачсан. Манай хулгайд алдсан 12 тооны үхэр бүгд им ижил ба зөв чих шоргоолж буруу чих гол цуулбар имтэй, мөн бүгд умруу нь сэтэрхий хяргасан имтэй. Нийт 11 тооны шүдлэн насны монголын үнээ, 1 тооны шүдлэн насны монголын гунж байсан. Тарга хүчний хувьд дунд зэрэг монголын үнээнүүд байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
*Гэрч С.Нын өгсөн: “...Би 2021 оны 08-р сард өөрийн найз Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн иргэн С.Б гэх залууд өөрийн ногоон өнгийн пронтер маркын 25-09 арх улсын дугаартай авто машинийг 8,000,000 /найман сая/ төгрөгөөр үнэлж зарсан юм. Миний машиныг С.Б тухайн үедээ авч яваад өвөл мөнгийг нь өгнө гэж хэлээд өгөөгүй байж байгаад 2022 оны 03-р сарын 22-ны өглөө манай гэрийн утас руу залгаж би чиний машины мөнгийг өгч чадахгүй нь ээ мөнгөний боломж олдохгүй байна оронд нь үхэр өгье гэхээр нь би ямар үхэр хэдээр өгөх юм гэж асуутал С.Б 6 тооны үнээ өгье нийтэд нь 8,000,000 /найман сая/ төгрөгөөр бодно гэхээр нь би зөвшөөрч өөрийн найз Б.Нийн хамт түүний 22-83 арх улсын дугаартай авто машинаар 2022 оны 03-р сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг Цэгийн дөрвөлж гэх газраас Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг руу явсан. Тэгээд 19 цагийн орчимд С.Бынд очиж цай хоол идээд задалж өгсөн 2,5 литрийн 2 савтай пивийг хувааж уугаад үхрээ ачихаар болсон. Тэгээд С.Б манай үхрүүд хажуугийн хашаан дээр байгаа явъя гэхээр нь С.Б, Б.Н бид нар хамт гэрээс нь гарч машинтай С.Бын зааснаар гэрийн зүүн талд гэрээс нь 300 метр явж хашаан дээр очиж эндээс ачна гээд хашааны гадаа зогсоосон. Машинаас бид нар бууж хашаан дээр очтол хашаан дотор ойролцоогоор арав гаран тооны монголын үхэр байсан. Тэр үхрээс С.Б хашаан дотор орж нэг нэгээр нь гаргаж өгөөд хамт машинд 6 үнээ ачсан. Тэгээд энэ үед С.Б дахин 2 үнээ зармаар байна гэхээр нь надад мөнгө байхгүй ноолуурын үеэр бол мөнгийг нь өгч болох байх гэж намайг хэлтэл С.Б тэг тэг гэсэн. Тэгээд дахин 2 үнээ нэмж ачаад нийт найман үнээ ачаад тэндээсээ шууд Б.Н бид хоёр Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу гэр лүүгээ явж байтал шөнө 01 цагийн орчимд Хайрхан сумын Хүннүйн голын гүүрэн дээр цагдаа таарч шалгаад унаж явсан машиныг минь саатуулсан. Би 2022 оны 03-р сарын 22-нд С.Баас өрөндөө аваад ачиж явсан үхрүүд бүгд им ижил зөв чих шоргоолж буруу чих гол цуулбар имтэй, мөн бүгд ум руу нь сэтэрхий имтэй, хугархай эвэртэй хар үнээ, улаан халзан үнээ, оодон сүүлтэй хар үнээ, хүрэн үнээ, хар үнээ, судалтай хүрэн үнээ, саарал үнээ, халтар үнээ нийт 8 монголын үнээ ачсан. Тухайн үед харанхуй саргүй байсан ба хашаан дотор би өөрөө ороогүй тул хашаан дотор хэдэн үхэр үлдсэн талаар сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 4 орчим тооны үхэр үлдэх шиг болсон. Тухайн үед би С.Баас авсан үхрээ хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Тухайн үед С.Б манай үхэр гэж байсан. Сүүлд нь цагдаад баригдаад Өлзийт сумын иргэн Ж гэх хүний хулгайд алдсан үхэр гэдгийг мэдсэн. Дээрхи үхрүүдийг С.Б ганцаараа морьтой явж хулгайлж тууж ирсэн талаараа сүүлд нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/,
*Гэрч Б.Нийн өгсөн: “...Миний найз С.Н өмнө нь надтай таарч 2021 оны зун өөрийн 15-09 арх улсын дугаартай ногоон өнгийн пронтер маркын авто машиныг Архангай аймгийн Хайрхан сум руу өөрийн найздаа зарсан гэж байсан. Тухайн өдөр буюу 2022 оны 03-р сарын 22-ны өдөр намайг гэртээ байж байхад манай утас руу С.Н залгаж завтай бол хоёулаа хамт чиний машинаар Хайрхан сум руу яваад миний зун зарсан ногоон өнгийн пронтер маркын авто машиныг худалдаж авсан Хах буюу Г.Б гэх залуугаас машиныхаа өрөнд мөнгө өгнө гэсэн өгч чадахааргүй боллоо тэгээд оронд нь үхэр ав гэж байна би унаагүй тул хоёулаа яваад ирэхүү гэхээр нь би хамт явахаар болж 2022 оны 03-р сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд өөрийн 22-83 арх улсын дугаартай авто машинаар Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутгаас Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг руу явсан тэгээд 19 цагийн орчимд Хах хочитой С Бынд очиж цай хоол идэж 2,5 литрийн 2 савтай Сэнгүүр нэртэй пивийг бид гурав хувааж уугаад удалгүй үхрээ ачихаар болсон. Тэгээд тухайн айлын эзэн С.Б гэх залуу манай үхрүүд хажуугийн хашаан дээр байгаа явъя гэхээр С.Н бид нар хамт гэрээс нь гарч миний машинтай С.Бын зааснаар гэрийнх нь зүүн зүгт С.Бын гэрээс нь нэг их холгүй яваад өвөлжөөний хашаан дээр очиход хашаан дотор арав гаран тооны монголын үхрүүд хашаатай байсан. С Б энэ үхрүүдээс ачна гээд үхрүүдийг хашсан хашаан дотор орж тухайн үхрүүдээс нэг тооны үнээ барьж хашаанаас гаргаж өгөөд бид хамт миний машинд ачсан энэ мэтчилэн нийт 6 үнээ ачсан. Тэгээд С.Б, С.Н хоёр хоорондоо ярилцаад мөнгийг нь ноолуурийн үеэр өгөхөөр болж С.Б гэх залуу миний найз С.Нт дахин 2 үнээ зарсаныг нэмж ачаад нийт 8 тооны монголын үнээ ачаад тэндээсээ С.Н машинаа жолоодож явсан. Тэгээд Хайрхан сумын Хүннүйн голын гүүрээр үхрээ ачсан машинтайгаа гарч явтал гүүрэн дээр цагдаа таарч шалгаад миний машиныг саатуулсан. 2022 оны 03-рсарын 22-нд миний найз С.Н Хайрхан сумын иргэн С.Баас машин зарсан өрөндөө авсан 6 тооны үнээ, сүүлд нь С.Бын зарсан 2 тооны үнээ бүгдээрээ умрууг нь хяргасан, зөв талын чих шоргоолж, буруу талын чих гол цуулбар имтэй байсан. Нийт 3 тооны хар үнээ, 1 тооны улаан халзан үнээ, 1 тооны хүрэн үнээ, 1 тооны судалтай хүрэн үнээ, 1 тооны саарал үнээ, 1 тооны халтар үнээ нийт 8 тооны үнээ байсан. Тухайн хашаанд үхэр ачсанаас хойш 4 орчим тооны үхэр үлдсэн саргүй харанхуй шөнө байсан болохоор сайн харж чадаагүй. Хашаан дотроос С.Б гэх залуу үхрээ ялгаж гаргаж өгч машин доороос нь С.Б бид 2 машин руу өргөж өгч дээрээс нь С.Н татаж үхрүүдээ машинд ачсан. Би өөрөө тухайн үед өөрийн найз С.Нын гуйлтанд явж байсан. С.Б гэх хүнийг танихгүй тул тухайн айл ямар үхэртэй эсэх, тухайн үхэр С.Бын өөрийнх нь үхэр мөн эсэхийг мэдэхгүй учир хулгайн үхэр гэж мэдээгүй. С.Б гэртээ байхдаа манай үхрүүд хажууд хашаан дээр хашаатай байгаа гэж байсан. Би цагдаад баригдсаны дараа л дээрхи үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/,
Гэрч Ж.Тын өгсөн: “...С.Б нь Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Бургаст гэх газарт өвөлжиж одоо хаваржиж байна. Ам бүл 3. Эхнэр охины хамт амьдардаг. 2021 оны 8 сарын 25-ны үеэр Хайрхан сумын Жарантай багт хадлан дээр байхад С.Б хүнээс авсан гээд ногоон өнгийн пронтер маркийн авто машин унаж ирсэн. Түүнээс хойш 2021 оны 10 дугаар сард уг машины бөгс эвдрээд манай гадаа сар гаран хугацаанд байж байгаад С.Б аваад явсан. Би дээрх ногоон өнгийн пронтер маркийн авто машин хэнийх болох ямар дугаартайг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/,
* С.Бын яллагдагчаар өгсөн: “....би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуу/,
Үнээнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-46 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-49 хуу/,
Хонгор зүсмийн моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-53 хуу/,
Дамно ХХК 2022 оны 04 дүгээр сарын 22-21 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 58-59 хуу/
Дамно ХХК 2022 оны 05 дугаар сарын АЦ22-47 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 93-96 хуу/
* Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/
*С.Бын А дансны хуулга /хх-ийн 67-72 хуу/
Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 110 хуу/,
*С.Бын өмнө нь ял шийтгэгдэж байсан талаарх 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-125 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 135-136 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч С.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь ................ аймгийн ............ сумын .............багийн нутаг ................. гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 19-өөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Б.Жын эзэмшлийн 12 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 14.000.000 төгрөгийн учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 22120 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь ...........аймгийн ............ сумын ............. багийн нутаг ............... гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 19-өөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Б.Жын эзэмшлийн 12 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Жын: “...манай үхрээс 12 тооны үхэр дутсан. Дутуу байгаа үхрээ ойр хавиараа хайгаад олоогүй. 2022 оны 03-р сарын 23-нд гэртээ байж байтал цагдаагийн байгууллагаас Архангай аймгийн Хайрхан сумын төвд ачааны авто машинд 8 тооны монголын үхэр ачиж явсан хүмүүсийг саатуулсан байна гэхээр нь би Хайрхан суманд ирж тухайн үхрүүдийг үзтэл манай хулгайд алдсан 8 тооны үнээ мөн байсан. Дээрх үхрүүд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн иргэн С.Б гэх залуу хулгайлсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/, гэрч Г.Нын: “...2022 оны 03-р сарын 23-нд Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч, утсаар холбогдож Архангай аймгийн Хайрхан сумын төвд 8 тооны монголын үхэр ачиж зарсан хүмүүсийг саатуулсан. Дээрхи үхрүүд нь бүгд зөв чих шоргоолж буруу чих гол цуулбар, умрууг нь хяргасан имтэй юм байна. Танайх үхэр хулгайд алдсан уу? Танай үхрүүдийн им ямар вэ? гэхээр нь би манайх 12 тооны үхэр хулгайд алдаад олоогүй хайж байгаа манай үхрүүдийн им зөв чих шоргоолж буруу чих гол цуулбар, умрууг нь хяргасан имтэй. Манай ойр хавиар урмууг нь хяргаж им хийсэн айл байхгүй тул манай хулгайд агдсан үхрүүд мөн байж магадгүй юм гээд өөрийн нөхөр Б.Жд хэлж, миний нөхөр Б.Ж Хайрхан суманд дээрхи үхрүүдийг очиж үзээд манай 8 тооны үхэр мөн байна. Хайрхан сумын Жарантай багийн иргэн С.Б гэх залуу хулгайлсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 ху/, гэрч С.Нын: “...Би 2022 оны 03-р сарын 22-нд С.Баас өрөндөө аваад ачиж явсан үхрүүд бүгд им ижил зөв чих шоргоолж буруу чих гол цуулбар имтэй, мөн бүгд ум руу нь сэтэрхий имтэй, хугархай эвэртэй хар үнээ, улаан халзан үнээ, оодон сүүлтэй хар үнээ, хүрэн үнээ, хар үнээ, судалтай хүрэн үнээ, саарал үнээ, халтар үнээ нийт 8 монголын үнээ ачсан. Тухайн үед харанхуй саргүй байсан ба хашаан дотор би өөрөө ороогүй тул хашаан дотор хэдэн үхэр үлдсэн талаар сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 4 орчим тооны үхэр үлдэх шиг болсон. Тухайн үед би С.Баас авсан үхрээ хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Тухайн үед С.Б манай үхэр гэж байсан. Сүүлд нь цагдаад баригдаад Өлзийт сумын иргэн Ж гэх хүний хулгайд алдсан үхэр гэдгийг мэдсэн. Дээрхи үхрүүдийг С.Б ганцаараа морьтой явж хулгайлж тууж ирсэн талаараа сүүлд нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/, гэрч Ж.Тын: “...2021 оны найман сарын хорин тавны үеэр Хайрхан сумын Жарантай багт хадлан дээр байхад С.Б хүнээс авсан гээд ногоон өнгийн пронтер маркийн авто машин унаж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 ху/, шинжээчийн Дамно ХХК 2022 оны 04 дүгээр сарын 22-21 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 58-59 хуу/, Дамно ХХК 2022 оны 05 дугаар сарын АЦ-22-47 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 93-96 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас шүүгдэгч С.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
“Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Б.Жын эзэмшлийн 12 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Быг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жд 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийн хохирол учирсан нь Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын АА-22-21 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Жын өгсөн: “...надад учруулсан хохиролоо барагдуулсан хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-ийн 135 хуу/, шүүх хуралдаанд”... би дахин үнэлгээ гаргуулмаар байна. Нэг үхрээ 1200.000 төгрөгөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ковидын үед хүүхдээ орхиж малаа хайж явсан учир сэтгэл санааны хохирол 2000.000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Б.Жын 9 тооны үхрээ буцаан авсан үлдсэн 3 тооны үхрийн үнэ мөн малаа эрж хайсны төлбөр нийтдээ 4600.000 төгрөгийг хохирогч Б.Жын Хаан банк дахь данс руу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч С.Б шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би дээрхи 11 тооны үнээгээ зах зээлийн ханшаар үнэлэхдээ тус бүрийг нь 1.200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр, 1 тооны шүдлэн насны гунжаа 1.000,000 /нэг сая/ төгрөгөөр тус тус үнэлнэ. Тарга хүчний хувьд дунд зэрэг жирийн монголын үнээнүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/ хэрэгт авагдсан байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй бөгөөд хохирогч өөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг үхрийг 1200.000 төгрөгөөр үнэлүүлэх талаар мэдүүлсэн шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.
Харин хохирогч Б.Жын нэхэмжилсэн 2000.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Б нь бусдын олон тооны малыг хулгайлсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 148 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”…гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..”гэж мөн хуулийн 1.3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн нас нийлсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны морийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Сгийн Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн нас нийлсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны морийг хураан авч улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Жын нэхэмжилсэн 2000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ