Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/00172

УлаанБ хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: /, 

Нэхэмжлэгч: /,

Нэхэмжлэгч: /,

Нэхэмжлэгч: /,

Нэхэмжлэгч: нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /ШТЭҮ-0415/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Б.Д нь 2017 оны 6-р сарын 06-ны өдрийн №1В/84 тоот гэрээгээр 1В байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг 164.700.000 төгрөгөөр,  Б.Б нь 2012 оны 11-р сарын 23-ны өдрийн №1В/85 тоот гэрээгээр 1В байрны 04 тоот 1 өрөө орон сууцыг 40.000.000 төгрөгөөр, М.Баяр нь 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн №1В 91 тоот гэрээгээр 1В байрны 10 тоот 3 өрөө орон сууцыг 164.700.000 төгрөгөөр, Д.Р нь 2013 оны 5-р сарын 27-ны өдрийн №1В /11 тоот гэрээгээр 1В байрны 202 тоот 2 өрөө орон сууцыг 93.170.000 төгрөгөөр, Р.М нь 2014 оны 8-р сарын 28-ны өдрийн №1В/80 тоот гэрээгээр 1В байрны 908 тоот 3 өрөө орон сууцыг 139.053.600 төгрөгөөр “М” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч нар нь бүрэн гүйцэд төлж барагдуулсан ба орон сууцыг хүлээн авч өөрийн нэр дээр өмчлөх эрхийг олж авах эрхтэй болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна. Мөн гүйцэтгэгч “М” ХХК нь одоог хүртэл улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхгүй байна. Үүний улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа бөгөөд дээрх нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулах боломжгүйд хүрээд байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “ Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаар төлбөрийг бүрэн барагдуулснаар өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган өмчлөгчөөр тогтоож, М ХХК-д улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Д, Б.Б, М.Баяр, Д.Р, Р.М нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж барагдуулсан. Гэвч хариуцагч М ХХК нь гэрээний үүргийг биелүүлэхгүй, орон сууц болон авто зогсоолыг өмчлөлд нь шилжүүлэхгүй, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаагийн улмаас иргэдийн өмчлөх эрх зөрчигдөж байна. Нэхэмжлэгч нар нь хуульд зааснаар улсын бүртгэлд хандсан боловч холбогдох баримт дутуу мөн шийдвэр гүйцэтгэлийн газраас түдгэлзүүлсэн гээд бүртгэхгүй байгаа юм. Иймд өмчлөх эрх зөрчигдөж байгаа учраас өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа Б.Д, Б.Б, М.Баяр, Д.Р, Р.М нарын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Дийн тухайд 2017 оны 6-р сарын 06-ны өдөр №1В/84 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 164.700.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжпэгч Б.Баттулгын тухайд 2012 оны 11-р сарын 23-ны өдрийн №1В/85 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 04 тоот 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 40.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжпэгч М.Баярын тухайд 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн №1В/91 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 10 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 164.700.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Д.Ргийн тухайд 2013 оны 5-р сарын 27-ны өдрийн №1В/11 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 202 тоот 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 93.170.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжпэгч Р.Мы тухайд 2014 оны 8-р сарын 28-ны өдрийн №1В/80 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 908 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 139.053.600 төгрөгийг төлсөн.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг хүлээлгэн өгсөн. 97-р байр нь нийт 93 айлын орон сууц бөгөөд өнөөдрийн байдлаар бүх орон сууц худалдан борлуулагдсан. Үүнээс 61 айл нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байгаа. Гэвч манай компанид холбогдох бусад байгууллага болон иргэдийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд тус 97-р байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн 3/30902 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байгаа юм. Иймд “М” ХХК нь төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрөө бүрэн төлсний дараа 97 байрны захиран зарцуулах эрх сэргэх тул  оршин суугч нарыг өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Д, Б.Б, М.Баяр, Д.Р, Р.М нар нь орон сууц болон авто зогсоолыг үнийг бүрэн төлсөн, уг орон сууцанд амьдарч байгаа талаар маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгүүдийг Төрийн орон сууцны корпорациас барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлсөн боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн байгаа тул өмчлөгчөөр тогтоох, баримт бичгийг өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                            

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д, Б.Б, М.Баяр, Д.Р, Р.М нар нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай  бичиг баримтыг гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

           

            Нэхэмжлэгч Б.Д, Б.Б, М.Баяр, Д.Р, Р.М нар нь орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, уг орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж байгаа тул өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгаж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Д, Б.Б, М.Баяр, Д.Р, Р.М нар нь орон сууц, авто зогсоолын үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй боловч гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч Б.Д нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №1В/84 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших, Могул таун орон сууцны хотхоны 1В байрны 03 тоот 82,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 164 700 000 төгрөгөөр,

            Б.Б нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №1В/85 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1В байрны 04 тоот 37,29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 40 000 000 төгрөгөөр,

            М.Баяр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №1В/91 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт оршин Могул таун орон сууцны хотхоны 1В байрны 10 тоот 82,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 164 700 000 төгрөгөөр,

            Д.Р нь 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №1В/11 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун хотхоны 1В байрны 202 тоот 66,55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 93 170 000 төгрөгөөр,

            Р.М нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр №1В/80 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун хотхоны 1В байрны 908 тоот 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 139 053 600 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдээр тус тус нотлогдож байна. /хэргийн 5-7, 14-20, 25-27, 34-36, 43-45-р хуудас/

            Зохигч талууд “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно.

 

Талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох орон сууцыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 1В байр гэсэн боловч хэрэгт авагдсан Хот байгуулалт, газрын кадастр мэдээллийн хэлтсийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/406 тоот албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцны зориулалттай барилга нь Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж 97 гэсэн дугаартай болохыг тодорхойлов” гэсэн байх бөгөөд 1В байр нь 97 дугаар байр болох талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй. /хэргийн 50-р хуудас/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 97 дугаар байрны 03, 04, 10, 202, 908 тоот орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлд байгаа болох нь талуудын тайлбар, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын албан бичиг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагчтай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан тул нэхэмжлэгч Б.Д, Б.Б, М.Баяр, Д.Р, Р.М нар нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №1В/85, Д.Р нь 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №1В/11, Р.М нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №1В/80 тоот гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээ болон тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 97 дугаар байрны 04, 202, 908 тоот орон сууцыг “Хасуу цамхаг” ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нар нь барилгын ажлын явцад хяналт тавих, орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг орон сууцыг 2015 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн №2015/570 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар улсын комисс хүлээн авч, нэхэмжлэгч нар нь 2015 оноос уг орон сууцыг хүлээн авсан, оршин сууж байгаа үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв. /хэргийн 51-52-р хуудас/

            Харин нэхэмжлэгч Б.Д нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №1В/84 тоот, М.Баяр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №1В/91 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан боловч уг гэрээний зүйл болох орон сууцны барилга нь 2016 оны 10 сарын 06-нд ашиглалтад орсон болох нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2.1 дэх заалтууд, “М” ХХК-ийн “Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт” гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн захиалагч нар буюу худалдан авагч нэхэмжлэгч нарын өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно./хэргийн 7, 30, 28, 37, 47-р хуудас/

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасан байна.

 

            Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээ гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж тайлбарласан.        

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан боловч хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт “...1.уг барилга нь бүхлээрээ аялал жуулчлалын зориулалтаар дутуу гүйцэтгэлтэй М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх тул давхар гэрчилгээ олгохгүй, 2.мөн уг барилга нь бүхлээрээ 2012 оны 12 сарын 28-ны ОССК-д барьцаатай тул зөвшөөрөл авах, 3.2016 оны 10 дугаар сарын 03-ны НШГА-ны 3/30902 тоотоор эрх түдгэлзүүлсэн байна” гэжээ. /хэргийн 8, 29, 38-р хуудас/

            Хэрэгт авагдсан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 тоот албан бичиг, уг албан бичгийн хавралт болох “Барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх орон сууцны жагсаалт”-аар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун Ар зайсангийн гудамж 97 тоот байрны 1В-3, 1В-4, 1В-10, 1В-908 тоот орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 64-65-р хуудас/

            Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичигт “...Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 шийдвэрээр М ХХК-иас 353 081 991 төгрөгийг гаргуулж Ч.Батсайханд, мөн шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрээр М ХХК-иас 20 804 670 төгрөгийг гаргуулж, Ц.Энхбүрэн нарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй УлаанБ хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эсэх талаарх хариуг гаргаж ирүүлнэ үү” гэжээ. /хэргийн 73-р хуудас/  

            Гэвч уг албан бичигт дурдсан Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 шийдвэр, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрт хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар дурдаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг өгөх боломжгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 74-80-р хуудас/

            Иймд нэхэмжлэгч нар нь ажлын үр дүнг буюу орон сууц, авто зогсоолыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууц, авто зогсоолын үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх байх тул нэхэмжлэгч Б.Дийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 97 байрны 03 тоот 82,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, Б.Баттулгыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 04 тоот 37,29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны, М.Баярыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 10 тоот 82,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, Д.Рг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 202 тоот 66,55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны, Р.Мг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 908 тоот 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагч “М” ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 04 тоот 37,29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны, Д.Рг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 202 тоот 66,55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны, Р.Мг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 908 тоот 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 97 байрны 03 тоот 82,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, М.Баярыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 10 тоот 82,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, хариуцагч “М” ХХК-нд улсын бүртгэлд бүртүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.Дийн 981 450 төгрөг, Б.Баттулгын 357 950 төгрөг, М.Баярын 981 450 төгрөг, Д.Ргийн 623 800 төгрөг, Р.Мы 853 217 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 981 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид, 357 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд, 981 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Баярт, 623 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Рд, 853 217 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Мд тус тус олгосугай. 

                                                                                                                

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН