Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч Х.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мад холбогдох эрүүгийн 2213001100120 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр багт оршин суудаг, ам бүл 7, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бовогт Х-йн Муа, /РД:БЙ85061019/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Мнь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 1 дүгээр багийн нутаг Хөх нуурын тал гэх газарт 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Х.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд Х.Маг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

1.2 Хохирогч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ: “..Надад эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тиймээс эмчилгээний зардлыг төлүүлж, миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэв.

1.3 Шүүгдэгч Х.Ммэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

1.4 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б: Шүүгдэгч Х.Маг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.

 

1.5 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Х.Мнь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 1 дүгээр багийн нутаг Хөх нуурын тал гэх газарт 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Х.Аг зодсон гэх үйл баримт нотлогджээ.

1.6 Шүүгдэгч Х.Муийн үйлдлийн улмаас хохирогч Х.Агийн биед тархины доргилттой, хамрын нурууны хавдартай, мурийлттай, хамраас цус гарна, хамрын нурууны шархтай, дээд ба доод уруулд хавдартай, шархтай, дотор тал хэгзэрсэн, нүүрний баруун талд шархтай, хавантай, зүүн гарын ядам хурууны 2 шивнүүрийн хэсэгт үед хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо ирмэг зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Х.Агийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд болох нь тогтоогдсон,

1.7 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

1.Хохирогчийн Х.Агийн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2.Хохирогч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн үед манай гэрт сумын иргэн Халман ирээд надад адуунд хачгийн тариа хийх гэсэн тус болооч гэхээр нь би зөвшөөрөөд Х цуг яваад манай өвөлжөөний ойролцоо байдаг нэг хаваржааны хашаанд Хы 20-иод гаруй адуунд хачигний тариа хийгээд орой 18 цагийн үед дууссан. Тэгээд миний бие гэртээ буцаж ирээд аяга цай ууж аваад өөрийнхөө адууг хайгаад хээр гараад явж байтал манай адуунууд иргэн Х.Мийн намаржааны хажууд бэлчиж байсан бөгөөд адуу дотор хоёр тооны адуу хачиганд идэгдээд нэлээн муудсан байдалтай байсан. Тэгж байтал Халман мотоциклтойгоо хүрээд ирсэн бөгөөд надад айлын байшин барихаар явж байна гэж хэлсэн. Халман миний хоёр адууг үзээд наад хоёр адуу чинь үхэх шахсан байна шүү, надад хачигний үлдсэн тариа байгаа, тарьж өгье гэж, тэгээд бид хоёр манай адууг иргэн Х.Мгийн хашаанд оруулсан. Бид хоёр адууг оруулаад эхний нэг адуунд хачигний тариа хийгээд дуусаж байтал тэнд нэг мотоциклтэй хүн адуу туугаад явж байсан харагдсан бөгөөд удалгүй мотоциклтэй хүн бидний хажууд хүрээд ирэх үед иргэн Х.Мбайсныг таньсан. Тэгээд М нь мотоциклоосоо бууж ирээд надад энэ муу одой мал оруулах хашаа олсонгүй юу гэж хэлээд намайг баахан хэл амаар доромжилсон. Тэр үед би юу ч дугараагүй, малын хашааны үүд хэсэгт зогсож байсан, Х.Мнь надтай ойрхон малын хашааны гадна үүдэнд зогсож байсан. Тухайн үед Халман түүнд чамд юу болов, хашаа чинь нурвал бариад өгчихнө биз, юун сүртэй юм гэж хэлэхэд тэр дугараагүй. Тэгж байтал утас нь дугараад утсаар ярьж байснаа намайг Агила гэх одой намаржааны ойролцоо адуугаа бэлчээрт гаргаад байгаа юм байна гэж хэлээд бас л намайг хэл амаар доромжлохоор нь би тэсэлгүй түүнтэй хэрэлдээд эхлэх үед М нь шууд над руу дайраад намайг заамдаж аваад эхлээд хөлөөрөө миний хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөж авсан, дараа нь баруун гараараа миний нүүр, хамар хэсэг рүү 3-4 удаа хүчтэй цохиод авсан. Тэгж байтал Халман малын хашаанаас гарч ирээд бид хоёрыг салгаж авсан. Халман түүнийг салгаж авсан боловч М нь намайг ална гээд над руу хэд хэдэн удаа дайрсан, гэхдээ дахиж гар хүрээгүй. Мухаметдолда нь эхлээд хоёр гараараа миний хувцасны захаас заамдаж аваад баруун хөлөөрөө миний гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Дараа нь баруун зүүн гараараа миний хамар, нүүр хэсэг рүү 3-4 удаа хүчтэй цохиж авахад миний хамарнаас цус гараад хавдчихсан. ...Х.Мийн хувьд бэлчээрийн газраас болж намайг үздэггүй, тааралдчихвал ална тална гээд хэл амаар доромжлоод явдаг нөхөр. ...Надад нийтдээ 197,000 төгрөгийн хохирол учирсан болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Хохирогч Х.А шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Тухайн үед миний хоёр адуу өвчтэй байсан болохоор хамгийн ойрхноор нь Х.Мугийн хашаанд туугаад очсон. Тухайн үед миний хажууд Халман гэдэг хүн байсан. Тэр хүн “...чи энэ хоёр адууг харж байгаад үхүүлэх юм уу надад эм байгаа, ойрхон нэг хашаанд оруулаад эм өгье” гэхээр нь Х.Мгийн хашаанд оруулсан байсан. Х.Мгийн хашаанд үхэр байгаагүй, хашааны гадна хэвтэж байсан. Тэгээд хашаанд хоёр адууг оруулаад Халман гэдэг хүн тариа хийж байхад урьдаас Х.Ма нэлээн хэдэн адуу тууж ирээд намайг шууд хэл амаар доромжлоод “...энэ адуугаа гарга” гэж хэлсэн. Тэгээд архи уусан байх гэж бодоод би юм хэлээгүй. Тэгж зогсож байхад утас нь дугараад утсаар ярьж байхад намайг хэл амаар доромжлоод яриад байсан болохоор “...чи яах гээд байгаа юм вэ” гэж  би хэлэхэд, мотоциклоос бууж ирээд миний хамраас цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан.  Дараа нь эмнэлэгт ирээд үзүүлэхэд хамрын яс  хугарсан хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд ар гэрийн байдлаас болж дахиж үзүүлээд эмчилгээ хийлгэж чадаагүй. Х.М өөрөө ирээд уучлалт гуйх байх тэгээд хоёулаа хамт очоод эмчилгээ хийлгээд шүүх, цагдаагаар явахаа больё гээд хэлье гэж бодож байсан.

Би гэрт байхгүй байхад нэг удаа ирсэн байна. Намайг эмнэлэгт үзүүлж, эмчлүүл тэгээд уучлалтаа өгнө гэж хэлсэн. Өчигдөр ирсэн чинь “...би өмгөөлөгч авсан, шүүхээр шийдүүлнэ” гэж хэлсэн. Би өөрөө эмчид үзүүлэхэд, хамраа хотод очиж эмчлүүлнэ гэж хэлсэн. Х.М дандаа хэл амаар доромжлоод явдаг. Аав нь манай гэрт ирээд “...чи өргөдлөө татаж ав, татаж авахгүй бол биднээс сайнаа үзэхгүй” гэж хэлсэн. Бид өөрсдөө хамаатны хүмүүс болохоор үнэндээ Х.Мгаас айж байна. Нийт 197000 төгрөгийг төлж өгсөн. Надад эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тиймээс эмчилгээний зардлыг төлүүлж, миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэв.

3. Гэрч Х.Хны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бямба гараг байсан. Орой нь Агила бид хоёр манай адуунаас хэдэн адуунд хачгийн тариа хийсэн. Дараа нь Ала надад манай адуунаас хоёр адууг хачиг идсэн байна, үлдэгдэл тариа байвал тариад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Агила бид хоёр түүний адуун сүргийг иргэн Муийн намаржааны чулуун хашаанд оруулж, 2 адуунд хачигний тариа хийгээд сүүлийн адуунд тариа хийж байтал Ма өөрийнхөө мотоциклээр ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд тэр бид нарын хажууд ирээд миний хашаанд яагаад мал оруулсан юм бэ гээд Агила руу дайраад тэр хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаад эхэлсэн. Тэгээд би адууг хашаанаас гаргаж байтал М нь Агилаг заамдаж байгаад хамар, нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиж авахаар нь би гүйж очоод салгаж авсан. ...А нь Мад гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн39 дэх тал/,

4. Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “...Х.Агийн биед тархины доргилттой, хамрын нурууны хавдартай, мурийлттай, хамраас цус гарна, хамрын нурууны шархтай, дээд ба доод уруулд хавдартай, шархтай, дотор тал хэгзэрсэн, нүүрний баруун талд шархтай, хавантай, зүүн гарын ядам хурууны 2 шивнүүрийн хэсэгт үед хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо ирмэг зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Х.Агийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” 372 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

5. Шүүгдэгч Х.Мугийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...би урандаа Агилаг нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж авсан. ...түүний хамраас цус гараад эхэлсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/” гэх хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон байх тул яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Мухаметдолдад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

1.8 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.9 Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Мнь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Х.Агийн  эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Х.Мийн үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Маг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

1.10 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Мгийн  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Агийн тархины доргилттой, хамрын нурууны хавдартай, мурийлттай, хамраас цус гарна, хамрын нурууны шархтай, дээд ба доод уруулд хавдартай, шархтай, дотор тал хэгзэрсэн, нүүрний баруун талд шархтай, хавантай, зүүн гарын ядам хурууны 2 шивнүүрийн хэсэгт үед хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо ирмэг зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Х.Агийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлт  болон хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Мйн буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Агийн эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай, идэвхтэй үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан буюу  гэм хор учруулсан гэж үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Х.Муийн гэм буруутай үйлдлийн улмаас 197000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ад гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохиролд 197000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Хохирогч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний хамар муруйсан тул эмч нар хагалаанд орж янзлуулах шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн юм. Тиймээс эмчилгээний зардлыг төлүүлж, миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна” гэж мэдүүлсэн тул хохирогч эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах хохирол төлбөр байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

2.1 Шүүгдэгч Х.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Мнь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй  болох нь хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан 197000 төгрөгийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.Мйн хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Мдад хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

2.2 Шүүгдэгч Х.Мнь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

2.3 Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Б овгийн Х-йн Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Мад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Мгэмт хэргийн хор уршигт 197.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч эрүүл мэндээ цаашид эмчлүүлэхэд  гарах зардал, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Х.Мнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.Д