Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000040204 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар  баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, Хивсний тоотод байрлах гэрээсээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн Iphone-7 загварын гар утсаар “ клуб” нэртэй аппликейшн буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглогч нараас өөрийн эзэмшлийн ХААН банкны ... тоот дансаар мөнгө шилжүүлэн авч нийт 3,622,020 (гурван сая зургаан зуун хорин хоёр мянга хорь) төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би клуб” гэх цахим хаягаар анх 2021 оны 10 сард байх орж мөрийтэй тоглоом тоглож байсан бөгөөд 4-5 удаа тоглосон байх. Тэгээд удалгүй тус “ клуб” гэх мөрийтэй тоглоом тоглуулдаг цахим хаяг нь ашиглагдахгүй болсон байсан би дахиж тоглоогүй. Уг “ клуб” цахим мөрийтэй тоглоомыг миний танил ******* гэх хүн өөрийнхөө нэр хаяг дансаар зохион байгуулж байсан. Тэгэхээр нь би сонирхлын журмаар хэд хэдэн удаа тоглосон. Тэрнээс биш ашиг хонжоо олох зорилгоор тоглоогүй. Би *******тай анх утсаар нь холбогдож уг “ клуб” гэх цахим хаягийг авч тоглосон...” гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би клуб” гэх цахим хаягаар анх 2021 оны 10 сарын сүүлээр байх орж тоглож байсан бөгөөд хэд хэдэн удаа тоглож байсан. Тэгээд 2021 оны 11 сард гаргаад тоглох гэсэн чинь “ клуб” гэх мөрийтэй тоглоом тоглуулдаг цахим хаяг нь ашиглагдахгүй хаагдсан байсан. Би дахиж тоглоогүй. “ клуб” цахим мөрийтэй тоглоомыг миний танил ******* гэх ах өөрийнхөө нэр хаяг дансаар зохион байгуулж байсан. Тэгэхээр нь би сонирхлын журмаар хэд хэдэн удаа тоглосон. Хаагдсанаас нь хойш тоглоогүй. Би ажилгүй аймагт байж байгаад түр ажилд ороход ажлын ах уг сайтаар тоглодог байсан бөгөөд би сонирхоод тоглож байгаад асуусан чинь таньдаг ах ******* ах тоглуулдаг байж таарсан. Тэрний дараа утсаар нь бас хэд хэдэн удаа ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би клуб” гэх цахим хаягаар анх 2021 оны 11 сард байх орж мөрийтэй тоглоом тоглож байсан бөгөөд хэд хэдэн удаа тоглож байсан. Тэгээд удаагүй тус “ клуб” гэх мөрийтэй тоглоом тоглуулдаг цахим хаяг нь ашиглагдахгүй болсон байсан. Би дахиж тоглоогүй. Уг “ клуб” цахим мөрийтэй тоглоомыг миний танил ******* гэх ах өөрийнхөө нэр хаяг дансаар зохион байгуулж байсан. Тэгэхээр нь би сонирхлын журмаар хэд хэдэн удаа тоглосон. Тэрнээс биш ашиг хонжоо олох зорилгоор тоглоогүй. Би *******тай анх утсаар нь холбогдож “ клуб” гэх цахим хаягийг авч тоглосон...” гэжээ. /хх-ийн 25-26/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би клуб” гэх цахим хаягаар анх 2021 оны 10, 11 сард байх орж мөрийтэй тоглоом тоглож байсан бөгөөд хаа нэг тоглож байсан. ******* ах өөрийнхөө дансаар тоглуулдаг байсан. Би *******тай анх утсаар нь холбогдож уг “ клуб” гэх цахим хаягийг авч тоглосон...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уг клуб” гэх цахим хаягаар орж мөрийтэй тоглоом тоглож байсан бөгөөд хэд хэдэн удаа тоглосон. Одоо тус цахим мөрийтэй тоглоом нь хаагдчихсан байгаа бөгөөд би дахиж тоглоогүй. Уг “ клуб” цахим мөрийтэй тоглоомыг миний танил ******* нь өөрийнхөө нэр хаяг дансаар зохион байгуулж байсан. Тэгэхээр нь би сонирхлын журмаар хэд хэдэн удаа тоглож байсан. Тэрнээс биш ашиг хонжоо олох зорилгоор тоглоогүй...” гэжээ. /хх-ийн 29-30/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл өөрийн [email protected] гэсэн id хаягаас “Gold” хаягаа 20 доллараар худалдаж аваад клуб” гэсэн тоглоомын цахим хаяг нээсэн. Тэгээд анх өөрийн таньж мэддэг хүмүүсийн хүрээнд мөнгөөр тоглуулж эхэлсэн бөгөөд яваандаа миний “ клуб”-д маань тоглох хүний тоо нэмэгдэж нийт 300 гаруй хүн тоглодог байсан. Тэгсэн “ клуб”-д тоглуулж байсан миний ... гэсэн өөрийн эзэмшлийн ХААН банкны данс 2021 оны 11 дүгээр сарын 20-нд хаагдсан. Ингэхэд үлдэгдэл нь 1,400,000 гаруй төгрөг байсан. ...Хүн болгон цахим хаяг нээгээд тоглуулаад байхаар нь би сонирхлын журмаар нээчихсэн юмаа. Би нийт 3,622,020 төгрөгийн ашиг олсон байсан...” гэжээ. /хх-ийн 49-50/

Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 1449 тоот зөвшөөрөл /хх-ийн 13/

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 15/

Эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/

*******ы эзэмшлийн ... тоот ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-20/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-40/

*******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 52/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-63/

*******ы ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64, 73-171/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******ы эзэмшлийн 150,000 төгрөгийн үнэлгээтэй, Iphone-7 загварын гар утас, сиди буулгасан дансны хуулгыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, Хивсний тоотод байрлах гэрээсээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн Iphone-7 загварын гар утсаар “ клуб” нэртэй аппликейшн буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглогч нараас өөрийн эзэмшлийн ХААН банкны ... тоот дансаар мөнгө шилжүүлэн авч нийт 3,622,020 (гурван сая зургаан зуун хорин хоёр мянга хорь) төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл өөрийн [email protected] гэсэн id хаягаас “Gold” хаягаа 20 доллараар худалдаж аваад клуб” гэсэн тоглоомын цахим хаяг нээсэн. Тэгээд анх өөрийн таньж мэддэг хүмүүсийн хүрээнд мөнгөөр тоглуулж эхэлсэн бөгөөд яваандаа миний “ клуб”-д маань тоглох хүний тоо нэмэгдэж нийт 300 гаруй хүн тоглодог байсан. Тэгтэл “ клуб”-д тоглуулж байсан миний эзэмшлийн ХААН банкны данс 2021 оны 11 дүгээр сарын 20-доор хаагдсан. Тэр үед үлдэгдэл нь 1,400,000 гаруй төгрөг байсан. ...Хүн болгон цахим хаяг нээгээд тоглуулаад байхаар нь би сонирхлын журмаар нээчихсэн юм. Би нийт 3,622,020 төгрөгийн ашиг олсон байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч , , , , нарын “...Би клуб” гэх цахим хаягаар анх 2021 оны 10, 11 сард мөрийтэй тоглоом тоглож байсан бөгөөд хэд хэдэн удаа тоглож байсан. Тэгээд удаагүй тус “ клуб” гэх мөрийтэй тоглоом тоглуулдаг цахим хаяг нь ашиглагдахгүй болсон байсан. Уг “ клуб” цахим мөрийтэй тоглоомыг миний танил ******* гэх ах өөрийнхөө нэр, хаяг, дансаар зохион байгуулж байсан...” гэх мэдүүлгүүд, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 1449 тоот зөвшөөрөл, мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *******ы эзэмшлийн ... тоот ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, *******ы ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч ******* нь өөрийн Iphone-7 загварын гар утсаар “ клуб” нэртэй аппликейшн буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу оролцогч нараас төлбөр  авч тоглуулж, өөртөө ашиг олж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг мэдээллийн технологи ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг ашиг олох зорилгоор зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 3,622,020 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 150,000 төгрөгийн үнэлгээтэй, Iphone-7 загварын 1 ширхэг гар утсыг улсын орлогод оруулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч ******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэхдээ 150,000 төгрөгийн үнэлгээтэй, Iphone-7 загварын гар утсыг ашиглаж, 3,622,020 төгрөгийн ашиг олсон байх тул түүнээс хууль бусаар олсон орлого 3,622,020 төгрөгийг, эд мөрийн баримтаар хураагдсан Iphone-7 загварын гар утсыг тус тус гаргуулан хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Iphone-7 загварын гар утсыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг ашиг олох зорилгоор зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 150,000 төгрөгийн үнэлгээтэй Iphone7 загварын гар утас, хууль бусаар олсон орлого 3,622,020 /гурван сая зургаан зуун жаран хоёр мянга хорь/ төгрөгийг тус тус гаргуулан хураан авч, улсын орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone-7 загварын гар утсыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, ХААН банкны тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА