Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  А.Болор  ,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр  ҮД:22-83,

шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, Хими цэвэрлэгээний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 19-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1.Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн  хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, 3. Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар , 5. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймгийн дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 284 дүгээртэй  шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль  болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  оногдуулсан 3 жилийн хорих ялаас  эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялыг  өршөөн хэлтрүүлж байсан, хоёр хөл гэмтэлтэй, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Рэндоогийн Мөнх-Эрдэнэд /РД:ЧД76090277/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010187 дугаартай 105/2016/0184/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 2-51 тоотод оршин суух иргэн Б.Гэрэлмаагийн гэрт нэвтрэн орж НР брэндийн i3 маркийн зөөврийн компьютерыг хулгайлан авч 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн Р.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гадагш явж болохгүй тухай батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Шүүгдэгч Мөнх-Эрдэнэ: Би 12 дугаар сарын 31-ний орой цагдаагийн хэлтсээс гэмтлийн эмнэлэг рүү очиж хоёр хөлөө гипсдүүлсэн. Манай дүү, нөхөртэйгөө ирж намайг батлан даалтад авсан. Би 16 хоног гэмтлийн доор байдаг хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Надад өөр хийх эмчилгээ байхгүй та дорно дахины эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Тэгээд би 61 дүгээр гарам дээр сайн бариач байдаг гэхээр нь 61 дүгээр гарам дээр очиж, бариачтай 02 дугаар сараас хойш хамт байсан гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Гэрэлмаагийн : ... 2015 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 10 цаг гэхэд нөхрийн хамт гэрээсээ гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад удаагүй байж байтал манай байрны жижүүр над руу залгаад танай гэрт чинь хулгай орчихлоо, хулгайчийг нь барьчихсан байж байна, яаралтай хүрээд ир гэсэн. Нөхөр бид хоёр ажилдаа явалгүй шууд буцаад гэртээ яваад очсон чинь манай гэрт байсан хулгайч манай өрөөний цонхоор үсэрч гараад цагдаа нарт баригдсан, цагдаа нар ирээд аваад явсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр цагдаа дээр ирсэн чинь манайд орж хулгай хийсэн 35-40 орчим насны эрэгтэй хүн байж байсан ба тус залуугийн цүнхнээс миний эзэмшлийн НР брэндийн нөтбүүк гарч ирсэн…надад одоо гомдол санал алга байна. Мөн Р.Мөнх-Эрдэнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна…гэх мэдүүлэг  /хх-н 16-17, 92-93-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баттулгын: ...Миний бие тус өдөр цагдаагийн ахмад С.Будын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн “Сүлд-117”  чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Бид хоёрыг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөөний 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 2-51 тоотод хулгай орсон байна гэх дуудлагын Сүлд 10-с хүлээн авч уг тоотод очиж шалгахад цэнхэр өнгийн куртиктэй, богино халимаг үстэй 35-40 насны залуу уг тоотын жижүүр гэх залуугийн хамт  зогсож байсныг шалгах явцад  уг Сэлбийн 2-51 тоотоос  Сүхбаатар дүүргийн З хороо, 5-р хороололын  19-10 тоотод  оршин суух хаягтай Рэндоогийн Мөнх-Эрдэнэ гэгч нь хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдан 2 давхарын цонхоор үсэрч зугтаж байсныг  уг нийтийн байрны жижүүр барьж авч цагдаагийн ахмад С.Буд бид хоёр хүлээлгэн өгсөн..гэх мэдүүлэг /хх-н 22-23-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Будын:..Ахлагч Б.Баттулга бид хоёрын уг дуудлага дээр очиход уг хулгай хийсэн гэх залуу нь уг нийтийн байрны жижүүр залууд баригдчихсан байж байсан ба очиж уулзахад хоёр давхарын цонхноос үсэрсэн хөл нь хугарчихсан юм шиг байна гээд сууж байсан…уг залуу нь ганцаараа л явж байсан уг залуу нэг үүргэвч үүрсэн байсан, уг үүргэвчийг шалгаж үзэхэд дотроос нь нэг нөтбүүк гарч ирж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Магнайбаярын :... миний бие тус байранд амьдрахдаа давхар жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг юм…2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байсан чинь өглөөний 10 цагийн үед манай хажуу талын өрөөнд байдаг эхнэр нөхөр хоёр нь ажилдаа явж байгаа харагдсан.Тэгтэл төд удалгүй манай хажуу талын өрөөний хаалганых нь цоож дуугараад байсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь хажуу талын өрөө цоожгүй байж байхаар нь би хаалгыг нь татаад онгойлгосон чинь уг өрөөнд халамцуу 165 орчим см өндөртэй, туранхай жижиг халимаг үстэй 30-35 орчим насны цэнхэр куртиктай, хар өмдтэй залуу зогсож байсан. Би тэр залуугаас чи наанаа юу хийж байгаа юм гэсэн чинь тэр залуу согтуу нэг юм яриад байхаар нь би түүнийг хулгайч байна гэдгийг нь мэдээд уг өрөөний хаалгыг гаднаас нь дарж зогсож байгаад гэртээ байсан илүү цоожоор цоожилчихсон юм.  Тэгээд шууд цагдаад хандсан юм. Тэгээд байж байхад  нөгөө өрөөнд байсан залуу  хаалга  балбаад  гаръя гээд байсан ба  хаалга дуугарахаа болиод цонх нь дуугараад байсан. Тэгэхээр нь би гадаа гараад харсан чинь  нөгөө залуу  яг цонхоор  үсэрч буугаад хашаа руу явж байхаар нь би араас нь гүйж очоод барьж аваад байж байтал цагдаа нар хүрч ирээд түүнийг аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Рэндоогийн:…миний бие Р.Мөнх-Эрдэнийн төрсөн аав нь байгаа юм…Р.Мөнх-Эрдэнийн том охин эхнэр нь гэртэйгээ шатаад нас барчихсан юм. Одоо Р.Мөнх-Эрдэнийн хоёр хүүхэд нь байдаг ба тухайн хоёр хүүхэд нь эхнэрийнх нь эгч дээр байдаг юм байна лээ. Р.Мөнх-Эрдэнэ тэр хоёр хүүхэдтэйгээ ч хамт байдаггүй очиж уулздаггүй юм…гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал /

Мөрдөн байцаалтанд яллагдагч Р.Мөнх-Эрдэнийн:..миний бие тус өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гадуур 100 айлын тэнд явж байгаад нэг дэлгүүрт урьд нь хамт цэргийн алба хааж байсан Бат-Амгалан гэдэг залуутай тааралдсан. Бат-Амгалан бид хоёр уулзаад Бат-Амгалангийн гэр лүү нь буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 2-51 тоотод байрлах нийтийн байрны гадаа шатан дээр нь 4 шил пиво уучихаад дахиж архи уухаар болоод 100 айл дээрээс дахиж нэг шил 0.75 литрын хувийн үйлдвэрийн архи аваад буцаад Бат-Амгалангийн нийтийн байрны гадаа очсон. Бид 2 авсан архиа ууж байгаад би нэг мэдсэн чинь тасарчихсан байсан ба нэг сэргэсэн чинь айлд ороод суучихсан байж байсан. Би гайхаад босч ирээд гарах гэсэн чинь өрөөний гадаа 2 залуу байж байсан ба тэр хоёр залуу намайг гаргахгүй гээд хаалгаа гаднаас нь цоожилчихсон болохоор нь би тус айлын цонхоор нь гадагшаа үсэрчихсэн юм. Тэгтэл миний хөл хугарсан ба төд удалгүй цагдаа нар хүрч ирээд намайг бариад явсан…би Бам-Амгалантай нийлж ямар нэг байдлаар айлаас хулгай хийгээгүй.Бат-Амгалан намайг согтчихоор хаяад явсан байх…Би 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 16 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад тэгээд эмнэлэгээс гараад 61-ийн гарам дээр амьдардаг ахындаа байсан. Тэгээд хотод хааяа хааяа орж ирдэг байсан ба уржигдараас хойш ханын материалд архи ууж байгаад цагдаа нарт баригдсан..гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 103-104-р тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №1665 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Рэндоо овогтой Мөнх-Эрдэнийн гарын хээний дардсууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн Рэндоо овогтой Мөнх-Эрдэнийн гарын хээний дардсууд нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.  Шинжээч, цагдаагийн хошууч А.Азжаргал гэх дүгнэлт /хх-н 34-р тал/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-р тал/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 9-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 2-51 тоотод оршин суух иргэн Б.Гэрэлмаагийн гэрт нэвтрэн орж НР брэндийн i3 маркийн зөөврийн компьютерыг хулгайлан авч 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг,  эд зүйл хүлээлгэн өгсөн  тэмдэглэл зэргээр,

Мөн Р.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гадагш явж болохгүй тухай батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааг түтгэлзүүлэх тухай тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар  байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261.1-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Р.Мөнх-Эрдэнэ нь урьд  нь хулгайн  гэмт  хэрэг  4 удаа  үйлдэж  шүүхээр шийтгэгдэж байсан ба  давтан  хулгайн  гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл  ангийг тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь өөрийн гэсэн орон гэр, хувийн хөрөнгөгүй байх тул түүнд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь 1. Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн  хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, 3. Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 4. Баянзүрх дүүргийн  шүүхийн  2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, 5. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймгийн дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 284 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль  болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  3 жилийн хорих ялаас  эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-н 34, 66-81-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

 Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 Жилийн Ойг Тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч , ялтныг энэ хуульд  заасан эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль  илүү ашигтайгаар нэг удаа өршөөлд хамааруулна гэжээ.

 Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 903 дугаартай шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар  шийтгүүлж, Төв аймгийн дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 284 дүгээртэй  шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгуул болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  оногдуулсан  3 жилийн хорих ялаас  эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялыг  өршөөн хэлтрүүлсэн  байх ба  ялтай байхдаа давтан хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь хохирогчийн НР брэндийн i3 маркийн зөөврийн компьютерыг  хүлээлгэн өгсөн байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 9-р тал/

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ  урьд нь  шүүхээр удаа  дараа  шийтгэгдэж ял шийтгэл эдэлж байсан боловч засрал хүмүүжил олоогүй ялтай байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан  хорих  ялыг  биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Боржигон овогт Рэндоогийн Мөнх-Эрдэнийг ялтай байх хугацаандаа  давтан  үйлдлээр   бусдын  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      .

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Р.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар  1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Р.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  2 / хоёр / жилийн хугацаагаар оногдуулсан  хорих ялд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар оногдуулсан  хорих ялыг  багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Р.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр / жилийн хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

           5. Эрүүгийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Р.Мөнх-Эрдэнийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

          7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Р.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ