Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/414

 

 

 

 

 

 

 

    2022          05              30                              2022/ШЦТ/414

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч А.С-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О овогт А-гийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000475 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, үйлдвэрийн дизайнер мэргэжилтэй, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг, ... ХХК-д маркетинг, борлуулалтын менежер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт А-гийн С- /РД: УЮ98112518/.  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.С нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хилл цогцолборын 3 дугаар давхарт согтуурсан үедээ А.Т-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед халдан зодож хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамар уруулын орчим зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулд зулгаралт, шарх, зүүн 2 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч А.С: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хилл цогцолборын 3 давхарт байрлах Зи Терра ресторанд манай байгууллагын цэргийн баярын хүлээн авалт болсон. ...Би ресторанаас гарах гэж байгаад С-тэй таарсан чинь С хөөе чи нааш ир гэхээр нь яасан  юм гэхэд С хүрч ирээд гараараа миний нүүрний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би барьцалдаад авахад ажлын хүмүүс салгах явцад С гараараа нүүр хэсэгт 5-6 удаа цохисон, миний хамраас цус гараад далийчих шиг болсон...” /хавтас хэргийн 13-14, 18-19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ...хүлээн авалт дуусах үеэр манай байгууллагын ажилтайн Т гэх залуу хүмүүсийг үгээр идээд С-ийг ална шүү пизда минь гээд тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. ...С, Т хоёр зодолдсоны дараа Т-ийн хамраас цус гарсан байсан. ...Т-ийн мөр, хүзүү хэсэгт нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Намуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т-, С- хоёр рестораны гадна талд коридорт маргалдаад хоорондоо зодолдоод Т-ийн хамраас цус гараад тэнд байсан залуучууд салгасан...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн ,

 

Гэрч Д.Пүрэвбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С- коридороос ирээд Т-тэй маргалдсан. Т- С-ийг чи яав гээд байсан. С- Т-ийн нүүр хэсэгт гараараа цохисон. ...С- Т-ийн нүүр рүү цохисон, Оюунбаатар болохоор Т-ийн үснээс барьчихсан зогсож байсан...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т-, С- хоёр маргалдаж зодолдоод Т-ийн хамраас цус гарсан байсан...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Отгонзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С- Т- хоёр гараараа нэг нэгийгээ цохиж байсан. Т-ийн хамраас цус гарсан, С-ийн биеэс цус гараагүй...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч А.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Т- намайг хэл амаар доромжлоод хүмүүст янз бүрээр яриад байсан. Тэгээд арга хэмжээ дуусаад гарах гэж байгаад Т-тэй таарахад намайг пизда гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь Т-ийг яагаад ингээд байгаа юм бэ гээд нүүрэнд нь 3-4 удаа цохисон...” /хавтас хэргийн 65-66 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №4603 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.Т-ийн биед хамрын ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамар уруулын орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруул зулгаралт, шарх, зүүн 2-р шүдний эмтрэл, зүүн чихний арын төвгөрт цус хуралт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 53-54 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,

- Хохирлын баримт /хавтас хэргийн 71 дэх тал/

- Шүүгдэгч А.С-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 73 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 74 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.С нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хилл цогцолборын 3 дугаар давхарт согтуурсан үедээ А.Т-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед халдан зодож хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамар уруулын орчим зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулд зулгаралт, шарх, зүүн 2 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Т-ийн “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ...би ресторанаас гарах гэж байгаад С-тэй таарсан чинь С- хөөе чи нааш ир гэхээр нь яасан  юм гэхэд С хүрч ирээд гараараа миний нүүрний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би барьцалдаад авахад ажлын хүмүүс салгах явцад С гараараа нүүр хэсэгт 5-6 удаа цохисон миний хамраас цус гараад далийчих шиг болсон. ......” /хавтас хэргийн 13-14, 18-19 дэх тал/ гэсэн, гэрч Б.Оюунбаатарын “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ...хүлээн авалт дуусах үеэр манай байгууллагын ажилтайн Т гэх залуу хүмүүсийг үгээр идээд С-ийг ална шүү пизда минь гээд тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. ...С, Т хоёр зодолдсоны дараа Т-ийн хамраас цус гарсан байсан. ...Т-ийн мөр, хүзүү хэсэгт нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн, гэрч Б.Намуугийн “...Т-, С- хоёр рестораны гадна талд коридорт маргалдаад хоорондоо зодолдоод Т-ийн хамраас цус гараад тэнд байсан залуучууд салгасан...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн, гэрч Д.Пүрэвбатын “...С коридороос ирээд Т-тэй маргалдсан. Т С-ийг чи яав гээд байсан. С Т-ийн нүүр хэсэгт гараараа цохисон. ...С- Т-ийн нүүр рүү цохисон, Оюунбаатар болохоор Т-ийн үснээс барьчихсан зогсож байсан...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн, гэрч Э.Мөнх-Эрдэнийн “...Т, С хоёр маргалдаж зодолдоод Т-ийн хамраас цус гарсан байсан...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн, гэрч Б.Отгонзаяагийн “...С Т хоёр гараараа нэг нэгийгээ цохиж байсан. Т-ийн хамраас цус гарсан, С-ийн биеэс цус гараагүй...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн, шүүгдэгч А.С-ийн “...Т намайг хэл амаар доромжлоод хүмүүст янз бүрээр яриад байсан. Тэгээд арга хэмжээ дуусаад гарах гэж байгаад Т-тэй таарахад намайг пизда гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь Т-ийг яагаад ингээд байгаа юм бэ гээд нүүрэнд нь 3-4 удаа цохисон...” /хавтас хэргийн 65-66 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №4603 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.Т-ийн биед хамрын ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамар уруулын орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруул зулгаралт, шарх, зүүн 2-р шүдний эмтрэл, зүүн чихний арын төвгөрт цус хуралт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 53-54 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд учирсан “...хамрын ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамар уруулын орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруул зулгаралт, шарх, зүүн 2-р шүдний эмтрэл, зүүн чихний арын төвгөрт цус хуралт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.С-ийг түүнийг цохисон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.С-ийн хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч А.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгч А.С- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хамрын ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамар уруулын орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруул зулгаралт, шарх, зүүн 2-р шүдний эмтрэл, зүүн чихний арын төвгөрт цус хуралт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 315,100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 250,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул төлөгдөөгүй үлдсэн 65,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210000000475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.С- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Т- гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт А-гийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-гийн С-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.С-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С /, .. тоотод оршин суух хаягтай/-ээс 65,000 /жаран таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Т ... тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2210000000475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Т гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР