Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

 

 

 

 

 

   2022          05           19                                      2022/ШЦТ/383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,  улсын яллагч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж овогт Б-ын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000510171 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Тамир суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Хүрмэн ХХК-д жор баригч ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, эгчийн хамт Улаанбаатар хот, .., .. дугаар гудамж, .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .. тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт Б-ын О

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн зам, Шинэ Өргөө хотхоны урд замд 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын орчимд Тоёота Приус маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэсэн, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Г, М.М нарыг мөргөж М.Мын амь нас хохирсон, Н.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б: “...Мтай гэр бүл болоод 15 жил хамт амьдарч байсан. Харуулын ажил хийдэг байсан. Тухайн өдөр надтай 8 цагаас он гартал утсаар холбоотой байсан. 12 цаг өнгөрч байхад над руу гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж ярьсан. Тэгээд явж очоод харахад нас барах хүртлээ маш их хэмжээний цус алдаж байсан. Би 2-14 насны 4 хүүхэдтэй, манай нөхөр ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг байсан. Хохиролд 20,000,000 төгрөгийг өгсөн, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Залуу хүн гэж бодоод гомдол саналгүй гэж байгаа...” гэв.

 

          Шүүгдэгч Б.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Над руу гэмтлийн эмнэлгээс залгаад нөхрийн талаар асуугаад та юу нь вэ гэж асуусан, эмнэлэг дээр очоод ослын талаар мэдсэн. ...Буяны ажилд нийт 15,000,000 төгрөгийн зардал гарсан. ...Дөрвөн хүүхэдтэйгээ үлдэж байна, талийгаач хашаа байшингийн зээлээ төлдөг байсан, энэ зээл төлбөрийг болон буяны ажилд гарсан зардал хохирол нэхэмжилж байна, мөн цаашид 4 хүүхдээ яаж өсгөхөө мэдэхгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн

 

Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Орой 21 цагийн үед Шинэ-Өргөө хотхоны дэлгүүрээс хоолны материал авах гээд М бид хоёр ажлын байраа түр орхиод гарсан. Ингээд Яармагийн замаар урдаасаа хойш чиглэлтэй явган хүний гарцгүй газраар гарсан. Автомашины баруунаас зүүн тийшээ явах чиглэлийн зорчих хэсгээр зам хөндлөн гараад зүүнээс баруун тийш явах чиглэлийн зорчих хэсэг рүү орох гээд замын голд зогсоод цаана байсан гэрэл дохионд машин тасрахаар нь за гарья гээд зорчих хэсэг рүү гүйгээд орсон, тэгээд явган хүний зам гарахад хоёр алхам дутуу байхад зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан Тоёота Приус маркийн машин ирээд М бид хоёрыг мөргөсөн, талийгаач М миний баруун гар талд гүйж явсан, машин эхлээд талийгаачийг мөргөөд намайг хавсраад мөргөж бид хоёрыг газар унагаасан. Ослын дараа харахад би явган хүний зам руу шидэгдээд унасан, талийгаач машины баруун талд бордюр машин хоёрын дунд унасан. ...Би унасан газраасаа босоод талийгаач дээр очиход толгойноос нь цус гарсан байдалтай ёооё ахаа гээд хэлж байсан. ...Тухайн машин ямар хурдтай явсныг хэлж мэдэхгүй байна, бид хоёр автомашины хөдөлгөөн харж байгаад гараад амжих юм байна гэж бодоод зам руу гүйгээд ороход юу юугүй ирээд мөргөсөн. .....” /1 дэх хавтас хэргийн 51-52, 54-55 дахь тал/ гэсэн,

 

 Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний ...орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн шинэ өргөө хотхоны урд замд автомашины явган зорчигч мөргүүлсэн гэх дуудлагын дагуу хэргийн газрын үзлэгийн баг бүрэлдэхүүний хамт очиж ажилласан. ...Осол хэргийн газар Тоёота Приус маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр зорчих хэсэг дээр үүсээгүй байсан, зураг №6 дээр харагдаж байгаа зорчих хэсэг дээр үүссэн тээврийн хэрэгслийн аль нэг дугуйгаар үүссэн мөр биш байсан. Учир нь уг мөр нь Тоёота Приус 95-4 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогссон чиглэлээс зөрүүтэй, мөн зураг №11, 12, 15, 16 зургуудад тээврийн хэрэгслийн тоормос мөр үүсээгүй байгаа нь тод харагдаж байгаа, хэрэв осол хэргийн газарт Тоёота Приус маркийн .. тээврийн хэрэгслийн мөр үүссэн байсан бол тухайн үед гэрэл зургийн аргаар нарийвчлан бэхжүүлэн авах байсан...” /1 дэх хавтас хэргийн 61 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагт ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн .. улсын дугаартай автомашиныг жолоодоод Яармагт байрлах гэр рүүгээ харихаар явсан. Ингээд Яармагийн замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байсан, тэгээд Хүннү Молл худалдааны төвийн буудал өнгөрөөд явж байхад зам дээр хоёр хүн явж байсан. Машиныхаа тоормосыг гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөөд цааш хэсэг яваад зогссон. ...Зүүн тийш харахад цагдаагийн машин байхаар нь гүйж очоод тусламж хүссэн, мөргүүлсэн хоёр хүний нэг нь машины баруун талд, нөгөө хүн нь анх машинд мөргүүлсэн газрын ойролцоо хэвтэж байсан. ...Зам халтиргаатай байсан, цас ороогүй, үзэгдэх орчин харанхуй, хөдөлгөөн сийрэг байсан, ...би тоормос гишгэхээс өөр арга хэмжээ авч чадаагүй...” /2 дахь хавтас хэргийн 3 дахь тал/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1706 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Гийн биед баруун хөлийн шаант яс, шагайн дотор хашлага хэсгийн хугарал гэмтэл учирчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн /1 дэх хавтас хэргийн 110-111  дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 247 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1 Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь ясны баруун ухархайн дээд хананы нийлмэл ил хагарал, зүүн чамархайн хуйханд шарх, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, зүүн зулай чамархайн хуйханд цус хуралт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, эрүү баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, сарвуунд цус хуралт, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун гуя өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух хамрын нуруу, зүүн хацар, шанаа, эрүү, баруун нүдний зовхи, баруун зүүн гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай, шанаа, баруун нүдний зовхи, зүүн гарын сарвуу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, баруун талын 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, хугарал орчмын цус хуралт, элэгний 6 дугаар сегментэд язрал, элэгний хальсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

З.Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай сорогдолт аспирацаар хүндэрч амьсгалын дутагдлаар нас баржээ.

5. Талийгаач нь ГССҮТ-д 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07.30-д нас барсан байна.

6. Талийгаачийн цус нь В3 бүлгийн харьяалалтай байна.

7. Химийн шинжилгээгээр талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 119-133 дахь тал/ гэсэн,

 

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэд: “Шинжээчийн хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгал зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Автотээврийн хэрэгслийг өргүүр дээр STENHOJ микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч ашиглан хийхэд: Тоормосны аппарат, явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг бэхэлгээ хэвийн жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхиод ороогүй, бэхэлгээ нь хэвийн байна, Харин баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагархай боловч гэрлийн ламп бүтэн, урд буфер баруун гар талын дээд хэсэгт 40см орчим хагархай, капот баруун гар талдаа хонхойж сэвтсэн, салхины шил цөмөрч бяцарч хагарсан байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагархай боловч гэрлийн ламп бүтэн, урд буфер баруун гар талын дээд хэсэгт 40см орчим хагархай, капот баруун гар талдаа хонхойж сэвтсэн, салхины шил цөмөрч бяцарч хагарсан байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

3. Баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагархай боловч гэрлийн ламп бүтэн, урд буфер баруун гар талын дээд хэсэгт 40см орчим хагархай, капот баруун гар талдаа хонхойж сэвтсэн, салхины шил цөмөрч бяцарч хагарсан нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна. Осол хэрэгт нөлөөлсөн гэх эвдрэл, гэмтэл байхгүй байна.

4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй, Автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.

5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулга бүхий ABS тоормосны системтэй ба ачсан, ачаа замын гадаргуугаас шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ...” /1 дэх хавтас хэргийн 80-85 дахь тал/ гэсэн,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн магадлагаанд: “...А. Тоёота Пирус маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б-а овогтой О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ аван гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Б. Явган зорчигч Н.Г, амь хохирогч М.М нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.  Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

...Осол гарахад зам, замын байгууламж нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй...” /1 дэх хавтас хэргийн 240-241 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

дүгнэлтүүд, 

 

- Дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл / 1 дэх хавтас хэргийн 6 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 7-14 дэх тал/, 

- Жолооч, явган зорчигч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15-20 дахь тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 21-25 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №491, 490, 253, 519 дугаартай дүгнэлтүүд /1 дэх хавтас хэргийн 67-72, 91-97, 100-103 дахь тал/,

-  Хохирлын баримтууд /1 дэх хавтас хэргийн 168-221, 233-239 дэх тал/,

- Хохирол төлсөн баримт /1 дэх хавтас хэргийн 225, 229-231 дэх тал/,

- Шүүгдэгч Б.Оийн хувийн байдалтай холбоотой жолоочийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 144, ажлын газрын тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 145 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 151 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 146 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтас хэргийн 06 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн зам, Шинэ Өргөө хотхоны урд замд 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын орчимд Тоёота Приус маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна” гэсэн, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Г, М.М нарыг мөргөж М.Мын амь нас хохирсон, Н.Гийн эрүүл мэндэд баруун хөлийн шаант яс, шагайн дотор хашлага хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бийн “...Над руу гэмтлийн эмнэлгээс залгаад нөхрийн талаар асуугаад та юу нь вэ гэж асуусан, эмнэлэг дээр очоод ослын талаар мэдсэн. ...Буяны ажилд нийт 15,000,000 төгрөгийн зардал гарсан. ...Дөрвөн хүүхэдтэйгээ үлдэж байна, талийгаач хашаа байшингийн зээлээ төлдөг байсан, энэ зээл төлбөрийг болон буяны ажилд гарсан зардал хохирол нэхэмжилж байна, мөн цаашид 4 хүүхдээ яаж өсгөхөө мэдэхгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн, хохирогч Н.Гийн “...Орой 21 цагийн үед Шинэ-Өргөө хотхоны дэлгүүрээс хоолны материал авах гээд М бид хоёр ажлын байраа түр орхиод гарсан. Ингээд Яармагийн замаар урдаасаа хойш чиглэлтэй явган хүний гарцгүй газраар гарсан. Автомашины баруунаас зүүн тийшээ явах чиглэлийн зорчих хэсгээр зам хөндлөн гараад зүүнээс баруун тийш явах чиглэлийн зорчих хэсэг рүү орох гээд замын голд зогсоод цаана байсан гэрэл дохионд машин тасрахаар нь за гарья гээд зорчих хэсэг рүү гүйгээд орсон, тэгээд явган хүний зам гарахад хоёр алхам дутуу байхад зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан Тоёота Приус маркийн машин М бид хоёрыг ирээд мөргөсөн, талийгаач М миний баруун гар талд гүйж явсан, машин эхлээд талийгаачийг мөргөөд намайг хавсраад мөргөж бид хоёрыг газар унагаасан. Ослын дараа харахад би явган хүний зам руу шидэгдээд унасан, талийгаач машины баруун талд бордюр машин хоёрын дунд унасан. ...Би унасан газраасаа босоод талийгаач дээр очиход толгойноос нь цус гарсан байдалтай ёооё ахаа гээд хэлж байсан. ...Тухайн машин ямар хурдтай явсныг хэлж мэдэхгүй байна бид хоёр автомашины хөдөлгөөн харж байгаад гараад амжих юм байна гэж бодоод зам руу гүйгээд ороход юу юугүй ирээд мөргөсөн. .....” /1 дэх хавтас хэргийн 51-52, 54-55 дахь тал/ гэсэн, гэрч Н.Гүенгийн “...Осол хэргийн газар Тоёота Приус маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр зорчих хэсэг дээр үүсээгүй байсан, зураг №6 дээр харагдаж байгаа зорчих хэсэг дээр үүссэн тээврийн хэрэгслийн аль нэг дугуйгаар үүссэн мөр биш байсан. Учир нь уг мөр нь Тоёота Приус 95-4 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогссон чиглэлээс зөрүүтэй, мөн зураг №11, 12, 15, 16 зургуудад тээврийн хэрэгслийн тоормос мөр үүсээгүй байгаа нь тод харагдаж байгаа, хэрэв осол хэргийн газарт Тоёота Приус маркийн .. тээврийн хэрэгслийн мөр үүссэн байсан бол тухайн үед гэрэл зургийн аргаар нарийвчлан бэхжүүлэн авах байсан...” /1 дэх хавтас хэргийн 61 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.Оийн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагт ...Яармагийн замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байсан, Хүннү Молл худалдааны төвийн буудал өнгөрөөд явж байхад зам дээр хоёр хүн явж байсан. Машиныхаа тоормосыг гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөөд цааш хэсэг яваад зогссон. ...Зүүн тийш харахад цагдаагийн машин байхаар нь гүйж очоод тусламж хүссэн, мөргүүлсэн хоёр хүний нэг нь машины баруун талд, нөгөө хүн нь анх машинд мөргүүлсэн газрын ойролцоо хэвтэж байсан. ...Зам халтиргаатай байсан, цас ороогүй, үзэгдэх орчин харанхуй, хөдөлгөөн сийрэг байсан, ...би тоормос гишгэхээс өөр арга хэмжээ авч чадаагүй...” /2 дахь хавтас хэргийн 3 дахь тал/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 1706 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.Гийн биед баруун хөлийн шаант яс, шагайн дотор хашлага хэсгийн хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн /1 дэх хавтас хэргийн 110-111  дэх тал/,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 247 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь ясны баруун ухархайн дээд хананы нийлмэл ил хагарал, зүүн чамархайн хуйханд шарх, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, зүүн зулай чамархайн хуйханд цус хуралт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, эрүү баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, сарвуунд цус хуралт, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун гуя өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт, дух хамрын нуруу, зүүн хацар, шанаа, эрүү, баруун нүдний зовхи, баруун зүүн гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай, шанаа, баруун нүдний зовхи, зүүн гарын сарвуу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, баруун талын 3, 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, хугарал орчмын цус хуралт, элэгний 6 дугаар сегментэд язрал, элэгний хальсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай сорогдолт аспирацаар хүндэрч амьсгалын дутагдлаар нас баржээ...” гэсэн /1 дэх хавтас хэргийн 119-133 дахь тал/ гэсэн,  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэд: “Шинжээчийн хариулт ...Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй, Автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулга бүхий ABS тоормосны системтэй ба ачсан, ачаа замын гадаргуугаас шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ...” /1 дэх хавтас хэргийн 80-85 дахь тал/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаанд: “...А. Тоёота Пирус маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б-а овогтой О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Н.Г, амь хохирогч М.М нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.  Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” /1 дэх хавтас хэргийн 240-241 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, - зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 7-14 дэх тал/,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 21-25 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №491, 490, 253, 519 дугаартай дүгнэлтүүд /1 дэх хавтас хэргийн 67-72, 91-97, 100-103 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Г, хохирогч М.Мын хууль ёсны төлөөлөгч Э.Б нараас нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгчийн насны болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 05 /тав/ жилийн хугацаагаар тэнсэв.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мын амь нас хохирсон, хохирогч Н.Гийн эрүүл мэндэд баруун хөлийн шаант яс, шагайн дотор хашлага хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хохирогч Н.Г эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 1,700,000 төгрөгийн хохирол, амь хохирогч М.Мын хууль ёсны төлөөлөгч Э.Бээс оршуулгын зардал болон бусад зардалд 20,000,000 төгрөг нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Н.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бт нарт төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирлын төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2203000510171 дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.Оийн №1348020  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б-ын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 05 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн 05 /тав/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.От гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2203000510171 дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.Оийн №1348020 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бт 20,000,000 /хорин сая/ төгрөг, хохирогч Н.Гэд 1,700,000 /нэг сая, долоон зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн 2203000510171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол үгүй, хохирогч Н.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЖИГҮҮР