Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0200/э |
Дугаар | 2022/ШЦТ/204 |
Огноо | 2022-06-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000191 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* хотхоны 8-14 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: ............./.
Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* хотхоны 8-14 тоотод орших гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хадам дүү тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж ******* биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн ахын хүү болох аймгийн төв дээр гэртээ байхад нь би “хүүхэд хараад өг” гэсэн чинь юм дуугарахгүй байсан. ******* эгч уурлаад байхаар нь би “Та яасан сүртэй юм бэ” гээд хэрэлдсэн. Ингээд би гартаа барьж байсан цүнхээрээ гуя руу нь нэг удаа цохисон. Тэгтэл ******* эгч намайг зангидсан гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудах гэхээр нь би утсыг өгөхгүй авчихсан. ******* эгч заавал цагдаа дуудна гээд хажуу хөршийн утсаар цагдаа дуудах шиг болсон. ...Би Улаанбаатар хотод эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ. Одоогоор баримтаа гаргаж өгөх боломжгүй. Эмчилгээ хийлгэж дуусаад өгөх болно. ...гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 12-13/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 318 тоот дүгнэлтэд:
1. ******* биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 34-35/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн аймгийн гэр болох Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* хотхоны 8-14 тоотод хүү /13 настай/, охин /2 настай/ нарын хамтаар гэртээ байхад гаднаас хадам дүү орж ирсэн. гэрт орж ирээд “Хоёр хүүхэд харж бай” гээд манай хүү т хэлсэн. Тэгтэл манай хүү “Би танайх руу орохгүй, хүүхэд харахгүй” гэж хэлсэн. Би тухайн үед цэцэрлэгт явсан охин Мөнгөнчимэгийг авах болсон тул гаргах боломжгүй талаар хэлсэн. Би орон дээр хэвтэж байсан ба намайг “Манай ахынхаас зайл, алцгар” гэх мэт элдэв өнгөөр доромжилсон. Миний нуруу руу гартаа барьж байсан цүнхээрээ 2 удаа цохисон. Мөн хөл рүү 2-3 удаа өшиглөөд арагшаа түлхээд байсан. Тэгэхээр нь би “хол бай” гээд гараа зангидаж байгаад зүүн нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь нүд нь хөхрөөд хавдсан байсан...” гэжээ. /хх-ийн 44-45/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 24-26/
, Ө., нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 52-53/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 48/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ болон шүүхийн шатанд хохирогч аас гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 4 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч овогт ******* ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* хотхоны 8-14 тоотод орших гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч хадам дүү тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, биед нь зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ийн “...би орон дээр хэвтэж байсан ба намайг “Манай ахынхаас зайл, алцгар” гэх мэтээр элдэв өнгөөр доромжилж, нуруу руу гартаа барьж байсан цүнхээрээ 2 удаа цохиж, хөл рүү 2-3 удаа өшиглөөд арагшаа түлхээд байсан. Тэгэхээр нь би “Хол бай” гээд гараа зангидаж байгаад зүүн нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь нүд нь хөхрөөд хавдсан байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн ахын хүү болох аймгийн төвийн гэртээ байхад би “Хүүхэд хараад өг” гэсэн чинь юм дуугарахгүй байсан. ******* эгч уурлаад байхаар нь би “Та яасан сүртэй юм бэ” гээд хэрэлдсэн. Ингээд би гартаа барьж байсан цүнхээрээ гуя руу нь нэг удаа цохисон. Тэгтэл ******* эгч намайг зангидсан гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудах гэхээр нь би утсыг өгөхгүй авчихсан. ******* эгч заавал цагдаа дуудна гээд хажуу хөршийн утсаар цагдаа дуудах шиг болсон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 318 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 318 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөр илэрхийлсэн, 1 сартайгаас 13 насны гурван хүүхэд, нөхрийн хамт амьдардаг хувийн байдал, хохирогч нь шүүгдэгчийн гэрт ирж хэрүүл маргаан үүсгэсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 173,900 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс 173,900 төгрөгийг гаргуулж хохирогч д олгохоор тогтоож, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 173,900 /нэг зуун далан гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* хотхоны 16-3 тоотод оршин суух Амбагай овогт /РД: /-д олгохоор тогтоож, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖБ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА