Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/398  

 

 

 

 

 

 

 

    2022          05          24                                       2022/ШЦТ/398

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Э.Ц, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н овогт Э-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000050584 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..” ХХК-д оператор ажил эрхэлдэг, ам бүл 9, аав, ээж, нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт .. тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Н овогт Э-ийн Ц

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ц нь хохирогч Т.Н-д Буянт-Ухаа 2 хороололд түрээслээд өмчлөх боломжтой байранд оруулж өгнө, нэр бүхий хүмүүстэй хамтран ажиллана хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Т.Н-ийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .. тоотод байхад нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр З.Э-ийн Хаан банк дахь .. дугаартай дансаар шилжүүлэн 114,800 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой Эы Хаан банк дахь .. дугаартай дансаар шилжүүлэн 300,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Э-ын Хаан банк дахь .. дугаартай дансаар шилжүүлэн 2,000,000 төгрөг авч, хохирогч Т.Нд нийт 2,414,800 төгрөгийн хохирол залилан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:   

 

Шүүгдэгч Э.Ц: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирлыг төлж барагдуулсан, 0-3 насны 2 хүүхэдтэй, Ариунчимэг нь манай эгчийн найз, эгч байраа түрээслүүлдэг байсан, тэгээд миний дансыг эгч ашиглаж мөнгө шилжүүлж авдаг байсан, хохирлоо төлж барагдуулсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын эхээр над руу Ц залгаж Буянт-Ухаа 2 хороололд гурван өрөө, доороо 2 автомашины зогсоолтой байр байна, та орох уу, сонирхож байна уу гэж асуухад би ямар байр болох тухай асуухад түрээслээд өмчлөх байр байна гэж хэлсэн. Арван таван жил түрээслээд өмчлөх Төрийн орон сууцын корпорацын байр гэхээр нь би сонирхож үзмээр байна гэхэд Ц надад Э-, Мөнхтуяа, Н гэх хүмүүстэй хамтарч ажиллана, энэ хүмүүст би 3,000,000 төгрөгийн хахууль өгч таныг байранд оруулж өгнө гэхээр нь би итгээд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э- гэх Хаан банкны данс руу 114,800 төгрөг, ...2021 оны 10 дугаар сарын 09-ний орой ...300,000 төгрөг Э гэсэн хүний дансаар авсан. ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...байрны гэрчилгээ гаргах бичиг баримт бүрдүүлэх, өөр хүмүүст хувааж өгөх мөнгө хэрэгтэй гэж хэлээд Ц надад Хаан банкны 5954ххх440 Э- гэх нэртэй дансанд 2,000,000 төгрөг шилжүүлэн авсан. ...Удаад холбоогүй байхаар нь асуухад Ц танд байрны түлхүүр болон авто зогсоолын түлхүүр нэг, нэг хувь өгнө гэж байна гэхэд би Цын гэрийн гадаа уулзаж Төрийн орон сууцны корпораци руу очиход ...цаасан дугтуйтай хоёр ширхэг төмөр түлхүүр барьж гарч ирээд надад өгөөд та байраа үзэж байгаарай гэсэн. ...Түлхүүртэй дугтуй дээр 1057 1-3 гэх хаяг байхаар нь Буянт-Ухаа 2 хорооллын 1057 дугаар байрны 5 давхрын байран очиж үзэхэд өгсөн түлхүүр таарахгүй байсан...” /хавтас хэргийн 50-5,1, 112 дахь тал/ гэсэн,

 

Гэрч А.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сард ...Цтай танилцсан. ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаад цалингаа авч чадахгүй байна, ...над руу залгаад мөнгөө хурдан явуул гээд хэлээд өг гэхээр нь би залгаад мөнгөө хурдал, би явах гээд байна гэж хэлээд дансныхаа дугаарыг өгсөн. ...Миний Хаан банкны дансанд 2,000,000 төгрөг орж ирсэн, ...мөнгө орж ирсний дараа Ц над руу залгаж хоёр данс явуулж 1,000,000 төгрөгөөр салгаж хоёр дансанд хийгээд өгөөч гэхээр нь Лхагвасүрэн 1,000,000 төгрөг, Цоггэрэл гэх дансанд 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” /хавтас хэргийн 58-59 дахь тал/ гэсэн,

 

Гэрч З.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Лхагвасүрэн гэдэг нь Ц-ын нөхөр байгаа юм. ...Ц миний банкны картыг аваад ашигладаг байсан, нөхрийнхөө картыг ашигладаг. ...Э нь миний том охин Бямба-Эрдэнийн нөхөр...” /хавтас хэргийн 114-115 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сард мөнгөний хэрэг гараад танил Н эгчид Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж худал хэлж 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр онооны мөнгө гэж 114,800 төгрөгийг төрсөн эх Э-ийн Хаан банкны дансаар, 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой ...300,000 төгрөгийг хүргэн ах Эгийн дансаар авсан. ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бичиг баримтаа өгчих гээд иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын хуулбар, нөхрийнх нь цээж зураг, дансны хуулга зэргийг аваад ...би таны бичиг баримтыг Тамир гэх хүнд өгнө гэж аваад ...Тамирт өгөөд 2-3 хоноод би энэ бичиг баримтуудаа авъя гэж хэлсэн. ...Тэгээд энэ өдрөө Тамирын Хаан банкны дансаар Н эгчээс 2,000,000 төгрөг шилжүүлсэн...” /хавтас хэргийн 107-108 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- А.Э-ын албан тушаалын тодорхойлолт /хавтас хэргийн 8-11 дэх тал/ гэсэн,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтас хэргийн 41 дэх тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 43-45 дах тал/,

- Харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 74-85 дахь тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 99 дэх тал/,

- Шүүгдэгч Э.Ц-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 66 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 62 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 146 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Ц нь Т.Н-д Буянт-Ухаа 2 хороололд түрээслээд өмчлөх боломжтой байранд оруулж өгнө хэмээн хуурч, А.Э-, Б.М гэх нэр бүхий хүмүүстэй хамтран ажиллана хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож Т.Н-ээс Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .. тоотод байхад нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр З.Э-ийн Хаан банк дахь 50хххххх43 дугаартай дансаар шилжүүлэн 114,800 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой Эгийн Хаан банк дахь 50ХХХХХХ80 дугаартай дансаар 300,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Э-ын Хаан банк дахь 59хххххх40 дугаартай дансаар шилжүүлэн 2,000,000 төгрөг авч, хохирогч Т.Нд нийт 2,414,800 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Нийн “...2021 оны 10 дугаар сарын эхээр над руу Ц залгаж Буянт-Ухаа 2 хороололд гурван өрөө, доороо 2 автомашины зогсоолтой байр байна, та орох уу, сонирхож байна уу гэж асуухад би ямар байр болох тухай асуухад түрээслээд өмчлөх байр байна гэж хэлсэн. Арван таван жил түрээслээд өмчлөх Төрийн орон сууцын корпорацын байр гэхээр нь би сонирхож үзмээр байна гэхэд Ц надад Э, М, Н гэх хүмүүстэй хамтарч ажиллана, энэ хүмүүст би 3,000,000 төгрөгийн хахууль өгч таныг байранд оруулж өгнө гэхээр нь би итгээд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э- гэх Хаан банкны данс руу 114,800 төгрөг, ...2021 оны 10 дугаар сарын 09-ний орой ...300,000 төгрөг Э гэсэн хүний дансаар авсан. ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...байрны гэрчилгээ гаргах бичиг баримт бүрдүүлэх, өөр хүмүүст хувааж өгөх мөнгө хэрэгтэй гэж хэлээд Ц надад Хаан банкны 5954ххх440 Э- гэх нэртэй дансанд 2,000,000 төгрөг шилжүүлэн авсан. ...Удаад холбоогүй байхаар нь асуухад Ц тань байрны түлхүүр болон авто зогсоолын түлхүүр нэг, нэг хувь өгнө гэж байна гэхэд би Ц-ын гэрийн гадаа уулзаж Төрийн орон сууцны корпораци руу очиход ...цаасан дугтуйтай хоёр ширхэг төмөр түлхүүр барьж гарч ирээд надад өгөөд та байраа үзэж байгаарай гэсэн. ...Түлхүүртэй дугтуй дээр 1057 1-3 гэх хаяг байхаар нь Буянт-Ухаа 2 хорооллын 1057 дугаар байрны 5 давхрын байран очиж үзэхэд өгсөн түлхүүр таарахгүй байсан...” /хавтас хэргийн 50-5,1, 112 дахь тал/ гэсэн, гэрч А.Э-ын “...2021 оны 10 дугаар сард ...Ц-тай танилцсан. ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаад цалингаа авч чадахгүй байна гэж хэлсэн, ...тэгээд над руу залгаад мөнгөө хурдан явуул гээд хэлээд өг гэхээр нь би залгаад мөнгөө хурдал, би явах гээд байна гэж хэлээд дансныхаа дугаарыг өгсөн. ...Миний Хаан банкны дансанд 2,000,000 төгрөг орж ирсэн, ...мөнгө орж ирсний дараа Ц над руу залгаж хоёр данс явуулж 1,000,000 төгрөгөөр салгаж хоёр дансанд хийгээд өгөөч гэхээр нь Лхагвасүрэн 1,000,000 төгрөг, Цоггэрэл гэх дансанд 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” /хавтас хэргийн 58-59 дахь тал/ гэсэн, гэрч З.Э-ийн “...Л гэдэг нь Ц-ын нөхөр, ...Ц миний банкны картыг аваад ашигладаг байсан, нөхрийнхөө картыг ашигладаг. ...Э нь миний том охин Б-ийн нөхөр...” /хавтас хэргийн 114-115 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Э.Ц-ын “...2021 оны 10 дугаар сард мөнгөний хэрэг гараад танил Н эгчид Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж худал хэлж 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр онооны мөнгө гэж 114,800 төгрөгийг төрсөн эх Э-ийн Хаан банкны дансаар, 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой ...300,000 төгрөгийг хүргэн ах Эгийн дансаар авсан. ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бичиг баримтаа өгчих гээд иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын хуулбар, нөхрийнх нь цээж зураг, дансны хуулга зэргийг аваад ...би таны бичиг баримтыг Тамир гэх хүнд өгнө гэж аваад ...Тамирт өгөөд 2-3 хоноод би энэ бичиг баримтуудаа авъя гэж хэлсэн. ...Тэгээд энэ өдрөө Тамирын Хаан банкны дансаар Н эгчээс 2,000,000 төгрөг шилжүүлсэн...” /хавтас хэргийн 107-108 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, А.Э-ын албан тушаалын тодорхойлолт /хавтас хэргийн 8-11 дэх тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтас хэргийн 41 дэх тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 43-45 дах тал/, харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 74-85 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Э.Ц нь хохирогч  Т.Н-д Буянт-Ухаа 2 хороололд түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө гэж хуурч, нэр бүхий хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэж итгүүлэн бичиг баримтыг авч, түлхүүр өгөх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож 2,414,800 төгрөгийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Э.Ц нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Э.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нийн эд хөрөнгөд 2,414,800 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлсөн бөгөөд хохирогч Т.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000050584 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Э-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх  хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч Э.Ц-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх  хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000050584 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР