Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг *тоотод оршин суух З овогт Ж.Н /РД: */-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ж.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Гэтэл 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн, томилогдсон, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд засвартай, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтэд ямар ажлаас чөлөөлж, томилсныг бичээгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож байсан. Учир нь миний бие нь хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах гэж байгаа. Иймд намайг Дорноговь аймгийн Айраг сум дахь Барилга орон сууцны хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ж.Н нь Дорноговь аймгийн Айраг сум дахь Барилга орон сууцны хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Ж.Н нь 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд ажиллаж байсныг нотлох 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-4 дүгээр тал/,

2. Улаанбаатар төмөр замын төрөлжсан Архивын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 683 тоот албан бичигт ... Улаанбаатар төмөр замын Багахангай дахь Орон сууцны 4 дүгээр ангийн санхүүгийн цалингийн түүврээс Ж.Н 1994 онд 01-11 дүгээр сард 54,930 төгрөгийн цалин хөлс олгож байсан баримтыг хүргүүлэв гэжээ. /хх-9 дүгээр тал/,

3. Улаанбаатар төмөр замын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дүгээр тушаалд ... Ж.Н ус түгээгчээр 05 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллуулсугай гэжээ. /хх-10 дугаар тал/,

4. Улаанбаатар төмөр замын Багахангай дахь орон сууцны 4 дүгээр ангийн даргын 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр тушаалд ... Ж.Н Айрагийн тасгийн шаварчин будагчны 2 дугаар зэргээр 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулсугай гэжээ. /хх-11 дүгээр тал/,

5. Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд ажиллаж байхдаа Ж.Н нь 1994 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2,000 төгрөгийн, 08 дугаар сарын 27-ны өдөр 8,197 төгрөгийн, 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,000 төгрөгийн цалин авч байсныг нотлох цалингийн хүснэгт /хх-12 дугаар тал/,

6. Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд ажиллаж байхдаа Ж.Н нь 1985 оны 01 дүгээр сард 160 төгрөгийн, 02 дугаар сард 502 төгрөгийн цалин авч байсныг нотлох цалингийн хүснэгт /хх-13 дугаар тал/,

7. Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд ажиллаж байхдаа Ж.Н нь 1986 оны 01 дүгээр сард 368 төгрөгийн, 02 дугаар сард 354 төгрөгийн цалин авч байсныг нотлох цалингийн хүснэгт /хх-14 дүгээр тал/,

8. Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд ажиллаж байхдаа Ж.Н нь 1987 оны 01 дүгээр сард 477 төгрөгийн, 02 дугаар сард 477 төгрөгийн цалин авч байсныг нотлох цалингийн хүснэгт /хх-15 дугаар тал/,

9. Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд ажиллаж байхдаа Ж.Н нь 1990 оны 01 дүгээр сард 682 төгрөгийн, 02 дугаар сард 265 төгрөгийн цалин авч байсныг нотлох цалингийн хүснэгт /хх-16 дугаар тал/,

10. Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд ажиллаж байхдаа Ж.Н нь 1991 онд 1,305 төгрөгийн цалин авч байсныг нотлох цалингийн хүснэгт /хх-19 дүгээр тал/,

11. Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцнаас Ж.Н олгосон 149 дугаартай шаварчин, будагчины ажлын үнэмлэх /хх-20 дугаар тал/,

12. Ж.Н нь 1984 онд ажлын хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-21 дүгээр тал/,

13. Гэрч Р.М нь Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд 1984-1995 оныг хүртэлх хугацаанд уурын зуухны машинчаар ажиллаж байсныг нотлох 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-37 дугаар тал/,

14. Гэрч О.М нь Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцанд 1984-2000 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нотлох Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 316 тоот албан бичиг /хх-36 дугаар тал/,

15. Гэрч Р.М шүүхэд өгсөн Ж.Наранчимэг нь 1984 оноос 1995 оныг хүртэлх хугацаанд Барилга орон суцны Багахангай 4-р ангид шавар будагчнаар, бригадын даргаар ажиллаж байсан. Ж.Наранчимэг нь бригадын даргаа амрахаар орлож ажилладаг байсан гэх мэдүүлэг /хх-35 дугаар тал/,

16. Гэрч О.М шүүхэд өгсөн Ж.Наранчимэг нь 1983 оноос 1995 оныг хүртэлх хугацаанд Барилга орон суцны Багахангай 4-р ангид шавар будагчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-34 дүгээр тал/,

Хүсэлт гаргагч Ж.Н хөдөлмөрийн дэвтэрт ямар албан тушаалаас чөлөөлсөн тухай бичилт хийгдээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь хөдөлмөрийн дэвтэр, архивын магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Дорноговь аймгийн Айраг сум дахь Барилга орон сууцны хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин, будагчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал, цалингийн хүснэгт, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Ж.Н Дорноговь аймгийн Айраг сум дахь Барилга орон сууцны хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт З овогт Ж.Н Дорноговь аймгийн Айраг сум дахь Барилга орон сууцны хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА