Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/427

 

 

 

 

 

 

 

    2022          06           02                                      2022/ШЦТ/427

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Ч.Б, О.О, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ч-гийн Б-, Х овогт О-ы О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000342 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “У” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн ... тоот оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ч-гийн Б

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, одоо ... дугаар гудамжинд айлын хашаанд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт О-ы О

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б-, О.О- нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн ам ... хотхоны баруун талын барилгын талбайд байх чингэлгийн цоожийг алхаар эвдэж, нэвтрэн, кенн брэндийн цахилгаан хөрөө, 9 ширхэг, ийзи брэндийн цахилгаан хөрөө 9 ширхэг, марк тодорхойгүй гагнуурын аппарат 1 ширхэг зэрэг нийт 1,332,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин ашиглаж үйлдэхээр завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ч.Б-: “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

          Шүүгдэгч О.О-: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 3 дугаар сараас “С” ХХК-д орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...2022 оны 02 дугаар сарын 28-ны өглөө ...Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэрэг гарсан талаар хэлсэн. ...Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хавтас хэргийн 15-16, 60 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Дашдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 35 минутад унтаж амрах гээд хэвтэж байтал гадаа юм хагарах шиг чимээ сонсогдохоор нь цонхоор хартал манай баруун талд замын цаана байдаг хашаан дотроос хоёр хүн гүйгээд гараад ирсэн хашааны доод талын буланг нь дээш нь сөхөж эвдсэн байсан, цагаан өнгийн суудлын машинд суугаад доошоо явсан. 00 цагт цонхоор хартал нөгөө цагаан машин дахиад ирсэн байхаар нь би цонхоор ажиглаад харж байсан. Жолооч нь эхэлж буугаад хашаа уруу орсон. Араас нь жолоочийн хажуу талын хаалганаас арай намхан залуу нь орсон. Тэгээд 00 цаг 05 минутад цагдаад дуудлага өгсөн. Би цонхоор харж байхад 00 цаг 40 минутын үед нөгөө хоёр залуу контейнероос хашаа руу орсон газар руу юм зөөгөөд байсан. Хашаанаас гарах гээд намхан залуу нь гарч ирэхээр нь цагдаа нар бариад авсан. Тэгсэн нөгөө өндөр залуу нь цаашаагаа явган зугтаасан...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.Басхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт жолооч хийж байсан Б- гэх найз намайг гэрийн гадаа хүргэж өгөөд нэг шил архи уусан гэсэн Б- харин архи уугаагүй гэсэн. Тэгээд машин аваад явсан байсан байна. Өглөө босоод ирэхэд эхнэр залгаад цагдаа дээр машин чинь байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад харих гээд явж байхад Б- яриад би найзынхаа машинтай явж байна, танай гэрт хоноё гэхээр нь би тэг гэж хэлсэн. ...Б- гэрт орж ирээд сууж байгаад алх байна уу гэхээр нь төмөр алх өгөхөд аваад гарсан. ...Би Б-ийг унаж ирсэн машиндаа засвар хийх гэж байна гэж бодсон. ...Б- хамт нэг газар оръё гээд шоон барилгын урд байрлах саарал өнгийн төмөр хашааны гадна очоод зогссон. Тэгээд бид хоёр барилгыг давж ороод цэнхэр өнгийн төмөр чингэлгийн хаалганы дэргэд очоод хамт энэ чингэлгийн хаалгыг онгойлгоё гэхээр нь би яаж онгойлгох гэж байгаа юм бэ гэхэд Б- газраас чулуу аваад цоожийг цохиод онгойхгүй байсан. Тэгсэн Б- машин руу яваад танай алхыг аваад ирье гээд явсан бөгөөд удалгүй алхыг авч ирээд цоожийг цохиход онгойхгүй байсан. Тэгэхээр нь би алхыг аваад хэд хэд цохисон чинь цоож эвдэрсэн. Хаалгыг татаад онгойлгох гэхэд хооронд нь гагнасан байсан бөгөөд төмөр алхаараа цохиж салгаад хаалгыг онгойлгоод дотогш ороход барилгын багаж хураасан байсан. Б- ороод надад хайрцагтай таслагч, гагнуурын аппарат, өөр хайрцагтай зүйлсийг зөөж ...хашааны дэргэд эд зүйлээ хурааж Б- хашааны доод хэсгийг хөлөөрөө өшиглөж завсар гаргаад зөөх гэж байсан чинь Б- хүн байна зугтаарай гэхээр нь бид хоёр машинаа хаяад зугтааж байгаад болиод буцаад очиход цагдаа нар байсан...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...найз Басхүү ганцаараа ирээд архи уугаад согтохоор нь би машиныг нь бариад ...найз О-тай холбогдоход гэр рүүгээ явж байна гэхээр нь би танайд очиж хоноё гэж хэлсэн. ...Би О-т хамт нэг газар ороод үзье гээд барилгын хашааны гадна очиж зогсоод хашааг нь бид хоёр даваад орсон. ...Бид хоёр хашаанд ороонд чингэлгийн дэргэд очиход цоожтой байсан, хаалганы ...цоожийг чулуугаар цохисон боловч онгойлгохгүй байхаар нь ....О-ын гэрт очиж жижиг төмөр алх аваад буцаж барилгын хашааны гадна ирээд хашааг нь давж ороод алхаараа цоожийг онгойлгосон. ...Хаалгыг онгойлгоход багажууд хураасан байхаар нь би дотроос нь хайрцагтай багаж өгөхөд О- хашааны булан руу зөөсөн. ...Хашаагаар гарах гэхэд цагдаа ирсэн байхаар нь салж гүйгээд зах дээр машин дээр ирсэн...” /хавтас хэргийн 55-56 дахь тал/  мэдүүлгүүд,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 2-7 дахь тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8 дахь тал/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 10 дахь тал/,

- Өргөдөл /хавтас хэргийн 12 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 27, 33 дахь тал/,

- Илтгэх хуудас /хавтас хэргийн 72 дахь тал/,

- Шүүгдэгч О.О, Ч.Б нарын хувийн байдалтай холбоотойгоор  гэрч Ч.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарын мэдүүлэг /хавтас хэргийн 62-64 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 92, 96 дахь тал/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 95 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 74-75 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ч.Б, О.О нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн ам ... хотхоны баруун талын барилгын талбайд байх чингэлгийн цоожийг алхаар эвдэж, нэвтрэн, кенн брэндийн цахилгаан хөрөө, 9 ширхэг, ийзи брэндийн цахилгаан хөрөө 9 ширхэг, марк тодорхойгүй гагнуурын аппарат 1 ширхэг зэрэг нийт 1,332,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох алх хэрэглэж, машин ашиглаж үйлдэхээр завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Бийн “...2020 оны 3 дугаар сараас “С” ХХК-д орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...2022 оны 02 дугаар сарын 28-ны өглөө ...Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэрэг гарсан талаар хэлсэн. ...Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хавтас хэргийн 15-16, 60 дахь тал/ гэсэн, гэрч Б.Дашдоржийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 35 минутад унтаж амрах гээд хэвтэж байтал гадаа юм хагарах шиг чимээ сонсогдохоор нь цонхоор хартал манай баруун талд замын цаана байдаг хашаан дотроос хоёр хүн гүйгээд гараад ирсэн, хашааны доод талын буланг нь дээш нь сөхөж эвдсэн байсан, цагаан өнгийн суудлын машинд суугаад доошоо явсан. 00 цагт цонхоор хартал нөгөө цагаан машин дахиад ирсэн байхаар нь би цонхоор ажиглаад харж байсан. Жолооч нь эхэлж буугаад хашаа уруу орсон, араас нь жолоочийн хажуу талын хаалганаас арай намхан залуу нь орсон. Тэгээд 00 цаг 05 минутад цагдаад дуудлага өгсөн. Би цонхоор харж байхад 00 цаг 40 минутын үед нөгөө хоёр залуу контейнероос хашаа руу орсон газар руу юм зөөгөөд байсан. Хашаанаас гарах гээд намхан залуу нь гарч ирэхээр нь цагдаа нар бариад авсан. Тэгсэн нөгөө өндөр залуу нь цаашаагаа явган зугтаасан...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн, гэрч Ц.Басхүүгийн “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт жолооч хийж байсан Б- гэх найз намайг гэрийн гадаа хүргэж өгөөд нэг шил архи уусан, Б- харин архи уугаагүй гэсэн. Тэгээд машин аваад явсан байсан байна. Өглөө босоод ирэхэд эхнэр залгаад цагдаа дээр машин чинь байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн, шүүгдэгч О.О-ын “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...бид хоёр барилгыг давж ороод цэнхэр өнгийн төмөр чингэлгийн хаалганы дэргэд очоод хамт энэ чингэлгийн хаалгыг онгойлгоё гэхээр нь би яаж онгойлгох гэж байгаа юм бэ гэхэд Б- газраас чулуу аваад цоожийг цохиод онгойхгүй байсан. Тэгсэн Б- машин руу яваад танай алхыг аваад ирье гээд явсан бөгөөд удалгүй алхыг авч ирээд цоожийг цохиход онгойхгүй байсан. Тэгэхээр нь би алхыг аваад хэд хэд цохисон чинь цоож эвдэрсэн. Хаалгыг татаад онгойлгох гэхэд хооронд нь гагнасан байсан бөгөөд төмөр алхаараа цохиж салгаад хаалгыг онгойлгоод дотогш ороход барилгын багаж хураасан байсан. Б- ороод надад хайрцагтай таслагч, гагнуурын аппарат, өөр хайрцагтай зүйлсийг зөөж ...хашааны дэргэд эд зүйлээ хурааж Б- хашааны доод хэсгийг хөлөөрөө өшиглөж завсар гаргаад зөөх гэж байсан чинь Б- хүн байна зугтаарай гэхээр нь бид хоёр машинаа хаяад зугтааж байгаад болиод буцаад очиход цагдаа нар байсан...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ч.Б-ийн “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Бид хоёр хашаанд ороод чингэлгийн дэргэд очиход цоожтой байсан хаалганы ...цоожийг чулуугаар цохисон боловч онгойлгохгүй байхаар нь ....О-ын гэрт очиж жижиг төмөр алх аваад буцаж барилгын хашааны гадна ирээд хашааг нь давж ороод алхаараа цоожийг нь онгойлгосон. ...Хаалгыг онгойлгоход багажууд хураасан байхаар нь би дотроос нь хайрцагтай багаж өгөхөд О- хашааны булан руу зөөсөн. ...Хашаагаар гарах гэхэд цагдаа ирсэн байхаар нь салж гүйгээд зах дээр машин дээр ирсэн...” /хавтас хэргийн 55-56 дахь тал/ мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 2-7 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 27, 33 дахь тал/, илтгэх хуудас /хавтас хэргийн 72 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж,

2.4 “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж...” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Б, О.О нар бүлэглэж “С” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн барилгын талбайд байрлуулсан тоног төхөөрөмж хадгалж байсан төмөр чингэлгийн цоожийг төмөр алхаар эвдэн нэвтэрч ... улсын дугаартай тээврийн  хэрэгсэл ашиглаж 1,332,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авах явцдаа цагдаагийн байгууллагад баригдсаны улмаас тухайн гэмт хэрэг төгсөөгүй нөхцөл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Б, О.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Ч.Б, О.О нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ч.Б, О.О нарт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувийн байдал  зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус бүр 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч “С” ХХК-ийн эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдөж, 1,332,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу шүүгдэгч нар гэмт хэргээ төгсгөж чадаагүйн тулд алдагдсан эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000342 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Б, О.О нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-гийн Б-, Х овогт О-ы О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ч-гийн Б-, Х овогт О-ы  нарт тус бүр 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, О.О нарт оногдуулсан нарт 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн 2210000000342 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Б, О.О нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, О.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР