Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух 1* төрсөн И овогт Т.Б/РД: */-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Т.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэл-д буудлын эрхлэгч, тэжээлийн санитарч, малчин, Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгч, Мал эмнэлэгт санитарч, сургуулийн дотуур байранд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр засвартай, ажилд томилогдож чөлөөлөгдсөн тушаал дээрх нэр буруу бичигдсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохоо мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 10 дугаар сараас 1983 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд санитиарчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр шийдвэрлүүлж байсан тул 1983 оны 09 дүгээр сараас хойших хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Иймд намайг 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Мал эмнэлэгт санитиарчаар, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгч, жижүүрээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Т.Б нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Мал эмнэлэгт санитиарчаар, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгч, жижүүрээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131 тоот албан бичигт ... Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан Т.Б 1988-1993 оны цалин тодорхойлолтыг хүргүүлэв гэжээ. /хх-6 дугаар тал/,

2. Т.Б 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд санитиарчин, буудлын эрхлэгчээр, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Мал эмнэлэгт санитиарчнаар, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр,1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймаг дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тус тус ажиллаж байсныг нотлох 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-9 дүгээр тал/,

3. Т.Б 1991 оноос 1993 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд малын санитиарчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10 дугаар тал/,

4. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 40 дүгээр тушаалд ... Зочид буудлын үйлчлэгчээр Т.Б 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай гэжээ. /хх-11 дүгээр тал/,

5. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 64 дүгээр тушаалд ... Т.Б 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж, 1981 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Эмчилгээ тэжээлийн цэгийн санитиарчнаар томилсугай гэжээ /хх-12 дугаар тал/,

6. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаар тушаалд ... Т.Б Бичигтийн хэсэгт ямаачнаар томилсугай гэжээ. /хх-13 дугаар тал/,

7. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тушаалд ... Т.Б өөр газар шилжин ажиллах болсон тул 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ /хх-16 дугаар тал/,

8. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр тушаалд ... Т.Б 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хичээлийн байранд жижүүрээр томилон ажиллуулсугай гэжээ /хх-17 дугаар тал/,

9. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалд ... Т.Б 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс дотуур байранд үйлчлэгчээр томилсугай гэжээ. /хх-18 дугаар тал/,

10. Т.Б нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд санитиарчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00076 дугаар шийдвэр /хх-14-15 дугаар тал/,

Хүсэлт гаргагчийн ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаалуудад хүсэлт гаргагчийн нэрийг Б гэж буруу бичсэн болох нь ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Т.Б нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00076 дугаар шийдвэрээр тогтоосон байх бөгөөд Б гэж бичигдсэн ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаалын он сар нь уг хөдөлмөрийн дэвтрийн он, сар, өдөртэй нийцэж байна.

Хүсэлт гаргагч Т.Б нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Мал эмнэлэгт санитиарчаар, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгч, жижүүрээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр, архивын магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Хүсэлт гаргагч Т.Б нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Мал эмнэлэгт санитиарчаар, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгч, жижүүрээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И овогт Т.Б нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Мал эмнэлэгт санитиарчаар, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгч, жижүүрээр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА