Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00611

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 16 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00611                              УлаанБахот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, МХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ба/РД:У/-д холбогдох,

          даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 341,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагч Ө.Башүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МХХК нь иргэн Ө.Баатартай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрээ байгуулж, даатгуулагч 585.000 төгрөгийн даатгалын хураамжийг манай компанид төлж, өөрийн тээврийн хэрэгслийн эрсдэлээ даатгуулсан байгаа. Гэрээний хугацаанд даатгалын тохиолдол гарч, даатгуулагчид 289.250 төгрөгийн нөхөн төлбөрийг олгож байсан. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 243.750 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 341.250 төгрөгийн даатгалын хураамжийг төлөөгүй байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчаас даатгалын хураамжийн үлдэгдэл 341.250 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Ө.Башүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Г.Энхбаяр гэдэг хүнд машинаа шилжүүлж, Мдээр бид 2 очиж, уг машин нь миний мэдлээс гарч, энэ хүнд шилжигдлээ гэж хэлсэн. Мөн Мандал даатгалаас утасдаж байсан, удаа дараа би машины эзэмшигч өөрчлөгдсөн гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх МХХК-ийн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч даатгалын гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр 341,250 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тал даатгуулсан автомашиныг өөр хүнд шилжүүлсэн тул гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талууд 2014.11.27-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний маягт болон авлагын дансны хуулга, нөхөн төлбөрийн өргөдлийн маягт, 2015.03.06-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтаар Ө.Бань 585 000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхөөр тохиролцож эрсдэлээ даатгуулсан, гэрээний хугацаанд даатгалын тохиолдол гарч 289 250 төгрөгийн нөхөн төлбөр авсан, 2014.12.01-нээс 2015.03.06-ныг хүртэлх хугацаанд нийтдээ 243,750 төгрөгийн даатгалын хураамж төлсөн болох нь тогтоогджээ.  

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

Хариуцагч автомашиныг 2015.04.21-ний өдөр Г.Энхбаярт худалдсан, МХХК-д мэдэгдсэн гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүрэгтэй тул  Ө.Баатараас даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл төлбөр 341,250 төгрөгийг гаргуулахаар шийдэв.

 

Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих эрхтэй байна.

 

Даатгалын гэрээний 4.4, 4.8-д зааснаар даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих, даатгалын зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол ажлын 14 хоногийн дотор даатгагчид мэдэгдэх, даатгалын баталгаанд тусгуулах эрхээ Ө.Бахэрэгжүүлээгүй, мөн гэрээний 8.1, 8.4-т зааснаар даатгуулагчийн эрх шинэ өмчлөгчид шилжсэнийг даатгагчид нэн даруй мэдэгдэх байсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Ө.Баатараас даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл төлбөр 341,250 төгрөг гаргуулж МХХК /РД:5473489/-д олгосугай.   

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Баатараас 10,890 төгрөгийг гаргуулж МХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  2018.01.11-ний өдөр төлсөн 10,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ