Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 225

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Г.Алгирмаа би, Дорноговь аймаг * тоотод оршин суух А овогт Ү.Ц /РД: */-ы нэхэмжлэлтэй Дорноговь аймаг * багт оршин суух Б овогт У.Х /РД: */-д холбогдох тэмээ худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ү.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь У.Х 2014 оны 06 дугаар сарын 4-ни өдөр 15 толгой тэмээг үнэ тохиролцон зарж 1,900,000 төгрөгийг 11 дүгээр сард багтаан авахаар болсон боловч одоог болтол мөнгөө өгөөгүй. Иймд мөнгөний ханшны өөрчлөлтийг тооцож 2,400,000 төгрөгийг У.Х гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ү.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь У.Х холбогдуулан 15 толгой тэмээний үлдэгдэл төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 1,400,000 төгрөгөөр багасгаж У.Х 1,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь тэмээний үлдэгдэл төлбөрт 900,000 төгрөг дээр 100,000 төгрөгийг нэмээд нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ү.Ц төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Ц нь хариуцагч У.Х холбогдуулан тэмээ худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ү.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,400,000 төгрөгөөр багасгаж, 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ү.Х төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон