Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/450

 

 

 

 

 

 

 

 

    2022          06          10                                       2022/ШЦТ/450

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, өсвөр насны шүүгдэгч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч С.А, өмгөөлөгч Т.Багахүү, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч С овогт Н-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000205 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол улсын иргэн, 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 147 дугаар дунд сургуулийн 11Б ангийн сурагч, ам бүл 5, эмээ, өвөө, ээж, дүүгийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Н-ын М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Н.М 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр фейсбүүк орчинд буйдан зарна, зуслангийн байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулан нэр бүхий хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулан нийт 1,270,000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:   

 

Өсвөр насны шүүгдэгч Н.М: “...2022 оны 1-2 сарын хороонд интернэт орчинд буйдан зарна гэж хуурамч зар тавьсан, би өртэй байсан тул өрөө дарахын тулд луйвар хийсэн, мөнгөтэй болохоороо заавал өгнө гэж бодож байсан...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.А: “...Миний хувьд ажилтай болохоор ажилдаа стресстэй, дарамттай байснаас болж хүүхдэдээ анхаарах анхаарал суларсан байсан, шалтгаан нь миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлгээр нэг хэсэг явсан. Биеийн эрүүл мэндийн хувьд ходоодны хавдрын бага зэргийн үүсгэвэртэй болсноор хүүхдүүдээ анхаарах анхаарал халамж муудсанаас болж энэ гэмт хэрэгт холбогдсон байна. Цаашид хүүхдийнхээ боловсролд анхаарч сургуулийг нь төгсгөж, боловсролтой хүн болгоно, мөн гэмт хэрэг дахин хийлгэхгүй байх тал дээр анхаарлаа сайжруулна. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлсөн. Би хүүхэдтэй ойртож ярилцдаггүй, тэр алдаагаа засъя гэж бодож байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн хажууд явж байхдаа фейсбүүкээр буйдан сонирхсон чинь Бат-Эрдэнэ Мөнхбат гэсэн фейсбүүкээр холбогдож буйдан байхаар нь ... дугаартай холбогдоод буйдан 250,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод над руу Хаан банкны 5653342616 дугаартай М эзэмшигчтэй дансыг өгсөн бөгөөд би тэр данс руу урьдчилгаа болох 100,000 төгрөгийг хийсэн байсан. Маргааш нь хүргэлт ирэхгүй удаад саатаад байсан болохоор нь би ... дугаар руу залгасан чинь утсаа авахгүй, сүүлдээ унтраасан байсан...” /1 дэх хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ гэр бүлийн хамт байж байтал нөхөр Жанчив маань надад хандан фейсбүүкийн “Буйдан авна, зарна” гэсэн групп дээр “Аваад сар болж байгаа шинэ буйдан байна, нүүх гэж байгаа учраас хямдхан зарах гэж байна. Үнээ хэлээд аваарай” гэсэн зарыг надад харуулсан. Тэгээд тухайн буйдан надад таалагдаад авахаар болж “Төрболд Төгсцогт” гэх фейсбүүкийн эзэмшигч рүү чат бичсэн. Тэгээд тухайн хүн рүү дугаараа гэж явуулахад ... гэсэн дугаарыг явуулсан. Урьдчилгаа 10,000 төгрөг шилжүүлсэн, ...тэгээд тухайн дугаар луу залгаж холбогдоход манай буйданг хүн авахаар болчихлоо гэж хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн 115-116 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспогийн хажууд явж байхдаа фейсбүүкээр буйдан сонирхсон чинь нэг буйдан байхаар нь ... дугаартай холбогдоод буйдан 200,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод над руу Хаан банкны 565хххх616 дугаартай М эзэмшигчтэй дансыг өгсөн бөгөөд би тэр данс руу урьдчилаа болох 100,000 төгрөгийг хийсэн байсан. Маргааш нь хүргэлт ирэхгүй удаад саатаад байсан болохоор би ... дугаар луу залгасан чинь утсаа авахгүй, сүүлдээ унтраасан...” /1 дэх хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Номин Юнайтед дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа фейсбүүк дэх хуучин тавилга, худалдаа групп руу ороход буйдан зарна гэсэн зарын дагуу 500хххх534 дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...Тухайн хүнтэй ... дугаарын утсаар холбогдож асуухад Гачууртад манай буйдангийн үйлдвэр байдаг гэж байсан...” /1 дэх хавтас хэргийн 176 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч К.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И Март худалдааны төвөөр үйлчлүүлж яваад фейсбүүк дэх буйдан зарна гэсэн зарын дагуу 500хххх534 дугаарын данс руу урьдчилгаа 40,000 төгрөг шилжүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 207 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сэлэнгэ зар гэсэн нэгдсэн группт фейсбүүк хаягаас буйдангийн зураг тавьж 370.000 төгрөгөөр зарна гэсэн зар байршуулж ... дугаарын утас тавьсан байсан. Тэгээд ярилцаад буйдан авахаар болж 500хххх456 дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн ба орой нь тээшинд тавьсан үлдэгдэл төлбөрөө шилжүүлээрэй гэхээр нь 270.000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 234 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Х.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк орж байхдаа Сэлэнгэ зар нэртэй группт байршуулсан буйдан зарна гэсэн зарын дагуу ... дугаарын утсаар холбогдож 100,000 төгрөгийг 500хххх456 дугаарын данс руу шилжүүлсэн. ...21 цаг 50 минутын орчим дахин яриад нэмээд 50,000 төгрөг шилжүүлбэл тээшинд өглөө гэхээр нь одоо тээш авах юм уу гэсэн чинь утсаа тасалчихсан...” /2 дахь хавтас хэргийн 47 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч П.Өмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Нью прогресс групп дээр ажил дээрээ байж байхдаа фейсбүүкийн зуслангийн байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 5009228534 дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь ... дугаарын утас руу холбогдоход утсаа авахгүй таслаад байсан... /2 дахь хавтас хэргийн 100-101 дэх тал/,

 

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...хуучин тавилга зарна гэсэн групп-т буйдан зарна гэсэн зар байсны дагуу 85270728 дугаар руу залгахад эхлээд 503хххх258 дугаартай Мягмар-Оргил гэх хүний дансанд 300,000 төгрөг хийчих тэгээд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Зайсанд ирээд буйдангаа авчих гээд гуйгаад байсан...” /2 дахь хавтас хэргийн 132 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Я.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн үед хуучин 27 дугаар сургууль Амгалан цогцолбор сургуульд хамт сурч байсан найз М өөрийн хаягаас залгаад уулзъя гээд байхаар за гээд Баянзүрх дүүргийн нутаг ХСИС-ийн хажууд найзынх нь гэр гээд нэг байрны гадаа уулзсан. Тэгээд уулзаж байхад М нь чамд виза карт байна уу, данс руу чинь мөнгө хийгээд авчихъя гэхээр нь шөнийн дэлгүүрийн автобусны буудлын Хаан банк АТМ гадаа очиход М надаас миний Хаан банкны 565ххх616 дугаартай дансны картыг ганцаараа авч орсон би гадаа нь байсан. Тэгээд гарч ирээд миний виза картыг өгөөгүй. ...Миний данснаас миний зөвшөөрөлгүй янз бүрийн миний мэдэхгүй гүйлгээ хийгдээд байхаар нь би дансаа 2 дугаар сарын 01-ний өдөр хаасан. ...Би дансны хуулгаа сүүлд аваад үзэхэд buidan гэх утга бүхий орлого зарлага орж гарсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 17-19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.Эрдэнэгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хаан банкны 500хххх456 дугаарын дансыг би эзэмшдэг ба 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад чатаар надтай М холбогдоод дансаа өгч байгаач мөнгө орохоор нь миний явуулсан данс руу шилжүүлээд өгөөч гэсэн. Тэгээд миний данс руу 3 удаа мөнгө орсон бөгөөд тэр мөнгийг нь явуулсан данс руу нь явуулсан...” /1 дэх хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Мянга-Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...Мтэй уулзахад ...ахаа та Хаан банкныхаа картыг түр ашиглуулчих, өглөө хүргээд өгье гээд гуйгаад байсан болохоор нь өөрийн Хаан банкны 503хххх9258 дугаарын данстай холбогдсон виза картаа өгч ашиглуулсан...” /2 дахь хавтас хэргийн 134-136 дахь тал/ гэсэн,

 

Өсвөр насны шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би хуурамч “Бат-Эрдэнэ, Мөнхбат”, “Төрболд, Төгсцогт”, “Баттулга Сувд-Эрдэнэ”, “Monhbat Monhoo” гэх фейсбүүк хаяг нээж заримыг нь ашиглаад цахим орчинд “буйдан зарна”, “хаус түрээслэнэ” гэж зар байршуулахдаа ээжийн нэр дээр байдаг би өөрөө ашигладаг ... дугаар тавьсан. Тус зарын дагуу хүмүүс холбогдоод 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Буйдан зарна” 300,000-400,000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 100,000 төгрөгийг Мын 565хххх616 дугаартай дансаар шилжүүлэн авсан, ...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буйдан зарна гэж 10,000 төгрөг авсан, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ...100,000 төгрөг шилжүүлж авсан. ...Өөр бусад 10 гаруй хүнээс 10,000-450,000 төгрөгийг М, Эрдэнэгэрэл, Өлзийжаргал гээд найзынхаа дансаар шилжүүлэн авсан. ...Өлзийжаргал гэх хүнийг танихгүй найз Уранчимэгээс түр хэрэглүүлчих карт байна уу гэхэд байхгүй ахын карт байна гэхээр нь гуйсаар байгаад авсан.

...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ...найзын ах Өлзийсайханы дансаар 40,000 төгрөгийг А гэх хүнээс авсан.

...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буйдан зарна гэж зар байршуулан ...найзын ах Өлзийсайханы дансаар 100,000 төгрөг О гэх хүнээс авч дараа нь дахин 270,000 төгрөг нийт 370,000 төгрөг авсан.

...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буйдан зарна гэж байршуулан ...Эрдэнэгэрэлийн дансаар 100,000 төгрөгийг З гэх хүнээс авсан.

...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуурамчаар нээсэн Эрдэнэсувд Цэрэнтогтох гэсэн хаягаас “Зуслангийн байр түрээсэлнэ” гэх групп дээр зар байршуулсан ...нэг хүн холбогдохоо нь 500,000 гэж хэлээд урьдчилгаа 150,000 төгрөгийг өөрийн ашиглаж байсан Г.Өлзийжаргалын дансаар авсан.

...Мянган-Оргилын 503хххх258 дугаарын дансаар Н гэх хүнд буйдан зарна гэсэн зарыг фейсбүүк цахим хуудаснаа хуурамчаар байршуулж улмаар Н гэх хүнээс 300,000 төгрөгийг Мянган-Оргилын 503хххх259 дугаарын данс руу шилжүүлэн авч улмаар картаас 300,000 төгрөгөө авчхаад буцаагаад Мянган-Оргилд өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 155-157, 218-220, 2 дахь хавтас хэргийн 26-28, 71-73, 115-116, 160-161 дэх  тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Өргөдөл /1 дэх хавтас хэргийн 4, 230, 2 дахь хавтас хэргийн 42, 95, 126 дахь тал, /,

- Хаан банкны 565хххх616, 500хххх534, 500хххх456 дугаартай дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 29-68 дахь тал/,

- Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дэх хавтас хэргийн 103-104, 165-166, 224-225, 2 дахь хавтас хэргийн 90 дэх тал/,

- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 162-164, 195, 223, 2 дахь хавтас хэргийн 119 дахь тал/,

- Хохирлын тооцоо /2 дахь хавтас хэргийн 181 дэх тал/,

- Өсвөр насны шүүгдэгч Н.М-ийн хувийн байдалтай холбоотойгоор төрсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 71 дэх тал/, нас тоолсон тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 72 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 70, 2 дахь хавтас хэргийн 57 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 76-77 дахь тал/ боловсролын гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 82-93 дахь тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Өсвөр насны шүүгдэгч Н.М нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр фейсбүүк орчинд “буйдан зарна”, “зуслангийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулан нийт 1,270,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь хохирогч Г.Үгийн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн хажууд явж байхдаа фейсбүүкээр буйдан сонирхсон чинь “Бат-Эрдэнэ Мөнхбат” гэсэн фейсбүүкээр холбогдож буйдан байхаар нь ... дугаартай холбогдоод буйдан 250,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод над руу Хаан банкны 5653342616 дугаартай М эзэмшигчтэй дансыг өгсөн бөгөөд би тэр данс руу урьдчилгаа болох 100,000 төгрөгийг хийсэн байсан. Маргааш нь хүргэлт ирэхгүй удаад саатаад байсан болохоор нь би ... дугаар руу залгасан чинь утсаа авахгүй, сүүлдээ унтраасан байсан...” /1 дэх хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,

хохирогч Б.Гийн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ гэр бүлийн хамт байж байтал нөхөр Жанчив маань надад хандан фэйсбүүкийн “Буйдан авна, зарна” гэсэн групп дээр “Аваад сар болж байгаа шинэ буйдан байна, нүүх гэж байгаа учраас хямдхан зарах гэж байна. Үнээ хэлээд аваарай” гэсэн зарыг надад харуулсан. Тэгээд тухайн буйдан надад таалагдаад авахаар болж “Төрболд Төгсцогт” гэх фэйсбүүкийн эзэмшигч рүү чат бичсэн. Тэгээд тухайн хүн рүү дугаараа гэж явуулахад ... гэсэн дугаарыг явуулсан. Урьдчилгаа 10,000 төгрөг шилжүүлсэн, ....Тэгээд тухайн дугаар луу залгаж холбогдоход манай буйданг хүн авахаар болчихлоо гэж хэлсэн...”/1 дэх хавтас хэргийн 115-116 дахь тал/ гэсэн,

хохирогч П.Эгийн “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспогийн хажууд явж байхдаа фейсбүүкээр буйдан сонирхсон чинь нэг буйдан байхаар нь ... дугаартай холбогдоод буйдан 200,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод над руу Хаан банкны 565хххх616 дугаартай М эзэмшигчтэй дансыг өгсөн бөгөөд би тэр данс руу урьдчилаа болох 100,000 төгрөгийг хийсэн байсан. Маргааш нь хүргэлт ирэхгүй удаад саатаад байсан болохоор би ... дугаар луу залгасан чинь утсаа авахгүй, сүүлдээ унтраасан...” /1 дэх хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэсэн,

хохирогч Г.Гын “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Номин Юнайтед дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа фейсбүүк дэх хуучин тавилга, худалдаа групп руу ороход буйдан зарна гэсэн зарын дагуу 500хххх534 дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...Тухайн хүнтэй ... дугаарын утсаар холбогдож асуухад Гачууртад  манай буйдангийн үйлдвэр байдаг гэж байсан...” /1 дэх хавтас хэргийн 176 дахь тал/ гэсэн,

хохирогч К.Аийн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И Март худалдааны төвөөр үйлчлүүлж яваад фейсбүүк дэх буйдан зарна гэсэн зарын дагуу 500хххх534 дугаарын данс руу урьдчилгаа 40,000 төгрөг шилжүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 207 дахь тал/ гэсэн,

хохирогч Г.Оийн “...Сэлэнгэ зар гэсэн нэгдсэн группт фейсбүүк хаягаас буйдангийн зураг тавьж 370.000 төгрөгөөр зарна гэсэн зар байршуулж ... дугаарын утас тавьсан байсан. Тэгээд ярилцаад буйдан авахаар болж 500хххх456 дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн ба орой нь тээшинд тавьсан үлдэгдэл төлбөрөө шилжүүлээрэй гэхээр нь 270.000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 234 дэх тал/ гэсэн,

хохирогч Х.Згийн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк орж байхдаа Сэлэнгэ зар нэртэй группт байршуулсан буйдан зарна гэсэн зарын дагуу ... дугаарын утсаар холбогдож 100,000 төгрөгийг 500хххх456 дугаарын данс руу шилжүүлсэн. ...21 цаг 50 минутын орчим дахин яриад нэмээд 50,000 төгрөг шилжүүлбэл тээшинд өглөө гэхээр нь одоо тээш авах юм уу гэсэн чинь утсаа тасалчихсан...” /2 дахь хавтас хэргийн 47 дахь тал/ гэсэн,

хохирогч П.Өлзиймаагийн “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Нью прогресс групп дээр ажил дээрээ байж байхдаа фейсбүүкийн зуслангийн байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 5009228534 дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь ... дугаарын утас руу холбогдоход утсаа авахгүй таслаад байсан... /2 дахь хавтас хэргийн 100-101 дэх тал/,

хохирогч Д.Нийн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...хуучин тавилга зарна гэсэн групп-т буйдан зарна гэсэн зар байсны дагуу 85270728 дугаар руу залгахад эхлээд 503хххх258 дугаартай Мягмар-Оргил гэх хүний дансанд 300,000 төгрөг хийчих тэгээд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Зайсанд ирээд буйдангаа авчих гээд гуйгаад байсан...” /2 дахь хавтас хэргийн 132 дахь тал/ гэсэн,

насанд хүрээгүй гэрч Я.Мын “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн үед хуучин 27 дугаар сургууль, Амгалан цогцолбор сургуульд хамт сурч байсан найз М өөрийн хаягаас залгаад уулзъя гээд байхаар за гээд Баянзүрх дүүргийн нутаг ХСИС-ийн хажууд найзынх гэрт гээд нэг байрны гадаа уулзсан. Тэгээд уулзаж байхад М нь чамд виза карт байна уу, данс руу чинь мөнгө хийгээд авчихъя гэхээр нь шөнийн дэлгүүрийн автобусны буудлын Хаан банк АТМ гадаа очиход М надаас миний Хаан банкны 565ххх616 дугаартай дансны картыг аваад ганцаараа орсон, би гадаа нь байсан. Тэгээд гарч ирээд надад миний виза картыг өгөөгүй. ...Миний данснаас миний зөвшөөрөлгүй янз бүрийн миний мэдэхгүй гүйлгээ хийгдээд байхаар нь би дансаа 2 дугаар сарын 01-ний өдөр хаасан. ...Би дансны хуулгаа сүүлд аваад үзэхэд buidan гэх утга бүхий орлого зарлага орж гарсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 17-19 дэх тал/ гэсэн,

гэрч Д.Эрдэнэгэрэлийн “...Хаан банкны 500хххх456 дугаарын дансыг би эзэмшдэг ба 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад чатаар надтай М холбогдоод дансаа өгч байгаач мөнгө орохоор нь миний явуулсан данс руу шилжүүлээд өгөөч гэсэн. Тэгээд миний данс руу 3 удаа мөнгө орсон бөгөөд тэр мөнгийг нь явуулсан данс руу нь явуулсан...” /1 дэх хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

гэрч Б.Мянга-Оргилын “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...Мтэй уулзахад ...ахаа та Хаан банкныхаа картыг түр ашиглуулчих, өглөө хүргээд өгье гээд гуйгаад байсан болохоор нь өөрийн Хаан банкны 503хххх9258 дугаарын данстай холбогдсон виза картаа өгч ашиглуулсан...” /2 дахь хавтас хэргийн 134-136 дахь тал/ гэсэн, өсвөр насны шүүгдэгч Н.М-ийн “...Би хуурамч “Бат-Эрдэнэ, Мөнхбат”, “Төрболд, Төгсцогт”, “Баттулга Сувд-Эрдэнэ”, “Monhbat Monhoo” гэх фейсбүүк хаяг нээж заримыг нь ашиглаад цахим орчинд “буйдан зарна”, “хаус түрээсэлнэ” гэж зар байршуулахдаа ээжийн нэр дээр байдаг би өөрөө ашигладаг ... дугаар тавьсан. Тус зарын дагуу хүмүүс холбогдоод 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Буйдан зарна” 300,000-400,000 төгрөгөөр зарна урьдчилгаа 100,000 төгрөгийг Мын 565хххх616 дугаартай дансаар шилжүүлэн авсан, ...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буйдан зарна гэж 10,000 төгрөг авсан, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ...100,000 төгрөг шилжүүлж авсан. ...Өөр бусад 10 гаруй хүнээс 10,000-450,000 төгрөгийг М, Эрдэнэгэрэл, Өлзийжаргал гээд найзынхаа дансаар шилжүүлэн авсан. ...Өлзийжаргал гэх хүнийг танихгүй найз Уранчимэгээс түр хэрэглүүлчих карт байна уу гэхэд байхгүй ахын карт байна гэхээр нь гуйсаар байгаад авсан.

...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ...найзын ах Өлзийсайханы дансаар 40,000 төгрөгийг А гэх хүнээс авсан.

...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буйдан зарна гэж зар байршуулан ...найзын ах Өлзийсайханы дансаар 100,000 төгрөг О гэх хүнээс авч дараа нь дахин 270,000 төгрөг нийт 370,000 төгрөг авсан.

...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буйдан зарна гэж байршуулан ...Эрдэнэгэрэлийн дансаар 100,000 төгрөгийг З гэх хүнээс авсан.

...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуурамчаар нээсэн Эрдэнэсувд Цэрэнтогтох гэсэн хаягаас “Зуслангийн байр түрээсэлнэ” гэх групп дээр зар байршуулсан ...нэг хүн холбогдохоо нь 500,000 гэж хэлээд урьдчилгаа 150,000 төгрөгийг өөрийн ашиглаж байсан Г.Өлзийжаргалын дансаар авсан.

...Мянган-Оргилын 503хххх258 дугаарын дансаар Н гэх хүнд буйдан зарна гэсэн зарыг фейсбүүк цахим хуудаснаа хуурамчаар байршуулж улмаар Н гэх хүнээс 300,000 төгрөгийг Мянган-Оргилын 503хххх259 дугаарын данс руу шилжүүлэн авч улмаар картаас 300,000 төгрөгөө авчхаад буцаагаад Мянган-Оргилд өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 155-157, 218-220, 2 дахь хавтас хэргийн 26-28, 71-73, 115-116, 160-161 дэх  тал/ гэсэн мэдүүлгүүд, Хаан банкны 565хххх616, 500хххх534, 500хххх456 дугаартай дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 29-68 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд өсвөр насны шүүгдэгч Н.М нь цахим орчинд “буйдан зарна”, “зуслангийн байшин түрээслэнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч нарыг урьдчилгаа өгөхгүй бол өөр хүн авах гээд байна, урьдчилгаа өгвөл хүргээд өгнө гэх зэргээр төөрөгдөлд оруулж бусдын Хаан банкны дансыг ашиглан 1,270,000 төгрөгийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Н.М нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь 2 дахь хавтас хэргийн 77 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заажээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Н.М нь 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас, 03 сар, 04 хоногтой, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 16 нас, 09 сар, 12 хоногтой буюу 18 насанд насанд хүрээгүй болох нь 1 дэх хавтас хэргийн 71, 72 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар,  нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул түүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчилнэ. Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий бөгөөд өсвөр насны шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн байдал, дүүгээ асардаг нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгч Н.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар 01 жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад, түүнийг хараа хяналтдаа байлгах үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч С.Ад тус тус даалгах нь зүйтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Үгийн эд хөрөнгөд 100,000 төгрөг, хохирогч Б.Гийн эд хөрөнгөд 10,000 төгрөг, хохирогч П.Эгийн эд хөрөнгөд 100,000 төгрөг, хохирогч Г.Г-ын эд хөрөнгөд 100,000 төгрөг, хохирогч К.А-ийн эд хөрөнгөд 40,000 төгрөг, хохирогч Х.З-гийн эд хөрөнгөд 100,000 төгрөг, хохирогч Г.О-ийн эд хөрөнгөд 370,000 төгрөг, хохирогч П.Өлзиймаагийн эд хөрөнгөд 150,000 төгрөг, хохирогч Д.Нийн эд хөрөнгөд 300,000 төгрөгийн нийт 1,270,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирлыг бүрэн төлж барагдуулсан хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 162-164, 195, 223, 2 дахь хавтас хэргийн 119 дахь тал, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/ зэргээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч С овогт Н-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н-ын М-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын харьяа дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгаж, түүнийг хараа хяналтдаа байлгах үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч С.А-д даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Н.М-д анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.А бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР