Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00402

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: /,

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгч: нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг  2018 оны 1 дүгээр  сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.ЦэрэнЖ /ШТЭҮ-0413/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б нь 2012 оны 5-р сарын 25-ны өдрийн №1В/12 тоот гэрээгээр 1В байрны 107 тоот 3 өрөө орон сууцыг 162.858.600 төгрөгөөр, Э.Х нь 2016 оны 12-р сарын 06-ны өдрийн №1В/64 тоот гэрээгээр 1В байрны 801 тоот 4 өрөө орон сууц болон 1В-3,4,29 тоот автомашины зогсоолыг 232.497.000 төгрөгөөр,  Б.У нь 2016 оны 9-р сарын 22-ны өдрийн №1В/81 тоот гэрээгээр 1В байрны 909 тоот 4 өрөө орон сууц болон 1В-18 тоот автомашины зогсоолыг 191.719.000 төгрөгөөр,  Х.Ж нь 2011 оны 7-р сарын 28-ны өдрийн №1В/77 тоот гэрээгээр 1В- 19 тоот автомашины зогсоолыг 16.000.000 төгрөгөөр “М-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч нар нь бүрэн гүйцэт төлж барагдуулсан ба орон сууцыг хүлээн авч өөрийн нэр дээр өмчлөх эрхийг олж авах эрхтэй болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна. Мөн гүйцэтгэгч “М нь одоог хүртэл улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхгүй байна. Үүний улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа бөгөөд дээрх нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулах боломжгүйд хүрээд байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчшгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажина”гэж зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсанаар өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон. Тэгэхээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар дээрх орон сууц болон автомашины зогсоолуудын өмчлөх эрх нэхэмжлэгч нарын нэр дээр шилжих үндэслэлтэй байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган өмчлөгчөөр тогтоож, “М-д улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.ЦэрэнЖ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Б, Э.Х, Б.У, Х.Ж нар нь "М-тай захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, орон сууц болон авто зогсоолын үнийг нь бүрэн төлж барагдуулсан. Одоо эдгээр хүмүүс энэ байр, авто зогсоолыг хүлээн авсан, эзэмшиж ашиглаж байгаа. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарахгүй байгаагаас өмчлөх эрх нь зөрчигдөж байна. Хариуцагч “М нь захиалагч нарыг гэрээний үүргийг гүйцэтгээд төлбөрөө бүрэн төлсөн байхад өмчлөх эрхийн гэрчилгээг нь өгөхгүй, шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч нарт болон улсын бүртгэлд өгөхгүй, байр нь бүхэлдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэгдсэн гэсэн тайлбар хэлээд байгаа юм. Тиймээс өмчлөгч нарын эрхийг нь хамгаалж өмчлөгчөөр тогтоож, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа Б.Б, Э.Х, Б.У, Х.Ж нарын нэхэмжлэлтэй “Могул Скай’’ ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжпэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Бы тухайд 2012 оны 5-р сарын 25-ны өдрийн №1В/12 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 107 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 162.858.600 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Э.Хгын тухайд 2016 оны 12-р сарын 06-ны өдрийн №1В/64 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 801 тоот 1 өрөө орон сууц болон 1В-3, 4, 29 тоот автомашины зогсоолыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 232.497.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Б.Уянгын тухайд 2016 оны 9-р сарын 22-ны өдрийн №1В/81 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В байрны 909 тоот 4 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 191.719.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжпэгч Х.Жын тухайд 2011 оны 07-р сарын 28-ны өдрийн №1В/77 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 1В-19 тоот автомашины зогсоолыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 16.000.000 төгрөгийг төлсөн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг хүлээлгэн өгсөн. 97-р байр нь нийт 93 айлын орон сууц бөгөөд өнөөдрийн байдлаар бүх орон сууц худалдан борлуулагдсан. Үүнээс 61 айл нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байгаа. Гэвч манай компанид холбогдох бусад байгууллага болон иргэдийн нэхэмжпэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд тус 97-р байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн 3/30902 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байгаа юм. Иймд “М нь төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрөө бүрэн төлсөний дараа 97-р байрны захиран зарцуулах эрх сэргэх тул оршин суугч нарыг өмчөглчөөр тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компанийн өмчлөлд байгаа 1В байр буюу 97 дугаар байрнаас хэсэгчлэн Орон сууцны санхүүжилтын корпорациас барьцаа хөрөнгөөс чөлөөлсөн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа юм. Тиймээс л төлбөрөө төлсөн захиалагч нарыг өмчлөгчөөр тогтоох, баримт бичгийг нь өгөх боломжгүй байгаа. Уг нь манай компаниас албан бичигт дурдсан шүүхийн шийдвэрээр өгөх төлбөр тооцоог бид барагдуулаад явж байгаа, мөн барьцаалсан хөрөнгө нь шүүхийн шийдвэрт дурдсан үнээс их боловч бүхэлд нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохоор бид нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                               

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, Э.Х, Б.У, Х.Ж нар нь хариуцагч “М-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай  бичиг баримтыг гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

                             

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

           

            Нэхэмжлэгч нар нь орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, уг орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж байгаа тул өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгаж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг орон сууц, авто зогсоолын үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй боловч гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №1В/12 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших “Могул таун” орон сууцны хотхоны 1В байрны 107 тоот 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 162 858 600 төгрөгөөр,

            Э.Х нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №1В/64 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших “Могул таун” орон сууцны хотхоны 1В байрны 801 тоот 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 178 497 000 төгрөгөөр, №1В-3,4,29 тоот авто зогсоолыг 54 000 000 төгрөгөөр,

            Б.У нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №1В/81 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших “Могул таун” орон сууцны хотхоны 1В байрны 909 тоот 132,22 м.кв 4 өрөө орон сууцыг 191 719 000 төгрөгөөр, 1В-18 тоот авто зогсоолыг 16 000 000 төгрөгөөр,

            Х.Ж нь 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №1В/77 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын сууцны хотхоны 1В байрны 509 тоот 132,91 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 213 985 100 төгрөгөөр, 1В-19 тоот авто зогсоолыг 16 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдээр тус тус нотлогдож байна. /хэргийн  6-8, 15-17, 24-26, 33-35-р хуудас/

            Зохигч талууд “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно.

 

Талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох орон сууцыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны болон 315 айлын орон сууцны хотхоны 1В байр гэсэн боловч хэрэгт авагдсан Хот байгуулалт, газрын кадастр мэдээллийн хэлтсийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/406 тоот албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцны зориулалттай барилга нь Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж 97 гэсэн дугаартай болохыг тодорхойлов” гэсэн байх бөгөөд 1В байр нь 97 дугаар байр болох талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй. /хэргийн 50-р хуудас/

Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 97 дугаар байрны 107, 801, 909 тоот орон сууц, 3,4,29, 18, 19 тоот авто зогсоол буюу үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч “М-ийн өмчлөлд байгаа болох нь талуудын тайлбар, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын албан бичиг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагчтай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан тул нэхэмжлэгч Б.Б, Э.Х, Б.У, Х.Ж нар нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

 

           

 Нэхэмжлэгч Б.Б нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №1В/12, Х.Ж нь 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №1В/77 тоот гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээ болон тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам “Могул таун” хотхоны 97 дугаар байрны 107 тоот орон сууцыг “Хасуу цамхаг” ХХК-иар, 19 тоот авто зогсоолыг “Журамт өргөө” ХХК-иас хийж гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нар нь барилгын ажлын явцад хяналт тавих, орон сууц, авто зогсоолыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг орон сууц, авто зогсоолыг 2015 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн №2015/570 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар улсын комисс хүлээн авч, нэхэмжлэгч нар нь 2015 оноос уг орон сууцыг хүлээн авсан, оршин сууж байгаа үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв. /хэргийн 6-8-р хуудас/

            Харин нэхэмжлэгч Э.Х нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №1В/64 тоот, Б.У нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №1В/81 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан боловч уг гэрээний зүйл болох орон сууцны барилга, авто зогсоол нь 2016 оны 10 сарын 06-нд ашиглалтад орсон болох нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 15-17-р хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2, 3.2.1 дэх заалтууд, “М-ийн “Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт” гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн захиалагч нар буюу худалдан авагч нэхэмжлэгч нарын өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно./хэргийн 6-8, 10, 15-18, 24-17, 33-36, 37-р хуудас/

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасан байна.

            Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээ гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн тул өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж тайлбарласан. 

            Хэрэгт авагдсан хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичигт “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 шийдвэрээр Могул скай ХХК-иас 353 081 991 төгрөгийг гаргуулж Ч.Батсайханд, мөн шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрээр Могул скай ХХК-иас 20 804 670 төгрөгийг гаргуулж, Ц.Энхбүрэн нарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Могул скай ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эсэх талаарх хариуг гаргаж ирүүлнэ үү” гэжээ. /хэргийн 58-р хуудас/  

            Гэвч уг албан бичигт дурдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 шийдвэр, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрт хариуцагч “М-ийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар дурдаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг өгөх боломжгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 74-80-р хуудас/

            Мөн хэрэгт авагдсан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 тоот “Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх зөвшөөрөл өгөх тухай” албан бичиг, уг албан бичгийн хавралт болох “Барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх орон сууцны жагсаалт”-аар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун Ар зайсангийн гудамж 97 тоот байрны 1В-107, 1В-801, 1В-909 тоот орон сууц, 1В-3, 1В-4, 1В-19, 1В-19, 1В-29 тоот авто зогсоолыг тус тус барьцаанаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 56-р хуудас/

            Иймд нэхэмжлэгч нар нь ажлын үр дүнг буюу орон сууц, авто зогсоолыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууц, авто зогсоолын үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх байх тул нэхэмжлэгч Б.Быг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” орон сууцны хотхоны 97 дугаар байрны 107 тоот 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, Э.Хг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж “Могул таун” орон сууцны хотхоны 97 дугаар байрны 801 тоот 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 3,4,29 тоот авто зогсоолын, Б.Уянгыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” орон сууцны хотхоны 97 дугаар байрны 909 тоот 132,22 м.кв 4 өрөө орон сууц, 18 тоот авто зогсоолын, Х.Жыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж 97 дугаар байрны 19 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагч “М-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Быг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” орон сууцны хотхоны 97 дугаар байрны 107 тоот 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, Х.Жыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж 97 дугаар байрны 19 тоот авто зогсоолын өмчлөгчөөр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Хг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж “Могул таун” орон сууцны хотхоны 97 дугаар байрны 801 тоот 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 3,4,29 тоот авто зогсоолуудын, Б.Уянгыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” орон сууцны хотхоны 97 дугаар байрны 909 тоот 132,22 м.кв 4 өрөө орон сууц, 18 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, хариуцагч “М-нд улсын бүртгэлд бүртүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.Бы 972 243 төгрөг, Э.Хгийн 1 320 435 төгрөг, Б.Уянгын 1 196 545 төгрөг, Х.Жын 237 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М-иас 972 243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд, 1 320 435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хд, 1 196 545  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд, 237 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жд тус тус олгосугай. 

                                                                                                                

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Х