Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр баг Үйзэн гэх газарт оршин суух Хорин овогт Нямзавын Баяржаргал /РД: ЗК72090512/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Айраг сум 4 дүгээр баг 32-6 тоотод оршин суух Монгол овогт Жаргалсайханы Мөнхсэргэлэн /РД: ЕА85060732/-д холбогдох

11,579,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Бүжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баяржаргал нь Бат-Оруус ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт байрлах 40 айлын орон сууцны 5 давхарт 17 тоот, 59.65 м2 орон сууцыг захиалагч Н.Баяржаргалд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Уг орон сууцыг Айраг сумын иргэдэд худалдан борлуулах, зуучлах үүргийг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн хариуцаж байсан бөгөөд надаас 11,579,000 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан. Тухайлбал 2015 оны 04 дүгээр сарны 29-ний өдөр Ж.Мөнхсэргэлэн нь худалдан авч байгаа байрны м2-ын үнийг хөнгөлж өгөхөөр болсон гэсэн үндэслэлээр 3,579,000 төгрөгийг Н.Баяржаргалаас авсан боловч сүүлд нь компаний ажилтан нь хөнгөлөлт үүсээгүй бөгөөд анх гэрээгээр тохиролцсон үнээр байраа худалдсан байдаг. Мөн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Н.Баяржаргал нь 8,000,000 төгрөгийг байрныхаа төлбөрт төлөх гэтэл банк хаасан байсан тул Ж.Мөнхсэргэлэнгийн ажлын өрөөнд түүнд дээрх мөнгийг бэлнээр өгч Бат-Оруус ХХК-ийн дансанд хийчихээрэй гэсэн боловч хийгээгүй байсан. Иймд Ж.Мөнхсэргэлэнгээс байрны үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж авсан 3,579,000 төгрөг, байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, нийт 11,579,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Мөнхсэргэлэн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баяржаргал нь бэлнээр 8,000,000 төгрөгийг өгсөн бол түүнийг шударгаар хүлээн зөвшөөрөх ухамсартай. Гэтэл Н.Баяржаргалын дээрх асуудлаас болж миний нэр хүнд гутаагдан доромжлогдож байна. Харин орон сууцны үнийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх зорилгоор 215 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3,579,000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд байрныхаа үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь гүйцээж өгсөн тохиолдолд урамшууллыг би зохицуулж өгөхөөр болсон. Иймд 3,579,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Баяржаргал нь хариуцагч Ж.Мөнхсэргэлэнд холбогдуулан байрны үнэд хөнгөлөлт үзүүлнэ гэж авсан 3,579,000 төгрөг, байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, нийт 11,579,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Н.Баяржаргалаас 3,579,000 төгрөгийг авсан бөгөөд байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 8,000,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Баяржаргал Бат Оруус ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, Дорноговь аймгийн Айраг суманд баригдсан 60 айлын орон сууцны 17 тоот, 59,65 м2 талбайтай, 3 өрөө байрыг 1 м2-ыг нь 960,000 төгрөгөөр тооцож, нийт 57,264,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, нэхэмжлэгч Н.Баяржаргал орон сууцны үнэд 30,500,000 төгрөг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримт, гэрч У.Гантуяагийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-35-38, 73-74 дүгээр тал/

Хариуцагч Ж.Мөнхсэргэлэн нь Бат-Оруус ХХК-иас худалдан авч буй орон сууцны үнэд хөнгөлөлт үзүүлнэ гэж нэхэмжлэгч Н.Баяржаргалаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3,579,000 төгрөг авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3,579,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ж.Мөнхсэргэлэнгээс 3,579,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Баяржаргалд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн тайлбар, шаардлагаа нотлохоор Н.Бат-Эрдэнэ /хх-53-54 дүгээр тал/, Т.Сумъяа /хх-59 дүгээр тал/, Ц.Гантулга /хх-73 дугаар тал/, У.Гантуяа /хх-44-45 дугаар тал/ нарыг гэрчээр асуулгасан ба гэрч Н.Бат-Эрдэнэ ... 2016 оны 05 дугаар сарын 20-н гаргаад Н.Баяржаргал надруу утасдаад орон сууцны урьдчилгааны 8,000,000 төгрөгийг хэзээ тушаасан талаар мөн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар Ж.Мөнхсэргэлэнгээс асуучих гэж хэлсний дагуу Айраг сумын Засаг даргын Тамгын газарт буюу Ж.Мөнхсэргэлэнгийн ажлын өрөөнд нь очиж уулзахад Ж.Мөнхсэргэлэн би Н.Баяржаргалын байрны мөнгө 8,000,000 төгрөгийг банкинд тушаасан, хэзээ тушааснаа санахгүй байна. Хуулгаа олохгүй байна. Банкнаас хуулгыг гаргуулаад өгнө. Н.Баяржаргалтай өөрөө утсаар ярьчихъя гэж хэлсэн гэж, гэрч Т.Сумъяа ... Н.Баяржаргал бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байхад Ж.Мөнхсэргэлэнгийн ажил дээр очиж орон сууцны мөнгөндөө 8,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Учир нь уг мөнгийг банкинд тушаах гэсэн боловч банк хаасан байсан гэж тус тус мэдүүлсэнээс үзэхэд тэдний мэдүүлэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал гэрч Н.Сумъяа хариуцагчид нөхөр Н.Баяржаргалын хамт 8,000,000 төгрөгийг өгсөн гэж гэрчилж байгаа боловч тухайн цаг хугацаанд 8,000,000 төгрөгтэй байсан гэдэг нь нотлогдоогүй.

Д.Энхмэндээс эрүүгийн журмаар асууж авсан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар эргэлзээгүй гэж үзэх боломжгүй юм. Мөн гэрч Н.Бат-Эрдэнэ мөнгө өгсөн талаар мэдүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ж.Мөнхсэргэлэн нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан нь тогтоогдож байх тул хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар 3,579,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Баяржаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнхсэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 72,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Баяржаргалд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон