Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/462  

 

 

 

 

 

 

 

    2022             6            15                                 2022/ШЦТ/462

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч С.Г-, түүний өмгөөлөгч С.Алтантуяа, шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц овогт Ц-гийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210009230603 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт Ц-гийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц- нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ...гэртээ байхдаа эхнэр С.Г-г “хөршөөсөө засварын мөнгө гаргуулах гэлээ” гэж маргаан үүсгэж, үл ялих зүйлээр шалтаглан нүүр болон толгой хэсэг рүү гараар цохиж хөл рүү өшиглөн, шүүрээр гуя хэсэг рүү нь цохих зэргээр биед нь дээд уруулын салстад язарсан шарх, баруун гарын алганд няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд, зүүн тохойд, зүүн шуунд, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

         

          Хохирогч С.Г-: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өглөө эрт босоод байж байсан, дээд айлаас ус алдсан байсан тул манай гэрт дээд айлын нөхөр орж ирсэн, эхнэртэй нь ярих гэхэд эмнэлэгт хэвтсэн байсан. Тэр өдөр гэртээ цэвэрлэгээгээ хийгээд гаръя гэж бодоод цэвэрлэгээ хийж байхад манай нөхөр босож ирээд гэж маргаан болсон. Дээд айлын хүн гарч ирэхэд үзүүлэх гээд хүлээгээд байж байна, хуулийн дагуу шийдүүлье гэхэд чиний хууль мэддэг гэж юу байдаг юм, хөрш айлаас мөнгө нэхлээ гэж намайг харааж алгадсан. Би яаж байгаа юм гэхэд чамайг яасан ч яадаг юм гээд гуя руу хэд хэд цохиод авсан. Би айгаад хашхирахад намайг түлхээд хана мөргүүлээд цаашаа явсан. Би ардаас нь очиж тайвшруулах санаатай ярилцах гэхэд намайг дахин өшиглөсөн. Намайг цохих шинжтэй болоход нь гараараа хамгаалахад хөлөөрөө миний цавь руу өшиглөсөн. Нэг хэсэг миний цавь хэсгээр эвгүй болсон байсан. Би газар унаад босож ирэхэд цус гарсан байсан ба надад туслах байх гэж бодсон боловч туслаагүй. Намайг коридор руу түлхэж гаргаад хаалгаа хаасан. Коридорт байсан охиноос тусламж гуйхад цагдаа дуудаж өгсөн. Цагдаа ирээд буцаад гэртээ ороход Ц- архи авчихсан уугаад сууж байсан...” гэв.

 

          Шүүгдэгч Ц.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч С.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өглөө би гэрээ цэвэрлээд байж байхад нөхөр Ц- босож ирээд пизда минь гөлөг чи одоо гэр орноо цэвэрлэж байхгүй яасан юм, дээд айлаас ус алдад хэд хонож байна гэж хэлээд унтлагын өрөөнд орж ирээд над руу хашхираад байсан. Тэгээд би цохиод авчих байх гэж айгаад дээд айлд ороход эхнэр нь эмнэлэгт хэвтэж байгаа юм байна, нөхөртэй нь ярьсан тэгээд хүлээж байгаа юм гэхэд чи муу шуналтай авгай хөршөөрөө засварын мөнгө гаргуулах гэлээ гээд дайраад байсан. Тэгээд л ална, хядна гээд хэлдэг хараалаа хэлж нүүр рүү минь цохиж авсан. Тэгэхээр нь би асуухад чамайг яасан ч яадаг юм, ална шүү, цагдаа төрд ажилладаг ах, дүү байна гээд шүүр аваад миний гуя руу шүүрийн ишээр 4 удаа цохисон, толгойны баруун хэсэгт цохиод миний толгойны зүүн талаар шкаф мөргүүлсэн. ...Ц- араас хүрч ирээд миний нуруу бөгс рүү өшиглөөд нуруу рүү түлхсэн би унахдаа хаалганы шилэнд гараа тулаад зүсчихсэн, уначихсан байхад миний баруун гуя руу өшиглөсөн...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэй, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 49 дүгээр байрны 10 тоотод байрлах гэртээ эхнэр Г-гийн хамтаар өглөө сэрээд зочны өрөөндөө хэвтэж байхад ...Г- унтлагын өрөөнд газарт уначихсан шохой энэ тэр цэвэрлээд байхаар нь би Г-д цэвэрлэх хэрэггүй би өдөр босоод нэг мөсөн цэвэрлэе гээд хэлэхэд Г- чи айлын хүн өмөөрлөө гээд хэрүүл эхлүүлсэн, тэгээд бид хоёр 5-10 минут хэрэлдэж байсан чинь Г- над дээр хүрч ирээд намайг барьж байсан хогийн урт иштэй хутгуураараа цохиод хутгуур нь хугараад унахаар нь би гартаа барьж байсан ишийг нь булааж аваад Г-гийн гуя руу нь цохисон. Тэгсэн чинь над руу нүүр ам маажаад дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би буцаагаад түлхсэн, ...Г- хаалга руу налаад унасан, ...гараараа хаалганы шил тулж унахдаа хаалганы шил тулж унахдаа хаалганы шил хагалаад гараа исгэсэн. Тэгээд Г- над руу ахиж хүрч ирээд дайраад байхаар нь би ахиж түлхсэн чинь бөгсөөрөө шалан дээр суучихсан. Тэгээд босож ирээд над руу ахиад нүүр ам маажих гээд дайраад байхаар нь гарынх нь шуунаас барьж байгаад коридор руу татаж чангааж гаргасан. ...Би Г-гийн биед учирсан зүүн гуяны цус хуралтыг хогийн ишээр цохиж учруулсан, баруун гарын алганд учирсан шарх нь надад түлхүүлээд унахдаа өрөө хоорондын хаалганы шилийг хагартал гараараа тулж гэмтээсэн. Зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд үүссэн шарх нь намайг маажих гээд дайрч байх үед нь би гарыг нь доош хумих гээд үзэж байх үед гарын үзүүрт таарчихсан байх сайн мэдэхгүй байна. Зүүн тохойны гэмтэл бол хаалганд мөргөж унахдаа л гэмтээсэн байх, харин зүүн шуунд учирсан гэмтлийг би коридор руу татаж чангаах үед л үүссэн болов уу гэж бодож байна.

...Би С.Г-гийн биед санаатай бол гэмтэл учруулаагүй зүгээр өөрийгөө хамгаалж өөрөөсөө холдуулж түлхэх үйлдэл л хийсэн...” /хавтас хэргийн 47-48, 56 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4993 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.Г-гийн дээд уруулын салстад язарсан шарх, баруун гарын алганд няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд, зүүн тохойд, зүүн шуунд, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн  13 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 66-67 дахь тал/,

- Хохирлын баримт /хавтас хэргийн 75-78 дахь тал/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 59 дэх тал/,

- Шүүгдэгч Ц.Ц-ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ц.Эрдэнэчулууны мэдүүлэг /хавтас хэргийн 28-29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 58 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 62 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.Ц- нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 49 дүгээр байрны 10 тоот гэртээ байхдаа эхнэр С.Г-г “хөршөөсөө засварын мөнгө гаргуулах гэлээ” гэж маргаан үүсгэж үл ялих зүйлээр шалтаглан нүүр болон толгой хэсэгт гараараа цохиж, хөл рүү өшиглөн, шүүрээр гуя хэсэгт цохих зэргээр биед нь дээд уруулын салстад язарсан шарх, баруун гарын алганд няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд, зүүн тохойд, зүүн шуунд, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Г-гийн “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өглөө би гэрээ цэвэрлээд байж байхад нөхөр Ц- босож ирээд пизда минь гөлөг, чи одоо гэр орноо цэвэрлэж байхгүй яасан юм бэ, дээд айлаас ус алдаад хэд хонож байна гэж хэлээд унтлагын өрөөнд орж ирээд над руу хашхираад байсан. Тэгээд би цохиод авчих байх гэж айгаад дээд айлд ороход эхнэр нь эмнэлэгт хэвтэж байгаа юм байна, нөхөртэй нь ярьсан, тэгээд хүлээж байгаа юм гэхэд чи муу шуналтай авгай хөршөөрөө засварын мөнгө гаргуулах гэлээ гээд дайраад байсан. Тэгээд л ална, хядна гээд хэлдэг хараалаа хэлж нүүрэнд цохисон. Тэгэхээр нь би чи яагаад намайг цохиод байгаа юм бэ гэж асуухад “чамайг яасан ч яадаг юм, ална шүү, цагдаа төрд ажилладаг ах, дүү байна” гээд шүүр аваад миний гуя руу шүүрийн ишээр 4 удаа цохисон, толгойны баруун хэсэгт цохиод миний толгойны зүүн талаар шкаф мөргүүлсэн. ...Ц- араас хүрч ирээд миний нуруу, бөгс рүү өшиглөөд нуруу рүү түлхсэн, би унахдаа хаалганы шилэнд гараа тулаад зүсчихсэн, уначихсан байхад миний баруун гуя руу өшиглөсөн...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Ц.Ц-ийн “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэртээ эхнэр Г-гийн хамт өглөө сэрээд зочны өрөөнд хэвтэж байхад ...Г- чи айлын хүн өмөөрлөө гээд хэрүүл эхлүүлсэн, тэгээд бид хоёр 5-10 минут хэрэлдэж байсан чинь Г- над дээр хүрч ирээд намайг барьж байсан хогийн урт иштэй хутгуураараа цохиод хутгуур нь хугараад унахаар нь би гартаа барьж байсан ишийг нь булааж аваад Г-гийн гуя руу нь цохисон. Тэгсэн чинь над руу нүүр ам маажаад дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би буцаагаад түлхсэн, ...Г- хаалга руу налаад унасан, ...гараараа хаалганы шил тулж унахдаа хаалганы шил хагалаад гараа исгэсэн. Тэгээд Г- над руу ахиж хүрч ирээд дайраад байхаар нь би ахиж түлхсэн чинь бөгсөөрөө шалан дээр суучихсан. Тэгээд босож ирээд над руу ахиад нүүр ам маажих гээд дайраад байхаар нь гарынх нь шуунаас барьж байгаад коридор руу татаж чангааж гаргасан. ...Би Г-гийн биед учирсан зүүн гуяны цус хуралтыг хогийн шүүрийн ишээр цохиж учруулсан, баруун гарын алганд учирсан шарх нь надад түлхүүлээд унахдаа өрөө хоорондын хаалганы шилийг хагартал гараараа тулж гэмтээсэн. Зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд үүссэн шарх нь намайг маажих гээд дайрч байх үед нь би гарыг нь доош хумих гээд үзэж байх үед гарын үзүүрт таарчихсан байх сайн мэдэхгүй байна. Зүүн тохойны гэмтэл бол хаалганд мөргөж унахдаа л гэмтээсэн байх, харин зүүн шуунд учирсан гэмтлийг би коридор руу татаж чангаах үед л үүссэн болов уу гэж бодож байна...” /хавтас хэргийн 47-48, 56 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4993 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: С.Г-гийн дээд уруулын салстад язарсан шарх, баруун гарын алганд няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд, зүүн тохойд, зүүн шуунд, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 66-67 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч С.Г-гийн эрүүл мэндэд учирсан “...дээд уруулын салстад язарсан шарх, баруун гарын алганд няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд, зүүн тохойд, зүүн шуунд, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Ц-ийн түүнийг түлхсэн, цохисон, татсан, идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Ц-ийн хохирогч С.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь хавтас хэргийн 59 дэх талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц-ийг эхнэр С.Г-гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ц.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан, үйлдэгдсэн нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний ажил эрхлэлтийн байдлыг харгалзан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-гийн эрүүл мэндэд дээд уруулын салстад язарсан шарх, баруун гарын алганд няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд, уруулд, зүүн тохойд, зүүн шуунд, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд баримтаар 3,377,000 төгрөг /хавтас хэргийн 75-78 дахь тал/, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг нэхэмжилснээс зарим эмчилгээний зардлын төлбөр болох 3,154,000 төгрөгийн тооцоог хохирогч нь шүүгдэгчийн эзэмшлийн Голомт банкны картыг ашиглаж хийсэн болох нь Ц.Ц-ийн кредит картын хуулга /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/-р тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдсэн 223,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч С.Г-гийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв, учир нь Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир хохирогчийн өмгөөллийн зардлын 500,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, ...өмгөөлөгчид төлөх зардал” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох бөгөөд 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заасан нь өөрийн зардлаар өмгөөлөгч авах боломжгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зардлыг төр хариуцсан тохиолдолд гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан зохицуулалт юм.

 

Хохирогч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааны явцад сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй тул шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой сэтгэл санааны хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210009230603 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Ц- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ц-гийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-гийн Ц-ийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-с 223,500 /хоёр зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч С.Г-д олгож, хохирогч С.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Г- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой сэтгэл санааны хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн 2210009230603 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Ц- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР