Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2017/00040/и |
Дугаар | 234 |
Огноо | 2017-06-15 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг * тоотод оршин суух Б овогт Г.Г /РД: */-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот * оршин суух Ц овогт Ц.Ч /РД: */-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Ц.Ч, нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ;
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 онд Ц.Ч танилцан хамт амьдарсан бөгөөд биднийг хамт амьдрах хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр М, М нар төрсөн. Намайг жирэмсэн байх хугацаанд бид тусдаа амьдарсан бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй юм. Хүүхдүүдээ төрүүлээд миний бие нь Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан бөгөөд саяхнаас ажлаасаа гараад, хүүхдүүдээ харж байгаа. Иймд Ц.Ч хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Г.Г танилцан хоёр жилийн хугацаанд хамт амьдарч байгаад хоёр ихэр хүүхэдтэй болсон. Г.Г нь оюутан байхдаа жирэмсэн болсон тул хичээлээсээ чөлөө авсан. Г.Г төрөхөд нь би 10 гаруй хоног хамт байсан. Г.Г нь Дорноговь аймагт аав, ээж дээрээ байдаг бөгөөд би Улаанбаатар хотод ажил хийдэг, ажлын ачаалал ихтэй тул зав зай багатай байдаг. Мөн томилолтоор хөдөө орон нутгууд руу явдаг. Энэ ажлыг маань Г.Г ойлгодоггүй. Бид хоёр тусдаа гараагүй, эцэг эхийндээ байдаг байсан. Г.Г нь Улаанбаатар хотод ажилладаг бөгөөд 2 хүүхдийг маань хадам аав, ээж дээр үлдээсэн. Би хоёр хүүхэддээ тэтгэлэг өгөхгүй. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгана гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ц.Ч холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Ц.Ч нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба тэднийг хамтын амьдралтай байх хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ч.Мөнх-Оч, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ч.Мөнх-Од төрж, эцэг Ц.Ч овоглон төрсний гэрчилгээг нь олгосон байна. /хх-4-5 дугаар тал/
2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Ч.Мөнх-Оч, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Ч.М нар нь эх Г.Г асрамжид эрүүл саруул өсөж байгаа бөгөөд хүүхдүүдийн нас, төрсөн үеэс эхлэн эх Г.Ганцэцэгийн асрамжид байсан зэргийг нь харгалзан тэднийг эх Г.Г асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул насанд хүрээгүй хүүхдийн эх Г.Г нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2, эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ц.Ч хүүхдийн тэтгэлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хэмжээгээр гаргуулж хүү Ч.М, Ч.М нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 46,860 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон