Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр баг 877 дугаар гудамж 2-3 тоотод оршин суух Бичээч овогт Гансүхийн Ганцэцэг /РД: ЕС94032306/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19 дүгээр хороо Номун эмнэлгийн зүүн талд оршин суух Цэхэрийнхэн овогт Цэндбалжирын Чагнаадорж /РД: ЗЮ95060811/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганцэцэг, хариуцагч Ц.Чагнаадорж, нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 онд Ц.Чагнаадоржтой танилцан хамт амьдарсан бөгөөд биднийг хамт амьдрах хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Мөнх-Оч, Мөнх-Од нар төрсөн. Намайг жирэмсэн байх хугацаанд бид тусдаа амьдарсан бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй юм. Хүүхдүүдээ төрүүлээд миний бие нь Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан бөгөөд саяхнаас ажлаасаа гараад, хүүхдүүдээ харж байгаа. Иймд Ц.Чагнаадоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Чагнаадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Г.Ганцэцэгтэй танилцан хоёр жилийн хугацаанд хамт амьдарч байгаад хоёр ихэр хүүхэдтэй болсон. Г.Ганцэцэг нь оюутан байхдаа жирэмсэн болсон тул хичээлээсээ чөлөө авсан. Г.Ганцэцэгийг төрөхөд нь би 10 гаруй хоног хамт байсан. Г.Ганцэцэг нь Дорноговь аймагт аав, ээж дээрээ байдаг бөгөөд би Улаанбаатар хотод ажил хийдэг, ажлын ачаалал ихтэй тул зав зай багатай байдаг. Мөн томилолтоор хөдөө орон нутгууд руу явдаг. Энэ ажлыг маань Г.Ганцэцэг ойлгодоггүй. Бид хоёр тусдаа гараагүй, эцэг эхийндээ байдаг байсан. Г.Ганцэцэг нь Улаанбаатар хотод ажилладаг бөгөөд 2 хүүхдийг маань хадам аав, ээж дээр үлдээсэн. Би хоёр хүүхэддээ тэтгэлэг өгөхгүй. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгана гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь хариуцагч Ц.Чагнаадоржид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг, хариуцагч Ц.Чагнаадорж нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба тэднийг хамтын амьдралтай байх хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ч.Мөнх-Оч, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ч.Мөнх-Од төрж, эцэг Ц.Чагнаадоржоор овоглон төрсний гэрчилгээг нь олгосон байна. /хх-4-5 дугаар тал/

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Ч.Мөнх-Оч, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Ч.Мөнх-Од нар нь эх Г.Ганцэцэгийн асрамжид эрүүл саруул өсөж байгаа бөгөөд хүүхдүүдийн нас, төрсөн үеэс эхлэн эх Г.Ганцэцэгийн асрамжид байсан зэргийг нь харгалзан тэднийг эх Г.Ганцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул насанд хүрээгүй хүүхдийн эх Г.Ганцэцэг нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2, эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ц.Чагнаадоржоос хүүхдийн тэтгэлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хэмжээгээр гаргуулж хүү Ч.Мөнх-Оч, Ч.Мөнх-Од нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 46,860 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон