Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа,

          улсын яллагч Э.Ууганзаяа,

          шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* ******* холбогдох 223*******000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, 2022 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн Дарви суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл *******, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд  ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* Баярсайхан,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ******* аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Хар нуурын “Хомын хоолой” гэх газраас 23 ширхэг Алтайн шар сугас загасыг тор ашиглан барьсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Банкны зээлийн төлөлт хийх хугацаа болсонтой холбогдуулан мөнгө олох зорилгоор загас барихаар  Хар ус нуур явсан. Тухайн газраа очсон даруйдаа баригдсан гэв.

          1.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 3-10 дахь тал),

          2.Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Чандмань сумын  төвөөс хэсгийн төлөөлөгч Б.Ням, хэсгийн цагдаа Г.Бат нарын хамт ******* аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт Хар нуур орчмын газраар хяналт шалгалт хийж явсан юм. ******* аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэр “Хомын хоолой” гэх газарт иргэн ******* нь тор татаад загас барьж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

          3.Шинжээч  А.Нансалмаа, Д.Бөхболд, Т.Уранбаяр нарын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “1. 23 ширхэг загас шинжилгээнд тэнцэнэ. 2. Алтан шар сугас, эрүүний байдлаар. 3.Алтайн сугас нь цэнгэг устай Хар-Ус, Хар, Айраг болон давс хужиртай Увс, Хяргас, Дөргөн нууранд тархсан. 4.Тухайн амьтан нэн ховор, ховор амьтны жагсаалтад бүртгэгдээгүй болно. 5.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Алтай сугас /Oreoleuciscus potanini/ 7000 төгрөг. *******.Манай аймгийн нуруудаас агнах, барих зөвшөөрөл олгогдоогүй. 7.Шинжилгээнд тэнцэнэ. Тороор үйлдвэрлэлийн зориулалтаар төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгогдсон газраас барина. 8. Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

          4.Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

          5.Эд зүйл хураан авсан тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэн *******аас Алтайн сугас гэх 23 ширхэг загас байсан ба уг загаснуудын томыг хэмжиж үзэхэд 57 см урттай, 14 см өргөнтэй байсан. Жижиг загас нь 37 см урттай, 8 см өргөнтэй 23 ширхэг загас байв. 1 ширхэг торны урт нь 50 м байсан ба хоёр талаараа ногоон өнгийн олсоор хүрээлэгдсэн, нарийн мяндас мэт зүйлээр хийсэн *******х******* хэмжээтэй дөрвөлжин нүхнүүдтэй 1 ширхэг тор байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэггүй байсныг тэмдэглэлд тусгаж хураан авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 45-48 дахь тал),

          *******.Гэрч Ц.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэр “Хомын хоолой” гэх нэртэй газар нь Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт 1997 оны Монгол Улсын Их Хурлын 47 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст 57 дахь тал),

          7.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2022 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн “******* аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэр Хомын хоолой гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын газар нутгийн бүсэд ордог эсэхийг шалгах зорилгоор Хар-Ус нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны Чандмань сумыг хариуцсан байгаль хамгаалагч Ц.Цэрэндаваагийн мэдүүлгийг шалгахад Чандмань сумаас 53 км газар Хомын хоолой гэх нэртэй газар байх ба уг газарт очиход модон гүүр байв. Уг гүүрээр гарахад ******* дугаартай улсын тусгай хамгаалалттай газрын хилийн багана гэж мэдүүлэг шалгуулагч Ц.Цэрэндаваа хэлснийг тэмдэглэлд тусгав. Уг ******* дугаартай хилийн баганаас дотогш хэрэг учрал болсон гэх газар хүртэл 8150 м зайд байв. Уг гүүрний аман дээр байрлах тусгай хамгаалалтын хилийн баганыг Ц.Цэрэндаваагаар заалгуулан гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн гүүрний аман дээр тусгай хамгаалалттай газар гэсэн бичиглэлтэй самбар байсан. Мөн нуурын ус гэсэн байсан ба улсын тусгай хамгаалалтад орсон гэх Хар нуураас загас барьсан гэх газрыг заалгуулан гэрэл зургаар бэхжүүлэв. Ц.Цэрэндаваа хэлэхдээ 1997 оны 47 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад Хар нуур, Дөргөн нуурыг авсан гэж хэлж байсныг тэмдэглэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 59-*******1 дэх тал),

          8.Монгол Улсын Их Хурлын 1997 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол, тогтоолын 2 дугаар хавсралт (хавтаст хэргийн *******3-*******4 дэх тал),

          9.Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд амьтны сүргийн бүтцийг зохицуулах, заазлах, судалгаа шинжилгээний дээж сорьц авах, хэмжилт хийх, нутагшуулах, халдварт өвчний голомтыг устгах зорилгоор амьтан агнах, барих журам (хавтаст хэргийн *******5-*******7 дахь тал),

          10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 47 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар тогтоож өгсөн. Мөн тухайн хилийг зааж өгсөн баганыг Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар байршуулан жил бүр сэргээн засварлаж байсан. Хомын хоолойн гүүрний урд талд гүүрээр гараад 10 метрийн зайд ******* дугаар хилийн багана байдаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

          11.Яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би зээлийн мөнгө дутахаар нь гүйцээх зорилгоор мөнгө хайсан боловч олдоогүй. Тэгээд загас барьж зараад зээлийн мөнгөө гүйцээж хийх зорилгоор Хар-Ус нуур руу явахаар шийдээд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өглөө Увс аймгийн Завхан сум руу явж байгаа машинд дайгдаад замдаа бууж үлдээд Хомын хоолой гэх газар өөрт байсан ломбоор 2 цооног гаргаад тороо татсан. Орой нь 18 цагийн үед тороо татаж харахад 23 ширхэг загас орохоор нь авчихаад дахиад тор тавьсан. Тэгээд шөнө дунд /01 цагийн үед/ тороо татаж байхад цагдаа нар ирээд миний загас болон тор зэргийг хурааж авсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

1.Гэрч Д.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төлөв даруу зантай, багаасаа хүнд тусархуу, хүний үгэнд их сайн ордог, чих зөөлөнтэй, ахмад хүнийг хүндлэх хүндлэл сайн, муу зуршилгүй, ажилсаг, сайхан сэтгэлтэй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

2.Гэрч Б.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Найз нөхдийн хувьд буруу, муу зан ааш гаргаж байсан зүйл байхгүй. Ноён нуруутай, нийтэч зантай, ямар ч хүнтэй эв зүйгээ олчихдог. Гэр бүл, үр хүүхдүүддээ хайр халамжтай, ажил хөдөлмөрт сайн, хүнд тусархаг, сайн эцэг, сайн нөхөр хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

3.Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 9*******, 97, 90 дэх тал),

4.2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 8******* дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 3-10 дахь тал), гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Эд зүйл хураан авсан тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 45-48 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 59-*******1 дэх тал),  яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ******* аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Хар нуурын “Хомын хоолой” гэх нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 23 ширхэг загасыг тор ашиглан барьсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн барьсан загас нь “Алтай шар сугас” загас болох нь шинжээч нарын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 30-31 дэх тал) нотлогдож байна.

Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр загас агнасан ******* аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Хар нуурын “Хомын хоолой” гэх газрыг Улсын Их Хурлын 1997 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”  тогтоолын 2 дугаар хавсралтаар улсын тусгай хамгаалалттай Хар-Ус нуурын Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт хамааруулжээ. (хавтаст хэргийн *******3-*******4 дэх тал),

             Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан, загас ...ан амьтан ... хамаарна гэж зааж Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд  тусгай зөвшөөрөлгүйгээр агнуурын амьтан агнахыг хоригложээ.

Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт хамаарагдах газар нутагт зөвшөөрөлгүй ан, амьтан агнах, барихыг хориглосон байхад шүүгдэгч нь 23 ширхэг Алтайн шар сугас загасыг барьсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хар-Ус нуурын Байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрээс тор ашиглан 23 ширхэг Алтайн шар сугас загас барьж, амьтны аймагт хохирол учруулсан гэж дүгнэлээ.

             Шүүгдэгч *******ы дээрх үйлдэл нь “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.

          Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ашиг олох зорилгоор тор ашиглаж загас барьсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

             Иймд шүүгдэгч *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр  амьтан барьсан буюу тор ашиглаж 23 ширхэг Алтайн шар сугас загас барьж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, загас барьж худалдаж ашиг олох зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Алтайн шар сугас” загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 1 ширхгийг нь 7000 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч 23 загас барьж амьтны аймагт  *******1000 төгрөгийн хохирол учруулсныг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох  нь үндэслэлтэй.

Алтайн шар сугас загасны экологи-эдийн засгийн үнэлгээ *******1000 төгрөгийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу хоёр дахин нэмэгдүүлж амьтны аймагт учирсан нөхөн төлбөр буюу 322000 төгрөгийн хор уршгийг шүүгдэгч төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 105 дахь тал),

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар (хавтаст хэргийн 8******* дахь тал) тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч *******ыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

          Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амьтны аймагт учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн учир шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

          Тэнсэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.

          Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан учир түүнийг хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ. 

          Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 ширхэг Алтайн шар сугас загас, загасны тор 1 ширхийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Мөн тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1, 5, 3*******.1 дүгээр зүйл, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7 дугаар зүйл, 3*******.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 3*******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Баярсайханыг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан барьсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Баярсайханыг  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3.Шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д тус тус тайлбарласугай.

          5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          *******.Шүүгдэгч ******* нь амьтны аймагт учирсан хохирол, хор уршигт 322000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 ширхэг Алтайн шар сугас загас, загасны тор 1 ширхийг тус тус устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18******* дугаар зүйлийн 18*******.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тэнссэн шүүгдэгчид хяналт тавьж, түүнд хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаа,  хуваарийг нарийвчлан тогтоож биелүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ө.БАХЫТБЕК