Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2017/00040/и |
Дугаар | 239 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 239
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.А нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрт 9,022,201.50 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сард 300,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 7,722,201 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь Ц.М холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцагч Н.А шаардсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,305 төгрөгийн тал хувь болох 79,652 төгрөгийг улсын төсвөөс, 79,652 төгрөгийг хариуцагч Н.А тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,305 төгрөгийн үлдэх 79,652 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА