Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 513

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00513

Улаанбаатар хот

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 22 байр, 54 тоотод оршин суух Майныхан овогт Доржийн Тын /РД:ДЕ75121911/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Кинг таун 112 дугаар байр, 125 тоотод оршин суух Нохой буянт овогт Бөххуягийн Э/РД:ПЭ70091601/ холбогдох

Гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд /ШТЭҮ-1331/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, гэрч С.Артаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Т миний бие иргэн Б.Энх-Амгалантай 2017 оны 7 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 дүгээр давхарын 401-403 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр харилцан тохиролцож 2 жилийн хугацаатай "Түрээсийн гэрээ” байгуулсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсгүүдэд заасны дагуу эхний 6 сарын төлбөр 18 000 000 төгрөгийг Б.Энх-Амгалангийн Голомт банкны 1605004820 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд түрээсийн байрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэх зорилгоор түрээсийн байранд очиход тус байрны 1, 2, 3, 5 дугаар давхруудад үйл ажиллагаа явуулдаг “Бөмбөөхөн” боловсрол сургалтын байгууллагын удирдлага нь “энд бага насны хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг” гэх шалтгаанаар төв хаалгаар оруулж гаргахгүй, хойд хаалгыг засаж янзлаад түүгээрээ орж үйл ажиллагаагаа явуул гээд төв хаалгаар огт оруулаагүй. Гэтэл тухайн хойд хаалга нь аваарын гарцын зориулалттай бөгөөд оффисын зориулалттайгаар үйл ажиллагаа явуулахад огт тохиромжгүй байна. Б.Энх-Амгалан нь түрээсийн гэрээ байгуулахдаа ямар нэгэн эрхийн зөрчилгүй, шууд ороод үйл ажиллагаагаа явуулж болно гэсний үндсэн дээр гэрээ байгуулсан боловч дээрх үйлдлээс болж цаашид тус байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Иймд түрээсийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж үзэж Түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон" бол гэрээг цуцлана гэж заасныг үндэслэн ”2017 оны 7 сарын 25-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-г цуцлахаар болж түрээсийн гэрээний дагуу төлсөн эхний 6 сарын төлбөр 18 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг Б.Эбичгээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд дурдсан хугацаа өнгөрснөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Энх-Амгалан нь түрээсийн төлбөрийг буцааж өгөөгүй байна. Иймд Б.Энх-Амгалангаас Түрээсийн гэрээний эхний 6 сарын төлбөр 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар түрээслэхээр, түрээсийн гэрээний 1 сарын төлбөрийг 3 000 000 төгрөгөөр тооцож, эхний 6 сарын төлбөр 18 000 000 төгрөгийг төлсөн. Тэгээд түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авахаар очсон боловч уг барилгын 1, 2, 3 болон 5 давхарт нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг, цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага тул төв хаалгаар оруулахгүй, хамаагүй цэцэрлэгийн хүүхдүүдтэй холилдуулахгүй, арын хаалгаар орж гар гэсэн байдаг. Гэтэл уг арын хаалга нь байнга орж гарах боломжгүй, аваарын хаалгын зориулалттай, шаттай, барилгын хог овоолсон байсан. Энэ талаар хариуцагч буюу түрээслэгчид мэдэгдсэн боловч бас л оруулаагүй. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй бол гэрээг цуцлахаар заасан байгаа тул бид энэ талаар мэдэгдэх хуудас өгч, ашиглах боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч одоог хүртэл түрээсийн гэрээний зүйл болох 4 давхарын үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаагүй, орж ч чадахгүй байна. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Бид буруутай этгээд биш түрээсийн гэрээний нэг тал болох түрээслүүлэгчээс гэрээнээс татгалзаж, мөнгөө гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан  хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Д.Тын нэхэмжлэлтэй Б.Эхолбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг миний бие нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Б.Энх-Амгалан нь иргэн Д.Ттай 2017 оны 07 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хороо 4 дүгээр хороолол Жалханз Хутагтын Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 дүгээр давхарын 401-403 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр харилцан тохиролцож хоёр жилийн хугацаатай “Түрээсийн гэрээ” байгуулжээ. Ингэхдээ түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлд хууль ёсны бүртгэлтэй, эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслүүлсэн байх бөгөөд гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн.Түүнчлэн Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт Хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэнэ” гэж зааснаар түрээслүүлэгч нь эрхийн доголдолгүй эд хөрөнгө түрээслэсэн болох нь давхар нотлогдоно. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “Бөмбөөхөн” боловсрол сургалтын байгууллагын удирдлага нь “Энд бага насны хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг” гэх шалтгаанаар төв хаалгаар оруулж гаргахгүй, хойд хаалгыг засаж янзлаад түүгээрээ орж үйл ажиллагаагаа явуул гээд төв хаалгаар огт оруулаагүй” гэх шаардлагаас үүдэж түрээсийн байранд нэвтэрч чадаагүй гэх нөхцөл байдал нь түрээслүүлэгч Б.Эогт хамааралгүй байна. Ийнхүү түрээслүүлэгчийн бус гуравдагч этгээдийн хууль бус, буруутай үйлдлээс шалтгаалж гэрээг цуцлах, мөн гэрээний эхний 6 сарын төлбөр 18.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түрээслэгч нь өөрийх нь эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь түрээсийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг ашиглах боломжгүй нөхцөл байдал манай буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Уг барилгын 1-3, 5 давхарыг эзэмшдэг “Бөмбөөхөн” цэцэрлэг буюу түүний үүсгэн байгуулагч С.Артагаас болсон. Тиймээс хохирлыг манайх хариуцахгүй, буруутай этгээд төлөх үүрэгтэй. Бид түрээсийн гэрээ байгуулж, гэрээний зүйл болох эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр хамт очсон боловч цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа гээд оруулаагүй, өөр хаалгаар ор гэсэн, уг хаалга нь аваарын хаалга бөгөөд шаттай, барилгын хог овоолоостой байгаа нь үнэн. “Бөмбөөхөн” цэцэрлэг нь дундын өмчийн эд хөрөнгийг хамтран эзэмших учир төв хаалгаараа оруулах үүрэгтэй, энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймд бид эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгч буюу нэхэмжлэгчид шилжүүлсэн учир хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгчид байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                              

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Эхолбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзаж, түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Б.Энх-Амгалан нар нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор эзэмшүүлж, ашиглуулахаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 дүгээр давхарын 401, 403 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, Голомт банкны түрээсийн гэрээний төлбөр төлсөн баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-8, 9-р хуудас/

            Зохигч талууд түрээсийн гэрээг байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, уг талбайг ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул түрээсийн гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь ямар нэгэн доголдолгүй, гэрээнд заасны дагуу ашиглах бүрэн боломжтой, түрээсийн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах болсон үндэслэл нь манай буруугаас болоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь түрээсийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлэх, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 6 сарын төлбөр болох 18 000 000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь уг эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг биелүүлээгүй байна.

            Хариуцагч нь эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй байгаа үндэслэлийг өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, “Бөмбөөхөн” цэцэрлэгийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул буруутай этгээд нь хохирлыг хариуцах ёстой, мөн эд хөрөнгийг ашиглах боломжтой байхад гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

            Зохигч талууд түрээсийн гэрээний 6.1-д “энэхүү гэрээг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулав” гэсэн боловч нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний эд хөрөнгийг хүлээн авах ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах шаардлагыг гаргасан бөгөөд энэ талаараа хариуцагчид мэдэгдэж байсан гэж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 10-р хуудас/

               Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

            Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 9.2-д “түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хор нөлөө учруулах нөхцөл байдал бий болсон” бол түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлана гэж зааснаар гэрээнд заасан буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглах боломжгүй болсон гэж тайлбарласан нь гэрч С.Артагийн “...уг барилгын 1-3, 5 давхаруудад сургуулийн өмнөх боловсролын “Бөмбөөхөн” цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулдаг, цэцэрлэг нь онцгой орчин бөгөөд бага насны хүүхдүүд хүмүүждэг тул хамаагүй хүмүүс явуулахгүй, тиймээс ч цэцэрлэгийн төв хаалгаар оруулахгүй” гэсэн мэдүүлэг,  шүүх хуралдаанд гаргасан  талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 55-57-р хуудас/

            Хариуцагчийн төлөөлөгч нь “Бөмбөөхөн” цэцэрлэгийг төв хаалгаар оруулахгүй байгаа үйлдлийг буруу гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, мөн уг түрээсийн гэрээний зүйл болох обьектод орохын тулд зөвхөн төв цэцэрлэгийн ордог хаалгаар биш, өөр гарцаар орох боломжтой гэж тайлбарласнаа баримтаар нотлоогүй болно.

            Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нь төв хаалгаар биш өөр гарцаар орох боломжгүй, уг гарц болох хаалга нь аваарын хаалга, аваарын хаалгаар авирч орох нөхцөл байдал үүсэж байгаа, мөн арматурын хог овоолоостой байгаа гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй болно.

            Хариуцагч нь түрээсийн гэрээний 7.1.4-д “түрээсийн эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх” үүргээ биелүүлсэн, ашиглах боломжгүй нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн буюу “Бөмбөөхөн” цэцэрлэгийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн учир хохирлыг бид төлөхгүй гэж маргасан боловч түрээсийн гэрээнд заасан хөрөнгийг түрээслэгч буюу нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас түрээсийн гэрээний 6 сарын урьчилгаанд төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Энх-Амгалангаас түрээсийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247 950 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Д.Тад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ХУЛАН