Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2022/0137/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа

Улсын яллагч                                                 Б.Нарангэрэл

Шүүгдэгч                                                       Ч.Б  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-д холбогдох 2139003450209 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Б  нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны 96 айлын байрны 7-01 тоотод байрлах өөрийн гэртээ “гэртээ ирсэнгүй” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Э-тэй  маргалдаж улмаар хацар хэсэгт нь хоёр удаа цохиж, зодож түүний эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.Э-ийн өгсөн:..би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гадуур явж байгаад найзынхаа гэрт очиж найзуудтайгаа хэдэн пиво уусан юм. Тэгээд би найзуудтайгаа хэсэг сууж байгаад ойролцоогоор 21 цагийн үед найзынхаа гэрээс гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны 96 айлын байрны 7-01 тоотод байх гэртээ очсон. Тэгээд намайг гэр рүүгээ ороход манай нөхөр Батсүх нь гэртээ орон дээрээ согтуу байдалтай унтаж амраад байж байсан. Тэгэхээр нь би нөхрөө сэрээгээд яах вэ гэж бодоод орных нь доогуур газраар ор засаад унтаж амарсан. Тэгээд намайг унтаж амраад байж байхад буюу 2021 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн ойролцоогоор 01 цагийн үед манай нөхөр Батсүх нь миний нүүр рүү гараараа цохиод намайг сэрээсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хандан яаж байна аа гэхэд манай нөхөр Батсүх нь дахиад миний нүүр рүү 2 удаа гараараа цохиод надад хандан чи хэзээ ирж унтсан бэ, ямар их оройтдог юм гээд уурлаад байсан. Тэгээд би Батсүхэд ахиад цохиулж магадгүй гэж бодоод Батсүхээс холдох гэхэд Батсүх миний цамцнаас маань зуурчихаад намайг явуулахгүй байхаар нь би өмсөж байсан цамцаа тайлчихаад Батсүхээс холдож зугтаасан юм...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн №584 дугаартай  дүгнэлт:

1. Ж.Э-ийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт   /хх-ийн 50 хуу/

Ч.Б ийн яллагдагчаар өгсөн: ... би 2021 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны 96 айлын байрны 7-01 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Ж.Э-ийг  цохиж зодон биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй...Тухайн үед эхнэр маань үдийн үед гэрээсээ гарч явчихаад гэртээ ирэлгүй шөнөжингөө алга болсон. Тэгээд би эхнэрээ ирэхийг нь хүлээж байгаад унтаад өгчихсөн байсан бөгөөд нэг сэрээд харахад эхнэр маань орны урдуур ор засаад унтаж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд л эхнэрийнхээ баруун хацар руу нь хоёр удаа алгадчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 23-25 хуу/

Ч.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 хуу/

Ч.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуу/

Хохирогч Ж.Э-ийн гаргасан “Нөхөр Ч.Б эд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрсэн” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 76 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 77-78 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Б эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б  нь  согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны 96 айлын байрны 7-01 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Э-тэй  “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж нүүрэнд гараараа  гурван  удаа цохиж  баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ч.Б  нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Э-ийнмэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Б  нь хохирогч Ж.Э-ийннүүрэнд  гараараа цохьсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

Иймд шүүгдэгч Ч.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Эрдэнэчимэг нь “Нөхөр Ч.Б эд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрсэн” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 76 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас Ч.Б ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 81 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 82 хуу/ гарган 2 сарын хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 7 дугаар баг Гурванбаян тосгоны нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ч.Б    хүлээн зөвшөөрч /хх-ийн 87-89 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 7 дугаар баг Гурванбаян тосгоны нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Ч.Б эд зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Б  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ