Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт*******холбогдох 2221000000156 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, эрэгтэй,******* настай, боловсролтой, хүний нөөцийн бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Голомт банк” теллер ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдийн хамтаар******* аймгийн******* сумын дүгээр баг тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* овогт.

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны******* сарын 27-ны шөнийн  цагийн орчимд******* аймгийн сумын дугаар баг сумын төвийн баруун хойно байрлах урд талд Тоёото Кровн маркийн5-34 УНК маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед баруун нүдний  зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Тухайн өдөр хуурай ахтайгаа таарч нэг шил архи уух гэж овоон дээр очсон. Тэнд байхад миний аманд салаавч өгөөд байхад нь маргалдаж үүний улмаас нүүр рүү 2 удаа цохисон. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны******* дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчимд сумын төвд ирсэн. ... ээжийн дүүгийн хүүхэд болох таарч дэлгүүрээс 0.75 грамтай “Соёрхол” нэртэй архи худалдан авч гэрт очиж бид гурав хувааж уусан. Орой 22 цагийн орчимд хүргэн ах болох ахын гэрт очиж амрах гээд явж байх үед сумын төвийн хороололд байрлах хүнсний дэлгүүрийн гадаа буюу *******тай таарсан. надад хандаж “ах та суманд хэзээ ирсэн бэ, машинд суучих хоёулаа ганц юм хувааж ууя” гэж хэлсэн. Би тэр үедгийн унаж явсан хар өнгийн автомашинд нь сууж бид хоёр сумын төвийн баруун хойно байрлах энгэр буюу урд хэсэгт нь очиж зогссон. Тэндээ бид хоёр 0.5 литрийн архи хувааж ууж байгаад бид хандаж “чи намар 09 сард ахыгаа зодсон би чамд гомдол гаргаагүй шүү ах нь олон юм ярьдаггүй шүү гэж хэлж бид хоёр маргалдсан. гэнэт намайг ална гэж хэлээд миний нүүр рүү гараараа гурван удаа цохисон. ... надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. ... гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй ... гэжээ. /хх-ийн 10-12 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... буюу автомашинаа барьсан жолооны арын суудал дээр байсан. буюу ах жолоочийн эсрэг талын урд суудал дээр суусан байдалтай байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргаад байсан. машинаа барьсан чигээрээ сумын баруун хойно байрлах урд энгэрт очиж зогсоод ах хоёр архи уусан. Надад архи хийж өгөхөөр нь би уухгүй гээд авч явсан “Нийслэл” нэртэй 2,5 грамттай пиво задлаад уусан. ...Цогжаргал  ах руу хандаж “та миний өмнөөс салаавч гаргадаг хүн биш шүү ах гуай, та надад алуулваа, битгий гариг андуураад байгаарай” гэж хэлж байсан. ... ах дуугүй урагшаа харсан чигээрээ “салаавч гаргасан бол ахыгаа уучлаарай” гэж хэлээд урагш харсан чигээрээ суугаад байсан.  ... бид нар тэндээс хөдөлсөн сумын-ын ард машинаас буугаад би буюу ахыг харах үед нүүр нь хавдсан баруун нүд нь хавдсан байдалтай байсан. Яасан талаар асуухад ах надад ахыг нь цохиж зодсон гэж хэлж байсан.  ... миний дэргэд бол зодолдоогүй ... гэжээ. /хх-ийн 15-17 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тоот дүгнэлтэд:

1.А.Баттөмөрийн биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн7-38 тал/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн******* тал/

-Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн9 тал/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн*******-32 тал/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч******* овогт нь согтуурсан үедээ  2022 оны******* дугаар сарын 27-ны шөнийн  цагийн орчимд******* аймгийн сумын дугаар баг сумын төвийн баруун хойно байрлах урд талд Тоёото Кровн маркийн5-34 УНК маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед “баруун нүдний  зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тодорхойлолт,******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч  эмчилгээний зардалд 100.000 /нэг зуун янга/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,6.2 дугаар зүйлийн 1-4,6.6,6.7,6.8,6.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогтыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.БАТЖАРГАЛ