Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0147/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Р.Батбаяр , шүүгч Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа,

Иргэдийн төлөөлөгч                                    Х.Өнөрбаясгалан,

Улсын яллагч                                                  Д.Чулуунпүрэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           С.Энхтайван

Хохирогчийн өмгөөлөгч                               К.Бауиржан

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                          Н.Л  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл, хяналтын прокурор Д.Чулуунпүрэв нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Л-д   холбогдох эрүүгийн 2239000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Л  нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Баруун жарын 420 тоотод байх өөрийн хашаанд байрлах байшин дотор 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Т.Б-тай “архи ууж машин барьсан, шүд рүү цохисон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Тоз-8 маркын улаан хүрэн өнгийн модон хуйтай, гол төмөр 3201 дугаартай, замаг 22207 дугаартай галт зэвсгээр түүний хэвлий хэсэгт 1 удаа буудаж алсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас,  хх-ийн 6-17-р тал/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60 айлын 422 тоотод оршин суудаг. Харин манай зүүн талын хөрш хашаанд буюу 60 айлын 420 тоотод Н.Л  нь амьдардаг ба түүний зүүн хөрш хашаа буюу 60 айлын 418 тоот хашаанд манай хүү Б  нь эхнэр Аззаяа болон 3 хүүгийнхээ хамтаар амьдардаг юм. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 15 минутын үед Б  манай гэрт ирэхээр нь би Амарсайханы гэрийнхэнтэй миний хүү явж “Андлалын” хөшөө очиж үзээд ирэхгүй юм уу гэсэн чинь Б  хэлэхдээ өнөөдөр гэртээ сайхан амарна, таныг явахаас чинь өмнө үхэртээ өвс тэжээл өгөөдөхье гээд хэлэхээр нь би хүү Б тайгаа цуг үхэр, тугалууддаа өвс тэжээл өгөөд байж байсан чинь Б  тугалдаа ус өгье гээд усанд явсан. Тухайн үед би Жавзанпагма, Алтанцэцэг нартай малын хашааныхаа зүүн талын хашаанд уулзаад юм ярилцаад сууж байсан чинь Н.Л  нь цагаан өнгийн машинтайгаа зүүн талаас тоос татуулсаар хар хурдаараа гудмаар баруун зүгт явж байгаад зогсохоор нь би Л г гэртээ ирж байгаа юм байхдаа л гэж бодсон. Тэгсэн чинь төд удалгүй хашхираад, орилоод байхаар нь Н.Л-г архи уучхаад хашаандаа орилж чарлаад байна л гэж бодсон. Тэгээд орилж чарлаад зогсохгүй болохоор нь би энэ яг юу болоод байна гэж бодод өөрийнхөө хашаа руу орсон чинь Н.Л-ийн хашаан дотроос манай хүргэн Амарсайхан ээжээ хурдлаарай Б ыг буудчихлаа гэхээр нь би хашааныхаа урд хаалгаар гараад Н.Л-ийн хашаа руу орж байх үед ардаас Мөнхтулга цагдаа ирж байсан Тэгээд Н.Л-ийн хашаанд орсон чинь манай хүү Б ын нүүр нь хөхөрчихсөн байдалтай Амарсайхан ардаас нь түшээд, тэврээд суучихсан, харин манай охин Энхбат эмнэлэг дуудаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод хүүгийнхээ толгой дух хэсэгт гараараа дараад үзсэн чинь хүйтэн болчихсон байсан. Тухайн үед Н.Л  нь хэлэхдээ шүд рүү минь цохихоор нь би буудчихлаа гэхээр нь би миний хүүгийн амь чиний шүднээс хямдхан байна уу гэж хэлж байх үед цагдаа Н.Л-г гавласан. Намайг орой 21 цагийн орчимд гэртээ байж байхад ач хүү Тулга /6 настай/ эмээ аавыгаа харья гээд уйлаад байхаар нь миний хүү аав нь бурханд дэвшчихсэн гэж хэлсэн чинь Хатнаа ах /Н.Л / буудчихсан ш дээ эмээ гэхээр нь миний хүү яаж мэдсэн юм гэсэн чинь би хашааны завсраар харсан гэхээр нь би буу дуугарсан юм уу гэж асуухад манай ач хүү Б.Тулга сонссон гэж байсан... Н.Л  нь архи уухаараа агсам согтуу тавьж тааралдсан хүн болгон руу дайрч давшилдаг. Н.Л  нь архи уучихсан үедээ хүүхэд ч байсан, том хүн ч байсан байнга ална шулна буудна гэдэг байсан. Н.Л  нь архи уучихсан үедээ агсам согтуу тавиад намайг олон удаа буудна шүү гэж байсан Олон удаа агсам согтуу тавьж байх үед нь би цагдаагийн байгууллагад ганц ч удаа мэдэгдэж байгаагүй. Н.Л-г архи уусан үед нь эхнэр хүүхэд нь хүртэл гэрээсээ дайжаад өөр тийш явдаг... Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хавтас,  хх-ийн 37-39-р тал/

3. Иргэний нэхэмжлэгчээр С.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Оршуулгын зардал 14.683.990 төгрөг, талийгаачийн цалингийн зээл 8.242.458 төгрөг, өмгөөлөгчийн хөлс урьдчилгаа 5.000.000 төгрөг өгсөн, нийт 27.926.448 төгрөг нэхэмжилнэ, мөн 3 хүүхэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг судалж байгаад дараа нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 42-р тал/

4. Гэрч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр Т.Б тайгаа 2013 оноос хойш гэр бүл болон амьдраад дундаасаа 3 хүүтэй болсон. Манай гэр бүл Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар бог Бэрх тосгоны 60 айлын 418 тоотод оршин суудаг. Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өглөө... 11 цаг 00 минутын орчимд манай хадам эмэгтэй дүү Энхбат манай гэрт орж ирээд Батноров суманд байдаг “Андлалын өргөө” рүү цугтаа гэр бүлээрээ очъё гэхээр нь манай нөхөр явахгүй ээ өнөөдөр гэртээ амарна гэж хэлсэн. Тэгсэн чинь Энхбат манай дунд хүү Тулгыг хувцаслаад очиж хөшөө үзүүлнэ гээд аваад явсан. Түүний дараа манай нөхөр Т Б  нь 11 цаг 14 минутын орчимд надад хандан ээжийнд очоод үхэртээ өвс, усыг нь өгчхөөд ирье. Амарсайхан, Энхбат хоёрыг явахаас нь өмнө малын хашааны түлхүүр авч үлдье гээд гэрээс гараад явсан. Харин түүний дараахантай манай гэрийн хаалгыг хүчтэй хүн нүдээд байхаар нь манай том хүү Цэлмүүн хаалгаа тайлж өгсөн чинь Л  нь архи уучихсан байдалтай согтуу орж ирээд Б  хаана байна гэхээр нь би гараад явсан ш дээ мэдэхгүй байна гэсэн чинь Н.Л  тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би байхгүй гэсэн чинь царай алдсан юмнууд чинь гээд нэлээн ууртай гэрийн хаалга саваад гараад явсан. Харин тухайн өдрийн 11 цаг 36 минутын орчимд Энхбат залгаад Б ыг буудуулчихлаа гэж хэлээд утсаа салгахаар нь би сандраад шоорт, пудволктойгоо гэрээсээ гарч гүйгээд хашаанаасаа гараад ертөнцийн зүгээр баруун тал руу хадам ээж Энхтайвангийн хашаа болох Бэрх тосгоны 422 тоот хашааны үүд рүү харахад Н.Л-ийн цагаан өнгийн Succeed маркын машин хаалганых нь үүдэнд нэлээн тулаад зогсчихсон болохоор нь хадам ээжийн гэрт байгаа юм байна гээд гүйж байсан чинь голын хашаа болох Н.Л-ийн  60 айлын 420 тоот хашаанаас Энхбат энд байна гээд хашхирч дуудсан. Тэгэхээр нь би Н.Л-ийн хашаа руу гүйгээд орсон чинь Н.Л  доошоо харчихсан “би хүн буудаад алчихлаа, танай хүн миний шүд рүү цохисон” гээд үглээд хэвтээд байсан. Харин Амарсайхан манай нөхрийн ард талаас нь түшээд тэвэрчихсэн сууж байсан. Энхбат утсаараа эмнэлэг рүү залгаад байж байсан чинь Амарсайхан шууд эмнэлэг рүү аваад явъя гэж хэлэхээр нь би машинаа авч ирсэн чинь Мөнхтулга цагдаа ирээд Н.Л-г гавлачихсан байсан. Тэгээд Мөнхтулга цагдаа Амарсайхантай цугтаа Б ыг машиндаа өргөж суулгаад Н.Л-ийн хашаанаас гарсан чинь өөдөөс эмнэлгийн эмч ирээд манай нөхрийг үзээд нас барсан байна гэж хэлсэн... Ер нь Н.Л  архи уучихсан үедээ хүнээ байчихдаг. Агсам зантай, Н.Л-г архи уусан үед нь эхнэр Буяндэлгэр нь хүүхдүүдээ аваад гэрээсээ явчихдаг. Мөн Н.Л  нь архи уучихсан үедээ надад агсам тавихдаа “танай нөхөр Б  чинь намайг хүүхэд байхад дээрэлхэж шоглодог байсан” гээд дайрч давшилдаг байсан. Мөн одоо  та нар мал хуйтай болоод баян цатгалан болжээ гээд үгээр идэж дайрч давшлаад муусайн баячуудыг ална тална буудна гэж хэлж байсан удаатай...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 44-46 тал/

5. Гэрч Э.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрхийн 60 айлын 422 тоотод эхнэр Т.Энхбат, охин Аялгуу нарын хамтаар амьдардаг, харин хашаан дотор манай хойд талд хадам ээж Энхтайван нь ганцаараа байшинд амьдардаг юм. Би эхнэр хүүхдийн хамтаар 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ амарч байсан, харин манай хадам дүү Төмөрбаатарын Б  нь 11 цаг 15 минутын орчимд манай гэрт орж ирээд ээжийнх рүүгээ орлоо гээд гарсан. Намайг 11 цаг 20 минутын орчимд гэртээ байж байх үед хашааны үүдэнд машин ирээд тоормослоод зогсох шиг болоод, хашааны хаалга өшиглөөд эхэлсэн. Тухайн үед манай хадам дүү Т.Б  нь хойд малын хашаанд үхэртээ өвс тавьж өгчхөөд хаалга руу очиж онгойлгосон чинь тухайн хаалга нүдээд байсан хүн нь Н.Л  байсан бөгөөд манай хашаанд орж ирэхээр нь би гэрээсээ хаалгаараа шагайж харж байгаад буцаад хаалгаа хаагаад гэртээ ороод байж байсан чинь Н.Л , Т.Б  нар нь хоорондоо маргалдаад хэрэлдээд байхаар нь би гэрээсээ гарч очоод яацгаагаад муудалцаад байна, больцгоо гэсэн чинь маргалдахаа болиод хоёулаа учраа олъё гээд газар шороон дээр өөд өөдөөсөө харан завилаад сууцгаасан. Тэгэхээр нь би эвлэрчих байх гээд гэр лүүгээ буцаад ороод байж байсан чинь Н.Л  буудна чамайг пиздаа минь гээд орилоод байхаар нь гараад харсан чинь Н.Л  нь манай зүүн талын хөрш хашаа буюу өөрийн Хэнтий аймгийн Батноров сум 7 дугаар баг Бэрх тосгоны 60 айлын 420 тоот хашаа руугаа гүйж байсан, харин Т.Б  араас нь гүйж байхаар нь би гэр лүүгээ буцаж ороод цагдаад 11 цаг 33 минутын үед дуудлага өгсөн. Тэгсэн чинь 11 цаг 34 минутын орчимд Т.Б  нь Жоохноо /манай эхнэр Энхбат/, Амараа гээд дуудахаар нь би гэрээсээ гүйж гараад зүүн талынхаа хашаа буюу Н.Л-ийн баруун талын хашааг даваад орсон чинь Т.Б  нь толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр урагш чиглэн харчихсан байхаар нь очоод тэврээд юу болов гээд асуусан чинь намайг Л  буудчихлаа гээд гүнзгий, гүнзгий амьсгалаад бүүр амьсгалж чадахгүй байх шиг болохоор нь итгэхгүй энгэрийг нь задгайлаад үзсэн чинь хэвлийн зүүн дээд хэсэгт нүх гарчихсан жоохон цус гарчихсан, мөн пудволк дээрээ цус болчихсон болохоор нь байшингийн модон довжоог түшүүлэн суулгаад байшин руу нь гүйж орсон чинь баруун талынх нь том өрөөнд улаан хүрэн модон бариул, бөгстэй буу байхаар нь би байшингаас буцаж гаран эхнэр Энхбатыгаа дуудаад эмнэлгийн байгууллагад дуудлага өгүүлсэн... Тухайн үед Н.Л  нь би хүн буудаад алчихлаа ш дээ гээд дээшээ хараад хэвтээд орилж, чарлаад, уйлаад байсан. Тухайн үед 11 цаг 37 минутанд Мөнхтулга цагдаа ирсэн. Н.Л-г гавлаж суулгасан. Харин би Т.Б ын эхнэр Аззаяаг дуудан машинд нь Т.Б ыг суулган Н.Л-ийн хашаанаас гарсан чинь Бэрхийн эмнэлгийн мэсийн эмч Энхтулга ирээд нас барчихсан байна гэж хэлсэн... Н.Л  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээн согтуу байсан... Н.Л  нь архи уухаараа дандаа ална шулна, буудна гээд агсан согтуу тавиад байдаг байсан болохоор бас л тэгээд агсан согтуу тавьж байгаа юм байх гэж бодсон. Мөн манай хадам ээж Энхтайванг 2020 оны 07 дугаар сард буудна гэж агсам тавьж байсан. Тухайн үед нь манай хадам ээж өөрийн хүүхдээс ялгаа юу байхав гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 48-50-р тал/

6. Гэрч Т.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60-н гэрийн 6-3 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм, манай төрсөн ах Б ынх болохоор 60 айлын 422 тоотод байдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед ахынхаас аяга шанага авах гээд гэр рүү нь ороход Б  ах эхнэр хүүхдүүдтэйгээ босчихсон цайгаа уух гээд байж байсан, тэгээд би аяга шанагаа авчхаад Б  ахад бид хэд одоо “Андлалын өргөө” явах гэж байна, та хэд хамт явах уу гэхэд ах нь явахгүй өнөөдөр гэртээ амарнаа, манай хоёр хүүг аваад явчихгүй юу даа гэж хэлсэн, тэгсэн том хүү нь унтаад босохгүй болохоор нь дундах хүүг нь хувцаслаад гарсан, намайг гэртээ ороод удаагүй байж байхад Б  ах манайд орж ирээд та хэд явах гэж байгаа юм чинь би малынхаа хашааны түлхүүрийг авч үлдье гээд хашааны түлхүүр авсан, тэгэхэд Б  ахын хүү Тулгаа мөн аавынхаа араас орж ирсэн... манай гадаа машин ирээд зогссон, тэгэхээр нь би хамт явах гэж байгаа хүмүүс маань ирж байгаа юм байх даа гээд гэрээс гараад харахад манай хашааны хаалганы үүдэнд Л ы машин тулаад зогсчихсон, Л  манай хашааны том хаалгыг хөлөөрөө өшиглөөд зогсож байсан, тэгээд би гэр рүүгээ ороод Л  гадаа ирчихсэн байна гэж хэлэхэд Б  ах хүүгээ дагуулаад надтай зөрөөд гарсан, тэгээд гэртээ жоохон сууж байгаад 00 руу ороод бие засаж байхад хашааны гадаа Б  ах Л г чи согтуу машин барилаа, согтуу барьж болохгүй би машиныг чинь хашаа руу чинь оруулчихъя гээд Л г машинд нь суулгах гээд машиных нь арын хаалгыг онгойлгож байхад Л  манай ахыг араас цохиод унагаачихсан, тэгэхэд Б  ах босож ирээд чи намайг цохидог хэн бэ чи гээд Л г цохиод авсан, тэгэхэд Л  амаа дараад машиныхаа араар тойрч очсоноо газар сууснаа Б  ахаа намайг уучлаарай гэж байсан, тэгэхэд Б  ах би чиний төлөө л хэлж байгаа ш дээ, чиний согтуу машин барьж яваад цагдаад баригдах чинь надад хамаагүй ш дээ гэж хэлэхэд Л  би ядуу айлын хүүхэд яагаад агсан тавьж болдоггүй юм бэ гээд орилоод байсан, би ч тэгээд 00-оос гараад гэр рүүгээ ороод нөхөр Амарсайханд Б , Л  хоёр чинь хашааны гадаа муудаад байх шиг байна, чи гарч харах уу гэж хэлсэн, тэгэхэд манай хүн гараад явсан, тэгээд би хаалгаар шагайгаад харахад манай хүн машиных нь хамарны хажууд очсон зогсож байсан, харин машины цаана шороон зам дээр Б  ах Л  хоёр юм яриад сууж байсан, тэгээд дараах нь манай хүн нөгөө хоёр чинь эвлэрээд юм яриад сууж байна, нэг нь эрүүл юм чинь гайгүй байлгүй гэсээр орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад ахыг орж ирэхгүй болохоор нь нөгөө хоёр чинь юу болсон бэ, чи гараад Б  ахыг оруулаад ирээ гэж хэлээд Амарсайханыг гаргасан, тэгсэн Амарсайхан гарч явснаа удаагүй сандарсан байдалтай орж ирснээ Цэрэнбаяр цагдаа руу залгаарай, нөгөөдөх чинь буудна гээд гэр рүүгээ гүйчихлээ гэж хэлсэн. Тэгээд би Цэрэнбаярын дугаарыг утсан дээрээсээ хайж байгаад Цэрэнбаяр руу залгаад манай хөрш Л  хүн буудна гээд гэр рүүгээ гүйчихлээ гэж хэлэхэд Цэрэнбаяр цагдаа би Бэрхэд байхгүй байна, чи Мөнхтулга руу залгаад дуудлага өгчихөө гэж хэлсэн, тэгээд Амарсайхан Мөнхтулга руу залгаад “Л  багш ирээд агсан тавиад байна, хүн буудна гээд гэр рүүгээ гүйчихлээ” гээд дуудлага өгөөд утсаа тасалсан, тэгэхэд би гэрийн хаалгаар шагайхад Б  ахын 6 настай хүү нь хашааны завсраар хараад зогсож байсан, тэгэхээр нь би Тулгаа нааш ир ээ гээд дуудахад хүү нь ирэхгүй хашааны завсраар хараад зогсоод байсан, тэгэхэд жоохоноо, Амараа гээд Б  ахын дуудаж байгаа дуу сонсогдсон. Амарсайхан хашаа даваад Л ы хашаа руу ороход Л  хашааныхаа хажууд зогсож байсан, харин байшингийн довжоон дээр Б  ах эвхрэлдчихсэн хэвтэж байсан, манай хүн, Л д чи юу хийчихэв ээ гээд Б  ах дээр очоод толгойг нь өргөж харснаа “буудчихсан байна ш дээ” жоохноо гээд над руу орилсон, тэгэхээр нь би хашаанаас гараад гүйж байхдаа эмнэлэг, цагдаа руу залгаад дуудлага өгсөн, тэгээд ах дээрээ очиход Б  ах “намайг буудчихлаа” гээд хоёр удаа урт амьсгаа аваад хэлсэн, тэгээд би эхнэрийг нь дуудаад талийгаачийг машинд оруулж хэвтүүлээд хашаанаас гарч байхад эмч ирж үзсэнээ өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд талийгаачийг гэрт нь оруулж хэвтүүлсэн... Нээх маргалдаж муудаад байх юм байхгүй, согтуу ирэхээр нь манай ах согтуу машин бариад яах вэ машиныг чинь хашаанд чинь оруулаад тавьчихъя гэж хэлэхэд Л  ахыг шууд цохиод унагаачихсан. Манай 00 хашааны буланд байдаг болохоор би тэр хоёрыг хараад 00 дотор сууж байсан... Л  архи уучихаараа нохойгоо зодоод, машин тэргээ хаазлаад, орилж чарлаад унтуулж амраадаггүй, ер нь архи уухаараа буудна, ална шулна гэдэг хүн байгаа юм. Хашааны завсраар хараад зогсож байсан 6 настай хүү нь “пис гэх дуу гарсан, дараах нь аав Л  ахын байшингаас мөлхөөд гараад ирсэн, тэгэхэд Л  ах аавын дээгүүр алхаад байшингаасаа гарч ирсэн ш дээ” гэж хэлсэн. 6 настай хүү нь аавыгаа буудуулаад байшингаас мөлхөөд гарч ирж байхыг хашааны завсраар харсан болохоор одоо сэтгэл санаа тогтворгүй болчихсон, байнга аавыгаа асуудаг, мөн сургуульд явахгүй гэдэг болчхоод байгаа, хүүгийнх нь сэтгэл санаа тогтворгүй хэцүү байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 55-56-р тал/

7. Гэрч Э.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тус тасагт дуудлага хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байхад 11 цаг 33 минутанд Э.Амарсайхан гэх иргэнээс “манай хашаанд Л  гэх залуу согтуу ирчхээд буудна гээд байна” гэсэн утгатай дуудлага хүлээж авсан, тухайн дуудлагыг хүлээж аваад хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Сансарбаатарт танилцуулахад чи яаралтай очиж бай, араас чинь очлоо гэж хэлсэн, тэгээд би тасгаас гараад шууд тухайн дуудлаган дээр очиход 60 айлын 420 тоот хашаа байсан, тухайн хашаагаар явж ороход байшингийн довжоон дээр талийгаач газар хэвтчихсэн, толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, дуудлага өгсөн Амарсайхан талийгаач Б ын суган доогуур гараа хийгээд цээжийг нь түшсэн байдалтай сууж байсан, талийгаачийн хажууд түүний ээж Энхтайван, дүү Энхбат, талийгаачийн эхнэр нар сандарсан байдалтай зогсож байсан, мөн ертөнцийн зүгээр талийгаачийн баруун талд довжооны хажууханд Л  дээгүүрээ нүцгэн доошоо харсан байдалтай хэвтэж байсан, тэгээд би Л г босгоод гарыг нь ард нь гавлахад “би хүн алчихлаа ш дээ, би айлын ганц хүү ш дээ” гээд хашигчаад байсан. Харин талийгаач ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан, тэгэхэд Амарсайхан болон, тэнд байсан ээж, дүү, эхнэр нар нь талийгаачийг өргөөд эмнэлэг рүү авч явъя гээд машинд өргөж хэвтүүлээд хашаанаас гарч явсан, тэгээд хашаанаас дөнгөж хөдөлснөө өнгөрчихлөө ш дээ гээд орилолдоод байсан. Тэгээд дараах нь эмнэлгээс Энхтулга эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95-96 тал/

8. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай: “...1.Талийгаач Т.Б ын цогцост галт зэвсгийн гэмтэл: хошуут сум бүхий бага калибрийн ойрын зайн буудалт, хэвлийн зүүн урд хэсгийн сумны орсон шарх, хэвлийн урд хэсгээс арагш чиглэлтэй элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийг дайрч, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн зүүн хажуу хэсэг хүрч төгссөн сумны суваг, элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийн шарх, өрцний эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн цус хуралт, нойр булчирхайн дээд хэсэгт цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт, сарвуунд зулгаралт, мөрөнд цус хуралт гэмтлүүд учирчээ. Хэвлийн зүүн урд хэсгийн сумны орсон шарх, хэвлийн урд хэсгээс арагш чиглэлтэй элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийг дайрч, бүсэлхийн 3-р нугамлын их биеийн зүүн хажуу хэсэг хүрч төгссөн сумны суваг, элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийн шарх, өрцний эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн цус хуралт, нойр булчирхайн дээд хэсэгт цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь галт зэвсгийн гэмтэл, хошуут сум бүхий бага калибрийн ойрын зайн буудалтын нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, сарвуунд зулгаралт, мөрөнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачид учирсан галт зэвсгийн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, сарвуунд зулгаралт, мөрөнд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй... талийгаач Т.Б  нь галт зэвсгийн гэмтэл: хошуут сум бүхий бага калибрийн ойрын зайн буудалт, хэвлийн зүүн урд хэсгийн сумны орсон шарх, хэвлийн урд хэсгээс арагш чиглэлтэй элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийг дайрч, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн зүүн хажуу хэсэг хүрч төгссөн сумны суваг, элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийн шарх, өрцний эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн цус хуралт, нойр булчирхайн дээд хэсэгт цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 139-143-р тал/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1784 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Н.Л  32 нас, эр” гэсэн хаягтай цуснаас 1.4 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилл спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 160-161-р тал/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1121 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн бууны 22207 дугаартай замгаар буудагдсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 202-203 тал/

11. Яллагдагчаар Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Би хүний амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин 15 жилийн ял маань надад хүнддэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно“ гэж тус тус заасан бөгөөд хүнийг алах, гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлттэйгээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Н.Л  нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 420 тоотод байх өөрийн хашаанд байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 08-ны 11 цагийн орчим согтуугаар Т.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний хэвлий хэсэгт буудаж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас,  хх-ийн 6-17-р тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.Л  нь цагаан өнгийн машинтайгаа зүүн талаас тоос татуулсаар хар хурдаараа гудмаар баруун зүгт явж байгаад зогсохоор нь би Л г гэртээ ирж байгаа юм байхдаа л гэж бодсон. Тэгсэн чинь төд удалгүй хашхираад, орилоод байхаар нь Н.Л-г архи уучхаад хашаандаа орилж чарлаад байна л гэж бодсон. Тэгээд орилж чарлаад зогсохгүй болохоор нь би энэ яг юу болоод байна гэж бодод өөрийнхөө хашаа руу орсон чинь Н.Л-ийн хашаан дотроос манай хүргэн Амарсайхан ээжээ хурдлаарай Б ыг буудчихлаа гэхээр нь би хашааныхаа урд хаалгаар гараад Н.Л-ийн хашаа руу орж байх үед ардаас Мөнхтулга цагдаа ирж байсан Тэгээд Н.Л-ийн хашаанд орсон чинь манай хүү Б ын нүүр нь хөхөрчихсөн байдалтай Амарсайхан ардаас нь түшээд, тэврээд суучихсан, харин манай охин Энхбат эмнэлэг дуудаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод хүүгийнхээ толгой дух хэсэгт гараараа дараад үзсэн чинь хүйтэн болчихсон байсан. Тухайн үед Н.Л  нь хэлэхдээ шүд рүү минь цохихоор нь би буудчихлаа гэхээр нь би миний хүүгийн амь чиний шүднээс хямдхан байна уу гэж хэлж байх үед цагдаа Н.Л-г гавласан... ач хүү Тулга /6 настай/ ...Хатнаа ах /Н.Л / буудчихсан ш дээ эмээ гэхээр нь миний хүү яаж мэдсэн юм гэсэн чинь би хашааны завсраар харсан гэхээр нь би буу дуугарсан юм уу гэж асуухад манай ач хүү Б.Тулга сонссон гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас,  хх-ийн 37-39-р тал/

Гэрч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...11 цаг 36 минутын орчимд Энхбат залгаад Б ыг буудуулчихлаа гэж хэлээд утсаа салгахаар нь би сандраад шоорт, пудволктойгоо гэрээсээ гарч гүйгээд хашаанаасаа гараад... Н.Л-ийн хашаа руу гүйгээд орсон чинь Н.Л  доошоо харчихсан “би хүн буудаад алчихлаа, танай хүн миний шүд рүү цохьсон” гээд үглээд хэвтээд байсан. Харин Амарсайхан манай нөхрийн ард талаас нь түшээд тэвэрчихсэн сууж байсан. Энхбат утсаараа эмнэлэг рүү залгаад байж байсан чинь Амарсайхан шууд эмнэлэг рүү аваад явъя гэж хэлэхээр нь би машинаа авч ирсэн чинь Мөнхтулга цагдаа ирээд Н.Л-г гавлачихсан байсан. Тэгээд Мөнхтулга цагдаа Амарсайхантай цугтаа Б ыг машиндаа өргөж суулгаад Н.Л-ийн хашаанаас гарсан чинь өөдөөс эмч ирээд манай нөхрийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 44-46 тал/

Гэрч Э.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Н.Л , Т.Б  нар нь хоорондоо маргалдаад хэрэлдээд байхаар нь би гэрээсээ гарч очоод яацгаагаад муудалцаад байна, больцгоо гэсэн чинь маргалдахаа болиод хоёулаа учраа олъё гээд газар шороон дээр өөд өөдөөсөө харан завилаад сууцгаасан. Тэгэхээр нь би эвлэрчих байх гээд гэр лүүгээ буцаад ороод байж байсан чинь Н.Л  буудна чамайг пиздаа минь гээд орилоод байхаар нь гараад харсан чинь Н.Л  нь манай зүүн талын хөрш хашаа буюу өөрийн 420 тоот хашаа руугаа гүйж байсан, харин Т.Б  араас нь гүйж байхаар нь би гэр лүүгээ буцаж ороод цагдаад 11 цаг 33 минутын үед дуудлага өгсөн. Тэгсэн чинь 11 цаг 34 минутын орчимд Т.Б  нь Жоохноо /манай эхнэр Энхбат/, Амараа гээд дуудахаар нь би гэрээсээ гүйж гараад зүүн талынхаа хашаа буюу Н.Л-ийн баруун талын хашааг даваад орсон чинь Т.Б  толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр урагш чиглэн харчихсан байхаар нь очоод тэврээд юу болов гээд асуусан чинь намайг Л  буудчихлаа гээд гүнзгий, гүнзгий амьсгалаад бүүр амьсгалж чадахгүй байх шиг болохоор нь итгэхгүй энгэрийг нь задгайлаад үзсэн чинь хэвлийн зүүн дээд хэсэгт нүх гарчихсан жоохон цус гарчихсан, мөн пудволк дээрээ цус болчихсон болохоор нь байшингийн модон довжоог түшүүлэн суулгаад байшин руу нь гүйж орсон чинь баруун талынх нь том өрөөнд улаан хүрэн модон бариул, бөгстэй буу байхаар нь би байшингаас буцаж гаран эхнэр Энхбатыгаа дуудаад эмнэлгийн байгууллагад дуудлага өгүүлсэн... Тухайн үед Н.Л  нь би хүн буудаад алчихлаа ш дээ гээд дээшээ хараад хэвтээд орилж, чарлаад, уйлаад байсан. Тухайн үед 11 цаг 37 минутанд Мөнхтулга цагдаа ирсэн. Н.Л-г гавлаж суулгасан. Харин би Т.Б ын эхнэр Аззаяаг дуудан машинд нь Т.Б ыг суулган Н.Л-ийн хашаанаас гарсан чинь Бэрхийн эмнэлгийн мэсийн эмч Энхтулга ирээд нас барчихсан байна гэж хэлсэн... Н.Л  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 48-50-р тал/

Гэрч Т.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би гэр рүүгээ ороод Л  гадаа ирчихсэн байна гэж хэлэхэд Б  ах хүүгээ дагуулаад надтай зөрөөд гарсан, тэгээд гэртээ жоохон сууж байгаад 00 руу ороод бие засаж байхад хашааны гадаа Б  ах Л г чи согтуу машин барилаа, согтуу барьж болохгүй би машиныг чинь хашаа руу чинь оруулчихъя гээд Л г машинд нь суулгах гээд машиных нь арын хаалгыг онгойлгож байхад Л  манай ахыг араас нь цохиод унагаачихсан, тэгэхэд Б  ах босож ирээд чи намайг цохидог хэн бэ чи гээд Л г цохиод авсан, тэгэхэд Л  амаа дараад машиныхаа араар тойрч очсоноо газар сууснаа Б  ахаа намайг уучлаарай гэж байсан, тэгэхэд Б  ах би чиний төлөө л хэлж байгаа ш дээ, чиний согтуу машин барьж яваад цагдаад баригдах чинь надад хамаагүй ш дээ гэж хэлэхэд Л  би ядуу айлын хүүхэд яагаад агсан тавьж болдоггүй юм бэ гээд орилоод байсан... Тэгээд хэсэг байж байгаад ахыг орж ирэхгүй болохоор нь нөгөө хоёр чинь юу болсон бэ, чи гараад Б  ахыг оруулаад ирээ гэж хэлээд Амарсайханыг гаргасан, тэгсэн Амарсайхан гарч явснаа удаагүй сандарсан байдалтай орж ирснээ Цэрэнбаяр цагдаа руу залгаарай, нөгөөдөх чинь буудна гээд гэр рүүгээ гүйчихлээ гэж хэлсэн... Амарсайхан Мөнхтулга руу залгаад “Л  багш ирээд агсан тавиад байна, хүн буудна гээд гэр рүүгээ гүйчихлээ” гээд дуудлага өгөөд утсаа тасалсан, тэгэхэд би гэрийн хаалгаар шагайхад Б  ахын 6 настай хүү нь хашааны завсраар хараад зогсож байсан, тэгэхээр нь би Тулгаа нааш ир ээ гээд дуудахад хүү нь ирэхгүй хашааны завсраар хараад зогсоод байсан, тэгхэд жоохоноо, Амараа гээд Б  ахын дуудаж байгаа дуу сонсогдсон. Амарсайхан хашаа даваад Л ы хашаа руу ороход Л  хашааныхаа хажууд зогсож байсан, харин байшингийн довжоон дээр Б  ах эвхрэлдчихсэн хэвтэж байсан, манай хүн, Л д чи юу хийчихэв ээ гээд Б  ах дээр очоод толгойг нь өргөж харснаа “буудчихсан байна ш дээ” жоохноо гээд над руу орилсон, тэгэхээр нь би хашаанаас гараад гүйж байхдаа эмнэлэг, цагдаа руу залгаад дуудлага өгсөн, тэгээд ах дээрээ очиход Б  ах “намайг буудчихлаа” гээд хоёр удаа урт амьсгаа аваад хэлсэн, тэгээд би эхнэрийг нь дуудаад талийгаачийг машинд оруулж хэвтүүлээд хашаанаас гарч байхад эмч ирж үзсэнээ өнгөрчихсөн байна гэж хэлсэн... Хашааны завсраар хараад зогсож байсан 6 настай хүү нь “пис гэх дуу гарсан, дараах нь аав Л  ахын байшингаас мөлхөөд гараад ирсэн, тэгэхэд Л  ах аавын дээгүүр алхаад байшингаасаа гарч ирсэн ш дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 55-56-р тал/

Гэрч Э.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 08-ны 11 цаг 33 минутанд Э.Амарсайхан гэх иргэнээс “манай хашаанд Л  гэх залуу согтуу ирчхээд буудна гээд байна” гэсэн утгатай дуудлага хүлээж авсан... очиход 60 айлын 420 тоот хашаа байсан, тухайн хашаагаар явж ороход байшингийн довжоон дээр талийгаач газар хэвтчихсэн, толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, дуудлага өгсөн Амарсайхан талийгаач Б ын суган доогуур гараа хийгээд цээжийг нь түшсэн байдалтай сууж байсан, талийгаачийн хажууд түүний ээж Энхтайван, дүү Энхбат, талийгаачийн эхнэр нар сандарсан байдалтай зогсож байсан, мөн ертөнцийн зүгээр талийгаачийн баруун талд довжооны хажууханд Л  дээгүүрээ нүцгэн доошоо харсан байдалтай хэвтэж байсан, тэгээд би Л г босгоод гарыг нь ард нь гавлахад “би хүн алчихлаа ш дээ, би айлын ганц хүү ш дээ” гээд хашхичаад байсан... Тэгээд дараах нь эмнэлгээс Энхтулга эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95-96 тал/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай: “...талийгаач Т.Б  нь галт зэвсгийн гэмтэл: хошуут сум бүхий бага калибрийн ойрын зайн буудалт, хэвлийн зүүн урд хэсгийн сумны орсон шарх, хэвлийн урд хэсгээс арагш чиглэлтэй элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийг дайрч, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн зүүн хажуу хэсэг хүрч төгссөн сумны суваг, элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийн шарх, өрцний эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн цус хуралт, нойр булчирхайн дээд хэсэгт цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 139-143-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1784 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Н.Л  32 нас, эр” гэсэн хаягтай цуснаас 1.4 промилли илэрч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 160-161-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1121 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн бууны 22207 дугаартай замгаар буудагдсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 202-203 тал/

Яллагдагчаар Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хүний амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин 15 жилийн ял маань надад хүнддэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н.Л-ийн хүнийг буудаж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүгдэгч Н.Л-г дээрх зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч Д.Чулуунпүрэв:  “...Шүүгдэгч Н.Л  нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Баруунжарын 420 тоотод байх өөрийн хашаанд байрлах байшин дотор 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Т.Б-тай “архи ууж машин барьсан, шүд рүү цохисон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Тоз-8 маркын улаан хүрэн өнгийн модон хуйтай, гол төмөр 3201 дугаартай, замаг 22207 дугаартай галт зэвсгээр түүний хэвлий хэсэгт 1 удаа буудаж Б ын биед хэвлийн зүүн урд хэсгийн сумны орсон шарх, хэвлийн урд хэсгээс арагш чиглэлтэй элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийг дайрч, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн зүүн хажуу хэсэг хүрч төгссөн сумны суваг, элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийн шарх, өрцний эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн цус хуралт, нойр булчирхайн дээд хэсэгт цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд гэмтэл учруулан алсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайвангийн мэдүүлэг, гэрч Г.Аззаяагийн мэдүүлэг, гэрч Э.Амарсайханы мэдүүлэг, гэрч Т.Энхбатын мэдүүлэг, гэрч Э.Мөнхтулгын мэдүүлэг, гэрч Ц.Сарантуяагийн мэдүүлэг, гэрч Э.Буяндэлгэрийн мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1784 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1121 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцох саналтай байна. Хэргийн үйл баримтыг тодруулахад өмгөөлөгчийн хэлж байгаа шиг бусад гадны хүчин зүйлийн нөлөөлөлт, доргилт тийм зүйл болоогүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тухайн буугаар шүүгдэгч Н.Л  нь буудаж хүний амь нас хохироосон болохоо хүлээн зөвшөөрсөн нь нотлох баримт шинжлэн судлахад авсан мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл бусад байдлаар бүрэн тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Л-г хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Энхтайвангаас мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардал, өмгөөлөгчийн зардалтай холбоотой нийт 22.836.798 төгрөгийн баримт гаргаж өгч хавтас хэрэгт хавсаргасан. Өнөөдрийн байдлаар хавтас хэрэгт хохирол төлсөн баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.Л-г бусдад төлөх төлбөртэй гэж тооцуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч К.Бауиржан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн тал дээр улсын яллагчтай байр суурь нэг байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг гэх мэт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн дүүрэн хийгдэж гэм буруугийн асуудлыг бүрэн дүүрэн нотолсон гэж үзэж байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирогчийн ар гэрийнхэнтэй ярилцаад зүйлчлэлийн тухайд тохирч байгаа юм уу гэдэг дээр өмнө прокурорт хандаж байсан. Өөрөөр хэлбэл 10.1 дүгээр зүйлд заасан хүний амь насыг санаатай хохироосон үйлдэл биш. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь насыг хохироохдоо онц харгис хэрцгий аргаар хохироосон байна гэдэг байдлаар үйлдсэн байна гэдэг хүсэлтийг прокурорт хүргүүлж байсан. Прокурор холбогдох хариуг ирүүлсэн. Бид ярилцаад хүрсэн байр суурь гэвэл гэмт хэрэг үйлдэхдээ энэ хүний хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлуулсан. Тухайлбал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар авто машин тээврийн хэрэгсэл жолооддог, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, хүний биед гэмтэл учруулдаг, хамгийн сүүлд хүний амь насанд хүрсэн гэдэг иймэрхүү байдлууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс ийм  асуудал гаргаж байгаагүй гэж хэлдэг хэдий ч эрх бүхий байгууллагаар тогтоогдоод тэмдэглэлд авагдсан үйл баримт гэж үзэж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу  тавьдаг гэж эргэн тойрны гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаг, бусдад ямар нэгэн байдлаар халдахыг оролддог ч гэдэг юм уу ийм зан авир гаргаж байсан гэдэг нь удаа дараагийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг болсон гэдэг байдлаар тайлбарлаж үүнтэй холбоотой нотлох баримтуудыг судалж байх шиг байна. Гэхдээ хоорондоо маргалдаж муудалцах тохиолдолд эрүүл ч бай, согтуу ч бай ямар ч тохиолдолд маргалдах зүйл гардаг, эдгээр хүмүүсийн хооронд ямар нэгэн хувийн өс, хонзон өр авлага байхгүй гэдгийг шүүгдэгч өөрөө мэдүүлсэн. Мөн хохирогчийн ар гэр, гэрчүүд мэдүүлж байгаа. Архи уусан үедээ хүнлэг биш хүний амь насыг хохироох санаа сэдэл агуулсан, тиймээс энэ  санаа зорилгоо гүйцэлдүүлсэн нь тодорхой гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байгаа. Аль аль нь нас биед хүрсэн гэр бүл зохиосон хүмүүс байгаа. Ялангуяа Н.Л ы хувьд багш сурган хүмүүжүүлэгч хүн байгаа. Гэсэн атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийм араншин гаргасан. Хүнтэй зодолдож маргалдаж болно, гэхдээ хүний амь насанд хүрнэ гэдэг байж болзошгүй асуудал, энэ талаар шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байх. Гэм буруугийн тал дээр бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийн тухайд өнөөдрийн байдлаар учирсан бодит хохирлыг шүүх хуралдааны явцад дэлгэрэнгүй тайлбарласан. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд болон өнөөдрийн шүүх хурал дээр гаргаж өгсөн байгаа. Нийт 31.806.322 төгрөгийн хохирол учирсан гэдэг. Энэ бол бодит хохирол байгаа. Оршуулга болон зан үйл хийхтэй холбоотой нийт 18.563.860 төгрөг, цалингийн зээл байгаа. Хэрвээ энэ хүн амьд байсан бол цалингийн зээлээ төлөөд явах бүрэн боломж байсан. Үүнтэй холбоотой цалингийн зээл авсан гэрээ хэлэлцээр, төлж байсан баримт, үлдэгдэл төлбөртэй холбоотойгоор банкнаас ирүүлсэн тодорхойлолт баримтууд байгаа энэ нь 8.242.458 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, хэрвээ энэ асуудал болоогүй бол өмгөөлөгч авах ямар шаардлагатай юм бэ гэсэн шаардлагыг тавьж байгаа учраас энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Нийт 31.806.322 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол байгаа. Эрүүгийн хууль тогтоомжид юу гэж заасан байдаг вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тодорхойлсон байгаа. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт энэ зүйлийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар шууд учирсан хохирол бол хүний амь нас байгаа. Хүний амь настай холбогдуулаад гарч байгаа эдийн засгийн хохирлуудыг өнөөдөр бид нар манай шүүх шүүхийн практик нэхэмжилж байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд тодорхойлоод өгсөн. Гэтэл хүний амь насыг үнэлэх үнэлэмжийн тухайд хэд гэж үнэлэх вэ гэдэг зүйл яригдана.  Энэ хуулийн 2-т энэ зүйлийн тусгай ангид зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар гэж байгаа. Гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор. Тэгэхээр бид нар дахиад хор уршгийн талаар ярина. Ямар хэмжээний хохирол учраад байгаа юм бэ. Тэгэхээр хамгийн бодитойгоор хохирогч 2-9 насны 3 хүүхэдтэй. 18 нас хүртэл буюу амьдрах чадвартай болтол нь эцэг, эх нь асран хамгаалж харгалзан дэмжих үүрэгтэй. Үүнтэй холбоотой ямар хэмжээний хохирол учирч байгаа юм бэ гэдгийг хохирогч талаас юу гэж тодорхойлж байна вэ гэхээр тухайн хүн ямар хөдөлмөр эрхэлж байсан бэ гэдгийг илэрхийлэх холбогдох байгууллагаас тодорхойлолтыг ирүүлсэн, мөн ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 06 дугаар сараас эхлээд 2021 оны 12 сар хүртэл Гок Булган-Уул ХХК-д ажиллаж байсан юм байна. Энэ ажиллаж байх хугацаандаа 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны цалинтай нийгмийн даатгалын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Мөн нийгмийн даатгалын төлөлттэй холбоотой баримт 2 дугаар хавтаст хэргийн 208 дугаар хуудсанд авагдсан байгаа. Тэгэхээр энэ хугацаанд 900.000-1.500.000 төгрөгийн цалин авч байсан юм байна. Нийгмийн даатгалд 234.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан байна. Үргэлжлүүлээд ЭВОЛЮШН Сүрвэй ХХК-д 2016 оны 06 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл ажиллаж байсан байна. Ажиллахдаа 3.500.000 төгрөгийн цалин авч байсан юм байна. Үүнтэй холбоотойгоор цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байгаа. Хамгийн сүүлд 2022 оны 1 сард 3.500.000 төгрөг, 2 сард 3.200.000 төгрөг нас барах хүртэл 3 сард 800.000 төгрөгийн цалин авч байсан юм байна. Үүнийг 2 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудсанд авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа. Хаан банкны 2 данс байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 03 дугаар сарын 15-ыг хүртэл аль аль дансанд орсон байгаа. Нэг дансны гүйлгээний утга 1.797.510 төгрөгийн гүйлгээ хийгдэж байсан байгаа. Нөгөө дансанд 2.876.956 төгрөгийн гүйлгээ хийж байсан байна. Тэгэхээр тухайн үеийн буюу нас барах хүртэл хугацааны гүйлгээг бодож үзэхэд ийм хэмжээний цалинтай өөрөөр хэлбэл Гок Булган-Уул компаниас ирүүлсэн цалингийн тодорхойлолтоор өөрийнх нь авч байгаа дансны үлдэгдэл гүйлгээ гэсэн эдгээр баримтууд давхар нотолж байгаа. Цаашдаа хэд хүртэлх наслах байсан бэ энэ наслах хугацаандаа хэдий хугацаанд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бэ гээд хамгийн багадаа тооцохоор  135.000.000 төгрөгийн баримт гарч байгаа. Дунджаар 50 нас хүртэл бодоход ийм хэмжээний орлого олох боломжтой байсан байна. Энэ хугацаандаа үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх, амьдралд нь хөлөө олох, сургаж хүмүүжүүлэх, орон байраар хангах гээд эцгийнхээ үүргийг биелүүлээд явах хангалттай боломж байсан юм байна. Тийм боломжийг алдагдуулсан учраас өнөөдөр бид нар хор уршгийн асуудлыг ярьж байгаа. Үүнтэй холбогдуулаад учирсан шууд хохирол буюу гэм буруугаас үүссэн шууд хохирлыг гэм буруутай этгээдээс гаргаж өгөөч... энэ хүүхдүүдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэхтэй холбоотой тэжээгчээ алдсаны тэтгэмжийг гаргуулж өгөөч...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Миний хувьд өөр байр суурьтай оролцож байгаа. Хохирогчийн өмгөөлөгч хэллээ хүн маргалдаж болно тэглээ гээд хүний амь насанд хүрч болохгүй гэсэн. Энэ дээр манай үйлчлүүлэгч зуун хувь буруутай, энэ үйлдлийн улмаас энэ хүн нас барсан гэж хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Гэхдээ маргаж болно. Маргалаа гээд нэгнийхээ шүдийг булгартал нь унатал нь цохих шалтаг шалтгаан байсан юм уу? талийгаач Б ын хувьд Л г газар унасан байхад нь гутлаараа дэвсэх ч гэдэг юм уу ийм үйлдэл хийх шаардлага байсан юм уу, байгаагүй юм уу, өнөөдөр нуруу, бугалга дээр нь няцралт үүсчихсэн нь гэрэл зургийн үзүүлэлтээр, цагдаагийн авсан зураг, биед нь үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож тогтоогдсон байгаа. Н.Л ы биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Үйл баримтын хувьд талийгаач буудуулснаас болж амь насаа алдсан. Үүнийг хэн ч няцааж үгүйсгээгүй. Үйл баримтын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотолж тогтоож тэрнийхээ хүрээнд бид нар гэм буруугийн асуудлыг хэлэлцэх ёстой. Үйл баримтын хувьд талийгаач Б  нь буудуулсны улмаас нас барсан болох нь задлан шинжилгээгээр тогтоогдсон. Гэхдээ энэ нь гэм буруугийн хувьд санаатай үйлдэгдсэн үү, болгоомжгүй үйлдэгдсэн үү гэдэг нь улсын яллагчийн яллаж нотолж байгаа баримт шиг зуун хувь тогтоож нотлогдсон баримт байхгүй байгаа. Үйл баримт нь цугларсан нотлох баримтаас үзвэл буугаар буудаж нас барсан гэхдээ энэ бууг буудахдаа Л  бууг сумлаад цэнэглээд гохыг дарсан гэдэг ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин авагдсан нотлох баримтаар буу нь гох дарагдахгүйгээр доргилтоос болж дарагдах боломжтой юм байна гэдэг дүгнэлт гарсан. Н.Л ы баруун гар зүүн гар хумснаас ямар нэгэн дарь илрээгүй байгаа. Тухайн үед Л д хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас биед нь гэмтэл учирч уу гэвэл учирсан байсан. Тэгээд 24 цагийн дараа мэдүүлэг өгсөн байгаа. Би алъя гэсэн зорилго байгаагүй. Би өөрөө зодуулсан байсан учраас айсан учраас айлгах зорилготой буу авсан. Би бууг цэнэглэх, сумлах гохон дээр дарах үйлдэл хийгээгүй гэдэг мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Шүүхийн шатанд мөн ярьж байна. Ийм нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Тэгэхээр энэ хүнийг шууд идэвхтэй үйлдэл хийгээд буугаа сумлаад цэнэглээд гохон дээр дараад хүнийг санаатай алсан юм байна гэдэг ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас улсын яллагчийн яллаж байгаа шиг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан буюу санаатайгаар бусдын амь насыг хохироосон гэдэг зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна. Тийм болохоор өмгөөлөгчийн хэлэх гэж байгаа санаа бол үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн юм биш үү гэсэн ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Оршуулгын зардалтай холбоотой баримтуудаас хохирогчоос нэхэмжилсэн бодит мөнгө бол 31.806.322 төгрөгийн баримт өгсөн байгаа. Үүнээс хуулиар төлөх ёстой нэхэмжлэлийн шаардлага бол 18.563.864 төгрөгийг төлөх юм байна гэж харж байгаа. Ажилгүй байх үеийн цалин 50 нас хүртэлх үеийн цалин, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг ярьж байна. Энэ талаарх баримт хэрэгт ирээгүй байгаа. Өнөөдөр 130.000.000 саяын хэд нь хүүхдийн тэтгэмж вэ гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс тодорхой хэлсэнгүй. 130.000.000 төгрөг гаргалаа гэхэд хүүхдийн тэтгэмжтэй холбоотой баримт хэрэгт ирээгүй учраас үүнийг гаргах боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруутай байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тухайн үед болж өнгөрсөн үйл баримт, үндэслэлийн талаар дараах дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Н.Л  нь 2022 оны 03 дугаар сарын 08-нд архи ууж согтууран улмаар Т.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний хэвлий хэсэгт буудаж алсан болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайвангийн “...Амарсайхан ээжээ хурдлаарай Б ыг буудчихлаа гэхээр нь би хашааныхаа урд хаалгаар гараад Н.Л-ийн хашаанд орсон чинь манай хүү Б ын нүүр нь хөхөрчихсөн байдалтай... байсан. Тэгэхээр нь би очоод хүүгийнхээ толгой дух хэсэгт гараараа дараад үзсэн чинь хүйтэн болчихсон байсан. Тухайн үед Н.Л  нь хэлэхдээ шүд рүү минь цохихоор нь би буудчихлаа гэхээр нь би миний хүүгийн амь чиний шүднээс хямдхан байна уу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас,  хх-ийн 37-39-р тал/

Гэрч Г.Аззаяагийн: “...Н.Л  доошоо харчихсан “би хүн буудаад алчихлаа, танай хүн миний шүд рүү цохьсон” гээд үглээд хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 44-46 тал/

Гэрч Э.Амарсайханы: “...Н.Л  буудна чамайг пиздаа минь гээд орилоод байхаар нь гараад харсан чинь Н.Л ... хашаа руугаа гүйж байсан... 11 цаг 34 минутын орчимд Т.Б  нь Жоохноо /манай эхнэр Энхбат/, Амараа гээд дуудахаар нь би гэрээсээ гүйж гараад зүүн талынхаа хашаа буюу Н.Л-ийн баруун талын хашааг даваад орсон чинь Т.Б  толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр урагш чиглэн харчихсан байхаар нь очоод тэврээд юу болов гээд асуусан чинь намайг Л  буудчихлаа гээд гүнзгий, гүнзгий амьсгалаад бүүр амьсгалж чадахгүй байх шиг болохоор нь итгэхгүй энгэрийг нь задгайлаад үзсэн чинь хэвлийн зүүн дээд хэсэгт нүх гарчихсан жоохон цус гарчихсан, мөн пудволк дээрээ цус болчихсон болохоор нь байшингийн модон довжоог түшүүлэн суулгаад байшин руу нь гүйж орсон чинь баруун талынх нь том өрөөнд улаан хүрэн модон бариул, бөгстэй буу байхаар нь би байшингаас буцаж гаран эхнэр Энхбатыгаа дуудаад эмнэлгийн байгууллагад дуудлага өгүүлсэн... Тухайн үед Н.Л  нь би хүн буудаад алчихлаа ш дээ гээд дээшээ хараад хэвтээд орилж, чарлаад, уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 48-50-р тал/

Гэрч Т.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Л  хашааныхаа хажууд зогсож байсан, харин байшингийн довжоон дээр Б  ах эвхрэлдчихсэн хэвтэж байсан, манай хүн Л д чи юу хийчихэв ээ гээд Б  ах дээр очоод толгойг нь өргөж харснаа “буудчихсан байна ш дээ” жоохноо гээд над руу орилсон... тэгээд ах дээрээ очиход Б  ах “намайг буудчихлаа” гээд хоёр удаа урт амьсгаа аваад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 55-56-р тал/

Гэрч Э.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Л г босгоод гарыг нь ард нь гавлахад “би хүн алчихлаа ш дээ, би айлын ганц хүү ш дээ” гээд хашхичаад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95-96 тал/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай: “...талийгаач Т.Б  нь галт зэвсгийн гэмтэл: хошуут сум бүхий бага калибрийн ойрын зайн буудалт, хэвлийн зүүн урд хэсгийн сумны орсон шарх, хэвлийн урд хэсгээс арагш чиглэлтэй элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийг дайрч, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн зүүн хажуу хэсэг хүрч төгссөн сумны суваг, элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийн шарх, өрцний эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн цус хуралт, нойр булчирхайн дээд хэсэгт цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 139-143-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1784 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Н.Л  32 нас, эр” гэсэн хаягтай цуснаас 1.4 промилли илэрч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 160-161-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1121 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн бууны 22207 дугаартай замгаар буудагдсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 202-203 тал/

Яллагдагчаар Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хүний амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32-р тал/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нь өөрийн байшинд байсан буугаар хохирогч руу чиглүүлэн буудсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг ухамсарлаж үйлдсэн байдал нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас Т.Б ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт “...Оршуулгын зардал 18.563.864 төгрөг, цалингийн зээл 8.242.458 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, нийт 31.806.322 төгрөг, мөн гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилж байгаа...” гэж мэдүүлсэн бөгөөд  шүүх хэрэгт хохирогчоос бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг тулгаж шалгахад нийт 18.563.864 төгрөгийн оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зардал гарсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Л гаас 18.563.864 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайванд олгох үндэслэлтэй байна. Түүнчлэн өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан өмгөөлөгч авсан нь гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин бусад хохирол зардлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй, нэмэлт нотлох баримт шаардлагатай, зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайван нь бусад хохирол зардлаа холбогдох нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагч, өмгөөлөгч нар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар доорх дүгнэлтүүдийг гаргав.

Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Л-д   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д   оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Энэ хэрэгт шүүгдэгч Н.Л-д   2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн сентфонон куртик 1 ширхэг, саарал өнгийн юүдэнтэй ноосон цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг, усан цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүүлттэй сахиус мэт зүйл 1 ширхэг, улаан хүрэн өнгийн модон хуйтай, гол төмөр 3201 дугаартай, замаг нь 22207 дугаартай 110 см урттай, тоз-8 маркын буу 1 ширхэг, “Н” гэсэн бичиглэлтэй шар өнгийн хонгио 1 ширхэг, “ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 ширхэг”, “хар өнгийн сентфонон хантааз 1 ширхэг, юүдэнтэй цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 ширхэг, сумны хошуу мэт металл зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч К.Бауиржан: “...Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргээр ял шийтгэл эдлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хохирогч нарын хувьд ийм байр суурьтай байгаа. Яагаад ингэх болсон шалтгаан нөхцөлийг тайлбарлах ёстой байх. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлөөс эхлээд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл энэ хэрэгт нөлөөлсөн. Согтуугаар ирж тухайн асуудлыг гаргаагүй бол энэ хэрэг үйлдэгдэхгүй байсан гэдгийг хэлмээр байна. Гэр бүлийн гишүүдийн өмнө энэ хэргийг үйлдсэн байгаа. Энэ бол хамгийн байж болохгүй харгис үйлдэл гэж үзэж байгаа. Яагаад гэр бүлийнх нь гишүүдийн өмнө үйлдсэн бэ гэхээр талийгаач болон шүүгдэгч нар нь хөрш зэргэлдээ амьдардаг, хамар хашааны наана цаана тухайн хэрэг үйлдэгдсэн. Хэрэг болох үед хоёулхнаа байсан нөхцөл байдал хэргийн материалд авагдсан ч гэсэн тухайн хэрэг болохыг, буун дуу гарахыг, аавыгаа буудуулаад байшингийн хаалгаар мөлхөөд гарч ирэхийг, мөн шүүгдэгч Л  тухайн хэргийг үйлдчихээд аавынх нь дээгүүр алхаад гарч ирж байсан энэ бүх үйлдлүүдийг талийгаачийн 6 настай хүүхэд харсан. Тухайн гэмт хэрэг болохыг талийгаачийн 6 настай хүү харсан талаараа ойр дотны хүмүүстээ хэлснийг хууль ёсны төлөөлөгч Энхтайвангийн мэдүүлэг, гэрч Энхтайвангийн өгсөн мэдүүлэг дээр тусгагдсан байдаг. Мөн хүүхдийг сэтгэл зүйчтэй уулзуулж ярилцсан. Ярилцлагын тэмдэглэлийг шүүхэд өгсөн байгаа. Яг л өөрийнхөө харсан зүйлийг тодорхой тайлбарлаж хэлсэн гэж байгаа. Хашааны завсраар харахад буун дуу гарсан, аав мөлхөж гарч ирсэн, дээрээс нь шүүгдэгч Хатнаа ах алхаад гараад ирсэн гэж хэлдэг. Энэ нөхцөл байдал нь юуг харуулж байна вэ гэхээр харгис хэрцгий аргаар гэр бүлийнх нь гишүүдийнх нь өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа. Одоог хүртэл талийгаачийн 6 настай хүүхэд аавынхаа тэр харж байсан нүдийг одоо ч хардаг гэж тайлбарлаж мэдүүлсэн байдаг. Сэтгэл зүйчийн хийсэн дүгнэлтээр тухайн хүүхэд нь сэтгэл зүйн хаалттай, биеэ барьсан байдалтай, түгшүүр стрессийн шинж тэмдэгтэй, хаалттай байдалтай ирээдүйд итгэлгүй болсон уур уцаарын шинж тэмдэг давамгай, аавыгаа харж байсан байдлыг тодорхойлсон тэмдэглэлүүдийг ирүүлсэн байгаа. Энэ бүх зүйлийг нүдээр харсан хүүхдийн сэтгэл санаа ямар хэмжээний зовуурьт орж, ямар хэмжээний шаналалд автаж байгаа нь тодорхой. Энэ бол асар их хэмжээний зовуурь шаналал, насан туршид нь арилахгүй байнгын сүүдэр мэт дагаж явдаг зүйл. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түрүүн тайлбарласан, цонхыг нь хагалчих уу гэж байна. Тухайн хүүхдийн одоо байгаа нөхцөл байдал, одоо илэрч байгаа шинж тэмдэг нь цонхыг нь хагалчихъя энэнээс болж миний аав байхгүй болсон гэдгийг мэдээд өөрийнхөө байгаа зан байдлаар илэрхийлж байгааг шүүх харж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Ял шийтгэлийн тухайд улсын яллагчийн хэлсэн 15 жилийн хорих ял буюу тухайн зүйл ангид заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгөөч гэсэн саналыг оруулж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1-д зааснаар шүүх хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тухайн хэргийн хувийн байдал зэргийг харгалзан ялыг оногдуулна гэж заасан байгаа. Н.Л ы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. 1.4-т заасан хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж заасан. 1.4-т заасан хөнгөрүүлэх үндэслэл байна. Тухайн хэргийг тохиолдлын чанартай үйлдэж анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Урьд нь хэрэгт холбогдож байгаагүй ийм нөхцөл байдал байгаа. Өмгөөлөгчийн зүгээс тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-15 жилийн хоорондох ялыг шүүх тухайн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулахаар заасан байгаа. Хор уршгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ийм зүйл ангиар орж ирж байгаа. Хор уршиг нөхөгдөх боломжгүй. Хүний амь нас хохироосон учраас бусдыг санаатай алсан гэдэг зүйл ангиар орж ирж байгаа. Н.Л ы хувьд өөрөө багш мэргэжилтэй залуу хүн, асрамжид нь 2 хүүхэд байдаг. Өнөөдөр оршуулгын зардалтай холбоотой төлбөрийг огт төлөхгүй гэж хэлээгүй. Амьдралын хувьд өөрөө 5 ханатай гэртэй. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, өөрөө цалингийн зээлтэй. Эхнэр нь бас цалингийн зээлтэй. Мөн машины зээлтэй, эхнэр нь төлье гэхэд ямар ч төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байгааг шүүх харж үзнэ үү. Н.Л  нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний буруутай үйл ажиллагааны улмаас энэ хүн нас барсан би маш их харамсаж гэмшиж байна гэдгээ шүүхэд удаа дараа илэрхийлсэн байгаа. Мөн улсын яллагчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Энэхүү ар гэрийнх нь нөхцөл байдал өөрийнх нь хувийн байдал, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Н.Л-д   ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, галт зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт зэргийг харгалзан 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон/ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шүүгдэгч Н.Л-ийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн сентфонон куртик, саарал өнгийн юүдэнтэй ноосон цамц, улаан хүрэн өнгийн урт ханцуйтай цамц, усан цэнхэр өнгийн фудволк, улаан хүрэн өнгийн зүүлттэй сахиус мэт зүйл, “Н” гэсэн бичиглэлтэй шар өнгийн хонгио, ногоон өнгийн өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн ноосон өмд, хөх өнгийн оймс, хар өнгийн үдээстэй гутал, хар өнгийн сентфонон хантааз, юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн хос оймс, хар өнгийн түрүүтэй гутал, сумны хошуу мэт металл зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, улаан хүрэн өнгийн модон хуйтай, гол төмөр 3201 дугаартай, замаг нь 22207 дугаартай, ТОЗ-8 маркын бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Л г хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-г 12 жилийн хугацаагаар  хорих ялаар  шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д   оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-ийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л гаас оршуулгын зардалд 18.563.864 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайванд олгож, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн сентфонон куртик, саарал өнгийн юүдэнтэй ноосон цамц, улаан хүрэн өнгийн урт ханцуйтай цамц, усан цэнхэр өнгийн фудволк, улаан хүрэн өнгийн зүүлттэй сахиус мэт зүйл, “Н” гэсэн бичиглэлтэй шар өнгийн хонгио, ногоон өнгийн өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн ноосон өмд, хөх өнгийн оймс, хар өнгийн үдээстэй гутал, хар өнгийн сентфонон хантааз, юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн хос оймс, хар өнгийн түрүүтэй гутал, сумны хошуу мэт металл зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, улаан хүрэн өнгийн модон хуйтай, гол төмөр 3201 дугаартай, замаг нь 22207 дугаартай, ТОЗ-8 маркийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтайван нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч,  тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Л-д   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ

 

                 ШҮҮГЧИД                                           Р.БАТБАЯР

 

                                                                             Н.БАЯРБААТАР