Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0181/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Жавхлан,

Шүүгдэгч                                                       Т.Ц нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Чулуунпүрэвээс     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай  ирүүлсэн Т.Ц-Д холбогдох 2239001610227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ц нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн хөдөө хэсэг “Бор-Үзүүр” гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 17 цаг 40 минутын орчим улаан өнгийн Приус-20 маркийн 19-57 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн” 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана:, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.А-ийг дайрч түүний биед цээжний баруун 1-5-р хавирга эгмийн дунд шугамаар, 1-9-р хавирга далны шугамаар, зүүн 1-7-р хавирга эгмийн дунд шугамаар, 1-9-р хавирга суганы урд болон далны шугамаар хугарал, цээж, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, элэгний язрал урагдал, баруун бөөрний өөхөн эд болон гадаргуу дахь цус хуралт, чацархайд цус хуралт, сэмжний урагдал, баруун сарвуунд шарх, баруун хамрын төвгөр, хацар, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, баруун ташаа, шилбэнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14 тал/,

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 тал/,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний аав С.А  нь 1943 онд Хэнтий аймгийн Биндэр сумын “Цагаан-нуга” гэх газар төрж өссөн. Тусгай дунд боловсролтой, есөн хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд байсан. Зан аашийн хувьд төлөв даруу зантай, нутаг орондоо *******хүндтэй, хүнийг манлайлж ажиллах чадвартай, хүнд сайн зүйлийг зааж сурган зөвлөж чаддаг хүн байсан. Талийгаач 1979 онд ээж Т.Ц-тэй гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон... Болгоомжгүй байдлын улмаас ийм зүйл болсон тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/

5. Иргэний нэхэмжлэгч С.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бол миний хадам ээж Т.Ц-ийн  эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгслийг авах мөнгийг нь хадам ээж явуулаад манай нөхөр Улаанбаатар хотоос худалдан авч ээж рүү явуулсан машин. Хүнээс худалдаж авахдаа тухайн худалдсан хүнээс нь миний *******дээр шилжүүлсэн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/

6. Насанд хүрээгүй гэрч П.Буян-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчим эмээгийн хамт 19-57 УБГ улсын дугаар Приус-20 маркийн машинтай гэрийн баруун талд байсан хонио туугаад Гомбо ахын гэрийн баруун урд талд байх худаг дээр очоод хонио усалсан. Би худаг дээр хонио усалж үлдээд эмээ Ц   Гомбо ахын гэр лүү машинтайгаа явах гэж байхад өвөө А ачааны жижиг цагаан машинаа унаад Гомбо ахын гэрээс худгийн хажууд урд талд ирж зогсоод бууж ирээд эмээгийн машины хаалгыг онгойлгоод эмээтэй юм яриад зогсож байсан. Юуны талаар ярьсныг би мэдээгүй, би хонио услаад усны онгоцны хажууд зогсож байсан. А өвөө их согтуу гуйваад явж байсан. Эмээгийн улаан өнгийн машин худгийн урд талд Гомбо ахын гэрийн чигтэй буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт хараад зогсож байсан. Өвөө А эмээтэй уулзчихаад зүүн зүгт явах, эмээ машинтайгаа хөдлөх хоёр яг зэрэг таараад эмээ машинтайгаа өвөөгийн цээжин биеийнх нь дээгүүр гараад 4-5 алхам яваад зогссон. Өвөө их согтуу явж чадахгүй шахуу гуйвж байгаад эмээгийн хөдлөхтэй зэрэгцээд машиных нь жолооч хэсгийн урдуур ташуу уначихсан. Эмээ машинаасаа бууж ирээд сандраад тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэчихлээ гэж хэлээд утсаар Гомбо ахын эх*******Энхтунгалаг эгчтэй яриад би А-ийг  санаандгүй машинаар дайрчихлаа эмнэлэг дууд гэж хэлсэн. Эмээ хааяа машиныхаа тоормос хааз хоёрыг андуурч гишгээд байна гэж хэлдэг. Тэгээд эмээ бид хоёр өвөөг түшээд цээжин биеийг нь бага зэрэг өндийлгөхөд өвөө амьд, юм дуугарахгүй байсан. Эмээ бид хоёр худгийн хойд талд байсан баас зөөж хаядаг модон аралтай тэргэн дээр хоёулаа өмсөж явсан куртикээ тайлж дэвсээд дээр нь өвөөг дээш харуулж тавиад тэргээ түрж Гомбо ахын гэрийн гадаа ирээд өвөөг өргөж гэрт оруулаад Гомбо ахын гэрийн зүүн орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд Ц   эмээ намайг гарч үнээ тугалаа нийлүүл гэж хэлсэн. Би гэрээс гараад үнээ тугалаа нийлүүлсэн... Эмээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Эмээ архи уудаггүй... 19-57 УБГ улсын дугаар Приус-20 маркийн улаан өнгийн машин эмээ Т.Ц-ийн  машин. Уг машиныг эмээ 2020 онд авсан. Эмээ машинаа малдаа явахдаа байнга унаж хэрэглэдэг... Би өвөөг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэнтэй архи уусныг мэдээгүй. Эмээ бид хоёрыг худаг дээр байхад л Гомбо ахын гэрээс жижиг ачааны машинаа жолоодоод худаг дээр ирэхдээ л А өвөө их согтуу байсан... Эмээ жолооны үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/

7. Гэрч Н.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны... Орой 17 цаг 50 минутын орчим хадам ээж Ц   миний утас руу залгаад би А-ийг  дайрчихлаа гэж хэлсэн. Би юу яасан гэнээ хөл гар нь зүгээр үү, би очих уу гэхэд ээж эмч авчирсан нь дээр байхаа гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Гомбод ээж аавыг машинаар дайрчихлаа гэж утсаар ярилаа гэж хэлсэн. Хүүхдүүдээ авч яваад яах вэ гээд Гомбо хүүхдүүдээ гэртээ хүргэж өгсөн. Тэгээд нөхөр бага охин бид гурав эрүүл мэндийн төвөөс Тэмүүжин эмчийг аваад тосгоны төвөөс баруун зүгт 7 км зайнд байх хөдөө гэртээ очоод гэрт ороход аав А-ийг  гэрийн зүүн орон дээр дээшээ харуулж хэвтүүлсэн, хөнжлөөр хучсан байсан. Ээж өөрөө хажууд нь зогсож байсан. Эмч аавыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Хөдөө гэрт очиход дүү Буян-Очир малын хашаан дотор үхэр тугалаа нийлүүлж байсан. Би ээж Ц  ээс юу болсон талаар асуухад би худаг дээрээс үхэр тугалаа нийлүүлэх гээд хөдлөхөд А машины урдуур унасан. Би сандраад тоормосоо хүчтэй гишгэлээ гэсэн чинь андуурч хаазаа гишгээд Алтангэрэлийн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Хадам ээж Ц   2021 оны намар 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 машиныхаа кропыг чулуунд цохиод хагалж байсан. Тухайн үед ээж машинаа унаад малдаа явж байгаад доороос чулуу цохихоор нь тоормосоо гишгэхдээ андуурч хаазаа гишгэж чулуун дээгүүр гараад кропоо хагалж байсан. Ер нь жоохон машин барихдаа муу. Хааяа тоормосоо гишгэхдээ андуурч хаазаа гишгээд байдаг юм... Ээж жолооны үнэмлэхтэй... 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хадам ээж Ц  ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Ээж малдаа явахдаа унаж хэрэглэх гэж 2020 онд ээж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

8. Гэрч А.Гомбын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны... 18 цагийн орчим манай эх*******надад “ээж утсаар яриад би А-ийг  машинаар дайрчихлаа эмч авчир” гэж ярилаа гэж хэлсэн. Тэгээд би ...Эрүүл мэндийн төвөөс Тэмүүжин эмчийг аваад төвөөс баруун зүгт 7 км орчим байх өөрийнхөө хөдөө гэрт очиход гэрийн зүүн орон дээр аав А-ийг  дээш харуулж хэвтүүлээд хөнжлөөр хучсан байсан. Эмч аавыг үзээд нас барсан байна гэж хэлсэн... Ээжээс эх*******Энх-Тунгалаг юу болсон талаар асуухад би худаг дээрээс үхэр тугалаа нийлүүлэх гээд хөдлөхөд А машины урдуур унасан. Би сандраад тоормосоо хүчтэй гишгэлээ гэсэн чинь андуурч хаазаа гишгээд Алтангэрэлийн дээгүүр гарчихлаа, А согтуу байсан гэж хэлсэн. Манай ээж хааяа машиныхаа тоормос, хааз хоёрыг андуур гишгээд байдаг. 2021 оны намар 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 машинтайгаа явж байгаад чулуун дээгүүр гарахдаа сандарч андуураад хаазаа гишгээд машиныхаа кропыг чулуунд цохиод хагалж байсан. Манай ээж 2021 онд жолооч болсон... Аав А гэртээ ганцаараа ч байсан архийг их, бага хэмжээгээр уучихдаг байсан. Аав Алтангэрэл, ээж Ц   нарын хооронд маргаж муудалцсан асуудал байгаагүй... гэх мэдүүлэг /51-52 тал/,

9. Гэрч Б.Тэмүүжиний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн орчим ажил тараад гэртээ байж байхад ажлаас сувилагч Цогтцэцэг утсаар яриад А гэх хүн машинд дайруулсан гэж дуудлага ирсэн гэж надад мэдэгдсэн... Гомбын хөдөө гэрт очиход гэрийн зүүн орон дээр А гэх хүнийг дээш харуулж хэвтүүлсэн, хөнжлөөр хучсан байсан. Хөдөө очиход цаг 18 цаг 30 минут болж байсан. Би А-ийг  үзэхэд амьсгал хураачихсан байсан. Гэр дотор ороход Ц   гэх талийгаачийн эх*******байсан, өөр хүн байгаагүй. Ц   гуай эрүүл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би Ц   эгчээс юу болсон талаар асуухад Худаг дээр байхад А амьжиргаа цагаан гээд жижиг ачааны машинтайгаа согтуу ирээд надтай уулзсан. Би үхэр тугалаа нийлүүлэх гээд Приус машинтайгаа хөдлөхөд миний машины жолооч талаар машины урд А газар унасан. Би сандраад тоормосоо гишгэхдээ андуурч хаазаа гишгээд машинтайгаа Алтангэрэлийн дээгүүр нь гараад дайрчихсан. Би машинаасаа буугаад очиход А амьд байсан. Тэгээд зээ хүүгийн хамт өргөж тэргэн дээр хэвтүүлээд гэрт авчраад өргөж оруулаад орон дээр хэвтүүлэхэд царай нь хөхөрсөн гэж хэлсэн. Талийгаачийг дайрсан гэх улаан өнгийн Приус-20 маркийн болон цагаан өнгийн жижиг ачааны авто машин ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй харсан байдалтай Гомбын гэрийн баруун урд байх худгийн хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

10. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай: “...1. 2. Талийгаач А-ийн цогцост цээжний баруун 1-5-р хавирга эгмийн дунд шугамаар, 1-9-р хавирга далны шугамаар, зүүн 1-7-р хавирга эгмийн дунд шугамаар, 1-9-р хавирга суганы урд болон далны шугамаар хугарал, цээж, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, элэгний язрал урагдал, баруун бөөрний өөхөн эд болон гадаргуу дахь цус хуралт, чацархайд цус хуралт, сэмжний урагдал, баруун сарвуунд шарх, баруун хацрын төвгөр, хацар, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, баруун ташаа, шилбэнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна... Химийн шинжилгээгээр цусанд 2,8 промилл спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7. Талийгаач С.А нь дээрх цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-132 тал/

11. Яллагдагчаар Т.Ц-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 17 цаг өнгөрөөгөөд зээ хүү Буян- Очирын хамт өөрийнхөө 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод пойлны талбайгаас хонио гаргаж туугаад хүү Гомбын гэрийн баруун урд байх худаг дээр очоод хонио усалсан. Би машинаа худгийн урд талд зүүн зүгт харуулаад тавьсан байсан. Би үхэр тугалаа нийлүүлэхээ явах гээд машиндаа суугаад байж байхад А Гомбын гэрийн гаднаас амьжиргаа цагаан гэх жижиг ачааны машинтай ирээд миний машины баруун урд талд зогсоод машинаасаа буугаад миний машины хаалга татаж надтай уулзсан. А их согтуу байсан бөгөөд би Алтангэрэлд хандаж хонь пойлонд орчихсон байна үндэс идээд үхдэг биз дээ гэхэд А үхүүл би төлнө дөө гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо маргалдаж муудсан асуудал болоогүй. Би үхэр тугалаа нийлүүлэх гэж байна гэхэд А машины хаалга хаагаад зүүн зүгт явсан. Би машинтайгаа хөдлөх гээд доошоо харж араадаа хийгээд хөдлөөд явахад машины жолооч талын дугуй нэг юман дээгүүр гарах шиг болсон. Би машинаа зогсоогоод машинаас буухад Алтангэрэлийн дээгүүр гарчихсан, Алтангэрэлийн хувцас шороо болчихсон дээшээ хараад хэвтэж байсан. Би утсаар бэр Энх-Тунгалаг руу залгаад би А-ийг  машинаар дайрчихлаа эмнэлэг дууд гэж хэлсэн. Зээ хүү Буян- Очир бид хоёр Алтангэрэлийн цээжин биеийг бага зэрэг дээш өндийлгөхөд юм дуугарахгүй амьд байсан. Зээ хүү бид хоёр худгийн хойд талд байсан малын баас зөөдөг тэргийг авчраад өмсөж явсан куртикээ тайлж дэвсээд А-ийг  өргөж дээр нь дээш харуулж тавиад тэргээ түрээд хүү Гомбын гэрийн гадна авчраад А-ийг  өргөж гэрт оруулаад зүүн орон дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн. Энэ үед Алтангэрэлийн царай хөхрөөд ирсэн... А-ийг  гэрт оруулаад удаагүй байтал хүү Гомбо, эх*******Энх-Тунгалаг, бага охин Энхриймаа, эмч Тэмүүжин нарын хамт ирсэн. Эмч Тэмүүжин А-ийг  үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-151 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэн гардаг.

 

Шүүгдэгч  Т.Ц нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн хөдөө хэсэг “Бор-Үзүүр” гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 17 цаг 40 минутын орчим Приус-20 маркийн 19-57 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хөдлөхдөө Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.А-ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:    

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14 тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний аав С.А  нь 1943 онд Хэнтий аймгийн Биндэр сумын “Цагаан-нуга” гэх газар төрж өссөн. Тусгай дунд боловсролтой, есөн хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд байсан. Зан аашийн хувьд төлөв даруу зантай, нутаг орондоо *******хүндтэй, хүнийг манлайлж ажиллах чадвартай, хүнд сайн зүйлийг зааж сурган зөвлөж чаддаг хүн байсан. Талийгаач 1979 онд ээж Т.Ц-тэй гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон... Болгоомжгүй байдлын улмаас ийм зүйл болсон тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/

Иргэний нэхэмжлэгч С.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бол миний хадам ээж Т.Ц-ийн  эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгслийг авах мөнгийг нь хадам ээж явуулаад манай нөхөр Улаанбаатар хотоос худалдан авч ээж рүү явуулсан машин. Хүнээс худалдаж авахдаа тухайн худалдсан хүнээс нь миний *******дээр шилжүүлсэн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/

Насанд хүрээгүй гэрч П.Буян-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчим эмээгийн хамт 19-57 УБГ улсын дугаар Приус-20 маркийн машинтай гэрийн баруун талд байсан хонио туугаад Гомбо ахын гэрийн баруун урд талд байх худаг дээр очоод хонио усалсан. Би худаг дээр хонио усалж үлдээд эмээ Ц   Гомбо ахын гэр лүү машинтайгаа явах гэж байхад өвөө А ачааны жижиг цагаан машинаа унаад Гомбо ахын гэрээс худгийн хажууд урд талд ирж зогсоод бууж ирээд эмээгийн машины хаалгыг онгойлгоод эмээтэй юм яриад зогсож байсан. Юуны талаар ярьсныг би мэдээгүй, би хонио услаад усны онгоцны хажууд зогсож байсан. А өвөө их согтуу гуйваад явж байсан. Эмээгийн улаан өнгийн машин худгийн урд талд Гомбо ахын гэрийн чигтэй буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт хараад зогсож байсан. Өвөө А эмээтэй уулзчихаад зүүн зүгт явах, эмээ машинтайгаа хөдлөх хоёр яг зэрэг таараад эмээ машинтайгаа өвөөгийн цээжин биеийнх нь дээгүүр гараад 4-5 алхам яваад зогссон. Өвөө их согтуу явж чадахгүй шахуу гуйвж байгаад эмээгийн хөдлөхтэй зэрэгцээд машиных нь жолооч хэсгийн урдуур ташуу уначихсан. Эмээ машинаасаа бууж ирээд сандраад тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэчихлээ гэж хэлээд утсаар Гомбо ахын эх*******Энхтунгалаг эгчтэй яриад би А-ийг  санаандгүй машинаар дайрчихлаа эмнэлэг дууд гэж хэлсэн. Эмээ хааяа машиныхаа тоормос хааз хоёрыг андуурч гишгээд байна гэж хэлдэг. Тэгээд эмээ бид хоёр өвөөг түшээд цээжин биеийг нь бага зэрэг өндийлгөхөд өвөө амьд, юм дуугарахгүй байсан. Эмээ бид хоёр худгийн хойд талд байсан баас зөөж хаядаг модон аралтай тэргэн дээр хоёулаа өмсөж явсан куртикээ тайлж дэвсээд дээр нь өвөөг дээш харуулж тавиад тэргээ түрж Гомбо ахын гэрийн гадаа ирээд өвөөг өргөж гэрт оруулаад Гомбо ахын гэрийн зүүн орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд Ц   эмээ намайг гарч үнээ тугалаа нийлүүл гэж хэлсэн. Би гэрээс гараад үнээ тугалаа нийлүүлсэн... Эмээ 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Эмээ архи уудаггүй... 19-57 УБГ улсын дугаар Приус-20 маркийн улаан өнгийн машин эмээ Т.Ц-ийн  машин. Уг машиныг эмээ 2020 онд авсан. Эмээ машинаа малдаа явахдаа байнга унаж хэрэглэдэг... Би өвөөг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэнтэй архи уусныг мэдээгүй. Эмээ бид хоёрыг худаг дээр байхад л Гомбо ахын гэрээс жижиг ачааны машинаа жолоодоод худаг дээр ирэхдээ л А өвөө их согтуу байсан... Эмээ жолооны үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/

Гэрч Н.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны... Орой 17 цаг 50 минутын орчим хадам ээж Ц   миний утас руу залгаад би А-ийг  дайрчихлаа гэж хэлсэн. Би юу яасан гэнээ хөл гар нь зүгээр үү, би очих уу гэхэд ээж эмч авчирсан нь дээр байхаа гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Гомбод ээж аавыг машинаар дайрчихлаа гэж утсаар ярилаа гэж хэлсэн. Хүүхдүүдээ авч яваад яах вэ гээд Гомбо хүүхдүүдээ гэртээ хүргэж өгсөн. Тэгээд нөхөр бага охин бид гурав эрүүл мэндийн төвөөс Тэмүүжин эмчийг аваад тосгоны төвөөс баруун зүгт 7 км зайнд байх хөдөө гэртээ очоод гэрт ороход аав А-ийг  гэрийн зүүн орон дээр дээшээ харуулж хэвтүүлсэн, хөнжлөөр хучсан байсан. Ээж өөрөө хажууд нь зогсож байсан. Эмч аавыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Хөдөө гэрт очиход дүү Буян-Очир малын хашаан дотор үхэр тугалаа нийлүүлж байсан. Би ээж Ц  ээс юу болсон талаар асуухад би худаг дээрээс үхэр тугалаа нийлүүлэх гээд хөдлөхөд А машины урдуур унасан. Би сандраад тоормосоо хүчтэй гишгэлээ гэсэн чинь андуурч хаазаа гишгээд Алтангэрэлийн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Хадам ээж Ц   2021 оны намар 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 машиныхаа кропыг чулуунд цохиод хагалж байсан. Тухайн үед ээж машинаа унаад малдаа явж байгаад доороос чулуу цохихоор нь тоормосоо гишгэхдээ андуурч хаазаа гишгэж чулуун дээгүүр гараад кропоо хагалж байсан. Ер нь жоохон машин барихдаа муу. Хааяа тоормосоо гишгэхдээ андуурч хаазаа гишгээд байдаг юм... Ээж жолооны үнэмлэхтэй... 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хадам ээж Ц  ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Ээж малдаа явахдаа унаж хэрэглэх гэж 2020 онд ээж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

Гэрч А.Гомбын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны... 18 цагийн орчим манай эх*******надад “ээж утсаар яриад би А-ийг  машинаар дайрчихлаа эмч авчир” гэж ярилаа гэж хэлсэн. Тэгээд би ...Эрүүл мэндийн төвөөс Тэмүүжин эмчийг аваад төвөөс баруун зүгт 7 км орчим байх өөрийнхөө хөдөө гэрт очиход гэрийн зүүн орон дээр аав А-ийг  дээш харуулж хэвтүүлээд хөнжлөөр хучсан байсан. Эмч аавыг үзээд нас барсан байна гэж хэлсэн... Ээжээс эх*******Энх-Тунгалаг юу болсон талаар асуухад би худаг дээрээс үхэр тугалаа нийлүүлэх гээд хөдлөхөд А машины урдуур унасан. Би сандраад тоормосоо хүчтэй гишгэлээ гэсэн чинь андуурч хаазаа гишгээд Алтангэрэлийн дээгүүр гарчихлаа, А согтуу байсан гэж хэлсэн. Манай ээж хааяа машиныхаа тоормос, хааз хоёрыг андуур гишгээд байдаг. 2021 оны намар 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 машинтайгаа явж байгаад чулуун дээгүүр гарахдаа сандарч андуураад хаазаа гишгээд машиныхаа кропыг чулуунд цохиод хагалж байсан. Манай ээж 2021 онд жолооч болсон... Аав А гэртээ ганцаараа ч байсан архийг их, бага хэмжээгээр уучихдаг байсан. Аав Алтангэрэл, ээж Ц   нарын хооронд маргаж муудалцсан асуудал байгаагүй... гэх мэдүүлэг /51-52 тал/,

Гэрч Б.Тэмүүжиний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн орчим ажил тараад гэртээ байж байхад ажлаас сувилагч Цогтцэцэг утсаар яриад А гэх хүн машинд дайруулсан гэж дуудлага ирсэн гэж надад мэдэгдсэн... Гомбын хөдөө гэрт очиход гэрийн зүүн орон дээр А гэх хүнийг дээш харуулж хэвтүүлсэн, хөнжлөөр хучсан байсан. Хөдөө очиход цаг 18 цаг 30 минут болж байсан. Би А-ийг  үзэхэд амьсгал хураачихсан байсан. Гэр дотор ороход Ц   гэх талийгаачийн эх*******байсан, өөр хүн байгаагүй. Ц   гуай эрүүл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би Ц   эгчээс юу болсон талаар асуухад Худаг дээр байхад А амьжиргаа цагаан гээд жижиг ачааны машинтайгаа согтуу ирээд надтай уулзсан. Би үхэр тугалаа нийлүүлэх гээд Приус машинтайгаа хөдлөхөд миний машины жолооч талаар машины урд А газар унасан. Би сандраад тоормосоо гишгэхдээ андуурч хаазаа гишгээд машинтайгаа Алтангэрэлийн дээгүүр нь гараад дайрчихсан. Би машинаасаа буугаад очиход А амьд байсан. Тэгээд зээ хүүгийн хамт өргөж тэргэн дээр хэвтүүлээд гэрт авчраад өргөж оруулаад орон дээр хэвтүүлэхэд царай нь хөхөрсөн гэж хэлсэн. Талийгаачийг дайрсан гэх улаан өнгийн Приус-20 маркийн болон цагаан өнгийн жижиг ачааны авто машин ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй харсан байдалтай Гомбын гэрийн баруун урд байх худгийн хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай: “...1. 2. Талийгаач А-ийн цогцост цээжний баруун 1-5-р хавирга эгмийн дунд шугамаар, 1-9-р хавирга далны шугамаар, зүүн 1-7-р хавирга эгмийн дунд шугамаар, 1-9-р хавирга суганы урд болон далны шугамаар хугарал, цээж, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, элэгний язрал урагдал, баруун бөөрний өөхөн эд болон гадаргуу дахь цус хуралт, чацархайд цус хуралт, сэмжний урагдал, баруун сарвуунд шарх, баруун хацрын төвгөр, хацар, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, баруун ташаа, шилбэнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна... Химийн шинжилгээгээр цусанд 2,8 промилл спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7. Талийгаач С.А нь дээрх цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-132 тал/

Яллагдагчаар Т.Ц-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 17 цаг өнгөрөөгөөд зээ хүү Буян- Очирын хамт өөрийнхөө 19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод пойлны талбайгаас хонио гаргаж туугаад хүү Гомбын гэрийн баруун урд байх худаг дээр очоод хонио усалсан. Би машинаа худгийн урд талд зүүн зүгт харуулаад тавьсан байсан. Би үхэр тугалаа нийлүүлэхээ явах гээд машиндаа суугаад байж байхад А Гомбын гэрийн гаднаас амьжиргаа цагаан гэх жижиг ачааны машинтай ирээд миний машины баруун урд талд зогсоод машинаасаа буугаад миний машины хаалга татаж надтай уулзсан. А их согтуу байсан бөгөөд би Алтангэрэлд хандаж хонь пойлонд орчихсон байна үндэс идээд үхдэг биз дээ гэхэд А үхүүл би төлнө дөө гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо маргалдаж муудсан асуудал болоогүй. Би үхэр тугалаа нийлүүлэх гэж байна гэхэд А машины хаалга хаагаад зүүн зүгт явсан. Би машинтайгаа хөдлөх гээд доошоо харж араадаа хийгээд хөдлөөд явахад машины жолооч талын дугуй нэг юман дээгүүр гарах шиг болсон. Би машинаа зогсоогоод машинаас буухад Алтангэрэлийн дээгүүр гарчихсан, Алтангэрэлийн хувцас шороо болчихсон дээшээ хараад хэвтэж байсан. Би утсаар бэр Энх-Тунгалаг руу залгаад би А-ийг  машинаар дайрчихлаа эмнэлэг дууд гэж хэлсэн. Зээ хүү Буян- Очир бид хоёр Алтангэрэлийн цээжин биеийг бага зэрэг дээш өндийлгөхөд юм дуугарахгүй амьд байсан. Зээ хүү бид хоёр худгийн хойд талд байсан малын баас зөөдөг тэргийг авчраад өмсөж явсан куртикээ тайлж дэвсээд А-ийг  өргөж дээр нь дээш харуулж тавиад тэргээ түрээд хүү Гомбын гэрийн гадна авчраад А-ийг  өргөж гэрт оруулаад зүүн орон дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн. Энэ үед Алтангэрэлийн царай хөхрөөд ирсэн... А-ийг  гэрт оруулаад удаагүй байтал хүү Гомбо, эх*******Энх-Тунгалаг, бага охин Энхриймаа, эмч Тэмүүжин нарын хамт ирсэн. Эмч Тэмүүжин А-ийг  үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-151 тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Т.Ц  ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас А-ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Болгоомжгүй байдлын улмаас ийм зүйл болсон тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, иргэний нэхэмжлэгч С.Туяацэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад “...19-57 УБГ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бол миний хадам ээж Т.Ц-ийн  эзэмшлийн тээврийн хэрэгсэл... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ”...шүүх хуралдааны тов мэдлээ, шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. 

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Т.Ц-ийн  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Ц  ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Ц  эд тэнсэгдсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоон албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Ц  эд анхааруулсугай.

 

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Т.Ц-ийн  тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ц  эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ