Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0183/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа

Улсын яллагч                                                  Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 О.Дүүриймаа,

Шүүгдэгч                                                          Б.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох 2239000000231  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............ хашаанд байрлах өөрийн гэртээ “мөнгө үрлээ’’ гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх******* Н.Н-тай маргалдаж улмаар баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь доод үүдэн зүүн 2-р шүдний булгаралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нөхөр бид хоёрыг гэртээ байхад найз Туул 14 цагийн орчимд манай гэрт ирэхээр нь би найзыгаа ирсэн гээд дэлгүүрээс 1 шил Хараа *******тэй 0.75 граммын архи, 2.5 литрийн Сэрүүн *******тэй пиво зэргийг худалдан аваад гэртээ очиж нөхөр бид 2 найз Туулын хамтаар хувааж ууцгаасан. Тухайн архи, пивоо 16 цагийн орчимд хувааж ууж дуусаад Туул хөдөө гэртээ харихаар явсан. Тэгээд нөхөр бид 2 Туулыг гаргаж өгчхөөд гэртээ сууцгааж байсан чинь 16 цаг 30 миунтын орчимд манай нөхөр хүүхдийн үсэглэлийн баяр болох гэж байхад мөнгөөр нь найздаа архи аваад өгчихлөө гэхээр нь би уурлаад ганц ирж байхад нь гээд хэрэлдээд байж байсан чинь миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөчихсөн. Тухайн үед Б   нь миний нүүр хэсгийг бүхэлд нь хамруулаад өшиглөсөн болохоор миний уруул, шүд хэсэгт өшиглөсөн. Харин гутлынх нь хоншоор хэсэг зүүн хацар хэсэгт оносон болохоор миний хацар хэсэг хавдсан. Мөн би манараад хэсэг нүүрээ дарж сууж байгаад гэрээсээ гараад шууд цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар ирээд намайг эмнэлэгт үзүүлсэн... Миний үүдэн доод шүд өшиглүүлснээс болоод унасан. Харин уруул язарсан, зүүн хацар хавдсан. Надад өөр гэмтэл, шарх болон биед зовуурьтай зүйл байхгүй... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 12-13-р тал/

2.            Шинжээч эмч Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н-ийн  биед доод үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь хромон, бакаль, хатуу түрийтэй гуталтай хөлөөр 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд. Учир нь хатуу түрийтэй гутлын гэмтэл үүсгэх талбайн хэмжээ нь нүцгэн хөл болон гараар цохисноос илүү өргөн хүрээг хамарна...” гэх мэдүүлэг, /хх-н 18-19-р тал/

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 346 дугаартай: “...1. Н.Н-гийн биед доод үүдэн зүүн 2-р шүдний булгаралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.  Цаашид доод үүдэн зүүн 2-р шүдний булгаралт бүхий гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Бусад гэмтлүүд нь нөлөөлөхгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-н 23-24-р тал/

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-5-р тал/,

5. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-7-р тал/,

6. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 8-р тал/,

7. Яллагдагчаар Б.Б  ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2239000000231 дугаартай тогтоолтой танилцлаа. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би эх******* Нансалмаагаас уучлалт гуйгаад хамт амьдарч байгаа. Би эх*******ийнхээ нүүр хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг. 

            Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-11А тоот хашаанд байрлах өөрийн гэртээ “мөнгө үрлээ’’ гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх******* Н.Н-тай маргалдаж улмаар баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь доод үүдэн зүүн 2-р шүдний булгаралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хохирогч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нөхөр бид хоёрыг гэртээ байхад найз Туул 14 цагийн орчимд манай гэрт ирэхээр нь би найзыгаа ирсэн гээд дэлгүүрээс 1 шил Хараа *******тэй 0.75 граммын архи, 2.5 литрийн Сэрүүн *******тэй пиво зэргийг худалдан аваад гэртээ очиж нөхөр бид 2 найз Туулын хамтаар хувааж ууцгаасан. Тухайн архи, пивоо 16 цагийн орчимд хувааж ууж дуусаад Туул хөдөө гэртээ харихаар явсан. Тэгээд нөхөр бид 2 Туулыг гаргаж өгчхөөд гэртээ сууцгааж байсан чинь 16 цаг 30 миунтын орчимд манай нөхөр хүүхдийн үсэглэлийн баяр болох гэж байхад мөнгөөр нь найздаа архи аваад өгчихлөө гэхээр нь би уурлаад ганц ирж байхад нь гээд хэрэлдээд байж байсан чинь миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөчихсөн. Тухайн үед Б   нь миний нүүр хэсгийг бүхэлд нь хамруулаад өшиглөсөн болохоор миний уруул, шүд хэсэгт өшиглөсөн. Харин гутлынх нь хоншоор хэсэг зүүн хацар хэсэгт оносон болохоор миний хацар хэсэг хавдсан. Мөн би манараад хэсэг нүүрээ дарж сууж байгаад гэрээсээ гараад шууд цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар ирээд намайг эмнэлэгт үзүүлсэн... Миний үүдэн доод шүд өшиглүүлснээс болоод унасан. Харин уруул язарсан, зүүн хацар хавдсан. Надад өөр гэмтэл, шарх болон биед зовуурьтай зүйл байхгүй... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 12-13-р тал/

2.            Шинжээч эмч Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н-ийн  биед доод үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь хромон, бакаль, хатуу түрийтэй гуталтай хөлөөр 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд. Учир нь хатуу түрийтэй гутлын гэмтэл үүсгэх талбайн хэмжээ нь нүцгэн хөл болон гараар цохисноос илүү өргөн хүрээг хамарна...” гэх мэдүүлэг, /хх-н 18-19-р тал/

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 346 дугаартай: “...1. Н.Н-гийн биед доод үүдэн зүүн 2-р шүдний булгаралт, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.  Цаашид доод үүдэн зүүн 2-р шүдний булгаралт бүхий гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Бусад гэмтлүүд нь нөлөөлөхгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-н 23-24-р тал/

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-5-р тал/,

5. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-7-р тал/,

6. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 8-р тал/,

7. Яллагдагчаар Б.Б  ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2239000000231 дугаартай тогтоолтой танилцлаа. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би эх******* Нансалмаагаас уучлалт гуйгаад хамт амьдарч байгаа. Би эх*******ийнхээ нүүр хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Б.Б  ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...миний бие өөрийн нөхөр Батжаргал овогтой Б  ид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” / хх-н 67-р тал/ гэсэн баримтыг үйлдэж хэрэгт хавсаргасан, шүүх хуралдаанд дуудахад “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. 

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Б  ид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч Б.Б  ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган /  төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б  ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б  ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       

 

 

                                       ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ