| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0171/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/128 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0171/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Гэрч Г.Оюунтунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-т холбогдох 2139002390145 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Эрээн мод” гэх газарт 2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчим саарал өнгийн 03-63 ХЭҮ улсын дугаартай УАЗ-469 /газ-2410/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь... хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч С.Н нь гавлын баруун зүүн чамархай ясны шугаман, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэн бяцарсан хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн хөндлөн хугарал, баруун талын олон хавирганы хугарал, орчны эд дэх цус хуралт, хамар, хоншоор ясны хугарал, баруун шилбэний дээд 1/3 хэсгийн ил хугарал хавсарсан, амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан, мөн С.Н биед зүүн талын атгаал ясны толгой хэсгийн бяцарсан хугарал, сээрний 12 нугалмын шахагдсан хугарал, уушгины гялтангийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-24 тал/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өглөө босоод ажил дээрээ очсон байхад 08 цагийн орчимд миний утас руу хамаатны дүү байгаль залгаад Сайндэмбэрэлийн Нармандах, Сайндэмбэрэлийн Н нар болон аав Амгаланбаатар нар нь аваарт ороод С.Н ах өөд болчихлоо гэж хэлсэн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
3. Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг унтаж байх үед гэнэт л түс гээд түжигнэж байгаад өнхрөөд зогссон. Би машин зогсохоор нь хөдлөх гэсэн хөдөлж болохгүй байсан. Тэгсэн Амгаланбаатар ах амьд хүн байна уу гэхээр нь би энд байна гэж хэлсэн, Зоригоо бас байна гэж хэлсэн. С.Н дуугарахгүй байхаар нь би халааснаасаа гэрэл аваад Амгаланбаатар ахад өгч унасан газраараа харуулсан, байхгүй байна гэж хэлсэн. Намайг босоод ир гэсэн. Би босох гэсэн зүүн бугалга шажигнаад дугарахаар нь гар хугарчихсан байна аа гэж хэлсэн. Миний дээр байсан цахилгаан хөрөө, шаврын данхраадуудыг Амгаланбаатар ах аваад би машинаас гарсан. Машинаас гараад машин доогуур гэрэлтүүлсэн чинь С.Н машин доор байсан. Амгаланбаатар, Зоригоо хоёр чирч гаргаж ирэхээр нь та хоёр судсыг нь дараад үз дээ гэсэн, байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд хувцсаар нь бүтээгээд орхисон. Тухайн үед өтгөн манан буучихсан, сав саарал, хав харанхуй байсан...бид нарын осолд орсон газар хазгай байсан болохоор унасан байх гэж бодож байна... зүүн гар бугалгаараа хугарсан, сээрний 12 дугаар үед сэртэн хугарч, бяцарсан, хавирга хөндүүр, баруун хөлийн шагай хөхөрсөн байсан... зүүн гартаа хагалгаа хийлгэж 11 хадаас хадуулсан... Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
4. Иргэний нэхэмжлэгч Ч.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг машиныг 2021 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн харьяат Ууганбаяр гэх хүнээс 5.000.000 сая төгрөгөөр худалдаж аваад ойр зуурын хэрэглээндээ унаж байгаад 2021 оны 05 дугаар сарын эхээр П.Б гэх хүнд 5.000.000 сая төгрөгөөр зарсан юм. Би уг машиныг П.Б-ийн нэр дээр шилжүүлж өгч чадаагүй байгаа бөгөөд энэ машин надад ямар ч хамаагүй, П.Б-ийн эзэмшилд байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/
5. Гэрч Л.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн үед машиныг Батзориг бариад, хажуу талд нь буюу жолоочийн эсрэг талын урд суудал дээр Нармандах суугаад харин хойд суудлын жолоочийн ард талд би өөрөө суугаад, миний хажууд Н суусан юм... ингээд гэрээс гараад 15 орчим км явж байхад битүү манан буугаад бид нар замаа алдаж төөрөөд буцаж замаа хайж байхад гэнэт уулын налуу хэсгээр явж эхлэхээр нь Н жолоо барьж явсан Батзоригт хандан чулуу ихтэй байна явж болохгүй, зогс зогс гэж хэлээд удалгүй газрын уруу машины жолоочийн эсрэг талаар нь хажуулдаж унаад бүтэн нэг эргээд дөрвөн дугуйн дээрээ зогсож байгаад дахин хажуугаараа унах гээд машин баруун талаараа хазайж байтал жолоочийн эсрэг талын хойд хаалганы гол хэсэг болон машины дээвэр хэсгээр мод налж зогссон юм. Ингээд би та нар амьд уу гэж асуухад жолоо барьж явсан Батзориг муухан дуугарч хариу өгсөн, харин Н амьд аа амьд байна гэж хэлсэн. Ингээд би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан Нармандахыг хартал байхгүй байхаар нь би нэрээр нь хэд хэдэн удаа хашхирч дуудахад чимээ гараагүй юм. Ингээд Н намайг татаад гаргаач миний дээр юм дараад байна гэсэн. Ингээд би Н-ын дээр нь дарчихсан байсан төмөр данхраад, цахилгаан модны хөрөө зэргийг холдуулсан... ингээд шууд Нармандахыг хайгаад би машины доогуур тонгойгоод хартал Нармандах нь машины хойд тэнхлэг доогуур доошоо харсан байдалтай зүүн хөлийг хойш жийсэн баруун хөл нь тахим хэсгээрээ хагас нугалаатай хоёр гар нь биен доогуураа орчихсон толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байсан. Ингээд би машины зүүн талаар доогуур нь ороод Нармандахын баруун хөлийг нь татаж тэнийлгээд машины хойд талаас Батзориг Нармандахыг татаж гаргасан. Ингээд Нармандахыг машинаас гаргаж ирээд машины бөгсөн талд дээш харуулж хэвтүүлээд судас барьж үзэхэд ямар нэгэн цохилсон зүйл байгаагүй... Батзориг цээжин дээр нь 5-6 удаа дараад өөд болсныг нь өөрөө ойлгож мэдсэн... харин Н зүүн гарын бугалга, зүүн хавирга орчмоор маш их өвдөлттэй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/
6. Гэрч С.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн орчимд босоод үхрээ саах гэтэл манай нөхөр Амгаланбаатар, дүү Нармандах, Н нар нь байхгүй байсан. Ингээд үхрээ саахаар гэрээс гартал манай нөхөр Амгаланбаатар гэрийн хойд талаас явган гүйгээд ирэхээр нь юу болов яагаад эндээс ирж байгаа талаар тодруулахад Нармандах, Наранжаргал, Батзориг бид хэд урьд шөнө 00 цагийн орчимд хойшоо гарч жимс хэр ургасан талаар үзэх зорилгоор явж байгаад мананд төөрч замаа алдаад “Эрээн мод” гэх газар уулын налуу хэсэг рүү машинтайгаа өнхрөөд осолд ороод Нармандах газар дээрээ нас барчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/
7. Гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дээр үеийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь ГАЗ-2410 тээврийн хэрэгслийн нэр дээр манай авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн байдаг учраас дээрх бичигт 03-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ГАЗ-2410 маркийн тээврийн хэрэгсэл гэж гарч ирдэг. Тэгэхдээ машин нь өөрөө УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Анхнаасаа авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн нь энэ юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/
8. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 92 дугаартай: “...Талийгаач Н-ын цогцост гавлын баруун зүүн чамархай яс шугаман, суурийн ясны олон тооны хэлтэрхий үүсгэн бяцарсан хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн хөндлөн хугарал, баруун 1-10-р хавирганы хугарал, орчны эд дэх цус хуралт, хамар, хоншоор ясны хугарал, баруун шилбэний дээд 1/3 хэсгийн ил хугарал, хугарлын харалдаа шарх, зүүн чихний ар төвгөр, баруун шилбэнд зулгаралт, зүүн шанаанд шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байна... талийгаач С.Н нь гавлын баруун зүүн чамархай ясны шугаман, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэн бяцарсан хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн хөндлөн хугарал, баруун талын олон хавирганы хугарал, орчны эд дэх цус хуралт, хамар, хоншоор ясны хугарал, баруун шилбэний дээд 1/3 хэсгийн ил хугарал хавсарсан, амьдрах боломжгүй хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-87 тал/
9. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 587 дугаартай: “...С.Н биед зүүн талын атгаал ясны толгой хэсгийн бяцарсан хугарал, сээрний 12 нугалмын шахагдсан хугарал, уушгины гялтангийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96 тал/
10. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/12 дугаартай: “...Жолооч Пүрэвдоржийн Батзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь... хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Пүрэвдоржийн Батзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 121-122 тал/
11. Яллагдагчаар П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны хавар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх баг Тэнүүн гэх газарт өөрийн найз Түвшинбаярт туслахаар модны компани дээр ирсэн байсан. Ингээд би “ Тэнүүн ” гэх газарт байхдаа өөрийн найз Батбаатараас 03-63 ХЭҮ улсын дугаартай УАЗ - 469 маркийн машиныг худалдаж авсан. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр С.Н , С.Н , Амгаланбаатар нарын хамтаар жимс самар үзэхээ хайж яваад замдаа “Эрээн мод” гэх газарт машинтайгаа осолдож С.Н ослын газар нас барсан. Мөн С.Н бие гэмтсэн... Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, манан буусан байсан учир замаа алдаад уулын энгэр хэсэг рүү орж явж осол гарсан... Би өөрөө жолоодоод явж байсан... Би "В", "С" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 тал/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч П.Б нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Эрээн мод” гэх газарт 2021 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчим 03-63 ХЭҮ улсын дугаартай УАЗ-469 /газ-2410/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь...хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Н-ын амь насыг хохироосон, С.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-24 тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өглөө босоод ажил дээрээ очсон байхад 08 цагийн орчимд миний утас руу хамаатны дүү байгаль залгаад Сайндэмбэрэлийн Нармандах, Сайндэмбэрэлийн Н нар болон аав Амгаланбаатар нар нь аваарт ороод С.Н ах өөд болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг унтаж байх үед гэнэт л түс гээд түжигнэж байгаад өнхрөөд зогссон. Би машин зогсохоор нь хөдлөх гэсэн хөдөлж болохгүй байсан. Тэгсэн Амгаланбаатар ах амьд хүн байна уу гэхээр нь би энд байна гэж хэлсэн, Зоригоо бас байна гэж хэлсэн. С.Н дуугарахгүй байхаар нь би халааснаасаа гэрэл аваад Амгаланбаатар ахад өгч унасан газраараа харуулсан, байхгүй байна гэж хэлсэн. Намайг босоод ир гэсэн. Би босох гэсэн зүүн бугалга шажигнаад дугарахаар нь гар хугарчихсан байна аа гэж хэлсэн. Миний дээр байсан цахилгаан хөрөө, шаврын данхраадуудыг Амгаланбаатар ах аваад би машинаас гарсан. Машинаас гараад машин доогуур гэрэлтүүлсэн чинь С.Н машин доор байсан. Амгаланбаатар, Зоригоо хоёр чирч гаргаж ирэхээр нь та хоёр судсыг нь дараад үз дээ гэсэн, байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд хувцсаар нь бүтээгээд орхисон. Тухайн үед өтгөн манан буучихсан, сав саарал, хав харанхуй байсан...бид нарын осолд орсон газар хазгай байсан болохоор унасан байх гэж бодож байна... зүүн гар бугалгаараа хугарсан, сээрний 12 дугаар үед сэртэн хугарч, бяцарсан, хавирга хөндүүр, баруун хөлийн шагай хөхөрсөн байсан... зүүн гартаа хагалгаа хийлгэж 11 хадаас хадуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
Иргэний нэхэмжлэгч Ч.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг машиныг 2021 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн харьяат Ууганбаяр гэх хүнээс 5.000.000 сая төгрөгөөр худалдаж аваад ойр зуурын хэрэглээндээ унаж байгаад 2021 оны 05 дугаар сарын эхээр П.Б гэх хүнд 5.000.000 сая төгрөгөөр зарсан юм. Би уг машиныг П.Б-ийн нэр дээр шилжүүлж өгч чадаагүй байгаа бөгөөд энэ машин надад ямар ч хамаагүй, П.Б-ийн эзэмшилд байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/
Гэрч Л.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн үед машиныг Батзориг бариад, хажуу талд нь буюу жолоочийн эсрэг талын урд суудал дээр Нармандах суугаад харин хойд суудлын жолоочийн ард талд би өөрөө суугаад, миний хажууд Н суусан юм... ингээд гэрээс гараад 15 орчим км явж байхад битүү манан буугаад бид нар замаа алдаж төөрөөд буцаж замаа хайж байхад гэнэт уулын налуу хэсгээр явж эхлэхээр нь Н жолоо барьж явсан Батзоригт хандан чулуу ихтэй байна явж болохгүй, зогс зогс гэж хэлээд удалгүй газрын уруу машины жолоочийн эсрэг талаар нь хажуулдаж унаад бүтэн нэг эргээд дөрвөн дугуйн дээрээ зогсож байгаад дахин хажуугаараа унах гээд машин баруун талаараа хазайж байтал жолоочийн эсрэг талын хойд хаалганы гол хэсэг болон машины дээвэр хэсгээр мод налж зогссон юм. Ингээд би та нар амьд уу гэж асуухад жолоо барьж явсан Батзориг муухан дуугарч хариу өгсөн, харин Н амьд аа амьд байна гэж хэлсэн. Ингээд би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан Нармандахыг хартал байхгүй байхаар нь би нэрээр нь хэд хэдэн удаа хашхирч дуудахад чимээ гараагүй юм. Ингээд Н намайг татаад гаргаач миний дээр юм дараад байна гэсэн. Ингээд би Н-ын дээр нь дарчихсан байсан төмөр данхраад, цахилгаан модны хөрөө зэргийг холдуулсан... ингээд шууд Нармандахыг хайгаад би машины доогуур тонгойгоод хартал Нармандах нь машины хойд тэнхлэг доогуур доошоо харсан байдалтай зүүн хөлийг хойш жийсэн баруун хөл нь тахим хэсгээрээ хагас нугалаатай хоёр гар нь биен доогуураа орчихсон толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байсан. Ингээд би машины зүүн талаар доогуур нь ороод Нармандахын баруун хөлийг нь татаж тэнийлгээд машины хойд талаас Батзориг Нармандахыг татаж гаргасан. Ингээд Нармандахыг машинаас гаргаж ирээд машины бөгсөн талд дээш харуулж хэвтүүлээд судас барьж үзэхэд ямар нэгэн цохилсон зүйл байгаагүй... Батзориг цээжин дээр нь 5-6 удаа дараад өөд болсныг нь өөрөө ойлгож мэдсэн... харин Н зүүн гарын бугалга, зүүн хавирга орчмоор маш их өвдөлттэй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/
Гэрч С.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн орчимд босоод үхрээ саах гэтэл манай нөхөр Амгаланбаатар, дүү Нармандах, Н нар нь байхгүй байсан. Ингээд үхрээ саахаар гэрээс гартал манай нөхөр Амгаланбаатар гэрийн хойд талаас явган гүйгээд ирэхээр нь юу болов яагаад эндээс ирж байгаа талаар тодруулахад Нармандах, Наранжаргал, Батзориг бид хэд урьд шөнө 00 цагийн орчимд хойшоо гарч жимс хэр ургасан талаар үзэх зорилгоор явж байгаад мананд төөрч замаа алдаад “Эрээн мод” гэх газар уулын налуу хэсэг рүү машинтайгаа өнхрөөд осолд ороод Нармандах газар дээрээ нас барчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/
Гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дээр үеийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь ГАЗ-2410 тээврийн хэрэгслийн нэр дээр манай авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн байдаг учраас дээрх бичигт 03-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ГАЗ-2410 маркийн тээврийн хэрэгсэл гэж гарч ирдэг. Тэгэхдээ машин нь өөрөө УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Анхнаасаа авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн нь энэ юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 92 дугаартай: “...Талийгаач Н-ын цогцост гавлын баруун зүүн чамархай яс шугаман, суурийн ясны олон тооны хэлтэрхий үүсгэн бяцарсан хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн хөндлөн хугарал, баруун 1-10-р хавирганы хугарал, орчны эд дэх цус хуралт, хамар, хоншоор ясны хугарал, баруун шилбэний дээд 1/3 хэсгийн ил хугарал, хугарлын харалдаа шарх, зүүн чихний ар төвгөр, баруун шилбэнд зулгаралт, зүүн шанаанд шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байна... талийгаач С.Н нь гавлын баруун зүүн чамархай ясны шугаман, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэн бяцарсан хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн хөндлөн хугарал, баруун талын олон хавирганы хугарал, орчны эд дэх цус хуралт, хамар, хоншоор ясны хугарал, баруун шилбэний дээд 1/3 хэсгийн ил хугарал хавсарсан, амьдрах боломжгүй хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-87 тал/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 587 дугаартай: “...С.Н биед зүүн талын атгаал ясны толгой хэсгийн бяцарсан хугарал, сээрний 12 нугалмын шахагдсан хугарал, уушгины гялтангийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96 тал/
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/12 дугаартай: “...Жолооч Пүрэвдоржийн Батзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь... хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Пүрэвдоржийн Батзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 121-122 тал/
Яллагдагчаар П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны хавар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх баг Тэнүүн гэх газарт өөрийн найз Түвшинбаярт туслахаар модны компани дээр ирсэн байсан. Ингээд би “ Тэнүүн ” гэх газарт байхдаа өөрийн найз Батбаатараас 03-63 ХЭҮ улсын дугаартай УАЗ - 469 маркийн машиныг худалдаж авсан. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр С.Н , С.Н , Амгаланбаатар нарын хамтаар жимс самар үзэхээ хайж яваад замдаа “Эрээн мод” гэх газарт машинтайгаа осолдож С.Н ослын газар нас барсан. Мөн С.Н бие гэмтсэн... Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, манан буусан байсан учир замаа алдаад уулын энгэр хэсэг рүү орж явж осол гарсан... Би өөрөө жолоодоод явж байсан... Би "В", "С" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч П.Батзоригийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас Н-ын амь нас хохирсон, хохирогч С.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нямхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралдааны тов мэдлээ, шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч П.Б-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын Багануур дүүргийн төвөөс 2 /хоёр/ жилийн хугацаанд гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ