Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0167/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа,

Улсын яллагч                                            Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Төгсбаяр

Шүүгдэгч                                                          Б.Н нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох 2239000000174 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг “Талын булаг” гэх газарт өөрийн гэрийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Ц-той маргалдаж хайчаар зүүн гарын шуунд нэг удаа хатгаж түүний эрүүл мэндэд нь зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр хуудас/,

 

2. Хохирогч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...та надад энэ өвөл агсан тавьсан даа, ингэж болохгүй шүү ах гэж хэлсэн. Тэгээд би өөрөө  жоохон халамцуу байсан. Тэгээд байж байтал Н  ах би агсам тавиагүй гээд салаавч өгсөн, хэрвээ чи намайг агсан тавьсан гээд байгаа бол одоо агсарчихъя гараад ир гээд хоёулаа гадаа гараад Н  хайч гаргаж ирээд дүрнэ шүү гэхээр нь айлгаж байна даа гэж бодчихоод байж байтал зүүн гарын шууны нугалардаг хэсэг рүү 1 удаа дүрээд авсан. Хамт явсан залуу Түвшинбаатар салгаад хоёр тийшээ болгоход Н  ах би сая хэнийг дүрчих вээ гэж асууж байсан. Тэгэхээр нь би та сая намайг дүрчихлээ ш дээ яаж байгаа юм бэ гэхэд би угаасаа шаадаг юмаа, сая харсан биз дээ гэж хэлээд би Түвшинбаатартай гэр рүүгээ яваад өгсөн. Би Н  ахад гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20  дугаар тал/,

 

3. Хохирогч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Н  ах надад эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөг өгсөн, бид хоёр хоорондоо тохиролцсон. Одоо ямар нэгэн асуудал байхгүй. Би Н  ахад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

 

4. Гэрч Д.Түвшинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Н гөлөг авах санаатай хуурай дүү Ц-ыг гуйгаад явсан. Ц  бас жоохон уучихсан байсан. Тэгээд Н гийн гэрт ороод юм ярьж байгаад та надад томроод байсан шүү гээд юм яриад байсан. Тэгээд хэн хэнийхээ үгийг даахгүй хоорондоо маргалдаж байгаад гадаа гарсан. Ц  түрүүлээд гарсан. Тэгээд Н  тогооны шүүгээгээ онгойлгоод хайч авахаар нь би боль гэхэд намайг түлхээд гараад явсан. Тэгэхээр нь араас нь гараад би Н г тэврээд яах гээд байгаа юм бэ гэхэд Н  хайчаа далайсан байсан. Тэгтэл Ц  ирэхээр нь би Н г түлхтэл Ц  бид хоёрыг муудлаа гэж бодоод араас ирээд хайчаар дүрүүлсэн. Тэгээд Н  босож ирээд хоёр пизда минь би та хоёрын хэнийг шаасан гэж асуусан. Ц  хажуугаас намайг дүрчихлээ гэж хэлсэн. Тэгээд гэрт ороод цусаа цэвэрлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

 

5. Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э.Ц  нь 2022 оны 03 дугаар сарын 13-ний өдөр 21 цагийн орчимд ирж үзүүлсэн. Үзүүлэхдээ зүүн гарын тохойны өмнө талд гүн нь 4 см, урт нь 4 см хутгалуулсан шархтай ирсэн. Тэгээд тэр шархыг нь цэвэрлээд шарханд нь боолт хийгээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

 

6. Шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 221 дугаартай:  “...1. Э.Ц-ын биед зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх  гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дүгээр тал/,

 

7. Яллагдагчаар Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2239000000174 дугаартай тогтоолтой танилцлаа, би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

            Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг “Талын булаг” гэх газарт өөрийн гэрийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Ц-той маргалдаж хайчаар зүүн гарын шуунд нэг удаа хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...та надад энэ өвөл агсан тавьсан даа, ингэж болохгүй шүү ах гэж хэлсэн. Тэгээд би өөрөө  жоохон халамцуу байсан. Тэгээд байж байтал Н  ах би агсам тавиагүй гээд салаавч өгсөн, хэрвээ чи намайг агсан тавьсан гээд байгаа бол одоо агсарчихъя гараад ир гээд хоёулаа гадаа гараад Н  хайч гаргаж ирээд дүрнэ шүү гэхээр нь айлгаж байна даа гэж бодчихоод байж байтал зүүн гарын шууны нугалардаг хэсэг рүү 1 удаа дүрээд авсан. Хамт явсан залуу Түвшинбаатар салгаад хоёр тийшээ болгоход Н  ах би сая хэнийг дүрчих вээ гэж асууж байсан. Тэгэхээр нь би та сая намайг дүрчихлээ ш дээ яаж байгаа юм бэ гэхэд би угаасаа шаадаг юмаа, сая харсан биз дээ гэж хэлээд би Түвшинбаатартай гэр рүүгээ яваад өгсөн. Би Н  ахад гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20  дугаар тал/,

Хохирогч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Н  ах надад эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөг өгсөн, бид хоёр хоорондоо тохиролцсон. Одоо ямар нэгэн асуудал байхгүй. Би Н  ахад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

Гэрч Д.Түвшинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Н гөлөг авах санаатай хуурай дүү Ц-ыг гуйгаад явсан. Ц  бас жоохон уучихсан байсан. Тэгээд Н гийн гэрт ороод юм ярьж байгаад та надад томроод байсан шүү гээд юм яриад байсан. Тэгээд хэн хэнийхээ үгийг даахгүй хоорондоо маргалдаж байгаад гадаа гарсан. Ц  түрүүлээд гарсан. Тэгээд Н  тогооны шүүгээгээ онгойлгоод хайч авахаар нь би боль гэхэд намайг түлхээд гараад явсан. Тэгэхээр нь араас нь гараад би Н г тэврээд яах гээд байгаа юм бэ гэхэд Н  хайчаа далайсан байсан. Тэгтэл Ц  ирэхээр нь би Н г түлхтэл Ц  бид хоёрыг муудлаа гэж бодоод араас ирээд хайчаар дүрүүлсэн. Тэгээд Н  босож ирээд хоёр пизда минь би та хоёрын хэнийг шаасан гэж асуусан. Ц  хажуугаас намайг дүрчихлээ гэж хэлсэн. Тэгээд гэрт ороод цусаа цэвэрлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э.Ц  нь 2022 оны 03 дугаар сарын 13-ний өдөр 21 цагийн орчимд ирж үзүүлсэн. Үзүүлэхдээ зүүн гарын тохойны өмнө талд гүн нь 4 см, урт нь 4 см хутгалуулсан шархтай ирсэн. Тэгээд тэр шархыг нь цэвэрлээд шарханд нь боолт хийгээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 221 дугаартай:  “...1. Э.Ц-ын биед зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх  гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дүгээр тал/,

Яллагдагчаар Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2239000000174 дугаартай тогтоолтой танилцлаа, би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүгдэгч Б.Н г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Ц  нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Н  ах надад эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөг өгсөн, бид хоёр хоорондоо тохиролцсон. Би Н  ахад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн байгаа...” гэж мэдүүлсэн /хх-ийн 24 дүгээр тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд заасан бөгөөд шүүгдэгч Б.Н д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь танхайрах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.                                                                    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н г Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс 2 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн резинэн бариултай, ард, урдаа “PO2” гэсэн бичигтэй бөөрөнхий дотор англи R үсэгтэй, ажлын хэсэг нь 8 см урттай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ.