Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 264

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,119,000 төгрөг гаргуулахаар тайлбар гаргасныг хариуцагч Ж.Ш, Н.Э нар хүлээн зөвшөөрч, 3,119,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч Э.С харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,950 төгрөгөөс 32,427 төгрөгийг улсын төсвөөс, 32,427 төгрөгийг хариуцагч Ж.Ш, Н.Э нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Саруултуяад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,950 төгрөгийн үлдэх 28,096 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Ш, Н.Э нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА