Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0177/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                П.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                      Э.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-т холбогдох 2139003130144   дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Г нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Улаанбаатар хотоос Чингис хотын чиглэлийн АО501 магистраль төв зам дээр 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 08 цагийн орчим цагаан өнгийн 20-50 УБЯ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар 20-09 ӨВР улсын дугаартай саарал өнгийн “приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь гавлын дагз /баруун, зүүн/ ясны цуурсан шугаман хугарал, суурь ясны цагариг хэлбэрийн хугарал, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, баруун, зүүн суурийн урд, дунд, ар хонхруудыг хамарсан хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгүүдийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж, хэвлийн хөндий дэх хурц дотуур цус хуралдалт/1200 мл/, баруун, зүүн уушгины эд, элэг, дэлүүний салмарч урагдсан шарх, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 1-р нугалмын их биеийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун бугалга ясны ил хугарал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авч нас барсан,

Зорчигч Д.Г нь нүүрний хэсгүүд /дух, хацар, шанаа, хамар, уруул, шүд, дээд, доод эрүү/, 2 нүдний алим болон толгойн яснуудын хэлбэр бүтцээ бүрэн алдсан байдал, гавлын орой яснууд: дух яс, зулай яс, баруун, зүүн чамархай яс, дагз яс, суурь яснууд болон нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарлууд, тархины эд, хатуу хальс цацагдаж үгүй болсон байдал ба толгойн хуйхны зөөлөн эдүүд салмарч урагдсан байдал, баруун, зүүн уушгины эд, элэгний эд, дэлүүний салмарч урагдсан байдал, цээж хэвлийн хөндийн дотуур хурц алдалт/1400 мл орчим/, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 3, 4-р нугалмын их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авч нас барсан,

Зорчигч Б.Б-ы биед баруун 1,2,3,4,5-р хавирга, баруун дал ясны хугарал, зүүн чамархайд шарх, нүүрэнд цус хуралт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-21 тал/

2. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 22 тал/

3. Цогцост үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27 тал/

4. Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд замдаа явж байхад өөдөөс чиргүүлтэй том ачааны машин урсгал сөрж орж ирээд миний зорчиж явсан машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед Ганболд өөрийнхөө 20-09 ӨВР улсын дугаартай машинаа жолоодоод хар зам дээр хот руу чиглэлтэй явж байхад өөдөөс чиргүүл чирсэн ачааны машин урсгал сөрж манай зорчиж явсан зам руу орж ирээд машиныг маань мөргөсөн. Ганболд тухайн үед архи уугаагүй эрүүл машинаа жолоодож явсан... миний баруун гар хугарч, цээж өвдөж, толгой эргэж өвдөж байна. Толгойны ард олон оёдол тавьсан... тухайн үед би хамгаалах бүс хэрэглэсэн харин жолооч Ганболд, зорчигч Ганзориг нар хамгаалах бүс хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд намайг Улаанбаатар хотод ирээд байхад осол гаргасан жолооч Э.Г нь надтай ирж уулзаад миний буруу эгчээ би машинаа жолоодож явж байгаад нойрмоглож эсрэг урсгалдаа ороод танай хүүгийн машиныг мөргөсөн, намайг уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Талийгаач хүү маань 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зам тээврийн осолд орж нас барсан гэж анх сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/ 

7. Гэрч Б.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний үүрээр 03 цаг 20 минутын үед нөхөр маань өөрийн эзэмшлийн том ачааны машинтай Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу тариа будаа ачиж ирэхээ явсан. Ингээд 09 цаг өнгөрч байхад нөхөр маань өөрийнхөө утаснаас над руу залгаад: ханиа, ханиа гээд сандарсан байдалтай уйлаад би аваар хийчихлээ гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/

8. Гэрч Д.Энхзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед өөрийн гэртээ амарч байхад манай бэр эгч над руу залгаад Н.Ганболд, Д.Г , Б.Б нар Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд машинтай явж байгаад зам тээврийн осолд орж бие нь муу ухаангүй байна гэнээ гэж хэлсэн. Ингээд би Жаргалтхаанд байдаг таньдаг хүнээсээ сонссон чинь дүүг маань газар дээрээ нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/

9. Гэрч Д.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Булган гэх хүний дүү над руу утсаар яриад манай дүү Д.Г ийг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд авто аваарт ороод бие нь их муу байна гэж хэлсэн. Ингээд би өөрийн төрсөн дүү Д.Алимаагийн хамтаар орой 19 цаг 30 минутын үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цагдаагийн тасаг дээр ирээд дүү Д.Г ийг нас барсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/

10. Гэрч Ш.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Дээрх 20-09 ӨВР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, талийгаач Н.Г-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2020 онд талийгаач Н.Ганболдод машинаа 11 сая төгрөгөөр зарж байсан. Бид 2-н дунд өглөг авлага байхгүй... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10488 дугаартай: ”...Б.Б-ы биед баруун 1,2,3,4,5-р хавирга, баруун дал ясны хугарал, зүүн чамархайд шарх, нүүрэнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 тал/

12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаартай: “...талийгаач Д.Г ийн цогцост нүүрний хэсгүүд /дух, хацар, шанаа, хамар, уруул, шүд, дээд, доод эрүү/ 2 нүдний алим болон толгойн яснуудын хэлбэр бүтцээ бүрэн алдсан байдал, гавлын орой яснууд: дух яс, зулай яс, баруун, зүүн чамархай яс, дагз яс, суурь яснууд болон нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарлууд, тархины эд, хатуу хальс цацагдаж үгүй болсон байдал ба толгойн хуйхны зөөлөн эдүүд салмарч урагдсан байдал, баруун, зүүн уушгины эд, элэгний эд, дэлүүний салмарч урагдсан байдал, цээж хэвлийн хөндийн дотуур хурц алдалт/1400 мл орчим/, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 3, 4-р нугалмын их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун эгмийн яс болон өвчүү яс, баруун бугалга яснуудын далд зөрөөтэй хугарал, баруун чихний дэлбэн хэсэг, баруун гарын сарвууны ар дээд хэсэг, баруун гарын 5-р хурууны гадна дунд хэсгүүдийн язарч урагдсан шарх, хүзүүний урд болон хүзүүний баруун хажуу хэсгүүд, цээжний урд дээд, дунд хэсгүүд, баруун мөрний гадна хэсэг, баруун бугалгын дотор доод хэсэг, цээжний баруун хажуу дээд хэсэг, хэвлийн дээд хэсэг, хэвлийн баруун хажуу хэсэг, дунд хэсэг, зүүн хэсэг, баруун ташаан толгой хэсэг, баруун гуяны гадна хажуу дээд хэсэг, зүүн цавины дунд хэсгүүдийн зулгаралтууд, зүүн гарын 3-р хурууны дотор дунд хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, баруун, зүүн бөөрний өөхөнд эд, сэмж, чацархай хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх нүүрний хэсгүүд /дух, хацар, шанаа, хамар, уруул, шүд, дээд, доод эрүү/ 2 нүдний алим болон толгойн яснуудын хэлбэр бүтцээ бүрэн алдсан байдал, гавлын орой яснууд: дух яс, зулай яс, баруун, зүүн чамархай яс, дагз яс, суурь яснууд болон нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарлууд, тархины эд, хатуу хальс цацагдаж үгүй болсон байдал ба толгойн хуйхны зөөлөн эдүүд салмарч урагдсан байдал, баруун, зүүн уушгины эд, элэгний эд, дэлүүний салмарч урагдсан байдал, цээж хэвлийн хөндийн дотуур хурц алдалт/1400 мл орчим/, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 3, 4-р нугалмын их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай ба үхэлд шууд нөлөөлсөн гэмтлүүд болно...талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-119 тал/

13. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 113 дугаартай: “...талийгаачийн Н.Г-ын цогцост гавлын дагз /баруун, зүүн/ ясны цуурсан шугаман хугарал, суурь ясны цагариг хэлбэрийн хугарал/ баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, баруун, зүүн суурийн урд, дунд, ар хонхруудыг хамарсан хугарал/, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгүүдийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж, хэвлийн хөндий дэх хурц дотуур цус хуралдалт/1200 мл/, баруун, зүүн уушгины эд, элэг, дэлүүний салмарч урагдсан шарх, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 1-р нугалмын их биеийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун бугалга ясны ил хугарал, баруун бугалгын гадна доод хэсгийн салмарч урагдсан шарх, толгойн хуйхны орой хэсэг болон дагз хэсгүүдийн цус хуралт, духны баруун дээд хэсэг, 2 хөмсөгний дунд хэсэг, баруун нүдний дээд зовхины хэсэг, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун нүдний доод хэсэг, баруун хацрын төвгөр хэсэг, баруун шанаа хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, доод эрүүний дунд хэсэг, баруун чихний ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, баруун бугалгын гадна дээд хэсэг, зүүн шууны гадна доод хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, хэвлийн дээд, дунд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дунд хэсэг, зүүн шилбэний дотор дээд хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавлын дагз /баруун, зүүн/ ясны цуурсан шугаман хугарал, суурь ясны цагариг хэлбэрийн хугарал/ баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, баруун, зүүн суурийн урд, дунд, ар хонхруудыг хамарсан хугарал/, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгүүдийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж, хэвлийн хөндий дэх хурц дотуур цус хуралдалт/1200 мл/, баруун, зүүн уушгины эд, элэг, дэлүүний салмарч урагдсан шарх, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 1-р нугалмын их биеийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун бугалга ясны ил хугарал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно... талийгаач нь дээрх гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-133 тал/

14. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/02 дугаартай: “...20-50 УБЯ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнийн Гомер нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Эрдэнийн Гомер нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна... 20-09 ӨВР улсын дугаартай саарал өнгийн “приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирогч Н.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 162-163 тал/

15. Шинжээч Д.Бадрахын: “...Материалд авагдсан осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бусад материалаас үзэхэд 20-50 УБЯ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нь урсгал сөрж МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол үйлдэгдсэн харин 20-09 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь урсгал сөрсөн гэж үзээгүй. Уг хэрэг нь Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс гарах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 231-233 тал/

16. Яллагдагчаар Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би амь нас нь хохирсон талийгаач Н.Г-ын ар гэрт тухайн үед оршуулгын багц 3,300,000 төгрөг, зэдийн төлбөр 1,252,000 төгрөг, газар аргадахаар явах үед шатахууны үнэ 60,000 төгрөг, лам нарын хоол хүнс 60030 төгрөг, ажил явдал нь өнгөрснөөс хойш талийгаачийн хүүхдүүдэд нь хувцас мөнгө 460,000 төгрөг, талийгаачийн ээж Энэбиш нь утсаар яриад талийгаачийн малчны зээлийг хаах хэрэгтэй байна гэхээр нь 940,000 төгрөг, нийт 6,078,300 төгрөг өнөөдрийн байдлаар өгөөд байна. Талийгаач Д.Г ийн ар гэрт бэлэн мөнгө 2,500,000 төгрөг зэдийн төлбөр 955,000 төгрөг , хөшөө чулууны мөнгө 100,000 төгрөг , эсгий хөнжил 300,000 төгрөг , шашны эд зан үйлтэй холбоотой эд зүйлийн төлбөр 197,700 төгрөг , шарил зөөвөрлөсөн шатахууны төлбөр 226,850 төгрөг өгсөн . Ажил явдлаас нь хойш түлээний мөнгө 500,000 төгрөг, нүүрсний мөнгө 53,550 төгрөг одоогийн байдлаар 4,833,100 төгрөг төлөөд байгаа . Хэрэг осол даруйд талийгаач Ганболд , Ганзориг нарын шарилыг Улаанбаатар хот руу зөөвөрлөх буяны машины тээврийн хөлсөнд 250,000 төгрөг , талийгаач Ганболдын приус машиныг ачиж зөөвөрлөсөн краны тээврийн хөлсөнд 400,000 төгрөг , эмнэлгийн зардал буюу атлас , бээлий , ор хөнжлийн даавуу , алчуур , маск зэрэгт 260,000 төгрөг , талийгаачийн шинжилгээний үед хэрэглэгдэх эд зүйлийн төлбөр 127,600 төгрөг , талийгаачийн задлан шинжилгээний мөнгө 120,000 төгрөг / 2хүний / , буюу нийт 1,157,600 төгрөг төлсөн . Мөн хохирогч Б.Б-ы эмчилгээний зардал буюу хагалгааны төлбөр 1,300,000 төгрөг , хагалгаа хийсэн эмч сувилагч нарын ажлын хөлс 1,200,000 төгрөг , сувилалд хэвтсэний төлбөр 950,000 төгрөг , эмнэлэгт хоол хүргэх унааны зардалд 275,000 төгрөг , тухайн бүр наалт , лентийн мөнгө 150,000 төгрөг буюу нийт 3.875.000 төгрөг өгөөд байгаа дээрх бүгд нийлээд 15.943.400 төгрөг болоод байгаа , цаашид чадлынхаа хэмжээгээр энэ хүмүүст тусална гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 227-228 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Э.Г нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг Улаанбаатар хотоос Чингис хотын чиглэлийн АО501 магистраль төв зам дээр 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 08 цагийн орчим цагаан өнгийн 20-50 УБЯ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар 20-09 ӨВР улсын дугаартай саарал өнгийн “приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Ганболд, Д.Г нарын амь насыг хохироосон, хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:           

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-21 тал/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 22 тал/

Цогцост үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27 тал/

Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд замдаа явж байхад өөдөөс чиргүүлтэй том ачааны машин урсгал сөрж орж ирээд миний зорчиж явсан машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед Ганболд өөрийнхөө 20-09 ӨВР улсын дугаартай машинаа жолоодоод хар зам дээр хот руу чиглэлтэй явж байхад өөдөөс чиргүүл чирсэн ачааны машин урсгал сөрж манай зорчиж явсан зам руу орж ирээд машиныг маань мөргөсөн. Ганболд тухайн үед архи уугаагүй эрүүл машинаа жолоодож явсан... миний баруун гар хугарч, цээж өвдөж, толгой эргэж өвдөж байна. Толгойны ард олон оёдол тавьсан... тухайн үед би хамгаалах бүс хэрэглэсэн харин жолооч Ганболд, зорчигч Ганзориг нар хамгаалах бүс хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд намайг Улаанбаатар хотод ирээд байхад осол гаргасан жолооч Э.Г нь надтай ирж уулзаад миний буруу эгчээ би машинаа жолоодож явж байгаад нойрмоглож эсрэг урсгалдаа ороод танай хүүгийн машиныг мөргөсөн, намайг уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Талийгаач хүү маань 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зам тээврийн осолд орж нас барсан гэж анх сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/ 

Гэрч Б.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний үүрээр 03 цаг 20 минутын үед нөхөр маань өөрийн эзэмшлийн том ачааны машинтай Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу тариа будаа ачиж ирэхээ явсан. Ингээд 09 цаг өнгөрч байхад нөхөр маань өөрийнхөө утаснаас над руу залгаад: ханиа, ханиа гээд сандарсан байдалтай уйлаад би аваар хийчихлээ гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/

Гэрч Д.Энхзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед өөрийн гэртээ амарч байхад манай бэр эгч над руу залгаад Н.Ганболд, Д.Г , Б.Б нар Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд машинтай явж байгаад зам тээврийн осолд орж бие нь муу ухаангүй байна гэнээ гэж хэлсэн. Ингээд би Жаргалтхаанд байдаг таньдаг хүнээсээ сонссон чинь дүүг маань газар дээрээ нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/

Гэрч Д.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Булган гэх хүний дүү над руу утсаар яриад манай дүү Д.Г ийг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд авто аваарт ороод бие нь их муу байна гэж хэлсэн. Ингээд би өөрийн төрсөн дүү Д.Алимаагийн хамтаар орой 19 цаг 30 минутын үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цагдаагийн тасаг дээр ирээд дүү Д.Г ийг нас барсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/

Гэрч Ш.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Дээрх 20-09 ӨВР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, талийгаач Н.Г-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2020 онд талийгаач Н.Ганболдод машинаа 11 сая төгрөгөөр зарж байсан. Бид 2-н дунд өглөг авлага байхгүй... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10488 дугаартай: ”...Б.Б-ы биед баруун 1,2,3,4,5-р хавирга, баруун дал ясны хугарал, зүүн чамархайд шарх, нүүрэнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаартай: “...талийгаач Д.Г ийн цогцост нүүрний хэсгүүд /дух, хацар, шанаа, хамар, уруул, шүд, дээд, доод эрүү/ 2 нүдний алим болон толгойн яснуудын хэлбэр бүтцээ бүрэн алдсан байдал, гавлын орой яснууд: дух яс, зулай яс, баруун, зүүн чамархай яс, дагз яс, суурь яснууд болон нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарлууд, тархины эд, хатуу хальс цацагдаж үгүй болсон байдал ба толгойн хуйхны зөөлөн эдүүд салмарч урагдсан байдал, баруун, зүүн уушгины эд, элэгний эд, дэлүүний салмарч урагдсан байдал, цээж хэвлийн хөндийн дотуур хурц алдалт/1400 мл орчим/, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 3, 4-р нугалмын их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун эгмийн яс болон өвчүү яс, баруун бугалга яснуудын далд зөрөөтэй хугарал, баруун чихний дэлбэн хэсэг, баруун гарын сарвууны ар дээд хэсэг, баруун гарын 5-р хурууны гадна дунд хэсгүүдийн язарч урагдсан шарх, хүзүүний урд болон хүзүүний баруун хажуу хэсгүүд, цээжний урд дээд, дунд хэсгүүд, баруун мөрний гадна хэсэг, баруун бугалгын дотор доод хэсэг, цээжний баруун хажуу дээд хэсэг, хэвлийн дээд хэсэг, хэвлийн баруун хажуу хэсэг, дунд хэсэг, зүүн хэсэг, баруун ташаан толгой хэсэг, баруун гуяны гадна хажуу дээд хэсэг, зүүн цавины дунд хэсгүүдийн зулгаралтууд, зүүн гарын 3-р хурууны дотор дунд хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, баруун, зүүн бөөрний өөхөнд эд, сэмж, чацархай хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх нүүрний хэсгүүд /дух, хацар, шанаа, хамар, уруул, шүд, дээд, доод эрүү/ 2 нүдний алим болон толгойн яснуудын хэлбэр бүтцээ бүрэн алдсан байдал, гавлын орой яснууд: дух яс, зулай яс, баруун, зүүн чамархай яс, дагз яс, суурь яснууд болон нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарлууд, тархины эд, хатуу хальс цацагдаж үгүй болсон байдал ба толгойн хуйхны зөөлөн эдүүд салмарч урагдсан байдал, баруун, зүүн уушгины эд, элэгний эд, дэлүүний салмарч урагдсан байдал, цээж хэвлийн хөндийн дотуур хурц алдалт/1400 мл орчим/, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 3, 4-р нугалмын их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай ба үхэлд шууд нөлөөлсөн гэмтлүүд болно...талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-119 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 113 дугаартай: “...талийгаачийн Н.Г-ын цогцост гавлын дагз /баруун, зүүн/ ясны цуурсан шугаман хугарал, суурь ясны цагариг хэлбэрийн хугарал/ баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, баруун, зүүн суурийн урд, дунд, ар хонхруудыг хамарсан хугарал/, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгүүдийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж, хэвлийн хөндий дэх хурц дотуур цус хуралдалт/1200 мл/, баруун, зүүн уушгины эд, элэг, дэлүүний салмарч урагдсан шарх, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 1-р нугалмын их биеийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун бугалга ясны ил хугарал, баруун бугалгын гадна доод хэсгийн салмарч урагдсан шарх, толгойн хуйхны орой хэсэг болон дагз хэсгүүдийн цус хуралт, духны баруун дээд хэсэг, 2 хөмсөгний дунд хэсэг, баруун нүдний дээд зовхины хэсэг, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун нүдний доод хэсэг, баруун хацрын төвгөр хэсэг, баруун шанаа хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, доод эрүүний дунд хэсэг, баруун чихний ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, баруун бугалгын гадна дээд хэсэг, зүүн шууны гадна доод хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, хэвлийн дээд, дунд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дунд хэсэг, зүүн шилбэний дотор дээд хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавлын дагз /баруун, зүүн/ ясны цуурсан шугаман хугарал, суурь ясны цагариг хэлбэрийн хугарал/ баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, баруун, зүүн суурийн урд, дунд, ар хонхруудыг хамарсан хугарал/, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгүүдийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж, хэвлийн хөндий дэх хурц дотуур цус хуралдалт/1200 мл/, баруун, зүүн уушгины эд, элэг, дэлүүний салмарч урагдсан шарх, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарлууд, сээрний 1-р нугалмын их биеийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун бугалга ясны ил хугарал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно... талийгаач нь дээрх гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-133 тал/

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/02 дугаартай: “...20-50 УБЯ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнийн Гомер нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Эрдэнийн Гомер нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна... 20-09 ӨВР улсын дугаартай саарал өнгийн “приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирогч Н.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 162-163 тал/

Шинжээч Д.Бадрахын: “...Материалд авагдсан осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бусад материалаас үзэхэд 20-50 УБЯ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нь урсгал сөрж МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол үйлдэгдсэн харин 20-09 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь урсгал сөрсөн гэж үзээгүй. Уг хэрэг нь Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс гарах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 231-233 тал/

16. Яллагдагчаар Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би амь нас нь хохирсон талийгаач Н.Г-ын ар гэрт тухайн үед оршуулгын багц 3,300,000 төгрөг, зэдийн төлбөр 1,252,000 төгрөг, газар аргадахаар явах үед шатахууны үнэ 60,000 төгрөг, лам нарын хоол хүнс 60030 төгрөг, ажил явдал нь өнгөрснөөс хойш талийгаачийн хүүхдүүдэд нь хувцас мөнгө 460,000 төгрөг, талийгаачийн ээж Энэбиш нь утсаар яриад талийгаачийн малчны зээлийг хаах хэрэгтэй байна гэхээр нь 940,000 төгрөг, нийт 6,078,300 төгрөг өнөөдрийн байдлаар өгөөд байна. Талийгаач Д.Г ийн ар гэрт бэлэн мөнгө 2,500,000 төгрөг зэдийн төлбөр 955,000 төгрөг, хөшөө чулууны мөнгө 100,000 төгрөг, эсгий хөнжил 300,000 төгрөг, шашны эд зан үйлтэй холбоотой эд зүйлийн төлбөр 197,700 төгрөг, шарил зөөвөрлөсөн шатахууны төлбөр 226,850 төгрөг өгсөн . Ажил явдлаас нь хойш түлээний мөнгө 500,000 төгрөг, нүүрсний мөнгө 53,550 төгрөг одоогийн байдлаар 4,833,100 төгрөг төлөөд байгаа . Хэрэг осол даруйд талийгаач Ганболд, Ганзориг нарын шарилыг Улаанбаатар хот руу зөөвөрлөх буяны машины тээврийн хөлсөнд 250,000 төгрөг, талийгаач Ганболдын приус машиныг ачиж зөөвөрлөсөн краны тээврийн хөлсөнд 400,000 төгрөг, эмнэлгийн зардал буюу атлас , бээлий , ор хөнжлийн даавуу, алчуур, маск зэрэгт 260,000 төгрөг, талийгаачийн шинжилгээний үед хэрэглэгдэх эд зүйлийн төлбөр 127,600 төгрөг, талийгаачийн задлан шинжилгээний мөнгө 120,000 төгрөг /2хүний/, буюу нийт 1,157,600 төгрөг төлсөн. Мөн хохирогч Б.Б-ы эмчилгээний зардал буюу хагалгааны төлбөр 1,300,000 төгрөг, хагалгаа хийсэн эмч сувилагч нарын ажлын хөлс 1,200,000 төгрөг , сувилалд хэвтсэний төлбөр 950,000 төгрөг, эмнэлэгт хоол хүргэх унааны зардалд 275,000 төгрөг, тухайн бүр наалт , лентийн мөнгө 150,000 төгрөг буюу нийт 3.875.000 төгрөг өгөөд байгаа дээрх бүгд нийлээд 15.943.400 төгрөг болоод байгаа , цаашид чадлынхаа хэмжээгээр энэ хүмүүст тусална гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 227-228 тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүгдэгч Э.Г-ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ганболд, Д.Г нарын амь нас хохирсон, хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцож амжихгүй”  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.Г-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, зардлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Г-ын жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 20-50 УБЯ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2022 оны 5-р сарын 02-ны өдрийн 27 дугаартай /хх-ийн 231 тал/ тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шүүгдэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Г-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, 2 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 20-50 УБЯ улсын дугаартай “Хово” маркийн автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт Д.Чулуунпүрэвийн 2022 оны 5-р сарын 02-ны өдрийн 27 дугаартай /хх-ийн 231 тал/ тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.Г-т буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Г-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

       

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.Г